Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Гишүүд ээ, тендерийн маргаан гарахад 14 хоногт шийддэг хуультай болоход л асуудал дуусах биш үү DNN.mn

Засгийн газраас 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгох хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барихдаа хоёр гол хуулийн өөрчлөлтийг дагалдуулсан нь нэлээд том шүүмжлэлд өртлөө. Үүнээс үүдэж төсвийн тодотголыг хэлэлцэх хугацааг ч сунгахад хүрлээ.

Өөрчлөлтөөр оруулж ирсэн гол хууль бол тендерийн гэгддэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль юм. Энэ хуулийн гол өөрчлөлт нь 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр шууд сонгохоор заалт оруулж ирсэн нь УИХ-ын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр УИХ-ын хяналтаас гадуур шийдвэрлэх гэж байна. Тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулж хулгайн арга замаар бус тусдаа бие даасан байдлаар УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ёстой” гэж тайлбарлаж буй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж УИХ-ын чуулган дээрээс ширүүн шүүмжлэлийг өрнүүлсэн.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тусгайлан хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу гадаад өр, үнэт цаас, хүүгийн зардал гэхчлэн бүгдийг нэг дор хянадаг бол өөрчлөлтөөр үүнийг байхгүй болгох гэж байна. Цаашлаад өнгөлөн далдлалтаар өөрсдийгөө хуурсан, гадаад өр зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналтгүй болгохоор байгаад нухацтай хандах ёстой” гэж байв. МАН-ын гишүүд дотроос ийнхүү эрх баригчдаа, Засгийн газрыг шүүмжилсэн нь гайхмаар зүйлийн нэг байлаа.

Нэг ёсондоо шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол нэрийн дор энэ улсын төсвийн зарцуулалтын хамгийн чухал хэсэг болсон Тендерийн хуулийг өөрчилж, бүр дордуулж орж ирсэн явдал ил болов. Тендергүйгээр ажил үйлчилгээ явуулна гэдэг авлигын үүр уурхай болно, эрх баригчид шинэ 30 жилийн мөрийн хөтөлбөрөө авлигыг өдөөсөн өөрчлөлтөөр эхлүүлж байна гэсэн шүүмжлэл ч парламент дотроос дуулдлаа.

Нэг талаасаа Тендерийн хуулийг өөрчилж буй санаа нь нэг тендерийг зарладаг. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа нэг компани шалгардаг. Гэтэл ялагдсан өөр нэг компани нь гомдол гаргаад шүүхэд өгчихдөг. Ингээд л тухайн төсөл гацдаг, жил дамнадаг. Бүр ажил хэрэг болдоггүй нь ч олон. Үүний тод жишээ гэхэд Тавантолгойн цахилгаан станцын төсөл шүү дээ. Төсөл анх 2013 онд эхэлсэн. Төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлагдсан. Энэ тендер бараг 10 удаа зарлагдсан гэж яригддаг. Хугацааг нь хөөвөл ч тэгж л харагддаг. Аргаа барсан Засгийн газар тендерийн нөхцөлийг бууруулж, 300МВт+150МВт гэсэн хоёр үе шаттай болгон шийдвэрлэж 2023 оны зургадугаар сард дахин тендерээ зарласан. Тендерт Камбожийн “Mitime Int er­national” компани, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл саналаа ирүүлснээс “Mitime Inter­national” нь шалгарсан. Гэтэл өрсөлдөгч нь гомдол гаргаснаар шүүхийн маргаан нь жил тойрон үргэлжилж эцэст нь тендерийг хүчингүй болгоод буй. 11 жилийн өмнө эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл өнөөдөр хүртэл ажил хэрэг болоогүй байна. Ийм жишгээр цаг хугацаа эдийн засгийн боломжоо алдсан улс орны амин чухал олон тендерүүд шүүх хуулийн шатанд, яам тамгын газрынхны сейфэнд дараастай бий.

Гэхдээ энэ гажуудлыг засах шийдэл нь нээлттэй тендергүйгээр явуулах өөрчлөлт огтоосоо биш. Төрийн, төсөвтэй холбоотой ажил үйлчилгээ хаалттай явна гэдэг манайх шиг оронд авлигын нэг том уурхай шууд босоод ирнэ гэсэн үг. Тэгээд ч ардчилсан, парламентын засаглалтай, хөгжсөн улс оронд төрийн үйлчилгээ ил тод, ард түмний хяналтан дор явдаг тухай ойлголт манайдаа л шинэ, тогтож өгдөггүй систем.

Ерөөсөө энэ тендер гэгчид УИХ, Засгийн газрынхан хоёр талаасаа муйхарлаад дайраад байх огт шаардлагагүй. Тендерийн хуулийг л өөрчлөөд биччихэд болох асуудал. Асуудал үүсгээд байгаа сар, жилээр дамнаж шийдвэрлэгддэггүй гомдлын тухай тодорхой болгоод л биччихэд болно. Тендерийг нээлттэй явуулна. Шийдвэрийн талаарх маргаан гарвал 14 хоногт шийдвэрлэнэ. Гомдол гаргагч тал нь хууль бус явагдлаа гэсэн баримтаа өөрсдөө бүрдүүлж өгнө. Шүүх түүнийг нь хянаад баримт хангалттай гэж үзвэл хүлээж авна. Хуулийн 14 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Мэдээж шүүх тогтоолоо ажлын 24 цагт гаргаж өгөхгүй бол шүүхийн шийдвэр хүчингүй болж, тендерт шалгарсан компани ажлаа хийнэ. Хэрэв шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл долоо хоногийн дотор давж заалдана. Давах хурал мөн адил долоо хоногоос хэтрэхгүй хуралдана. Хэтэрвэл мөн л уг ажиллагаа хүчингүй болж шалгарсан компани ажлаа хийнэ. Процес дахиж явагдахгүй. Ингээд явахад сар ч хүрэхгүй хугацаанд тендерийн маргаан шийдвэрлэгдэх боломжтой.

