Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар тавд нь МАН дангаар засаглаж, хоёрт нь АН, 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Ингээд харахаар өнгөрсөн 32 жилийн ихэнх хугацаанд МАН Засгийн эрхийг барьж иржээ. Харин ард иргэдэд ээлтэй, улс оронд ашигтай бодлого аль нам нь хэрэгжүүлж ирэв гээд дэнсэлбэл цөөхөн жил засаг барьсан ч АН-ын бодлого торойгоод гараад ирдэг юм. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар яаж бужигнуулсныг иргэд өнөөдөр ч нэхэн санадаг. Хоёр жил гаруйхан хугацаанд энд тэндгүй үйлдвэр үйлчилгээ сэргэж, аж ахуйн нэгжүүд өндийж, үнийн болон татварын дарамтгүй сэвхийсэн цаг үе байсан.
Түүний өмнөх, 2004 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас татварын шинэ бодлогыг танилцуулж байв. Энэ нь өнөөх алдарт “Дөрвөн 10”-ын бодлого. Ерөөсөө л татварыг 10 хувьд барих тухай байлаа. Өнөөдрийн татварын төрлүүд дотроос хамгийн өндөр хувьтай нийгмийн даатгалын шимтгэлийг тэд 19 хувиас 10 хувьд буулгаж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачааг таягдан хаяж байсан юм. Тэд энэ бодлогоо танилцуулсан, хэрэгжүүлсэн, үр дүн гарсан. Тиймдээ ч ард түмний дунд АН-ын 10 хувь гэж одоог хүртэл яригддаг юм.
Харин өнөөдөр татварын хувь хэмжээ 46 хувьд хүрчихлээ. НӨАТ 10 хувь,
АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялнаХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь гээд л яваад өгнө. Бараг олсон орлогынхоо 50 хувийг улсад тушааж байна. Иргэн Навчаа үйлчилгээний байгууллагад өдрийн 12 цагаар ажиллаад сарын дараа нэг сая төгрөг авлаа гэж бодоход 460 мянгөн төгрөг нь татварт шууд суутгагддаг. Ажилчны гар дээр 600 гаруйхан мянган төгрөг л ирдэг. Аж ахуйн нэгжид ч ялгаагүй, татварын хамгийн том дарамт ирсээр байна. Тиймээс энэ сонгуулиар татварын асуудлыг хөндсөн нам л ялалт байгуулна. Ялангуяа үүнийг АН л хийж, хэрэгжүүлж чадна.
МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай нам. Онолын хувьд энэ нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал. Товчхондоо, баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгдөг. Ийм үед хүмүүс ажил хийдэггүй, хөрөнгө хуримтлуулдаггүй, баялаг бүтээдэггүй юм. Хийе гээд эхлэхэд өнөөдрийнх нь татварын хүнд бодлогоор дарамталж нураадаг. Эсвэл төрд хурааж авна. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг тэтгэнэ, халамжийн бодлого явуулна. Зүүний үзэл баримтлалтай намуудын үйл ажиллагааны сонгодог жишээ энэ.
Харин барууны үзэл бол үүний эсрэг. Татвараа буулгана. Татвар буурахаар хөрөнгө хуримтлагдана, баялаг бий болно. Хүмүүс хөлжинө. Ерөөс хүн ядуу байхыг хүсдэггүй. Та ч, би ч өнөөдөр өнгөтэй, мөнгөтэй байхыг дор бүрнээ хүсч тэмүүлж буй. Энэ бол нийгэм бий болсон цагаас үүссэн хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орон энэ үзэл баримтлалаараа тууштай явахад хөгжих энүүхэнд байдаг. Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Бид эргэж буцан болж өгвөл социализмдаа машинаа унаад орчих санаатай байдаг. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан. Харин коммунизмаас угшилтай нам энэ хүслийг нь дөгөөн хөөрөгдөж сонгууль бүрээр иргэдийнхээ эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна. Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл албан ёсоор бүртгүүлээд байгаа. Эндээс харахад жинхэнэ сонгууль МАН болон АН-ын хооронд л өрнөнө. Харин бусад жижиг намуудын хувьд амлалт гэхээс илүү цөөн хэдэн сандал суудлын төлөөх л өрсөлдөөн байх нь дамжиггүй. Тэд төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний сандал суудал автлаа өдий. Тийм учраас л АН-ыг арван хувиа амла гээд байгаа юм.
МАН-ын хувьд түүх нь тодорхой. Оросуудаас угшилтай зүүнийг баримтлагч нам. Харин жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон нь Ардчилсан нам. Энэ нам гэхдээ нийгэмд нэр хүндээ алдаж буй нь үнэн. Лидерүүд нь хоорондоо толхилцож, тамга тэмдэг, сандал суудлын маргаанаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Гэхдээ тэдэнд ямартаа ч төр барих хэмжээний зангараг хийгээд чадвар байдаг юм. Үүнийгээ ч тэд хоёр удаагийн засгийн эрхээр харуулчихсан улс төрийн том хүчин. Тэгэхээр өнөөдөр ч АН-д боломж бүрэн байна гэсэн үг. Тэд татварын бодлогоо бариад гараад ирэхэд л ард түмэн дэмжээд явуулна.
Б.ЭНХЗАЯА
Ардчилсан нийгэмд шилжчихсэн, зах зээлийн эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна.
Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой. саналыг худалдаж нэг, хуурч нэг, хууль бусаар авч засгийн эрхэнд гараад ирдэг. Явуулах бодлого нь тодорхой. Хариулт нь өнөөдрийн нийгмийн төрх.
Ардчилсан нийгэмд шилжчихсэн, зах зээлий
Category: улс-төр
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг, 08 минутад эхэллээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нээж, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцэнэ гэсэн юм.
Үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сурлагын чанарыг тодорхойлох зорилгоор Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа оролцжээ. Уг үнэлгээ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагч математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж буй болон тухайн улсын боловсролын тогтолцоо энэхүү чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг судалгаа юм. Гурван жил тутам явуулдаг олон улсын судалгаанд дэлхийн 81 улс оролцжээ. 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 05 дугаар сарын 15-ны хооронд хийсэн үнэлгээнд манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7276 суралцагч хамрагдан математик, унших чадвар, бүтээлч сэтгэлгээний сурлагын амжилтаа үнэлүүлжээ. Төрийн болон хувийн хэвшлийн, газар зүйн байршлын хувьд харилцан адилгүй, түүвэрлэн сонгосон сургуулиудын суралцагчдыг хамруулсан үнэлгээнд математикаар 47-д жагссан. Жишиг улстай харьцуулахад гүйцэтгэл өндөр боловч үе тэнгийнхнээсээ хоцрогдолтой тул сурлагын амжилтыг ахиулах шаардлагатай. Мөн 15 настай хоёр сурагч тутмын нэг нь сурлагын чанар 50 хувьд хүрэхгүй буюу манай улс үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна.
Унших ур чадварын тухайд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй, гурван сурагчийн хоёр нь суурь түвшинд хүрээгүй. Манай улсын нэг суралцагчийн боловсрол эзэмших зардал 12 600 орчим ам.доллар байгаа нь үнэлгээнд оролцсон 81 улсаас доороосоо гуравдугаарт бичигджээ. Цаашид суралцагчийн сурлагын амжилтыг ахиулахын тулд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамны зүгээс бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг багасгахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Боловсролд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь боловсролын чанарт шууд нөлөөлдөг болохыг олон улсын үнэлгээний үр дүн харуулсан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэлдээ онцолсон юм. Монгол хүүхдүүдийн хувьд амьдралд сэтгэл хангалуун гэсэн судалгааны дүн гарсан хэдий ч сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт байгаа гэдгийг ч танилцуулав.
Танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэн үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр, сурч боловсрох эрх нь улс орон бүрийн хөгжлийн чухал суурь үзүүлэлт юм. Тиймээс олон улсын үнэлгээ тухайн улсын боловсрол олгож буй байдлыг шалгадаг тогтолцоо. Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм. Манай улс боловсролд, нэг суралцагч тутамд 12 682 ам.доллар зарцуулдаг. Олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулахдаа суурь боловсрол муу байгааг сайн мэтээр танилцууллаа хэмээн шүүмжилж, боловсролын тогтолцоонд бодлогын цогц арга хэмжээ авахыг шаардахаас аргагүй нөхцөлд байна хэмээв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, салбарын сайд нь мэдээлэл өгч хэвших ёстой гээд, боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай. Боловсролын яамнаас зарласан төсөв, тендерийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэл дандаа чанаргүй, хойшилсон, төсөвт өртөг нь нэмэгдсэн зэрэг хүндрэл учирч байгааг анхааралдаа авсан эсэхийг тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, энэ удаагийн олон улсын үнэлгээнд хамрагдсан хүүхдүүд нь анх сургуульд элсэхдээ л суурь боловсролын “Цөм” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд. Хөтөлбөрийн шинэчлэлийг 10 гаруй удаа хийхдээ санхүүжилт, боловсон хүчний нөөц зэргийг тооцоолж, төлөвлөхгүй хуумгай хандсан. Боловсролын яам тендерийн яам байхаа больсон. Нэг ч тендер зарлаагүй. Холбогдох газруудад нь хариуцуулдаг болсон. Тендерийн чанар, гүйцэтгэлийн хувьд санал нэг байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг бууруулах талаар анхаарсан эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл монгол хэлээрээ уншсан зүйлээ ойлгохгүй байгаад ямар дүгнэлт хийж байгааг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн суралцагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг ахиулах, монгол хэлний сургалтыг сайжруулах, зарим сумын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах талаар ямар арга хэмжээ авч байгааг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат кирилл үсгийг латинаар сольчих боломжтой эсэхийг асуухад Л.Энх-Амгалан сайд, цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн, сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн зүйл нь суурь боловсролын “Цөм” хөтөлбөр хэт академик байснаас хүүхдүүдийг залхаасан байж болзошгүй гэсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээчихээд шаналж байсан эцэг, эхчүүдийн асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг 96-аас дээш хувьтай болгож нэмэгдүүлсэн нь ЮНЕСКО-гоос өндөр үнэлгээ авсан. Боловсролын чанараар хот, хөдөөгийн сургуулиуд ялгаа ихтэй ч хувийн болон төрийн статустай сургуулиудын хувьд онц ялгаагүй гэсэн дүн гарсан. Өндөр төлбөртэй сургуулиуд төрийнхөөс сурлагын чанараар илүүрхэж чадахгүй байгаа нь “Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль” гэсэн бодлогыг цааш үргэлжлүүлэхэд хүргэж байна хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, боловсролын салбарт ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах журам, англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт, хувийн хэвшлийн сургуулиудад ажиллагсдын нийгмийн баталгааг хангах бодлогын хэрэгжилтийн талаар асууж тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Боловсролын багц хуулийг баталсан энэ парламентын гавьяа түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Уг багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас 70 орчим журмыг батална. Боловсролын салбарт 15-аас дээш жил ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах журмыг баталсан. Боловсролын салбарт явуулж буй үндсэн зургаан зорилтыг төр, хувийн хэвшлийг ялгахгүйгээр хэрэгжүүлнэ. Гадаад хэл болон бусад сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ. 780 гаруй мянган хүүхдийн талаас илүү хувь нь хувийн сургуулиудад хамрагдаж байна гэсэн юм.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газрын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуув. Тэрбээр монгол хүүхдүүд эх хэлээрээ уншиж чадахгүйд хүрсэн нь ямар учиртайг, багшийн чадвар, чансаа хэр байгааг лавласан юм. Салбарын сайд, “Цөм” хөтөлбөрийн үр дагавраар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, ачаалал хүндэдсэн тул анги ахих тусам хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл суларсан, 6 настай хүүхдэд 8 настай хүүхдэд зааж байсан хичээлүүдийг үзүүлж байгаа, уран зохиол, унших бичгийн хичээлийг хассантай холбоотой хэмээн хариуллаа. Боловсролын чанарыг сайжруулахад ямар бодлого баримтлах ёстойг Улсын Их Хурлын гишүүн дахин тодруулж асуухад, санхүүжилт, сургалтын өртгийг нарийвчлан тооцож, нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж байж боловсролын чанарын ялгааг арилгах боломжтой гэсэн хариултгыг сайд өгөв. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар ийн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир илтгэсэн юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаа сунгасан. Уг өөрчлөлтийн үр дүнд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд олон иргэн цагаатгуулах тухай гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж, нөхөх олговор авсан хэмээн танилцууллаа. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгохоор тусгасан бөгөөд дэлхийн бусад оронд ийм төрлийн хуулийн хугацааг хязгаарлаж тогтоодоггүй онцлогтой гэв.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Санал, дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хуулийн төслийг хугацаагүй болгох боломжтой эсэхийг асуулаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа сүүлийн гурван жилийн хугацаанд ирсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч, нийт 44 тэрбум төгрөгийг нөхөх олговорт олгосон талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, 36 орчим мянган хүн хэлмэгдсэн хар түүхийн тухай бид ярьж байна. 1990 оноос хойших хэлмэгдүүлсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад, төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах олон улсын тунхагийг соёрхон батлах ёстой гэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хар бараан түүх, хэлмэгдэгсдийн сэтгэлийн шархыг эдгээх боломжгүй. Үнэнийг хэлж, дуугарсных нь төлөө сэтгүүлчдийг хорьдог. Үгээ хэлснийхээ төлөө хоригддог, цагаатгадаг явдал гарч байна. Тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 30 жилийн хугацаанд 31 мянган хүнийг цагаатгасан. Уг хуулинд хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Хугацаа тогтоох боломжгүй. Цаашид хэрхэхийг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн хариултыг өгөв.
Хуралдаан ийн үргэлжилж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дээрх хуулийн төслийг ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн онцлоод хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ирэх 7 хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар хойшлууллаа.
Мөн баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Ганболд, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Бейсэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа үг хэлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаан нь төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг тус сангаас санхүүжүүлэхээр зааж улмаар улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай, үзэл баримтлалтай төсөл орж ирсэнтэй холбоотой. Мөн маш олон харилцааг зохицуулахгүй, Засгийн газар, УИХ-ын тогтоолоор шийднэ гэсэн зохицуулалттай, зарчмын асуудлууд нь зөрчилтэй шийдэл гаргаагүй байгаа нь хуулийн төсөлд хариуцлагагүй хандаж, яаравчлан оруулж ирсэн байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, өргөн барьсан төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах, гишүүдээс гаргаж буй саналуудыг тусгаад, УИХ дахь намын бүлгүүдээс хуулийн төслийг хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт оруулж ажиллуулан чамбайруулах нь зүйтэй. Ялангуяа сангийн хөрөнгийн арвижуулах бодлогыг тусгах, газрын доорх баялгийнхаа нөөцийг тогтоох ажлыг хэрхэн хийх талаар нухацтай хандах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийг дэмжиж буй талаар үг хэлэхдээ, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байгаа энэ хуулийн ач холбогдол өндөр. Бидний өөрсдийн туулж ирсэн зам, ирээдүйн зорилго, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг нарийн эргэцүүлж тооцож, алсдаа тогтвортой хөгжлийг бий болгоход Үндэсний баялгийн сан Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно гэж байлаа. Мөн баялгийн олборлолт болон бусад түүхий эд, эх үүсвэрээс олсон орлогын тодорхой хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлснээр хойч үедээ эх орныхоо байгалийн баялгийн үр шимийг бодитойгоор үлдээх, хүртээх нөхцөлийг бүрдүүлж байна гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна. Цаашид хуулийн төсөлд орлогын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ирээдүйн өв сангийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтэд алдаа гарсан. Тэр алдааг энэ хууль дээр давтаж болохгүй гэдгийг тодотгоод төслийг олон талаас маш сайн хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж байгаа тул хариуцлагатай сайн ажиллаад хуулиа батлах нь зөв. Иргэдтэй уулзахад “Эрдэнэс Тавантогой” компанийн 1072 хувьцааны ашгийг хүртэж эхэлсэндээ баяртай байна. Гэхдээ цаашдаа хуримтлал үүсгээд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хөгжил хүрээсэй гэх зэргээр хүлээлт үүссэн байна. Иргэдийн хүлээлтийг хэрэгжүүлэх ажлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Иймд хуулийн төслийг маш нухацтай, тун хариуцлагатай хэлэлцэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт удаан хэлэлцсэний эцэст амьдралд хэрэгжих гэж байгааг дурдаад хамгийн чухал нь Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг анхааруулж байлаа.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналын дагуу “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.0 нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусгаж, төслийн агуулга, азарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийжээ. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, дотоодын хөрөнгийн зах зээлд кастодиан банкны үйл ажиллагааг эхлүүлж, эдийн засгийн зохистой харьцаанд уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хөрөнгийн зах зээлд оролцож байгаа гадаадын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хувьцаа болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Мөн Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг найруулгын чанартай зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Дамдинням нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын Топ-100 компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарах сонирхолтой байгаа эсэх, уул уурхайн компаниудын 10, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 34 хүртэл хувийг олон нийтэд арилжаалах тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа тухай, мөн виртуаль хөрөнгийн хяналт, хөрөнгө оруулалтын болон кастодиан банкны талаар асуув. Түүний асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд ихээхэн тэлж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 11.0 их наяд төгрөг энэ зах зээл дээр эргэлдэж байна, цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх боломж нээгдсэн гэсэн юм. Хуулийн төсөлд, аж ахуйн нэгжүүдийн үнэт цаас гаргах ажиллагааг ихээхэн хялбар болгож, шат дамжлагыг бууруулж байгаа гэдгийг тэрбээр онцлоод, ингэснээр уул уурхайн, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд хуульд заасан хувь, хэсгээ зах зээлд арилжаалах явдал нэмэгдэнэ гэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн компани болох сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаагаа дурдаад, үүний хүрээнд хөрөнгийн үнэлгээ, бүртгэл, барьцаа баталгааны шаардлагуудыг ихээхэн хөнгөвчилсөн талаар ярив. Одоогоор Топ-100 аж ахуйн нэгжүүдийн 10 нь олон нийтийн буюу хувьцаат компани байгаа бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд энэ тоо 30 болно гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хадгаламжийн сертификат арилжих, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын бондыг арилжаалах зэрэг шинэ харилцааг оруулж ирж байгаа нь сайшаалтай гээд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хоёрдогч зах зээлд гаргаж, арилжиж, бэлэглэж болдог, авч, өгч болдог болгох эрх зүйн зохицуулалтууд нэгэнт бүрдчихсэн байхад яагаад хийгдэхгүй байгаа, мөн койнчдыг хэрхэн хянаж байгаа талаар асуулаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК бол хаалттай хэлбэрийн хувьцаат компани юм хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тайлбарлаад, хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалах боломжтой, гэхдээ олон улсын зах зээлд давхар бүртгүүлэх хэлбэрээр гаргавал үр дүнтэй гэж үзэж байгаагаа онцолж, энэ чиглэлээр гадаад улсуудын зохицуулагч байгууллагууд, мөн өөр өөрийгөө зохицуулдаг байгууллага, биржүүдтэй хамтран ажиллаж байна гэсэн юм. Мөн тэрбээр, виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болох 12 биржийг Санхүүгийн зохицуулах хороо 2021 оноос бүртгэж, хянах болсноор бид мэдээлэлтэй, статистиктай, тэдгээрт тавих шаардлага, шалгууртай болсон гээд, зохицуулалтгүй байх үед гарсан луйврийн үйл ажиллагааг шалгахад нь хууль хяналтын байгууллагад мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа талаар дурдав.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараагийн асуудлыг хэлэлцэхийн өмнө Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэх талаар горимын санал гаргасан юм. Түүний энэ саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Засгийн газраас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавив. Тэрбээр илтгэлдээ, Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн болон Сингапурын хуримтлалын сангийн жишгээр ажиллах тус сан хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Тэрбээр, Ирээдүйн өв сангийн хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын болон бүс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх 65 хувиас бүрдэх бол Хуримтлалын сангийн хөрөнгө нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувийн ашгаас, харин Хөгжлийн сангийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн төсөвт тооцсоноос гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн илүү гарсан хэсгээр бүрдэх төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг тодорхой тайлбарласан юм. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өсгөх, арвижуулахаар, Хуримтлалын санг стратегийн ордуудын ашгаас Монгол банкан дахь иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлж, орон сууцжуулах, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулахаар тусгасан бол Хөгжлийн сангаас томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байхаар заажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим юм хэмээгээд, байгалийн баялаг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших, ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг болохыг онцолж, аль ч улс оронд үүнийг ашиглахдаа тухайн ард түмэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёсзүйн нийтлэг хэм хэмжээ бий гэлээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компани байх, хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уг асуудлыг тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнөхөн хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Ж.Сүхбаатар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгох, Тавантолгойн ашиглалтын асуудлыг илүү үр дүнтэй, өгөөжтэй болгоход чиглэсэн тэмцлийнхээ талаар ярьж, Улсын Их Хурлын 57, 103 дугаар тогтоолуудын хэрэгжилт ямар байгаа талаар асуулт тавив. Мөн тэрбээр стратегийн орд газрын жагсаалтаас гаргаад авчихсан орд газруудын талаар тодруулсан юм. Түүний асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй явуулж байгаа Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, гарч буй үр дүнг нийгэмд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцолсн юм.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, авлига хулгайг бууруулах, иргэдээ баян болгох, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зарчмын зохицуулалтууд хуулийн төсөлд үнэхээр орсон уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Гол нь сангуудын засаглалыг улс төрөөс хараат бус байлгах зарчмын шийдэл байхгүй, нэг санг гурав хуваагаад гурван сайд удирдахаар тусгасан, тусдаа бизнесийн харилцаагаар зохицуулагдаад явдаг санхүүжилтүүдэд зарим сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан зэрэг нь учир дутагдалтай байна хэмээн тэрбээр тэмдэглэж, зарчмын асуудлуудаар санал нэгдсэн тохиолдолд Ардчилсан нам энэ хуулийн төсөл дээр хамтран ажиллана гэж мэдэгдлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа авилга хээл хахуулийн асуудал болон байгалийн баялгийн ашиглалтын талаарх хяналт, шалгалтын ажлуудын үр дүн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, мөн байгалийн баялгийг ашиглахад ямар хугацаа заадаг, Үндэсний баялгийн санд төлвөрүүлэх хөрөнгийн хэмжээг хэрхэн тооцсон, сангуудын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг төсөлд яаж тусгасан талаар асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эдийн засгийн тэгш бус байдлыг засаж, залруулахын тулд улс төр, эдийн засгийн томоохон реформ хийхэд энэ хуулийн зорилт ихээхэн чухал юм хэмээгээд, Үндэсний баялгийн сангуудын хөрөнгийн хуваарилалт, түүнд тавих хуваарилалт, дээр нь төсвийн зөв бодлого баримтлахгүй бол үр дүн гарахгүй гэдгийг олон улсын жишээ баримт дурдан анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, сангуудад төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой заах, зөв хуваарилах болон иргэдэд хүртээх баталгаат өгөөж, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөжүүлсэн хэсгийг хуримтлалын санд төвлөрүүлэх, эрдэс баялгийн үнийн доод хязгаар зэрэг асуудлуудыг хөндөж, тодорхой санал дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар мөн сангуудын засаглал, хяналтын механизмыг зөв зохицуулах тухай асуудлыг онцолж, Хөгжлийн банк, хөгжлийн сангийн үйл ажиллагаатай Үндэсний баялгийн сангуудыг хэрхэн уялдуулах талаар асуув. Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар дэлгэрэнгүй хариулт өглөө.
Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлэг чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.04) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд Засгийн газар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээд ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хуваарилах хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүхий санг Үндэсний баялгийн сан гэж тодорхойлсон. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн төрөлжсөн сантай байхаар зааж, сангийн эх үүсвэр хуваарилалт Үндэсний баялгийн сангийн талаар Улсын Их Хурал, Засгийн газрын сангийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийн талаар тусгасан гэв.
Хуулийн төслийг боловсруулахдаа бусад улс орны баялгийн сангийн тогтолцоо зохицуулалтыг судалж, олон улсын сайн жишгийг харгалзан үндэсний онцлогт тохирсон Үндэсний баялгийн сангийн зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүй өв сангийн тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг 8 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулахаар тусгасныг Д.Амарбаясгалан сайд танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялаг түүний дотор газрын хэвлэлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн, Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах юм байна. Ирээдүй сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртээх хуримтлалыг бий болгох аж. Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцын суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх баталгаажина хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Үндэсний баялгийн сангийн хуримтлалын гол эх үүсвэр нь төрийн өмчийн болон төрийн өмчит компаниуд болно, АМНАТ нь тус сангийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болох зохицуулалтуудыг оновчтой хэмээн үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн сангийн хөрөнгө нь нийт ард түмний одо мэдэлд байх гэдэг нь тун зөв концепц гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Эрдэнэтийн, Оюутолгойн овоолгыг үнэлж, эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн сангийн хуримтлалын эх үүсвэрийг нэмэх, өөр хувилбаруудыг тооцож, судалж сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байна” гэлээ. Үүний сацуу Б.Баттөмөр гишүүн дэлхийн хэмжээнд 456 Баялгийн сан байгаагийн Хятадын Хөгжлийн сан, Норвегийн Тэтгэврийн сан, Казахстаны Хөгжлийн сан гэх зэрэг 170 нь идэвхтэй, үр ашигтай үйл ажиллагаа явж байгаа жишээг дурдаж байсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төсөл дэх стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулах зохицуулалтын тодруулсан. Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа, эрхээ өв залгамжлах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 10 хувийн татвар ноогдуулдаг хууль одоо үйлчилж байгааг 30 хувь болгон нэмэгдүүлж байгаа талаар Д.Амарбаясгалан сайд хариулт өгөв.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьцаа, эрхээ өв залгамжлах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулдах нь оновчтой эсэхийг судалж, нягтлах саналыг Х.Ганхуяг гишүүн хэлж байв. Үргэлжлүүлэн М.Оюунчимэг гишүүн асуулт асуусан ба ажлын хэсгээс хариулахдаа “Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг Засгийн газар тодорхойлохоор төсөлд тусгасан байгаа. Харин сан хооронд төсөв, хөрөнгө шилжихгүй. Хөгжлийн сангийн хөрөнгө төвлөрсөн тохиолдолд Улсын Их Хурлаас баталсны дагуу төсвийн хөрөнгө оруулалтын хавсралтаар батлагдсан, урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болно” гэдэг хариултыг өгсөн.
