Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэчихээр тариаланчид тариагаа тарихгүй гэж эсэргүүцээд байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа томоохон хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэж чадав уу?

-Дотоодын гурван асуудал ярилцлаа. Энэ парламентын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Хаврын чуулган одоо сар гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс энэ чуулганаар ямар асуудлууд оруулж ирэх үү, ямар хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай вэ гэдгээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гурилын үнийг гаалийн тарифаас чөлөөлөх асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Дээр нь Баялгийн сангийн тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Тэр утгаараа уг хуулийн төслөөр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа, цаашид юунд анхаарах ёстойгоо хэлэлцлээ.

Нөгөөтэйгүүр дээрх хуулийн төслүүдийг хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах асуудалд саналаа нэгтгэлээ гэж ойлгож болно.

-Сонгууль болох цаг хугацаа ойртох тусам ч уулган, байнгын хороодын хуралдааны ирц хүрэхгүй байх асуудал үүсч байна. Үүнд бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирцийн хувьд нэгдсэн чуулганы хуралдаан дахь гишүүдийн оролцоо хэвийн байгаа. Эрх барьж байгаа намын хувьд гишүүдээ долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаа заавал суу гэдэг шаардлагыг тавьж байгаа. Сонгуулийн хуулиар тойргоо томсгочихсон, тийм үү. Тэгэхээр нэг аймагтай байсан хүн гурваас дөрвөн аймагтай болсон гэсэн үг. Тиймээс гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах шаардлагатай байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Сонгуулийн хуулиараа тавдугаар сарын 15-наас өмнө ажиллах боломжтой. Энэ хугацаанаас хойшоо тойрогтоо ажиллах асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХын гишүүд тодроод ирэх болохоор одоо байгаа гишүүдийн тайлан тавих эрх нь шууд хаагдаж байгаа гэсэн үг. Тиймээс тэрнээс өмнө сумдуудаар явах хэрэгтэй байна гэдгийг гишүүд хэлээд байгаа учраас явуулахгүй байж болохгүй байна. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийж байгаа. Тэр утгаараа байнгын хороодын ирц тааруу ч нэгдсэн чуулганы ирц хэвийн болсон.

-Сонгуулийн ажлаа тайлагнаж явахаас илүү хаврын чуулганаар нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулиа хэлэлцээд батлаад явах нь угтаа чухал юм биш үү, гишүүдийн хувьд?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мэдээж УИХ-ын гишүүний хамгийн том үүрэг бол хууль тогтоогчийнхоо ажлыг хийх. Тиймээс аль аль талд нь үйл ажиллагааг нь доголдуулахгүйгээр зохицуулалтуудыг авч хэрэгжүүлээд явж байна. Цаашид ирцийн хувьд нэмэгдээд явах хандлагатай байгаа.

-Импортын гурилын үнийг татвараас чөлөөлөх асуудал яригдаад цөөнгүй хугацаа өнгөрлөө. Яагаад одоог болтол дээрх асуудалтай холбоотой хуулийн төсөл батлагдахгүй байна вэ?

-Д.Амарбаясгалан даргын хувьд уг хуулийн төслийг батлахгүй 45 хонолоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна лээ. Энэ хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд УИХ-д өргөн баригдсан юм билээ. Тэгэхээр өргөн баригдаад 20 гаруй хонож байна л гэсэн үг шүү дээ. Уг хуулийн төслийг шууд шийдээд явна гэдэг хүндрэлтэй. Учир нь энэ асуудал бол хоёр талтай асуудал. Нэг талдаа гурилын үнийг бууруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нөгөө талдаа тариаланчдыг яах вэ гэдэг асуудал байна. Уг хуулийн төслийг баталъя гэхээр тариаланчид маань эсэргүүцэж байгаа. Хэрэв уг хуулийн төслийг баталвал тариаланчид тариа тарихгүй болно гэдэг зүйлийг ярьж байна. Тиймээс хоёр талын энэ асуудлыг хооронд нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Тэр утгаараа УИХ-аас Ж.Бат-Эрдэнэ г ишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Амжихгүй бол дараагийн долоо хоногт хэлэлцэнэ.