Үүнийг энэ олон жил бодож, бясалгаад шийдвэрлэж чадахгүй яваад байх асуудал огтоосоо биш юм. Ерөөс эрх баригчид шийдвэрлэхийг хүсдэггүй л юм шүү дээ. Жишээ нь, хавдрыг эмчлэх боломж хангалттай бий. Гэвч тийм эмчилгээг нэвтрүүлчихвэл дэлхийн эм, эмнэлгийн томоохон бизнесүүдэд ашиггүй гэж үздэгтэй холбоотой гэдэг шиг л манай улсын эрх баригчид ингэж л улс төр хийж ирсэн. Өнөөдөр ч тэр улс төрөө хийж байна.

Одоо ядуурсан зовсон ард түмнээ бодож амьдралд ойр шийдвэр гаргадаг болмоор байна. Энэ улсын ард түмний дундаас гарч ирсэн мөртлөө эрх баригчид амьдралаас тасарсан, үнэмшмээргүй шийдвэрүүд гаргадаг болсоор Монгол Улс үгүйрэн хоосорч, гадны өр зээлэнд баригдаж дуусч байгаа. Тиймээс эрх баригчид, МАН-ынхан ард түмнээ шулах, төсвөө тонодог концепцио одоо өөрчил өө. Улсаа боддог, ядуурал ажилгүйдэл, энэ үндэстэний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг үзэл баримтлалыг шинээр бич. Үүний тулд өнөөдөр аминд тулаад байгаа Тендерийн хуулийн өөрчлөлтийг зөв бичихээс эхлэх ёстой. Яг л нөгөө хөшиг татаж байгаад хуваадаг арга барилаараа Засгийн газар хуулийн төслийг бариад ороод ирж байгаа нь харамсалтай. Эрх биш шинэ парламентын гишүүдээс зарим нь эсэргүүцэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөв шийдэлгүй эсэргүүцэл шантааж юм шиг сонсогдож байгааг нуух юун. Тендерийн маргааныг 14 хоногт шийддэг хувилбарыг л шинээр биччихэд шийдэгдэх боломжтой байна шүү дээ. Энэ бүх эрх мэдэл УИХ-ын гишүүдийн бүрэн мэдэлд байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ улс-төр

Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг сонголоо DNN.mn

Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн (2024.08.26) чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ.

Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд, 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулсан юм. 


Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий тус бүлгэм нь гишүүдийн сайн дурын, олон нийтийн байгууллага бөгөөд 126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа Үргэлжүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, 6.2 болон 6.3-т  Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцууллаа. Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлжээ. 


Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, бүрэлдэхүүнийг баталсан тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бүлгэмийн нийт гишүүд, шинээр сонгогдсон Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, бусад гишүүдэд амжилт хүссэнээр хурлыг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Х.Булгантуяа удирдсан юм. Тэрбээр, бүлгэмийн дүрэмд Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах болон парламентын бүлэгт дэд дарга, гишүүнээр элсэж ажиллах хүсэлтээ бичгээр ирүүлнэ гэж заасныг тодотгов. 


Түүнчлэн парламент хоорондын бүлэг байгуулах, элсэн ажиллахдаа тухайн улстай холбогдох ажил мэргэжлийн туршлага болон хамтын ажиллагааны зорилтот санаачилга зэргийг харгалзан үзэх нь зүйтэйг дурдлаа. Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр талын парламентын бүлгүүд байгуулагдсан тухай Гүйцэтгэх хорооны даргын захирамж гарснаар өдөр тутмын үйл ажиллагааг нь олон талт хэлбэрээр эрчимжүүлэхэд Улсын Их Тамгын газар дэмжин ажиллана гэдгийг хуралдааны төгсгөлд тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг завсарлагын хугацаагаа нэг өдрөөр сунгав DNN.mn

 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан / 2024.08.26/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул тус намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар  УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийг эргэн нягталж, бүлэг байр сууриа нэгтгэхийн тулд завсарлага авсан. Нэгд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд заасан төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудад бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн дахин хэлэлцэхийн тулд завсарлагаа үргэлжлүүлэн авч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрт, Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд  тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд УИХ-д  өргөн барихаар өөрчилсөн. Гэвч бүлгийн гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй заалтаараа буюу  9 дүгээр сарын 1-ний дотор  өргөн мэдүүлж байхыг олонх нь  дэмжиж, хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргах, олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг үлдээх хэрэгтэй юм.

Гуравт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл, заалтыг эргэн харах зүйтэй байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж заасан байна. Хэрвээ тендер шалгаруулах арга хэмжээ эхэлсэн тохиолдолд УИХ түүний өртөг, санхүүжилтийг  батлахаас өөр аргагүй болно. Мөн хууль зүйн хувьд нэр томьёог жигдлэх, тодорхой болгох шаардлага байна. Ер нь тодорхой төсөлд зориулж Тендерийн тухай хуулийг өөрчлөх бус томоохон төсөл, хөтөлбөрийг саадгүй, хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзээд хууль санаачлагчдад буцаах шийдэл гаргалаа. Энэхүү хуультай хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. 2023 онд Концессын тухай хууль хүчингүй болсон ч зарим заалтыг дахин ашиглаж, төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй дагалдах гэрээ байгуулахаар заасан нь холбогдох хууль, тогтоомжуудтай нийцэхгүй байна гэж үзсэн учраас тус хуулийн төслийг буцаахаар санал нэгдлээ.

Ингээд УИХ-ын даргаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай учраас нэг хоногийн хугацаатай завсарлага авахыг  хүсч байна гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу мягмар гарагийн 10 цаг хүртэл завсарлага авах хугацааг сунгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлээд буй. Тухайлбал, Нийслэлийн сонгуулийн 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж, оролцох эрхээ авсан.