Ц.Цэрэнпунцаг гишүүн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авав. Төсөлд “…ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувиар” татвар төлөхөөр болж байгаа зохицуулалт нь нийт уул уурхайн бизнес эрхэлж байгаа, лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжид хамаарч байгаа эсэх, эсвэл зөвхөн төрийн өмчтэй компаниуд, стратегийн орд газруудын тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа эсэхийг тэрбээр тодруулав.
Энэхүү зохицуулалт нь зөвхөн стратегийн ач холбогдолтой орд газрын тусгай зөвшөөрөлд хамаарах бөгөөд одоогоор стратегийн ач холбогдол бүхий 16 орд бий гэдэг хариултыг ажлын хэсэг өгсөн. Төсөл дэх энэхүү зохицуулалтад бусад уул уурхайн лиценз эзэмшигч хамаарахгүй гэдгийг тайлбарласан. Энэ агуулгаа төсөлд тун тодорхой тусгах шаардлагатай, эс бөгөөс тодорхойгүй байдлаас үүдэж төвөгтэй нөхцөл үүсэх эрсдэл гарна гэдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлээд, ажлын хэсгийг анхаарал хандуулахыг хэллээ.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.04-05/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ЦАГ | ТАНХИМ |
1 | · Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Бусад · Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар |
10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.
-Метро барих асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Сүүлд нэлээн шүүмжилж харагдсан??
-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь түгжрэл. Тиймээс метро барих нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө бодох нэг чухал асуудал бий. Метро барихын өмнө харьцуулалт, судалгаа, эдийн засгийн тооцооллыг маш өндөр түвшинд хийх хэрэгтэй. Асуудлын гол шалтгаан болох түгжрэл хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн үед огцом нэмэгддэг. Хаана ихэвчлэн үүсдэг вэ гэхээр Бага тойруу буюу хотын төвд. Ялангуяа Зайсан, Сүхбаатарын талбайг холбосон зам дээр түгжрэл ихээр үүсч байгаа. Тиймээс энэ шалтгаан руу фокусалж асуудалд хандах ёстой. Улаанбаатар хотын хамгийн том объектуудын нэг болох Нэгдүгээр эмнэлэг дээр жишээ авъя.
Энэ барилга 30.000 ам.метр талбайтай. Цоо шинэ Нэгдүгээр эмнэлгийг хотын захад барихад ердөө 20 сая хүрэхгүй доллар шаардлагатай. Их, дээд сургууль нийлсэн нийт 50 объектыг хотоос гаргаж, төвийн төвлөрлийг бууруулахад нийт нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний дараа түгжрэл огцом буурна гэдэгт би итгэлтэй байдаг. Улмаар Монгол Улс барилгын салбартаа нэг тэрбум ам.доллар оруулж, дэмжсэнээр асар их ажлын байр шинээр бий болгоно. Үүнийг дагаад орон сууц худалдан авах чадвартай хүн олноор бий болно. Дотоодын эдийн засаг тэлнэ. Хамгийн гол нь энэ нэг тэрбум доллараас хамгийн ихдээ 30 хувь нь л гадагшилж, үлдсэн нь дотооддоо үлдэнэ. Тиймээс метро барихдаа бодолтой хандаач ээ, Монгол Улсад юу үлдэхийг тооцооч ээ, эдийн засгийн чадавхаа эргэж хараач ээ гэдэг асуудлыг л хөндөж байгаа юм аа. 1.5 тэрбум долларыг гадагш гаргаад бэлэн худалдан авалт хийх нь энэ цаг үед хэр зохимжтой вэ? Олон талаас нь бодож үзээч ээ гэж энэ тухай яриад байгаа юм.
-Метро барих ТЭЗҮ-ийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Метро барихыг анх Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа санаачилсан. Тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар Жайка, СУСОНГ ИНЖЕНЕРИНГ-ээс зөвлөх үйлчилгээ авсан юм билээ. Ингээд Монгол Улсад метро барих ашигтай юу, үгүй юу? Ашигтай бол хаанаас хаа хүртэлх газар доор байгуулж барих, хаанаас хаа хүртэл ил байх, ямар чиглэлд барих, яавал эдийн засгийн ашигтай байх вэ гэсэн судалгаа хийлгэсэн. Гэтэл үүнийг хотын асуудал хариуцсан өнөөгийн хүмүүс ТЭЗҮ хийчихсэн юм шиг, хийлгээгүй ч юм шиг яриад байна. Э.Бат-Үүл даргын хийлгэсэн судалгаа бол ТЭЗҮ биш. Зөвлөх үйлчилгээ.
-1.5 тэрбум ам.доллараар барина гээд мэдээлсэн. Тиймээс ТЭЗҮ байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ?
-Үгүй. Саяхан 181 тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендер зарласан. Метро барих ажил эхлэлийн шатандаа явж байхад метроны нийт зардал, санхүүжилтийг ярих ямар ч боломжгүй ээ. Одоо л ажлын даалгавраа өгч байна. Өөрөөр хэлбэл, тэдэн км ил, тэдэн км далд байгууламжтай ийм чиглэлийн метро барина гэсэн ерөнхий мэдээллүүдээ өгнө. Үүн дээр нь шалгарсан компаниуд ажиллана. Эхлээд маш их хэмжээний, цаг хугацаа шаардсан хөрсний судалгаа хийнэ. Дараа нь үүн дээр тулгуурлаж ТЭЗҮ гардаг. Үүний дараа метро барих ажлын зураг, бусад нарийвчилсан зүйлс тодорхой болно. Хамгийн сүүлд санхүүжилтийн хэмжээ тодорхой болно. 1.5 тэрбум ам.доллар уу, эсвэл 3.2 тэрбум ам.доллар уу гэдэг нь тэр үед л мэдэгдэнэ. Одоо бол мэдэж байгаа хүн байхгүй. Төсвийн нийт өртөг гарч ирсний дараа метро барих компаниа сонгон шалгаруулна.
-Метроны санхүүжилт төсвөөс, эсвэл бонд гаргах гэхчлэнгээр яригдаж байна. Ер нь санхүүжилтийг хаанаас гаргавал зохистой гэж та харж байна вэ?
-ТЭЗҮ гарч нийт төсөвт өртөг тодорхой болсны дараа санхүүжилтийнхээ мөнгийг хайх ёстой. Тэрийгээ босгохын тулд нийслэл УИХ руу төсвөө оруулж, хэлэлцүүлээд мөнгөө босгох ёстой. Ингэсний дараа Монгол Улсын Засгийн газар түүн дээр нь баталгаа гаргаж, тэр том төсөл хэрэгжинэ. Хуулиараа ийм юм. МАН эрх барьсан найман жилийн хугацаанд түгжрэлийг шийдэж чадсангүй. Утааг шийдэж чадсангүй. Тиймээс дараагийн дөрвөн жилд бид метро барьж түгжрэлээ шийдэх гэж байна гэж иргэдийн тархийг угааж байна гэж би харж байна.
Миний зарчмын байр суурь бол та нар ямар мөнгөөр барих гэж байгаа юм бэ? Эх үүсвэр, зураглалаа оруулаад ирээч гэсэн. Үүнийг ил болгочихвол ядаж нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн нь ч болтугай яриг л дээ. Та бүхнээс сонгогдсон УИХ-ын гишүүд төсөв батлаад эсвэл Засгийн газар баталгаа гаргаад ийм санхүүжилт, мөнгөөр метро барина гэж мэдээлнэ шүү дээ.
-Сүүлд нийслэлийн удирдлага бонд босгож санхүүжилтийг нь шийднэ гэж ярилцлага өгсөн байна лээ. Нийслэлд санхүүжилт босгох эх үүсвэр байгаа юм уу?
-УИХ-ын чуулганы үеэр П.Сайнзориг дарга миний асуултад хариулахдаа нийслэлийн төсөвт бид жил бүр санхүүжилтийг нь үе шаттайгаар тавьж байгаад 1.5 тэрбум ам.долларыг төлөх гэж байгаа гэж хариулсан. Монгол Улсын хуулиар таван жилийн төсвийг нэг дор батлах, урьдчилж энэ талаар амлах ямар ч боломж байхгүй. Тэр тусмаа хуулиараа ТЭЗҮ, зураг төсөлгүй төслийг Иргэдийн хурал батлахыг ч хориглосон. Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар ирээдүйд ИТХ-ын гаргах шийдвэрийг урьдчилж гаргах ямар ч боломжгүй ээ. Хуулиараа хориотой байдаг юм. Өөрөөр хэлбэл, 2024 оны намар бий болгох шинэ ИТХ-ын гишүүд нийлж гаргах шийдвэрийг цаашлаад дөрөв, таван жилд гаргах шийдвэрийг хэн нэгэн өнөөдөр төлөөлөн гаргах боломжгүй.