-Нэр дэвшигчтэй холбоотойгоор МАН-ын барьж байгаа гол бодлого, зарчим юу байна вэ?

-Манай намаас гурван гол шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, тойрогт нь хийсэн социологийн судалгааг харна. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт ямар хүн илүү рейтинг өндөртэй байна тэр хүнийг намаас нэр дэвшүүлнэ гэсэн үг. Энэ бол хамгийн г ол шаардлагын нэг. Хоёрдугаарт, янз бүрийн хэрэгт холбогдож, нэр төр нь сэвтсэн улстөрчийг нэр дэвшүүлэхгүй байна гэж тогтсон. Энэ дотроо ёс зүйн асуудлыг чухалчилна. Тэр утгаараа манай намын дэргэдэх Ёс зүйн хороо гишүүд бүр дээрээ дүгнэлт гаргана. Гуравдугаарт, нийт иргэдийн хувьд тухайн нэр дэвшигч маань нэр хүнд ямар байна вэ гэдгээс нь хамаарна. Энэ утгаараа тавдугаар сарын 5-20ны хооронд нэр дэвшилт явагдана.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Монгол Улс ардчиллаас ухарч, авлигаар цойлж байна DNN.mn

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын хаврын чуулганаар жил бүр хэлэлцэгддэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ “Монгол Улс дахь хүний эрхийн эрх, чөлөө” 23 дахь илтгэлийг сонслоо. Уг илтгэлийг Байнгын хороо болон УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал доройтож буйг харж байгаа. Эдгээр эрхийг хамгаалах, мэргэжил арга зүйн байр сууриа илэрхийлэх ёстой ХЭҮК гэдэг байгууллага бий. Уг байгууллага хуулиар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж буй нь эргэлзээтэй.

Хүний эрхийн эрх, чөлөөний 23 дахь илтгэлийг харахад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл эдгээр бүлэг нь өнгөрсөн жилүүдээс өөр, харьцуулах боломжгүй. Монгол Улсад тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан мэдээ бэлтгэж, УИХ-д өргөн барихгүй, ХЭҮК өөрсдийн ажил хийсэн гэж үзэгдэх зүйлүүдийг оруулсан байна.

Жишээ нь монголчуудын улс төрийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүүхдийн эрх, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах зэрэг хүний эрх зөрчигдөж байгаа талаар энэ удаагийн тайланд бараг алга.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр зарчим баримталдаг АН байр сууриа илэрхийлж ажиллана.

Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудыг нэгээр нэмэгдүүлэх хууль болох нь гэж үзлээ. Хуримтлалын санг нийгмийн Хамгааллын сайд удирдана гэсэн нь сонгуулийн өмнө халамж тараахыг хуульчлах нөхцөл байдалтай байна. Үндэсний баялгийн санг улс төрчдөөс хараат бус байлгах олон улсын үзэл баримтлал бий. Засгийн газраас өргөн барьсан хуулиудад гурван сайд удирдана гэсэн байна. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болгох үзэл баримтлал байна.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, “Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх зэрэг нь авлигын шинэ сангийн тухай хууль өргөн баригджээ” хэмээн ярилаа.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Улсын их хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 19-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилуулж байна. 

 ДАВАА ГАРАГ /2024.04.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

4

Төсвийн байнгын хороо

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

5

Хууль зүйн байнгын хороо

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

334 тоот

ГУРАВ.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·     Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албан зөвлөлийн 2023 оны тайлан

·     “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·   Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай/

·        Бусад

14.30

“Их засаг”

3

Хянан шалгах түр хороо /Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх/

·       Түр хорооны даргыг сонгох

16.30

“Их засаг”

ДӨРӨВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·    Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-18.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2024.04.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·        Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

10.00

“Их засаг”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·   “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·    Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-18.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2024.04.17/ 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

334 тоот

5

Төсвийн байнгын хороо

Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

09.30

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/

·   “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/

· Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан

· Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан

·    “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй”

12.00

“Үндсэн хууль”

3

Төсвийн байнгын хороо

·     Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·     “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Үндэсний аудитын газрын тайлан /хаалттай/

14.00

“Их засаг”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·    Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-18.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ ГАРАГ /2024.04.18/ 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

БААСАН ГАРАГ /2024.04.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.04.18, 04.19/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·    Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·     Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/

·  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/

·         Бусад

·    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр барилга, хот байгуулалтын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы /2024.04.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлого, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан.

Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлж байна.
  • Азийн хөгжлийн банктай хамтран 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц-ын багтаамжтай цэнэг хураагуурын системийг сүлжээнд залган 2023-2024 оны өвлийн оргил ачаалалд чухал хувь нэмэр оруулсан.
  •  Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан.
  •  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц болон 3.6 МВт-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг 2023 онд, Алтай суманд 300 кВт-ын нарны цахилгаан станц болон хуримтлуурын системийг 2022 онд тус тус ашиглалтад оруулсан. Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2024 оны 5 сард багтаан ашиглалтад оруулна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Стратеги, уур амьсгалын сангийн 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймаг, Завхан аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг, Говь-Алтай аймагт нийт 5 байршилд нийт 10,000 м2 талбайд 0.5 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын системийг суурилуулсан.

Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд соёрхон баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор нар, салхи, усны эх үүсвэрүүдийн тарифыг ам.доллароор тогтоон хуульчилсан. Мөн тухайн үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн өртөг өндөр байсан.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2008-2018 онуудад 39 хуулийн этгээдэд нийт 1352.4 МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон байна гэлээ.

Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцууд ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай 3 салхины цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж байгаа аж.

Монгол Улсын эрчим хүчний систем нь дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг байна.

Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станцын хувьд 2013-2022 онуудад 0.2-10.хувиар системийн оргил ачаалалд оролцсон байна.

Хувийн хэвшлийн нар салхины эх үүсвэрүүд 2023 оны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа боловч 2023 оны тайлан тэнцлээр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлэж, салбарын цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын 22.3 хувийг авсан байна.

Эдгээр нарны цахилгаан станцуудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тариф 113 төгрөгөөс 3-5 дахин өндөр байгаа аж.

Дэлхий нийтэд техник, технологи хөгжих хирээр нар, салхины эх үүсвэрийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж буй аж.

Тухайлбал Монгол орны байгаль цаг уур, газарзүйн байршлын хувьд ойролцоо Узбекистан Улсад 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 2.67 цент болгосон. Мөн Камбож Улсад 100 МВт, Казакстан Улсад 20 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцуудын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 3 цент болгосон туршлагууд байна гэлээ.

Мөн тэрбээр, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Хуульд нэмэлт, өөрчлөлт орохын өмнө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж шинээр барих тусгай зөвшөөрөл авсан, одоо хүчин төгөлдөр байгаа 202 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 2 салхин цахилгаан станц, 110 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 4 нарны цахилгаан станц, нийт 312 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аж ахуйн нэгжүүд байна. Мөн тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд хандсан нийт 330 МВт-ын нийлбэр чадал бүхий 9-н аж ахуйн нэгж байна. Эдгээр эх үүсвэрүүд нь ашиглалтад орсноор өнөөгийн эрчим хүчний салбар дотоодын горим тохируулгын эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалж цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийг тохируулж чадахгүй. Эдгээр төслүүдийн батлагдсан тариф 8.5-16 цент байгаа нь салбарын хувьд санхүүгийн дарамт бий болгоно.

Эдгээр нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хувьд тарифыг нарны станцын хувьд 10 цент, салхин станцын хувьд 8.5 цент болгон бууруулж, энэ тарифт батарей хуримтлуурын системийг нарны станцын суурилагдсан чадлын 20 хувьтай тэнцэх, салхин станцын хувьд суурилагдсан чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах боломжтой хуримтлуурыг нэмж суурилуулж станцын тогтвортой цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд дэмжих боломжтой.