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжлэх юм.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэлэлцдэгсэн DNN.mn

Өдрийн сонины 2010 оны архиваас………………….


Олон улсын нисэх буу­дал  дээр ирсэн, явсан гийчдийн хөдөлгөөн тас­рахгүй. Тэнд Монгол Улсын дархан хил бий, уул нь. Гэвч түүнийг хэн дуртай хүн нь наашаа цаашаа гатчин гүйх нь сэтгэл эмзэглүүлнэ. Саяв­тар “Эйр чайна”-гийн  онгоц буусны дараа хэн нэгэн хүн их л чухал ца­райлан ямар нэгэн бичиг үзүүлээд хилийн зурвас руу орж явчихав. Удсан ч үгүй нэгэн хүнийг дагуулан  гарч ирлээ. Бүхий л бичиг баримт ачаа зэрэгт нь шууд л штамп даруулан, хил гаалийн ажилт­нуу­дыг бөндөгнүүлж бай­гаад ямар ч шалгалтгүй гарч одлоо. Тэр эрхэм хүрч ирж байгаа гийчнээ их л чухал хүн гэж хараг­дуулах аж. Түүний зэрэг­цээ өөрийгөө бүүр ч мун­даг эрх мэдэлтэй, маш аймаар чухал хүн, энэ улсдаа дийлцэн “гар” гэдгээ гайхуулах аж. Харин ямар ч байсан тэнд ажилладаг  хүн л лав биш байсан юм. Хил гаалиар нь хэн нэгэн хүн танилаа дагуулаад гарчихдаг ул­сын хил  гэж байдаг уу. Хэн дуртай нь танил та­лаа­раа гайхуулан ноолж байдаг төр гэж байх уу.  Хил гаалиар орж гарах нь зарим хүнд сумын тө­вийн­­хөн контортоо орж гарч байгаа мэт л зам­бараа муутай байх юм. Ажил­тайхан сумын­хан ч ингэж хэн дуртай хүнийг кон­тор­тоо шавуу­лаад байхгүй. Үүнийг тэгээд улсын хил гэх үү. Ийм хил гаальтай орныг тусгаар улс гэх үү. Хэн дуртай нь бүүр эрэн сурвалжлагдаж байсан хүн нь хүртэл нисэхээр гараад явчихаж байдаг орон байдаг юм уу гэх зэргээр бодож үзмээр болж дээ. Дээр нь га­даадаас ирж байгаа зо­чин гийчдийг хэдэн хал­тар хэр үнэртүүлсэн так­синий жолооч нар л шүлсээ үсчүүлэн угтах юм. Айлын өнгө үүд­нээ­сээ байдаг биш билүү. Үүнийг арай дээр хүний ёсонд дөхүүлэн зохион байгуулж болохгүй юу гэх зэрэг асуудал мөн ч их байх юм даа. Бүхий л юман дээр ийм дампуу маягтай байдаг биднийг ямар ч тусгаар орон гэх вэ дээ. Уул нь өвөг дээдэс “Төр төмбөгөр, ёс ём­богор” хэмээн хэлэлц­дэгсэн. Төрт ёс гэдэг бол хүчгүй ч хүчтэй мэт ха­рагддаг, нууцгүй ч нууц­тай мэт байдаг, хэн ч халдаж үл зүрхлэм сүр хүчний бэлгэдэл байдаг биш үү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар/2024.08.24/ хуралдаан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайхуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхэллээ. Ёс зүй, дэгийнбайнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулсан. Тэрбээр,байнгын хорооны хуралдаанаар хуулийн  төслийгхэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүгээрэцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал дэмжигдсэн тухай танилцуулав.

Байнгын хорооны хуралдааны энэхүү горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсонгишүүдийн олонхи дэмжсэн учраас Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааныдэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээрэцэслэн батлах бэлтгэх ажлыг хангуулахаар Ёс зүй, дэгийн байнгын хороондшилжүүллээ. Түүний дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хорооны бүрэлдэхүүндөөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хэлэлцсэнтухай Төрийн байгуулалтын байнгын хорооны  санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэгуншиж танилцуулав.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ынгишүүн Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг тус дэд хорооныгишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхи дэмжиж,тогтоолын төслийг баталлаа. Түүний дараа Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааныдэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлажил хангагдсан хэмээн үзэж, хуулийн төслийг хэлэлцэв.  Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, хуулийн төсөл батлагдав.