Нийслэлийн өмнөх захирагч Д.Сумъяабазар Монголын нэлээд олон телевиз, сайтын сэтгүүлч, эрхлэгчдийг дагуулан BRT, LRT барих гэж байна гээд БНХАУ-ын үйлдвэрүүдээр явсан. Тэдэнтэй бараг гэрээ хийх гэж байгаа тухай ярьж байсныг олон нийт бүгд сайн санаж байгаа байх. Тэр үед ямар хэлцэл ярьсан гэхээр Улаанбаатар хот өөрийн мэдлийн “Эрдэнэс Баянбогд” гэдэг чулуун нүүрсний ордтой болсон. Үүнийгээ түшиглэж бартер хийж том төслүүдийг явуулна гэж ярьж байсан. Үүнийг өнөөдөр үгүй л гээд байгаа болохоос бодитой шүү.
-“Эрдэнэс Баянбогд” ордын нөөцийг асуухаар тодорхойгүй гэдэг шүү дээ. Ер нь яагаад Д.Сумъяабазар дарга энэ ордыг яриад байдаг юм бол?
-Надад байгаа мэдээллээр, Франц Улсын “Арева” компани ураны хайгуулын үед асар их хэмжээний байж болох нүүрсний орд илрүүлсэн байгаа юм. Энэ орд дээрээ нарийвчилсан буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх жорк стандартаар хайгуул хийсэн. Үр дүнд нь 4 тэрбум тонн орчим нөөцтэй 5000-6000 к.калори чанартай нүүрсний орд байна гэж дүгнэсэн байдаг. Цаашилбал, эдийн засгийн урьдчилсан тооцоолол гаргаж, хөрс хуулалтын коэффициент нь 2.0. Нэг тонн нүүрсний өөрийн өртгийг 4 доллар байх боломжтой гэж дүгнэсэн. Энэ хайгуулын болоод эдийн засгийн үр ашгийг тооцсон тайланг QMC буюу тухайн үед Д.Сумъяабазар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Дагвын компани хийсэн байдаг. Энэ талбай нь цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан учир ашиглалтын лиценз авахгүйгээр Монгол Улсад буцааж өгсөн. Буцаагдсан талбай дээр Засгийн газар шийдвэр гаргаж, “Эрдэнэс Баянбогд” компанийг үүсгэн лицензийг нь шилжүүлсэн. Одоо тус компанийн 66 хувийг нийслэл, 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшиж байна.
-Тэгэхээр энэ орд метро барьчих хэмжээний нөөцтэй гэсэн үг үү. Тэр тайланд нөөцийн мэдээлэл байгаа юм уу?
-Шууд хэлэхэд, энэ ордын ашгаар 100 метро барих боломжтой. Хэдэн мянган монгол залуусыг ажлын байртай болгож болно. Монгол Улсын эдийн засгийг 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж болно. Яриад байвал, маш олон төрлийн ашиг, үр өгөөжийг өгөх боломжтой чухал орд юм. Монгол Улсын 20 жилийн төсөв энд яригдаж байна. Яагаад би үүнийг хэлээд байна гэхээр, БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа, хүйтний хотуудыг нүүрснээс өөрөөр халаах шинэ технологи гарч амжаагүй байна. Урд хөршийн эрчим хүчний нөөц жил ирэх тусам багасаж байна. Мэргэжилтнүүд БНХАУ-ын эрчим хүчний нөөцийг 20-30 жилийн нөөцтэй гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ ордыг Монгол Улс стратегийн ордын жагсаалтад авч маш үр дүнтэйгээр ашиглах ёстой. УИХ, Засгийн газар энэ сэдэв рүү анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байгаа.
-Нийслэлийн мэдэлд байгаа ордод Д.Сумъяабазарын ямар ашиг сонирхол байгаа гэж та хардаж байгаа юм бэ?
-Бид Оюу толгой, Таван толгойг муулаад л байдаг. Эдгээр ордыг УИХ-аар хэлэлцэж, баталгаажуулж байж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар оруулж зөвшөөрөл аваагүй шийдсэн байдаг. Одоо ямар олон асуудал дагуулж байна вэ? Гэтэл тэдгээр ордын хэмжээнд дүйцэхүйц их хэмжээний нөөцтэй, стратегийн ордыг Нийслэлийн захирагч шийдэх гээд явж байгаа нь маш буруу жишиг.
Стратегийн ордыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай ярьцгаагаад л байна. Гэтэл метротой болохын тулд ирээдүйд олж болох үндэсний баялгийн сангийн асар их ашгаа алдах вий гэсэн болгоомжлол надад төрж байгаа. Ийм учраас би энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохын төлөө ажиллаж байна.
-Та Д.Сумъяабазар Хотын дарга байхдаа “Нийслэлийн төсөвт нарийвчилсан хайгуул хийлгэх төсөв тусгуулсан” гэж хэлсэн. Үр дүн нь юу болов?
-Нарийвчилсан хайгуул хийх компанитайгаа нууцын гэрээ хийсэн юм билээ. Тэгэхээр бид ямар ч мэдээлэлгүй байна. Бүр эсрэгээрээ гадны компаниуд энэ хайгуулын ажилд хяналт тавьж байна гэж сонссон.
Энэ ордоос төдий хэмжээний нөөцтэй ийм баялаг гарч ирэх нь гэдэг мэдээллийг бүх ард түмэн мэдэж байх ёстой. Үндсэн хуулинд газрын хэвлий дэх баялаг бол бүх ард түмний өмч гэж хуульчилсан. Ард түмэн өөрийн өмчийн тухай мэдээллийг мэдэж байх ёстой. Ард түмний мэдэх эрх хангагдах ёстой.
-Нууцын зэрэглэлтэй хийгдсэн тэр гэрээг ил болгох боломжтой юу?
-Би хүсэлт гаргах гээд өнөөдөр бичиг цаасаа төлөвлөөд сууж байна. Тэр “Тайлангийн мэдээллүүд нь байна уу. Өгөөч ээ” гээд бичиг хүргүүлэх гэж байна. Монголд нуугаад байх юу байх вэ дээ. Тэр тусмаа төрийн нууцад авчихаагүй л бол бүх ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ-аас нуух эрх зүйн болоод бусад хуулийн хүрээн дэх боломж байхгүй ээ.
Р.ХИШИГЖАРГАЛ
Улсын бүртгэлийн ерөнхий газар өчигдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү мэдээлэлд таны хувийн мэдээллээс гадна сонгуульд санал өгөх тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг зэрэг мэдээлэл гарч ирэх юм. Хэрэв таны хувийн болон бусад мэдээлэл зөрүүтэй байвал гарч ирэх “Мэдээлэл зөрүүтэй” хэсэг рүү нэвтэрч, бүртгэлээ засах боломжтой.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас тодрууллаа.
-Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?
-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Энэ сарын 7-ны дотор хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөр болон тайланд хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 29-нөөс өмнө өгнө. Бие даан нэр дэвшигчийн тухайд Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 22-24-ний хооронд өгөх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтийг ирүүлнэ.
-Зохион байгуулалтын тухайд мэдээлэл өгөхгүй юү?
-Зохион байгуулалтын тухайд сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүний нөөц бүрдүүлэх зорилгоор www.e-election.mn цахим системээр төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдыг бүртгэж байна. Уг цахим системд бүртгүүлж холбогдох хичээлүүдийг судалж, сорил өгсний дараа аль хэсгийн хороонд ажиллах вэ гэдэг хүсэлтээ гаргана. Улмаар томилогдож гэрчилгээ авснаар давтан сургалтад хамрагдах юм. Одоогийн байдлаар найман мянга гаруй албан хаагч цахим системд бүртгүүлээд сургалтад хамрагдаад байна. Сонгогчдын тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байна.
-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар мэдээлэл байх билээ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугар зүйлийн 20.4-т зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний овог нэр, нас хүйс, үндсэн хаяг болон хаяг дээрээ байгаа эсэх, сонгуулийн тойрог, хэсэг, санал өгөх байрыг заана. Мөн тухайн хаяг дээр бүртгэлтэй иргэдийн тоог харуулна.
-Сонгогчдын хувьд нэрээ шалгаж үзэх шаардлага ер нь бий юү?
-Байлгүй яах вэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна дээр хэлсэн тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авна. Үүнээс гадна манай хаяг дээр танихгүй хүмүүс байна гэх мэт яриа гардаг шүү дээ. Өөрийнхөө хаягийн бүртгэл дээр хэн хэн бүртгэлтэй байгааг нягтлан шалгах, ингэснээр хаягийн давхардлыг арилгах, хэрэв жагсаалтад бүртгэгдээгүй бол бүртгүүлэх зэрэг боломжийг иргэнд олгох юм. Бүртгэлтэй иргэдийн тоо гэсэн цэсийг дарж орсноор хэн гэдэг хүн танай хаяг дээр байгааг мэднэ. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байгаа бол зөрүүтэй мэдээллийн ард байрлах товчийг дарж, хүсэлтээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, иргэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай.