Учир нь эдгээр төслүүд хэрэгжсэнээр дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу өрсөлдөөнт сонгон шалгаруулт зохион байгуулж бага үнээр хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн зах зээлийн болон техникийн орон зайг хааж байгаа тул ийм шаардлага тавьж байна.

Үүний зэрэгцээ Дэлхийн банк болон Олон Улсын санхүүгийн корпорацитай хамтран салхин станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд байна.

Цаашид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. Горим тохируулгын эх үүсвэртэй байх нь өдөр шөнийн хэрэглээний горимыг зохицуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Олон улсад горим тохируулгын эх үүсвэр нь хийн болон усан цахилгаан станцууд байгаа ба манай улсад энэ чиглэлээр бага, дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станцтай болох, тохируулгын үүрэг бүхий хийн цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын системийг шинээр барих зайлшгүй шаардлага үүсээд байна.

Иймээс бид горим тохируулгын буюу техникийн боломжийг бүрдүүлэх зорилгоор Дэлхий банктай хамтран эрчим хүчний системд 200 МВт-ын хүчин чадалтай, 800 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын системийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, хамтран ажиллаж байна.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт 100 МВт-ын усан цахилгаан станц”,  дотоодын урсац бүхий “30 МВт-ын Байдрагийн усан цахилгаан станц” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Азийн хөгжлийн банк болон Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдээллийг өгсөн.

Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүд, хотын захын хорооллуудад дахин төлөвлөлт хийж, барилгын төслүүд хэрэгжүүлэх гэхээр эрчим хүчний эх үүсвэр дутагддаг. “Амгалан” ДЦС-ын хүчин чадлыг 116 МВт-аар нэмэгдүүлэх төслийн явц ямар шатанд яваа талаар тодруулсан. Мөн өмнө нь баригдсан нар, салхины төслүүдийн төлбөр төлөгдөөгүй байгаа гэсэн тийм яриа байна. Өөрөөр хэлбэл улс гэрээ зураад тарифыг нь төлнө гэсэн боловч одоог хүртэл тодорхой хэмжээний өр төлбөртэй байгаа юм байна. Энэ талаар тодорхой тоон мэдээлэл өгөөч хэмээн асуусан.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Амгалан ДЦС-ыг энэ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад авахаар бэлтгэж байна. Эрчим хүчний системд одоогийн байдлаар нарны зургаа, салхин гурван цахилгаан станц ажиллаж байгаа. Нэг худалдан авагчтай загвар эрчим хүчний салбарт үйлчилдэг. Энэ нэг худалдан авагчийн загварын гол онцлог нь төвлөрч орж ирсэн мөнгийг үйлдвэрлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт 100 орлогын данснаас өдөрт нь хуваарилж явдаг системтэй. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлсэн тэр хэмжээгээр нь өдөр өдөрт нь төлбөрийг нь төлөөд явж байгаа. Хуримтлагдсан өр авлага байхгүй гэсэн мэдээлэл өгсөн.