Хуралдаан үргэлжлүүлэн   “Монгол Улсын Засгийн газрын2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолынтөслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төрийнбайгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ уншиж танилцуулсан. Тэрбээр, тогтоолынтөсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор УИХ-ын D-parliament.mnцахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан саналавахад нэр бүхий иргэдээс 4 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан болно.Ажлын хэсэгт УИХ-ын 21 гишүүнээс 148 санал, Мэдээллийн холбооны операторуудынассоциаци, “Монголын оюуны өмч хамгаалах холбоо” төрийн бус байгууллагаболон  холбогдох 45 санал ирүүлсэн болно.Ажлын хэсэг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ дээрх саналууд болон УИХ-ын2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “МонголУлсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийгхэлэлцэх үед УИХ-ын 51 гишүүнээс давхардсан тоогоор нийт 146 санал гаргасныгсудлан үзэж, 72 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн Байнгын хорооныхуралдаанд танилцуулсан болно гээд зарчмын зөрүүтэй саналыг томьёоллын үндэслэл, шаардлага, хамрах хүрээг таницлууллаа. Мөн цааш ньбусад байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэг бүрчлэн уншижтанилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг  тодорхой болгох шаардлага байгаа учраас ямарэрх зүйн өөрчлөлт хийх вэ, боомтыг хөгжүүлэхэд зайлшгүй бие даасан хуультай байхёстой гэж үзэж байна. Боомтыг хөгжүүлэхэд эрх зүйн ямар шинэчлэл хийх вэ,УИХ-ын гишүүн  О.Цогтгэрэл, уул уурхайнхайгуулын үйл ажиллагаанд ямар бодлогын гарц, шийдэл  баримтлах вэ, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюутолгойкомпанийг түшиглэсэн зэсийн баяжмал байгуулах үйлдвэр байгуулна гэж заасантайсанал нийлэхгүй байна. Монгол орны үндэсний уул уурхайн компаниуддаа түшиглэнзэсийн баяжмал байгуулна гэж өөрчилмөөр байна гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөө, авлигтай тэмцэхүйл ажиллагаанд эрх зүйн шинэтгэл хийхээр  тусгасан байна. Мөн Монгол Улсад эрх зүйншинэтгэлийн 2 дугаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно гэв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тухайлан авч үзэжбуй учраас  засаг захиргаа, нэгжийн  хуваарьт өөрчлөлт оруулах талаар хамтарсанЗасгийн газарт орсон гурван намын гэрээний дагуу гүйцэтгэх эрх мэдлийн зарим  томилгооны орон нутагт шилжүүлэхээр болсон. Хот,тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангажбайна.  Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэнШадар сайдыг томилсон учраас гол бодлогоо бариад ажиллах ёстой гэсэн бол  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан,  геологийн хайгуулын асуудалд онцгой анхааралтавина. Хайгуулыг уламжлалт өрөм тавьж хийхээс гадна агаарын соронзон геофизикийнаргаар хайгуул хийхээр ажиллаж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогыгбаримталж байна. Зэс боловсруулах цогцолбор барина гэж өөрчлөн оруулсан байгаа.Өөрөөрхэлбэл, зөвхөн Оюутолгойн түшиглэж зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэжзаасныг өөрчилсөн гэв. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Эгийн голын усан цахилгаанстанцыг барихаар хөтөлбөрт тусгасанд талархаж байна. Гэхдээ энэхүү станцыг барихнь Байгаль нуурын экологийн  тэнцвэртбайдалд нөлөөлнө гээд ОХУ-ын эрдэмтдийн зүгээс Юнескод хандаж, хориг тавиулчихаадбайгаа. Гэхдээ бид Оросын эрдэмтэдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаад асуудлыгшийдэж болно. Харин Шүрэнгийн цахилгаан станцыг барьж байгуулна гэсэн байна. Энэхоёр станцыг ялгаагүй оросуудтай ярилцаж  барих асуудал яригдана. Тиймээс эхний ээлжиндЭгийн голын усан цахилгаан станцаа барихаар шийдүүлэх хэрэгтэй. Тиймээс Шүрэнгийнцахилгаан станцыг хөтөлбөрөөс хасах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. УИХ-ын Д.Энхтуяа,гадаадад ажиллаж буй иргэдээ эх оронд нь эргэн ирж амьдрах боломжийг хангахадямар бодлого баримтлах талаар болон хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийгбаталж хэрэгжүүлэхээр заажээ. Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг хэрхэнхангах вэ,  Ази тивийн хүний эрхийнтөвийг Монголд байгуулна гэх зэрэг заалт оржээ. Эдгээр арга хэмжээний үр дүн юубайх вэ, Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаахуулиар жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаггүй зохицуулалттай гэж би ойлгожбайгаа. Энэ зохицуулалтыг хэрхэн өөрчилж байгаа вэ гэж асуув.

 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,манай улсын 242 мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Засгийн газаргадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирж амьдрах бололцоог хангахбодлого баримтлаж байна. Мэдээж хүчээр авчрах боломжгүй. БНСУ-д ажилласантуршлагаараа Монголдоо эргэн ирж,  үйлдвэрлэлэрхэлж буй 800 гаруй иргэн байна. Иргэд гадаадад ажиллаж туршлага хуримтлуулсанбол мэдлэг, ур чадварыг баталгаажуулан гэрчилгээ өгөх ёстой. Бид БНСУ-ын Элчинсайдын яамтай  дундын бизнес хийх санбайгуулах тухай ярилцаад байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн зээлийн сан болонхөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжинэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Жагсаал, цуглааны журмын тухай хуульд зөвшөөрөл авах тухай бус  жагсаал, цуглаан зохион байгуулахаар бол бүртгүүлэхзаалт орсон байна. Өнгөрсөн жил Сүхбаатарын талбайд жагсаал хийх  230 гаруй хүсэлт ирүүлсэн ч  бүртгэж аваагүй,  татгалзсан байна. Энэхүү хуулиар жагсаал,цуглаан  хийх эрхийг хааж байна гэж үзэжбайна. Мөн жагсаал гэж юу вэ, цуглаан гэж юу вэ гэдгийг тодорхой болгох зэрэг  хүний эрхийг хангах чиглэлд  хуулийн өөрчлөлт хийнэ.

УИХ-ын гишүүнБ.Бейсен, ирэх 4 жилд эмч ажилтнуудын цалинг нэмэхгүй бол эдгээр салбар сэргэхгүйбайна, цалин нэмэх боломж юу байна, бүсийн оношилгооны төвийг байгуулах хэрэгтэйбайна, Энэ талд ямар бодлого баримтлах талаар асуусан. Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан,бүсийн оношилгооны төвүүдийг бэхжүүлж байж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийнийслэлийн төвлөрөл саарна. Эхний ээлжинд 6 бүсийн оношилгооны жишиг төв байгуулахаарАзийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын80 гаруй хувь нь цалингийн зээлтэй байна. Эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийнүнэлэмжийг нэмэгдүүлж байж, цалин хөлс шийдэгдэнэ гэж хариулсан.