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.04.02)-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар гепатитын D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний тухай болон хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ, Монгол Улсад гепатит вирусын тархалтөндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгааг дурдаад, B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80 хувь хүндэрч байгаа талаар мэдээлэв. Тэрбээр, B вирусын халдвартай хүмүүсийн 5.0 хувь нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг бөгөөд олон улсад хийгддэг нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 000 хүн байх тооцоо гарсныг тэмдэглэв. Засгийн газар 2002 оноос вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сүүлийн хоёр жилд буюу миний сайдаар ажиллах хугацаанд D вирусийн булевиртид эмийг “өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн, урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг хоёр дахин өсгөсөн, элэг хамгаалах Бидика эмийг үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад оруулсан, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт хуваарилсан, B, D вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн эмчилгээний үед хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тооцдог болсон, Хадварт өвчин судлалын Үндэсний төв (ХӨСҮТ)-ийн амбулаторын тасагт гепатитын B, D вирусийн халдвартай иргэдэд үйлчлэх шинэ кабинет нээсэн, 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж эмнэлзүйн чадавхыг бэхжүүлсэн зэрэг ажлуудыг хийгээд байна хэмээн сайд мэдээлэлдээ дурдав. ДЭМБ-аас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд пэг-интерферон хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд эмчилгээ 48 долоон хоног үргэлжилдэг талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулаад, дэлхий дахинд ирээдүйтэй эм хэмээн булевиртидийг үзэх болсон гэсэн юм. ОХУ-д Мирклудекс Б (Myrcludex B), АНУ-д Хэпклудекс (Hepcludex) булевиртид эмийг Европын Холбооны зарим улс болон ОХУ эмчилгээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Харин манай улс энэ оны нэгдүгээр сард эмчилгээний зааварт өөрчлөлт оруулж, пэг-интерфероны, булевиртидийн, булевиртид ба пэг-интерферон хавсарсан гэсэн гурван төрлийн эмчилгээний горимыг тусгажээ.
Булевиртидыг анх ОХУ-д хийсэн бөгөөд патентаа АНУ-ын Gilead Science компанид худалдахдаа зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг авч үлдсэн тухай Эрүүл мэндийн сайд мэдээлээд, иймд манай улсын халдвартай иргэд ОХУ-ын Буриад Улс руу очиж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй байна гэсэн юм. Эрүүл мэндийн яамнаас ОХУ болон АНУ-тай булевиртид эмийг нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд аль аль тал нь хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа ажээ. Мөн ОХУ-ын Буриад Улсад монгол иргэдийг эмчилгээнд хамруулах талаар ХӨСҮТ болон Улаан-Үдийн СПИД төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтэд 2023 онд 13.5 тэрбум төгрөг тусгасны 9.7 тэрбум төгрөгөөр пэг-интерферон худалдан авах эрхийг ХӨСҮТ-д шилжүүлж, тендер зарлажээ. Тендерт “Илдэнгүн хошуу” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аас уг тендер шалгаруулалтад хяналт, шалгалт хийлгэхээр Улсын Их Хурлын гишүүнд болон хууль хяналтын байгууллагад хандсан тул уг худалдан авалтыг зогсоосон байна. Хэрвээ зогсоогоогүй бол гепатитын D вирусийн халдвартай 800 гаруй иргэнийг тарилгад хамруулах боломжтой байсан гэж Эрүүл мэндийн сайд онцоллоо. Тус тендерийн үнэ болох 7.7 тэрбум төгрөг хэрэглэгдээгүй, ХӨСҮТ-д байгаа бөгөөд улсын төсөвт энэ зориулалтаар 7.0 тэрбум төгрөг тусгагдаад байгаа ажээ. Нийт 14.0 тэрбум гаруй төгрөгийн эм худалдан авахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эмчлүүлэгчдийн өртөг, зардлыг өсгөхгүй байх шаардлагатайг сайд онцлоод, энэ асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх тул дэмжиж өгөхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдээс хүсэв.
“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-аас ОХУ-ын Буриад Улсад эмчилгээ эхлүүлсэн 60 хүнийг төрөөс зардлыг нь хариуцах үнэ төлбөргүй эмчилгээнд эхний ээлжинд хамруулах, булевиртидийг АНУ-аас бус ОХУ-аас авах шаардлагыг тавьж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдаад, үнийн хувьд АНУ-аас авах нь эмчлүүлэгчдийн сар тутмын зардалд хэмнэлттэй тусаж байгааг онцолсон юм. Тус НҮТББ-ын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа сайд илэрхийлээд, тендерийн асуудлыг шалгаж дууссаны дараа тэдгээр хүмүүсийн заримыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Т.Аубакир, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал бодлоо хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гепатитын B, D вирусийн халдвартай иргэдийн дийлэнх нь эмнэлгээс халдвар авсан байгааг онцлоод, төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлууд цаашдаа маш их гарахаар байгааг харгалзан төрөөс иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, нөхөн төлбөр олгодог байх тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа хэлэв. Тэрбээр, аливаа салбар зах зээлийн зарчмыг баримтлах ёстой ч эрүүл мэндийн салбарт ингэж болохгүй, иргэдэд ямар эм, эмчилгээ илүү чухал байна вэ гэдгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлээд, ОХУ-ын Буриад улсын эмч нарыг Монгол Улсад урьж ажиллуулах боломж бий эсэхийг асууж, тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг сайжруулахыг зөвлөсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, пэг-интерфероны эмчилгээ хоцрогдсон, одоо дэлхий дахинд булевиртид эмийн эмчилгээ тэргүүлэх байр суурьтай байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байхад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2023 оны санхүүжилтээр пэг-интерферон худалдан авахаар тендер зарласан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж, булевиртид ба пэг-интерферон хавсарсан эчилгээ илүү үр дүнтэй гэсэн ташаа мэдээлэл хийхгүй байхыг сануулав. Тэрбээр, пэг-интерфероны эмчилгээ хийлгэж байгаа 100 хүний 30 нь гаж нөлөөнөөс болоод уг эмчилгээг үргэлжлүүлж чаддаггүй, эдгэрэх магадлал ердөө 25-26 хувьтай байдаг эмийг зүтгүүлээд байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил байна гэсэн хардлага тээж буйгаа хэлсэн юм. Мөн, 2023 оны төсөвт туссан 13.5 тэрбум төгрөгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгөөр ХӨСҮТ-ийн оношлуур, багаж хэрэгслийг шинэчлэхэд дотор нь чих, хамар, хоолойн оношлуурын Лорын аппаратыг оруулж авсан нь элэгний B, D вирустэй ямар холбоотой вэ гэсэн асуулт тавив. Үүнд ХӨСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, халдвар тархалтыг оношлохын тулд бүх төрлийн багаж, хэрэгсэл хэрэгтэй байдаг гэсэн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр, богино хугацааны уламжлалт пэг-интерферон эмчилгээний механизм нь элэгний вирусийн үржлийг нь дарангуйлдаг бол урт хугацааны булевиртид эмчилгээний механизм нь вирусийн элэгний эс рүү нэвтрэх гарцыг хаадаг талаар тайлбарлаад, аль алинд нь давуу бол сул тал байдгийг дурдаж, хавсарч хийсэн тохиолдолд 80-100 хувийн үр дүн гарч байгааг судалгааны дүгнэлтэд түшиглэн ярив. Эм, эмчилгээний сонголтын хувьд хэнд ч, ямар ч ашиг сонирхол байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэж, пэг-интерферон бол өнөөдрийн байдлаар ДЭМБ албан ёсоор бүртгэсэн цорын ганц эм болохыг тодотголоо.
Хөдөө, орон нутгийн иргэд хөдөлмөр эрхлэх болон электрон тамхины хэрэглээг хязгаарлах эсэх, Монголд эмчлэх боломжгүй өвнөөр өвдсөн иргэдийг хэрхэн дэмжих талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, элэгний С вирусийн өвчлөлтэй тэмцэх асуудлыг халдвартай хүн нэг бүрт 100-200 ам.доллароор тооцон улсын төсөвт санхүүжилт суулгаж шийдвэрлэсэн тухай ярьж, төсөв батлах, тодотгох бүр нэмж тусгах замаар гепатитын B, D вирусийн халдварыг иргэдийн халааснаас зардал гаргалгүй төрөөс 100 хувь дааж шийдвэрлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, АНУ болон ОХУ-тай эмийн үнийг хямдруулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийж байгаа Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт баяр хүргээд, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг өсгөн нэмэгдүүлнээр өнөөдөр дотоодын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлдэж байгааг онцолж, зардал санхүүжилтыг чухал зүйлд чиглүүлж, цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах шаардлагатай гэсэн юм. Мөн, тендер шалгаруулалтыг үр дүнтэй, зөв, шуурхай зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг онцолж, ХӨСҮТ-ийн худалдан авалтыг будлиулсны цаана тодорхой эрх ашиг байгаа бол түүнийг илрүүлж хариуцлага тооцох ёстойг зөвлөв.