Дараа нь асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлсэн. Тэрбээр, Бид эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж байж хөгжил ярина. Манай эрчим хүчний систем аль эрт дампуурчихсан шүү дээ. Улсаас татаж чангааж л авч явж байгаа. Дэлхийн чиг хандлага сэргээгдэх эрчим болох нар, салхи, УЦС руу явж байна. Манайх шиг алслагдсан газар нутагтай, хүн ам цөөтэй газар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нар, салхины станцаас батарейд хуримтлуулах байдлаар эрчим хүчний асуудлыг шийдэх нь зөв гарц гэж бодож байна. Өнөөдөр ард иргэдээс  сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж 23.7 төгрөг авч байгаа. Тухайн үед өндөр үнэтэй хийсэн хариуцлагагүй гэрээнээс болоод ард иргэд ийм ачаа үүрч явна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулж шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр захирамжаар Мэргэжлиин нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгииг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг онцолсон.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 22 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй  гурван саналыг санал тус бүрээр хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нэгдсэн холбоог энэ хуулиар зохицуулахаар өөрчилж, мөн энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүрпэлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд зааснаар зохицуулах асуудлыг хуулийн төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаз, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг тодорхойлж, мэргэжлийн нэгдсэн холбоо нь тухайн салбарын мэргэжлийн холбоодын олонхоос бүрдэх. тухайн салбарын зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын тавиас дээш хувийг эзэлдэг байх. хэрэв мэргэжлийн холбоо нь тухайн сапбарын олонхын төлөелөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд нийцүүлэн мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх, баримт бичгийг нягтлан шалгах, уг холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах нөхцөл, шаардлагыг хуулийн тесөлд шинээр нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1ухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиин төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Б.Баттөмөр гишүүн танилцуулгадаа дурдаж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Чуулганы хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолын 4 дэх хэсэгт “….. зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль тогтоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах боллоо. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсныг онцолсон.

Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx ), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг. Мөн олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж үнэт метал гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд сүүлийн дөрвөн жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 1000 орчим бүртгэгдсэн бол Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд жилд ойролцоогоор улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27.5  тонн автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна гэв.

Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд болон агаар орчны бохирдол үүсгэгч томоохон эх үүсвэр болсон автомашинаас ялгарч буй утааг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд автомашины нүүрсэн янданг хулгайлах, сайн дураар худалдан борлуулах, дамлан зарах, улсын хилээр гаргах үйлдэл зогсох бөгөөд агаар орчны бохирдол, ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч буй утаа багасах, агаарын бохирдлыг бууруулахад эерэгээр нөлөөлнө гэж үзсэнийг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөлд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Ц.Туваан, Д.Ганбат, Б.Жаргалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ автомашины нүүрсний яндан болон автомашины хий агаарын бохирдлын хэдэн хувийг эзэлж буйг тодотгоод цаашдаа эдэлгээ дууссан автомашиныг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргахад тогтоолын төсөлд шийдэл тусгасан эсэхийг лавласан.

Төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн “Нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий болон зориулалтын бус түлшний асуудал эзэлж байна. Автомашинаас гарч буй хорт хий нь хүний биед хамгийн ноцтой нөлөө үзүүлэхүйц байна. Нийтдээ 300 орчим химийн хорт бодисууд нүүрсний яндангүй автомашинаас агаарт цацагдаж байна. Өнөөдөр автомашины нүүрсэн янданг хулгайлдаг, эсвэл дамлан наймаалдаг явдал газар авснаар түүнийг нь улсын хилээр хаягдал нэрээр борлуулдаг сүлжээ үүссэн бөгөөд үүний эцсийн хохирогч нь нийслэлийн болон төв суурин газрын иргэд болоод байгаа юм. Энэ хууль бус явдлыг таслан зогсоохоор тогтоолын төслийг боловсруулсан” гэж байлаа.

Мөн төсөл санаалчагч гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулж байгаа. Тиймээс гишүүдийн ярьж буй хөндөгдөөгүй заалтыг нэмэх, хасах  боломжгүй. Автомашины хаягдал төмөр, аккумуляторыг арматурын төмөр хийх зэргээр эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулахад тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүн удахгүй гарах байх” гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.12/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гарагийн 10 цагаас нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 44 гишүүн буюу 89.8 хувь нь дэмжлээ.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хуулийг ард иргэдийн саналыг үндэслэж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж санаачилсныг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ  эдэлнэ” гэж заасан. Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналыг хууль тогтоомжид тусгах D-parliament цахим системийг хэрэгжүүлсэн. 2019 онд баталсан Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд “D-parliament” буюу цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр энэхүү санаачлагыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол Улсынхаа иргэнд баяр хүргэлээ.