УИХ-ын гишүүдасуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнС.Зулпхар, Г.Ганбаатар, Р.Батболд, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Д.Нарантуяа-Нара,М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан нарын гишүүд “Монгол Улсын Засгийн газрын2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолынтөслийн талаар талаар саналаа хэллээ. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгынхорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураасан зарчмын зөрүүтэй 151 саналынтомьёоллоор санал хурааж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйлажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд  шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гариг хүртэл завсарлага авлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2024.08.23) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасны дараа Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцлаа. Улсын Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа нэр дэвшигчийн томвч намтар, хуульд заасан шалгуур хангасан байдлын талаар дэлгэрэнгүй дурдав.

Нэр дэвшигч Э.Золзаяа 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1978-1988 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо Нийтийн ахуй үйлчилгээний улсын академид суралцан инженер мэргэжил эзэмшиж, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэг, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шаатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүгчээр ажиллажээ. Төрийн албанд 24 жил, долоон сар, шүүгчээр 19 жил, есөн сар, үүнээс давж заалдах шатын шүүхийн шүүгчээр 10 жил, зургаан сар ажилласан тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 54.54 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 22.17 оноо авч хяналтын шатын шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, сүүлийн зургаан жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг зохих шаардлагыг хангасан байна.

Өнөөдрийн байдлаар, Улсын дээд шүүхэд 24 шүүгч ажиллаж байгаагаас 18 шүүгч, зургаа нь прокурор, өмгөөлөгч, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургуулийн багш буюу бусад хуульчдын төлөөлөл байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг дурдаж, энэ харьцаа нь хуулиар тогтоосон нөцөл шаардлагыг хангаж буйг тэмдэглэсэн юм.

Нэр дэвшигчийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй танилцах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад авбал зохих оноо, анхан болон давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин шинжлэх ухааны академик маргааны асуудлаар ямар зарчим барьж ажиллах, Улсын Дээд шүүхээс хууль, хууль хэрэглээний тайлбар гаргахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгч, шүүгчдийн нөөцийн талаар, мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шалгалт өгч орох сонирхолтой шүүгч хангалттай байгаа, эсэх талаар, Шүүхийн тухай болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль, тогтоомжийн талаарх нэр дэвшигчийн байр суурийг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хуульчдын холбооны талаар болон үндсэн эрхийн маргааны талаарх нэр дэвшигчийн байр суурийг асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нэр дэвшигчээс Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд олон нийтэд хандан шударга ёсны талаарх байр сууриа илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүхийн жендерийн харьцаа тэнцвэртэй, эсэх талаар асууж хариулт авчээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар нэр дэвшигчид хандан үг хэлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нараас асуулт асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд ихээхэн унаад байгааг хэрхэн сэргээх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөдөлмөрийн хэрэг маргааны талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүн таслах үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, бизнесийн маргааныг шийдвэрлэх арилжааны хуулийн асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шударга, хараат бус шүүх тогтолцооны талаар, О.Цогтгэрэл шүүхийн тогтолцоо, хуулийн засаглалд иргэдийн итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан шүүхийн шинэчлэлд шүүгчдийн өөрсдийн хандлага, ёс зүй, зарчим, арга барил, мэргэжлийн ур чадвар ихээхэн нөлөөлөх тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн асуусан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуудлтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Золзаяа нар дэлгэрэнгүй хариужч, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх тоо баримт, хууль, эрх зүйн орчин, төсөв санхүү, ажиллах нөхцөл, ил тод, нэлттэй байдлын талаар мэдээлэл өгөв.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зүйл бүрээр нь хэлэлцсэн талаар онцлов. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан төсвийн тусгай шаардлагын зохицуулалт болон хуулийг дагаж мөрдөх хэрэгжүүлэхтэй холбоотой заалттай хэрхэн уялдаж байгаа талаар болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх шаардлагатай нийцэж байгаа, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг бууруулах замаар тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2025-2026 онд 2.0 хувь хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэн холбогдох тооцооллуудыг хийж, эдийн засгийн зарим үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, зарчмын зөрүүтэй нийт зургаан саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-д заасан тусгай шаардлагыг өөрчлөхгүй хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төсвийн байнгын хорооноос хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас эдгээр хуулийн төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай мөн Байнгын хорооны хуралдааны үед танилцсан байна. Улсын Их Хурлын Тамгийн газар дүгнэлтдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт нэмсэн, өөрчлөн найруулахаар заасан нь тухайн хуулийн зарим заалтад нэр томьёоны зөрчил үүсгэхээр байгааг тэмдэглэжээ. Тус дүгнэлтийн дагуу нэр томъёо, зүйл заалтыг нийцүүлэх засварыг оруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулгадаа дурдлаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл, Б.Батбаатар, Б.Пунсалмаа, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийн боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засгийн тооцоо, суурь үзүүлэлтэд тулгуурласан эсэх, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгийн дүнгийн талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц улсын төсвийн дүрмүүдийн шинэчлэлийг олон улсн жишигт хэрхэн нийцүүлж байгаа болон төсвийн сахилга бат сул байгаа эсхийг асуув. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавх зохих түвшинд хүртэл гадаадад эмчлүүлэх хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ДНБ-ий хэмжээ, өсөлтийн хувь, эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн эзлэх хувь болон төсвийн зарлагын өсөлтийн тухай асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан мөн төсвийн зарлага тэлснээс үүсэж болзошгүй эрсдлийн талаар хөндөж асуулаа. Энэ асуултын мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл тавьж, төсвийн тэлэлтээс шалтгаалах эдийн засгийн халалт ямар хэмжээнд байх, энэ тэлэлтийг манай улсын эдийн засгийн хэрхэн шингээх, үнийг хэрхэн тооцоолж буйг тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлсэн үйл явц холбогдох хууль тогтоомж, тэр дундаа хууль тогтоомжийн тухай хуульд хэр нийцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тодруулж, холбогдох тайлбарыг авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар том төслүүдийн суурь эрсдлийн талаарх үнэлгээ тооцоо ямар гарсан талаар асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, гадаад зах зээл дээрх эрэлт суларч буйг дурдан, энэ талаарх эрсдлийг хэрхэн тооцсон болон том төслүүдийн хэрэгилтэд учирч болошгүй эрсдлүүд, мөн төсвийн урсгал зардал ДНБ-ий 30.0 хувийн таазанд хүрэх магадлал ямар байгааг асуусан юм.