“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ дээрх 7.7 тэрбумын тендер шалгаруулалтын асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан бол шийдвэрлэгдэхэд хугацаа орохоор болсон байна гэж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир анхааруулаад, халдвартай иргэдийн эмчилгээнд сар тутам 6-7 сая төгрөг, жилд 100 сая орчим төгрөгийн зардал шаардагдах бол 66 000 иргэний эмчилгээний зардлыг улсын төсөв даахгүй. Иймд эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даах тухай ойлголтыг олон нийтэд өгөх нь буруу гэсэн юм. Гепатитын B, D вирусийн халдвараас гадна Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байна. Цаашид энэ маягаар зардал санхүүжилт шаардаад байвал бүгдийг төрөөс шийдвэрлэх боломж бололцоо байхгүй тул иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндээ хамгаалах үүрэг, хариуцлагыг бас ухуулан таниулах нь зүйтэй хэмээн тэрбээр сануулав.
Үүнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, иргэдээс эн тэргүүнд тавьж байгаа зүйл бол эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцах тухай хүсэлт болохыг тодотгож, шийдвэрлэх боломж бий гэж үзэж байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж байхдаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газраас 29 сая еврогийн зээл авсныг тэглээд, ДОХ, сүрьеэгийн эмчилгээнд зориулж Глобал сангаасаа олгох санхүүжилтийн энэ хэмжээгээр нэмэх асуудлыг тус улсын тал санал болгож байгаа талаар мэдээлсэн юм. Уг санхүүжилтын зориулалтад B, D вирусийн халдварын эмчилгээг нэмж оруулах талаар ярилцаж байгаа хэмээн тэрбээр ярив.
Төсвийн санхүүжилт, түүний хэмжээг шийдвэрлэхийн тулд халдвар авсан иргэдийнхээ тоог нарийвчлан тогтоож, илрүүлэх шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл онцлон зөвлөж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн байр суурь, “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-ын шаардлага зэрэгт уян хатан хандах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Ковид19 цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсэж бий болсон нөхцөл байдлыг ил тод мэдээлж, холбогдох талуудаар тайлбарлуулж, нээлттэй ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг өнгөрсөн онд хийсэн эмчилгээний үр дүн, лабораторийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн явцын талаар асуулт асууж хариулт авсан юм. Өнөөдрийн байдлаар 28 лаборатори B, D вирусийг тоолох шинжилгээ хийж байгаа талаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Баярзаяа хариулт өгсөн юм. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, гепатитын B вирусийн эсрэг дархлаажуулалтыг манай улс 0-2 насны хүүхдүүдэд, үндсэндээ төрмөгц хийдэг учир хамралт маш сайн байдгийг ярьж, харин уг вирусийн дархлаа хүний хэдэн насанд унаж байгааг нарийвчлан судлах шаардлагатай гэлээ. Мөн өөрсдийн зардлаар эмчлүүлсэн B, D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгох олон хувилбар аргыг ярилцаж байгаа хэмээн тэрбээр хариуллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл илэрхийлээд, сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэх талаар тодорхой чиглэл өгөх саналтай байгаагаа хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх чиглэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, халдварыг тархаахгүй байх хяналтыг сайжруулах талаар тогтоолд тусгах нь зөв гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эмийн хөгжүүлэлт дэлхий дахинд маш эрчимтэй явагдаж байгаа болон халдвар хяналтын тогтолцоог сайжруулснаар алсдаа гепатитын B, D вирусийн халдвар арилах талаар ярьж, эмчилгээний өртөг зардал цаашдаа улам хямдрах тул төрөөс хариуцах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, Байнгын хорооны тогтоолд, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх асуудлыг оруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав. Тогтоолоор, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө (2022-2025)-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээг авах, гепатитын В вирусийн эсрэг дархлал тогтцыг судлан, нэмэлт дархлаажуулалтад хамруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, гепатитын В, D, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, D вирустэй иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах талаар судлах, боломжит арга хэмжээг авч шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгов.
Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаарх мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийсэн юм. Тэрбээр, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ, хомсдолын талаарх судалгааг богино хугацаагаар хийж ирсэн нь дунд болон урт хугацаанд ашиглагдах боломжгүй байдгийг дурдаад, иймд 2035 он хүртэл хөдөлмөрийн зах зээлд шаардагдах эрэлттэй ажил мэргэжлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн судалгаа шинжилгээний байгууллагуудын аргачлал загварыг харьцуулан судалснаа танилцуулав. Тэрбээр, судалгааны үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог бүрдүүлэх, энэ зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллах, макро, микро түвшний хоорондын харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын өөрчлөлт, эдийн засгийн шок, салбар хоорондын уялдаа холбоо, хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг үнэлэх боломж бүрдэнэ гэлээ.
Судалгааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар хийлээ. Тэрбээр, олон улсад хөдөлмөрийн зах зээл томоохон сорилтуудтай тулгарч байгааг танилцуулгынхаа эхэнд онцлоод, ажил эрхлэлтийн өсөлт удаашрах, ажиллах хүчний хомсдол нэмэгдэх, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, төрөлт буурч буй зэргээс шалтгаалсан хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн өөрчлөлтүүд, бүтээмжийн өсөлт зэрэг эдгээр томоохон сорилтууд манай улсын хөдөлмөрийн зах зээлд ч ажиглагдаж байна гэлээ.
Ажиллах хүчний оролцооны түвшин 58.6 хувьтай болоод байгаа ч энэ нь олон улсын дундажтай ойролцоо бол ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.5 сар байгаа нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт болохыг тэрбээр дурдаж, бодит цалин сүүлийн 10 жилд амвдоллараар илэрхийлбэл ердөө 17 хувиар өссөн нь хангалтгүй дүн болохыг тэмлэглэв. Технологийн дэвшлийн түвшин манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр тун доогуур, түүн дээр ажиллах мэргэжилтэн дутмаг байгаа нь бүтээмжийг бууруулж буй нэг гол хүчин зүйл болж байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд бэлтгэсэн мэргэжлийн чиглэлүүдийг харьцуулан харахад худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр маш их боловсон хүчин бэлтгэсэн нь өнөөдөр ихээхэн илүүдэлтэй болсон нь судалгаагаар харагдсан байна. Гэтэл инженерийн чиглэлээр багагүй мэргэжилтэн бэлтгэж байгаа ч эрэлтээ эрэлт хангахгүй байгааг Б.Батбаатар захирал дурдав.
Мэргэжлийн боловсрол, сургатын байгууллагын төгсөгчдийн 43 хувь нь их, дээд сургууль төгсөгчдөөс өндөр цалин авч байгааг тэрбээр танилцуулгадаа онцолж, энэ хөдөлмөрийн зах зээлийн шингээлтээс алдагдсан боломж болон үр ашгийг тооцоолох шаардлагатай гэсэн юм. Мөн хүн ам зүйн учир шалтгааныг хөдөлмөр эрхлэлтийн бодлогод анхаарах хэрэгтэй нь судалгаагаар тогтоогдсон талаар дурдав. 2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог судлаачид хийсэн байна. Мөн албан бус хөдөлмөрийг зохистой хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх асуудлыг бүх түвшинд анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч буй юм. Хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад улсууд руу чиглэж байгаа ажиллах хүчнийг дотооддоо хэрхэн шингээх, цагаачлалын асуудалд ямар бодлого баримтлах зэрэг олон асуудлыг судалгааны хүрээнд хамруулан авч үзсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдийн тоо 2026-2027 оноос эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул их дээд сургуулиудын тоог цөөлөх бус сургалтын чанарыг сайжруулах, мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөд чиглэсэн тодорхой бодлого баримтлах нь зүйтэйг судалгааны дүн харуулж байна.