Хэлэлцэж байгаа асуудлуудыг Засгийн газар богино хугацаанд, тооцоо судалгаа муутайгаар, мэргэжлийн бус байдлаар боловсруулсан гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин илэрхийлж, манай улсын нийт зэлийн хүү төсвийн орлогын хэдэн хувьтай тэнцэх, эрдэс баялгийн салбараасаа олж буй төсвийн орлогод ямар эрсдэл үүсэх эсэх зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдгээр төслүүд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг сануулж, энэ эрсдэл аж ахуйн нэгжүүд, иргэдэд хэрхэн нөлөөлөх, хуулийн төслүүдийн хэлэлцэж байгаа улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буй талаар асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвийн тэнцвэржүүлсэн болон суурь тэнцлийн шалгуурт өөрчлөлт оруулж буй талаар дурдаад, урсгал зардал ДНБ-ий 30.0 хувиас, өрийн дүн 60.0 хувиас хэтрэхгүй байх хязгаар тавьж буйг болон зээлээр санхүүжиж байгаа зардлыг төсвийн зарлагад тусгахгүй байхаар тооцсон талаар тайлбарласан юм. Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн суурь тэнцлийг жил бүр +2.0 хувь байхаар тооцсон нь 1.6 их наяд төгрөг болно гэдгийг онцолж, 2025 онд Монгол Улс 1.0 их наядын төгрөгийн өр төлөхөөр байгааг мэдээлж, үүнээс 0.6 их наядаар илүү боломжийг суллаж гаргаж ирж байгаа гэсэн. Тэрбээр, улсын төсөв байнгын ашигтай байна гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, төсвийн тусгай шаардлагуудыг сулруулсныг харин сайжруулж байна гэсэн юм. Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд оруулж буй өөрчлөлтүүд зарлагыг ихээхэн тэлснээр хэтдээ орлогын тасалдал үүсэх, валютын ханш, инфляцийн эрсдэл дагуулж болзошгүй гэж дүгнэсэн тус зөвлөлийн байр суурийг илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлыг талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Г.Тэмүүлэн нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Засгийн газарт хамтарч буй намууд олон жил ужгирч гацсан асуудлуудаа шийдье, эдийн засгаа урагшлуулъя гэсэн хамтын шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна гээд, төсвийн дүрмүүд, тогтвортой байдлын асуудал дээр Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн байр суурьт хүрээүй байгаад санаа зов байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, төсвийн тодотголтой хамтруулаад урт хугацаанд үйлчлэх ёстой төсвийн дүрэм, цаглаварыг өөрчлөх асуудлыг богино хугацаанд яаруу түргэн оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж буйгаа онцолж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүд энэ өөрчлөлтөөс ямар эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна гэв. Монгол Улс төсвөө эрт хэлэлцэж, олон нийтэд нээлттэй, сайн хэлэлцүүлэг өрнүүлдэг, сайн баталдаг байх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр онцолж, ХҮН нам хэдийгээр Засгийн газарт хамтарч байгаа ч буруу, мэргэжлийн бус, маргаантай зүйлийг хэлж шүүмжилж, шаардлагатай бол зогсоож явна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,  төсвийн хүрээний мэдэгдэл бол Улсын Их Хурлаас Засгийн газарт төсөв санхүү, эдийн засгийнх талаас нь хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах үндсэн суурь бодлогын баримт бичиг, “Төсвийн үндсэн хууль” юм гээд, эдгээрийг мөрдөхгүй байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад хэлэлцэж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон тул тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, ирэх даваа гариг хүртэл буюу 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Засгийн газар, Монголбанк хамтраад улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Таны хувьд төсөлтэй танилцсан байх. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж зарлага нь гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн үндсэн шалтгаануудыг нь харж байхад маш олон бүтээн байгуулалтын төсөв байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг улам сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийг саармагжуулах том, том төслүүд орсон байсан. Жишээлбэл, хотын тойрог зам. Ийм тойрог зам бол ямар ч метрополис хотод байдаг зүйл. Бидний сайн мэдэх Бээжин хотод л гэхэд зургаан тойрог зам байдаг. Харин нийслэлдээ ямар ч байсан нэгийг хийе гэж байгаа юм. Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг орохын тулд хотын төвийн түгжрэлд оролгүйгээр энэ тойрог замаараа л явчихна. Дээрээс нь нэмээд дүүргүүдийн олон салаа замуудыг тойрог зам нэгтгэж өгнө. Олон жил яригдаж байгаа Туул голыг дагасан хурдны зам байна. Энэ чинь зүүн, баруун чиглэлийг холбосон маш том судас болно. Үүнээс гадна тунель гэдэг их сонин зүйл. Миний хувьд үүнийг үнэхээр дэмждэг. Ямар ч том улсад томоохон тунелүүд байдаг. Улаанбаатар хот маань дөрвөн уулын дунд байрладаг.

Тэлье гэхээр чадахгүй байгаа. Тийм болохоор тунель барьснаар хотоо урагш нь тэлэх бололцоог нээж өгнө. Мөн Солонго-1, 2 хороололд улсын төсвөөс 150 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Улсаас хэрэгжүүлж байгаа 20 мянган иргэнээ орон сууцжуулах том хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинээр эмнэлэг барих, одоо байгаагаа шинэчлэх, тоног төхөөрөмж шинээр нэмж авах гээд зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг. Өнөөдөр монголчууд жил бүр 300 орчим сая ам.долларын эмчилгээг гаднын улсад очиж хийлгэж байна. Энэ урсгалыг дотооддоо авч үлдэх, монголчуудаа эрүүл болгох тал дээр Засгийн г азраас маш том ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Мөн бараг 400 орчим тэрбум төгрөгөөр шинээр сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Нөгөө талдаа эрчим хүчний салбарт ч гэсэн анхаарал хандуулж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол бол аж үйлдвэрийн үндсэн суурь байдаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах, чанар нь муудсан агаарын шугамуудыг солих гээд олон ажил байна. Үндсэн парометрүүдийг аваад үзвэл харьцангуй эрүүл гэж харж байна. Улс орны эдийн засаг тэлж байхад төсөв дагаж тэлэх ёстой. Ингэж байж том том суурь эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөнө. Тэгснээр Монгол Улс хөгжинө. Мөн Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан үндсэн үзүүлэлт нь 34 хувь арай хүрэхгүй байгаа юм. Манайхтай ижил төстэй улсууд буюу Киргизстан 60 хувь, Укбейкстан 38 хувь гэх мэтчилэн байна. Төсвийн алдагдлаа бид яг хоёр хувьдаа барьж байгаа. Цар тахлын дараа хоёр хувьд барьсан улс орон цөөхөн. Ингэхээр манайх эрүүл макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ авч хадгалж чадаж байна гэж ойлгож болж байгаа юм. Харин санаа зовж байгаа хоёр зүйл бий.

-Тэр нь юу вэ?

-Төсвийн тэлэлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр яалт ч үгүй тодорхой хэмжээний дарамт ирнэ. Ингэснээр нэгдүгээрт, ханш болон Монголбанкны валютын нөөцөд сөргөөр нөлөөлөх үзүүлэлт. Урсгал данс оны эхнээс өнөөдрийг хүртэл 500-гаад сая ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл нийтдээ 50 сая ам.долларын алдагдалтай байгаа. Энэ нь шууд манай гадаад валютын албан нөөц дээр ирэх дарамт. Үүгээр дамжаад ханшид дарамт ирнэ. Хэрэв ханш суларвал импортоор орж ирж байгаа инфляц нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар манай инфляц таван хувь, үүний 1.8 хувь нь импортын инфляц байна. Ковидын дараа манай инфляц 15, үүний 50 хувь нь импортын гаралтай инфляц байсан. Харин тээвэр ложистикийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор импортын инфляц буурсан. Мөн шатахуун, түлшний асуудлаар Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр өсөхгүй байгаа.

-Тэгвэл төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамтаа яаж арилгах юм бэ?

-Нэгдүгээрт, бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Нийтдээ 14 мега төсөл, хөтөлбөр байгаа. Эдгээр нь нийтдээ 120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг ямар ч улс орон өөрсдийн төсвөөрөө хэрэгжүүлж чадахгүй. Заавал гаднын хөрөнгө оруулалт буюу инженерийн, хөрөнгө оруулалтын компаниуд оруулж ирэх шаардлагатай. Улсын төсвөөр 10 орчим хувь буюу суурь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөөд үлдсэн дээр нь гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Ингэж чадвал төлбөрийн тэнцлийн урсгал дансаа сайжруулна. Заавал мега төслүүд гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулчихвал бусад салбарт ч хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал одоогоор ямар байгаа вэ?

-Маш тааруу байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах гадаадын хөрөнгө оруулалтын коэффициентийг нь харахад манайх ердөө 12-15 хувьтай л байгаад байгаа юм. Үүний 10-аад хувийг нь Оюутолгой дангаараа эзэлж байна. Ингэхээр харамсалтай нь бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Азийн бар гэгддэг орнуудыг харахад маш олон жил гадаадын хөрөнгө оруулалт нь 40-60 хувь байсан. Тиймээс бид дор хаяж 40 хувьд хүргэх шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх, өмч хөрөнгийг нь хамгаалсан хууль эрх зүйн байдлыг бий болгох ёстой. Хоёрдугаарт, бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт, мега төслүүдээ гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт сурталчилах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л хөрөнгө оруулалт татаж чадна.

-Энэ намар, болоод ирэх жилийн эдийн засгийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх оны төлбөрийн тэнцэл болон төгрөг дээр ирж байгаа харьцангуй сайжирна гэж харж байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхайн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын холболт хийснээр нүүрсний экспорт энэ оноосоо илүү нэмэгдэх учиртай.

-Энэ жилийн хувьд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн байсан. Энэ боломжтой юу?

-Миний хувьд үүнийг бүрэн бололцоотой гэж харж байгаа. Яагаад гэвэл бид одоогийн байдлаар 42 сая орчим тонн нүүрс экспортолсон байна. Мөн ноднин жилийн долдугаар сараас энэ жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд бид 78 сая тонн нүүрс гаргачихсан байгаа юм.

-Урд хөрш маань нүүрсийг одоогийнх шигээ тогтмол авах юм уу?

-Авах үндсэн нөхцөл нь байна. Учир нь Хятад улс жилдээ 480 сая тонн нүүрс импортоор авдаг. Тэгвэл Австрали, Индонезиос далайн тээврээр авах уу. Эсвэл хөрш орон болох Монгол, Оросоос авах уу гэдгээ мэдээж тооцож байгаа. Тээврийн зардлын хувьд манайхаас авах нь хамаагүй хямд тусна. Мөн цаг агаарын өөрчлөлтөөс болж хятадуудын барьсан усан цахилгаан станцуудын гол, ус нь ширгэсэн. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэл нь багассан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний болон атомын цахилгаан станцын маш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  Дээрээс нь Хятад улс жилд 1-1,2 тэрбум тонн ган хайлуулдаг. Нэг тонн ган хайлуулахад 700 кг коксжих нүүрс ашигладаг. Тэгэхээр тэнд нүүрсний хэрэглээ өндөр байна. Хэрэв бид төмөр замын хил холболтуудаа хийчихвэл 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох боломж байгаа.