Судалгааны хүрээнд дэлхийн 200 гаруй улс орны сүүлийн 30 жилийн тоон мэдээлэлд үндэслэж эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшний хамаарлын мэдрэмжийн коэффицентүүдийг харьцуулж, задлан шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. Тухайлбал, 2035 онд хүртэл ДНБ-ий өсөлтийг хангахад шаардагдах ажиллагчдын тоо, дутагдах болон нэмэгдэх ажиллагчдын хувь хэмжээг эдийн засгийн өсөлтийн хувилбар трендүүдээр харьцуулан тооцоолжээ. Үүнээс, 2023 оны төсөөлсөн өсөлтийг хангахад 159 000-228 000 ажиллах хүч нэмж шаардагдана гэсэн тооцоо гарсан байна. Мөн салбар бүрийн ажиллах хүчний эрэлтийн судалгааг яамдаас авч, бодлогын баримт бичгүүд, Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хүртэл нэгбүрчлэн тооцож голлох мэргэжлүүдийн эрэлтийн тооцоог гаргажээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар танилцуулгынхаа эцэст, бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаад, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн макро бодлогын зөвлөлийг Улсын Их Хурал болон Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэчлэн батлах, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг дүгнэсэн юм. Тухайлбал, боловсролын салбарын ажиллагчдыг зуны улиралд аялал жуулчлалын салбарт, газар тариалангийнхныг өвлийн улиралд тээвэр, агуулахын салбарт ажиллуулах гэх мэт харилцан уялдаатай хамтын ажиллагааг чухал байгааг онцолсон. Мөн, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн найм, есдүгээр ангийн сургалтын хөтөлбөрт ажил хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөр, хичээлийг оруулах, байнгын хувьсан өөрчлөгдөх хөдөлмөрийн зах зээлд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх үзэл баримтлалыг насан туршийн боловсролын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад эрэлтэд тулгуурласан, ажил олгогчдын захиалгаар ажилтнуудыг богино хугацаанд сургаж бэлтгэх, давтан сургах уян хатан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шаардлага, шалгуурт өөрчлөлт оруулах, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-ын мэргэжлийн чиглэлд болон Монгол Улсад түлхүү ашиглаж буй техник, технологийн эзэн орны их, дээд сургуулиудад суралцахад Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийг чиглүүлэх шаардлага байгааг ч дурдсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллээр бодлого боловсруулагчид болон иргэд, олон нийтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг мөн судалгааны дүн харуулж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл үг хэлж, бодит цалингийн өсөлтийг хангах, ажил, мэргэжлийн хандлагыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, хүний нөөцийн бодлогыг шинэчлэх талаар байр сууриа илэрхийлэн, эдгээр асуудлаар Засгийн газраас тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, эдийн засгийн салбар бүрт тулгамдаж байгаа ажиллах хүчний асуудлыг нарийвчлан гаргасан, улс төрийн намуудын төдийгүй дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг үндэс суурь болохуйц сайн судалгаа болсныг сайшаагаад, үүнийг цааүид бодлого боловсруулагч нарт төдийгүй бүхий салбар, их, дээд сургуулийн оюутан, суралцагч нар, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрчний эвлэлийнхэнд танилцуулж, олон хүнд ойлгуулахыг зөвлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
УИХ-аар хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Хүний үндсэн эрхийг Цэц хэлэлцдэг болох зохицуулалт бүхий Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Гэтэл Ардчилсан нам оролцохгүй гэж мэдэгдлээ. Энэ улс төрийн акц уу. Уг нь хүний эрхийн асуудлыг Цэц хэлэлцдэг болох нь чухал биш гэж үү?
-Үндсэн хууль бол ард түмэнтэй байгуулсан гэрээ. Тэр дундаа хүний эрхийг хангахад чиглэдэг. Хүний эрхийн баталгааг хангахад манайх их сул явж ирсэн.
Хүний эрх газар сайгүй өнөөдөр ч зөрчигдөж байна. Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдарна гээд заачихсан. Гэтэл Улаанбаатарын, аймгуудын өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа билээ.
Наад зах нь агаар, түгжрэл, хөрс, эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн хэрэглэж байгаа эм тан стандарт шаардлага хангаж байна уу гээд үзвэл үгүй. Энэ бол хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр. Хэн хүний эрхийн зөрчил гаргаж байна гэхээр эрх мэдэл бүхий албан тушаалтан, эрх баригч, Засгийн газар. Эсвэл хүний эрх эдлэх эрхийг нь хангах эрх бүхий байгууллага.
Тиймээс хүний үндсэн эрхийг хангуулъя. Үндсэн хуулийн Цэц үүнийг хянадаг, хамгаалдаг болох ёстой гэж үеийн үед ярьж ирсэн. Хүний эрхийг Цэц хэлэлцдэг болсноор хүний эрхийг зөрчиж байгаа албан тушаалтнуудад үүрэг өгөх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зүйл заалт бүрээр хүний эрхийн баталгааг сахиулахад анхаарч ажиллана гэсэн үг.
Одоо бол Үндсэн хуулийн Цэц гол асуудлаа хэлэлцэхгүй байгаа шүү дээ. Гэтэл энэхүү хуулийн ард гуя дагаж хүзүү гэгчээр янз бүрийн болохгүй бүтэхгүй заалтуудыг оруулаад ирчихсэн. Ер нь зарчмын том зүйлийн цаана хувийн өчүүхэн жижиг эрх ашиг нуугдаж байдаг. Энэ хуулийн ард МАН-ынхны эрх ашиг нуугдаад байна.
-Ямар?
-МАН Үндсэн хуулийн Цэцийг гар хөлийн үзүүрээр хөдөлгөж байна. Бүгд тэдний хараат маягтай ажиллаж байгааг олон нийт мэдэж байгаа шүү дээ. Энэ нь МАН-ынхны хэлж буй үгнээс нь ч ойлгогдохоор байгаа. Үндсэн хуулийн Цэц хууль тогтоох байгууллага биш. Хууль тогтоох эрх ганцхан УИХ-д хадгалагдана гэсээр байтал Үндсэн хуулиар “давхар дээлийг” хэдэн удаа ч өөрчлөв. МАН-ынхан айгаад хийж чадахгүй байгаа “давхар дээлээ” Үндсэн хуулийн Цэцээр хийлгэсэн. Энэ хуулийн өөрчлөлтийг харахад одоо тэр хариу төлбөрөө төлөх гэж байгаа юм болов уу. Цэцийн гишүүнийг улираан сонгох боломжийг нь хангах гэж байгаа юм уу гэж хардаж байна. Тиймээс л бид дараагийн УИХ хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Хүний үндсэн эрхийг хэлэлцдэг болъё гэдгээс бусад бүх заалт нь асуудалтай байгаа. Энэ зохицуулалтаар нуувч хийж хамаг болохгүй, бүтэхгүй юмыг хийсэн байна лээ. Тиймээс Үндсэн хуульд үнэнч байдаг гишүүд, АН-ын бүлэг Үндсэн хуулийг зөрчсөн энэ хуулийг дэмжихгүй, хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргасан.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилдог. Энэ хуулиар “дээд боловсролтой” болгож өөрчилж байгаа нь яагаад эрх зүйн орчныг дордуулж байна гэж?
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилж байгаа. Олон улсын жишигт нэг бол Цэцийн гишүүнийг нэг удаа томилдог. Эсвэл бүх насаар нь томилдог. Ингэж байж хараат бусаар ажилладаг. Гэтэл хоёр дахь удаагаа томилж болох заалт Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад байна. Дахин томилогдохын тулд өнөөх гишүүд нь томилогдсон газраасаа хараат болчихдог.
Үүнээс гадна Улсын дээд шүүхийн гурван шүүгч Шүүхээсээ Үндсэн хуулийн Цэцэд томилолт аваад очиж болно гэсэн заалт байна. Гэтэл Үндсэн хуульд УИХын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнууд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж болохгүй гэсэн заалттай. Гэтэл энэхүү Үндсэн хуулиа зөрчсөн Үндсэн хуулийн Цэцийн шинэчилсэн найруулгыг оруулж ирлээ. Шат шатны байгууллагууд үүнийг хянаж Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх ёстой. Гэтэл наад захын шаардлага хангахгүй байгаа энэ хууль хаагуур ч орж ирдэг юм бэ. Оруулж ирээд бүр хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн.
Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянадаг Үндсэн хуулийн Цэцийн шинэчилсэн найруулгыг долоо хэмжиж нэг огтлох ёстой талаар би удаа дараа хэлж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн, олон түмнээр хэлэлцүүлсэн, нухацтай хууль батлах ёстой. Парламентын отгон чуулган эхлэхээс долоо, наймхан хоногийн өмнө гэнэтхэн яаравчилж өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар х элэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй. Өнөөдөр улстөрч бүхэн сонгууль гээд ухаан жолоогүй гүйж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн холимог тогтолцоотой, УИХ-д салбар бүрийн төлөөллийг хангасан 126 гишүүнтэй болох гэж байгаа үе таарч байна. Дараагийн УИХ-д сонгогчдын санал гээгдэхгүй парламент бий болно гэж бид үзэж байгаа. Иргэдийн 40-хөн хувийг авчихсан МАН-ынхан УИХ-ын 80 хувийг бүрдүүлж байгаа энэ үед энэхүү хуулийн төслийг батлах нь буруу. Наанадаж хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдалд муу нөлөөтэй гэж бид хэлээд байгаа юм л даа.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зөрчсөн үйлдэл гаргавал УИХ Үндсэн хуулийн Цэцэд ханддаг болох нь хариуцлагаас зугтааж байгаа үйлдэл үү?
-Тийм. Энэ зохицуулалтаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ямар ч хариуцлага хүлээхээргүй байна л даа. Бидэнд гашуун туршлага бий. Улс орны хөгжлийг саатуулсан, аж ахуйн ажилд оролцсон хаа хамаагүй шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргадаг. Жишээлбэл, төмөр замын асуудлаар УИХын тогтоол гарчихсан байхад тэрхүү тогтоолыг өөрчилсөн шийдвэрийг гаргаж байсан. Тухайн үеийн Цэцийн гишүүний хүүхэд нь томилгоо авч гадаадад консулаар ажилласан. Үндсэн хуульдаа үнэнч байж Монголын ард түмэнд бус томилсон хүндээ зүтгэх асуудал бий. Дараа нь ямар ч хариуцлага үүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн заалт нуугдсан байна лээ.