-Манай улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь зэс шүү дээ. Энэ тал дээр ямар байдал ажиглагдаж байна вэ?

-Зэсийн макро үзүүлэлтүүд маш сайн байгаа. Нэг тонн нь одоогоор 9500 ам.доллар байна. Мөн хэрэглээний хувьд огцом нэмэгдэж, нийлүүлэлт нь багасах юм уу, тогтвортой байх үзүүлэлттэй байгаа. Яагаад гэхээр Оюутолгойтой харьцуулах хэмжээний зэсийн орд илрээгүй, ашиглалтад орох төсөөлөл ч алга. Зэсийн хэрэглээ яагаад өсөөд байна гэхээр одоогийн байдлаар дэлхийд 79 сая шинэ машин зарагддаг. Үүний 13 хувь нь электрон машин. Харин Хятад улсад 40 хувийг нь электрон машин эзэлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар электрон машины хэрэглээ огцом нэмэгдээд, 2026 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 хувь хүрнэ гэж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ дагаад зэсийн хэрэглээ нэмэгдэнэ. Нэг электрон машин үйлдвэрлэхэд 140 кг зэс ашигладаг юм. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь ч нөлөөлнө. Нэг мегаватт сэргээгдэх эрчим хүчний станц барихад ойролцоогоор 4.2 тонн зэс ордог. Өнөөдөр зарим улс орнууд дотоодын хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар хичээж байна. Португал гэхэд л сая хэд хоног 100 хувь хангаж чадсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаан маргаан дагуулж байна. Энэ яг юу болсон юм бэ?

-Сангийн сайдын хэлж байгаагаар өрийн тааз болон Засгийн газрын төсвийн алдагдлаа аваад хаячихсан. Харин одоо эргүүлэн оруулж байгаа гэж байсан. Энэ нь зөв л дөө. Гэхдээ хэчнээн аваад хаячихсан ч гэсэн бид үндсэн парометрүүдээ барьж чадсан. Орж ирж байгаа төсвийн тодотгол ч гэсэн үүнийгээ маш сайн барьж байгаа. Мөн 2025 оны төсвийг ч гэсэн оруулж ирэхдээ үүнийгээ барих ёстой.

-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр орж ирсэн. Гэтэл хэтэрхий олонд том төслүүд зэрэг эхлүүлж байна. Үүний орон эрэмбэлээд нэг, нэгээр нь ашиглалтад оруулаад явах нь зүйтэй гэсэн шүүмжийг зарим нь хэлж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж нэг талдаа зөв л дөө. Нийт 14 мега төсөл байгаа. Миний харж байгаагаар бэлэн, бүтээн байгуулалт нь эхэлсэн зэргээсээ шалтгаалан зарим нь илүү хурдан хэрэгжинэ гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын хил холболтууд гээд хурдан хэрэгжих боломжтой төслүүд бий. Харин зарим нь ТЭЗҮийн шатанд ч явж байгаа. Ер нь эцсийн үр дүндээ бид төсвийн тэлэлттэй бодлого явуулж байж эдийн засгаа өсгөнө. Үүнийгээ дагаад ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг сайжруулна. Эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын зорилго бол Төв Азидаа нэг хүнд ногдох ДНБ-ээрээ хамгийн чинээлэг улс орон болохыг л хүсээд байгаа шүү дээ. Тиймээс ч зоригтой алхамуудыг хийх нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.доллар болгоно гэсэн. Энэ зорилгодоо хүрэх боломж бидэнд байна уу?

-Дотооддоо бол бүрэн боломж бий. Гэхдээ бид дэлхийн санхүүгийн зах зээлээс шууд хамаардаг. Нүүрс болон зэсийн үнэ. Харин үндсэн макро парометрүүд, эрэлт нийлүүлэлтийн прогноз эерэг байгаа болохоор хүрэх бололцоо нь өндөр байгаа гэж харж байна. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран хүчээ нэгтгээд хийх ёстой нэг ажил нь зээлжих зэрэглэлээ сайжруулах юм. Хөрөнгө оруулагч нар биднийг зээлжих зэрэглэлээр л дүгнэдэг. Үүнийг сайжруулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олон улсад зээлжих зэрэглэлийг тодорхойлдог Эс энд Пи (S&P), Фитч (Fitch), Мүүдис (Moodys) гэсэн гурван том байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудтай тулж ажиллаад, Монгол Улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлуудыг тайлбарлаад явбал зээлжих зэрэглэл сайжрах боломжтой гэж харж байгаа юм. Ер нь зээлжих зэрэглэлийг тодорхойлдог 23 үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний 22 нь шууд дотоодын эдийн засагтай хамааралтай. Үлдсэн нэг нь гадаад орчин байдаг юм. Тэгэхээр 22 дээр нь бид өөрсдөө зөв тохируулга хийгээд сайн тайлбарлаж чадвал зээлжих зэрэглэлээ сайжруулах боломжтой. Манай улс саяхан л саарал жагсаалтад байсан. Харин Засгийн газар, УИХ, Монголбанк хамтран ажилласны үндсэн дээр амжилттай гарсан. Яг үүн шиг бид өөрсдийгөө илүү сайн ойлгуулаад, тайлбарлаж чадвал бүрэн боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-оос эхэлнэ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн.

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй орж танилцана уу.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.

 Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгах, шинэ агуулга, чиглэлээр баяжуулах талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх хүч чармайлтад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг  шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.

А.Мохаммед нь НҮБ-ын түүхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байгаа хоёр дахь эмэгтэй юм.