“D-petition” буюу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Үүнийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдэх үүрэгтэй гэж заасан. Энэ дагуу иргэдийн саналыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой шүүн хэлэлцээд Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцүүлэн, ард түмнийхээ саналд нийцүүлэн батлах шинэ систем хэрэгжиж байна. “D-Parliament” цахим систем Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу биеллээ олж буйд баяртай байна. Улсын Их Хурлын гишүүд та бүхний  бүтээсэн бодит түүх бол “D-Parliament” цахим системийг нэвтрүүлж, зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийнхээ саналыг авч, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулсан явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотгосон.

Түүнчлэн 2023 оноос “D-petition” буюу өргөдлийн систем хэрэгжиж эхэлснээр иргэд талбай дээр жагсаж цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэх бус цахимаар санал бодлоо илэрхийлдэг боллоо. Монгол Улсын ардчиллын гол баталгаа иргэдийн оролцоо бөгөөд төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх нь ардчиллын үндсэн зарчим юм. Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдаж байна. Энэ бол ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдлээ.

Хуралдаан “Хянан шалгах түр хороо байгуулах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул  тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслийг батлахыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хороо байгуулах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг  үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд асуулт асуув.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа цаашид Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвхийг нэмэгдүүлэх, хариуцлагыг чангатгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг хязгаарлах зохицуулалт байгаа эсэхийг тодрууллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат энэ удаагийн парламент нь авлигын эсрэг хуулийг шинэчилж, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр томоохон дорвитой шийдвэрүүдийг гаргасан гавьяатайг онцолж, сонгогчдын боловсрол нь сонгуулийн үр дүн, аливаа улс орны хөгжилд чухал нөлөөтэй тул сонгуулийн үеэр мөнгө тараадаг явдлыг бүр мөсөн таслан зогсоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэв.

Гишүүний үг хэлэх хугацааг хоёр дахин нэмэх тухай санал ирсэн хэдий ч боломжгүй гэж үзсэн. Улсын Их Хурлын гишүүний тоо нэмэгдэж байгаа тул тухайн парламент дахь суудлын тоог нь харгалзан нам, эвслүүдийн байр сууриа илэрхийлэх хугацааг тогтоож байхаар төсөлд тусгасан хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа уг хуулийн төслийг дэмжиж буй эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын хууль батлагдсан нь их чухал, том ажил байсан. Хаана, хэн, ямар хамааралтайг тогтоож, хариуцлага тооцох боломжтой бүрдсэн. Сахилга, хариуцлагын асуудлыг өндөр түвшинд ярих шаардлагатай, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоо аваад үлдсэн нь сайн хэрэг. Хуулийн төслийг дэмжиж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэхдээ цөөнхийн төлөөлөл миний үгийг сонсдоггүй, ард иргэдийн дуу хоолой, төлөөлөл байх боломжийг хаадаг. Сум, багийн иргэдийн үгийг дамжуулахгүй юм бол бид иргэдтэй уулзаад яах юм. Микрофоноо хаалгахгүй, тэмцэнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг шууд дэмжих боломжгүй, хуулийн үзэл баримтлалыг дэмжихгүй, зөвхөн журамд өөрчлөлт оруулбал зохино  гэсэн юм.

Гишүүд үг хэлж дуусаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэхүү  хуулийн төслийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль олон бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмаар нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийг мэтгэлцэх зарчмаар явуулах, хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгож, чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэлэлцэх дарааллыг тогтоохдоо өргөн мэдүүлсэн хугацааг нь харгалздаг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, бусад шийдвэрийн төслийг буцаах зэрэг зохицуулалтыг тусгаад байна.

Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, нээлттэй сонсгол явуулах хэлбэрийг яагаад зөвхөн нээлттэй байхаар тусгаагүйг асуухад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, урьд өмнө явуулсан сонсголын үеэр гарч байсан туршлагад үндэслэн төрийн болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг сонсох тохиолдолд нэр дэвшигчийн сонсголыг хаалттай явуулах боломжтой гэж үзсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, 126 гишүүнтэй болсон ч хүн болгон үг хэлэх боломжтой байх, зарчмын зөрүүтэй саналтай гишүүд нэгдэж, байр сууриа илэрхийлэх хөшүүрэг байгаа, үгүйг тодруулахад, уг хуулийн төслийг боловсруулахдаа гишүүд бодлогод төвлөрч байр сууриа илэрхийлдэг байхыг чухалчилсан хэмээн хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асуух хугацааг нам, эвслийн төлөөлөлд хувь тэнцүүлж олгоно гэсний учрыг асууж, анх удаа урьд өмнө байгаагүй том бүтэц, бүрэлдэхүүнтэй парламент бүрдэх гэж байгааг сануулан хэлж байв. Гишүүд асуулт асууж, дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, доктор Лувсандоржийн Өлзийсайханы “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” ном байдаг гээд гишүүдэд уншихыг санал болгов.

Хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэллээ. Гэхдээ харилцааг зохицуулахдаа ямар шалгуур баримтлахаа тодорхой болгоорой гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн үг хэлэхдээ биш, ажил хэрэгч хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж, асуудалд ул суурьтай хандах нь парламентын гишүүний үүргээ биелүүлэхэд дөхөмтэйг тоймлон хэлээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувь нь, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 57,1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өөрөө уншиж танилцууллаа. Харин хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ганболд илтгэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, урьд өмнөх бүх хулгайг ил болгосон, ач холбогдолтой хууль болсныг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, хяналт шалгалт, нээлттэй сонсголын үр дүнд тодорхой хувь нь ил болсон. Ард түмний засаглах эрх бүрэн гүйцэд хэрэгжихгүй байна. Хүн ам ч цөөн юм. Нутаг, нугаараа тал тохой татах юм. Сонсголыг зохион байгуулах үед гэрчүүд ирэхтэй, үгүйтэй, ирсэн нь индэрийг ашиглаж худлаа ярих, иргэдийн тархийг угаах гэх мэт сөрөг үзэгдэл гарч байсан. Тиймээс шинэ бүрэлдэхүүн Улсын Их Хуралд энэ ажлыг улам сайжруулах ёстой хэмээв. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд сонсголын үр дүнг тайлагнадаг байх заалтыг нэмж оруулах саналтай гэв. Хуулийн төслийг дэмжиж буй эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Хуралдаан даргалагч Г.Занданшатар, УИХ-ын хяналт шалгалтын механизмыг буй болгосон нь энэ парламентын түүхэн үйл хэрэг хэмээн онцлоод парламент бол хууль тогтоох, төлөөлөх, хуулийн биелэлтийг шалгах гэсэн 3 үндсэн үүрэгтэй. Ард түмний төлөөллийн хяналт бол нээлттэй сонсгол юм. Зөвлөлдөх санал асуулгаар хуучин шиг Ардын хянан шалгах хороо сэргээн байгуулах саналыг иргэд  гаргасан. Энэ саналын дагуу орчин үеийн парламентын жишгээр Хяналт шалгалтын хуулийг баталж, Түр хороо байгуулж ажиллаж байна. Сайн эхлэл бол ажлын тэн хагас гэдэг. Ямартаа ч Улсын Их Хурлын хяналт, шалгалтын механизм ажиллаж эхэлсэн. Дараагийн парламент улам сайжруулан авч явах ёстой гэв. Ирэх долоо хоногт  эмийн чанар, үнийн асуудлаар хяналтын нээлттэй сонсгол болно. Түүний дараа  “ногоон автобус” -ны болон ашигт малтмалын лиценз тойрсон асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг чуулганаар  хэлэлцэхээр болсон тухай Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

Хуулийн төслийг ийнхүү хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Хяналт, шалгалтын түр хороо байгуулах талаарх Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Ганболд танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын 30 гаруй Улсын Их Хурлын гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжжээ. Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт явуулахаар төлөвлөжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Хоёр түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжжээ. Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт явуулахаар төлөвлөжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Хоёр түр хороо байгуулж, эхний ээлжинд лиценз ашиглалт, зөвшөөрөл олгосон байдал, татвар оногдуулалт, төлөлт, тайлагнах, хянах үйл ажиллагаа  зэргийг шалгана хэмээн төсөл санаачлагч хариулсан юм.


Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд DNN.mn

Найман жил эрх барьж байгаа МАН-ын отгон чуулган үргэлжилж байна. Отгон чуулганаар огцом орж ирсэн хуулийн төслүүд цөөнгүй байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Зарим судлаачид, хуульчдийн хувьд энэхүү томоохон эрх зүйн зохицуулалтыг эрх баригчид отгон чуулганаар огцом оруулж ирж байгааг шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байна. Улс төрийн болоод томоохон уул уурхайн компаниудын эрх ашиг, бүлэглэлийн хайчин дунд хэлэлцэгдэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нэлээд их маргаан дагуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр ямар ч маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл тулгарсан бай эрх баригчдын хувьд тус хуулийн төслийг сонгуулиас өмнө батлуулах сонирхолтой байгаа юм. Учир нь эрх баригчдын хувьд энэхүү хуулиар байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ олгох эрх зүйн зохицуулалт гэх агуулгаар сонгогчдод том боломж гэж харж байгаа нь тодорхой. Ер нь цаашид эрх
Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүдбаригч МАН-ын хувьд энэ мэт хуулийн төслүүдийг оруулж ирэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил долоон хувьд хүрсэн. Энэ жилийн хувьд 5-6 хувьтай байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт чамгүй байгаа учраас малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг ч оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулсан эрх зүйн олон өөрчлөлтүүд энэхүү отгон чуулганаар орж ирнэ гэдгийг улс төр судлаачид ярьж байна. Мэдээж энэ сонгуулийн дараа УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа болохоор УИХ-ын дэгийн тухай хуулийг энэ сардаа багтаад батлах нь тодорхой. Парламентад суудалтай намууд зөвшилцөж тохирсон том бодлого болоод буй бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийг ч хэлэлцэнэ. Мөн нийслэлийг 42 нэгж болгон зохион байгуулах уулзалт, форумууд ч саяхан болж өнгөрлөө. Үүнтэй уялдуулан “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа.
Ерөнхийлөгчийн тухай хуульд ч өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд ч маргаантай хэлэлцэгдэж байгаа юм. Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон 44 хууль тогтоолын төслийг бүгдийг гурван сарын хугацаанд хэлэлцэж амжихгүй нь тодорхой.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН: Ар гэрийнхэн нь нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа DNN.mn

Ардчилсан намаас 4/11 мэдээлэл хийлээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар хилс хэрэгт орсон хүмүүсийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн ямар нэг байдлаар алагчлалгүйгээр, хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхийг хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар 2023 оны 12-р сарын 31-ээр цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэж заасан хууль байсан. Өнөөдрийн нэмэлт өөрчлөлт тус хуулийн хугацааг байхгүй болголоо. Аливаа нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт 10, 20, 100 жилийн дараа илэрдэг учраас ар, гэр, үр хүүхдүүдэд нь хэзээд нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа” гэлээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н Лхагвадорж “Ардчилсан намын байртай холбоотой, С.Зориг агсны хөшөөтэй холбоотой өнгөрсөн 12 жилийн өмнөх асуудлаа өнөөдөр мэт хий худал мэдээллээр улс төр хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд захирагч Х.Нямбаатар таныг ийм увайгүй үйлдэл хийхээ зогсоохыг юуны өмнө шаардаж байна. Нямбаатар дарга маань хаваршаа юу, жаахан сэтгэлээр унаа юу, хувь хүнийх нь бухимдал нь нийгэмд гарч өдрөөс өдөрт намынх нь улс төрийн рейтинг унаж байгаа энэ нөхцөл байдалд гудамжинд гараад энгийн иргэд нь гудамжинд гараад энэ нийслэл хот чинь, энэ Монгол Улс чинь, эрх барьж байгаа нам чинь удирдаж чадахгүй байна гэдгээ илэрхийлсний төлөө хаа сайгүй атамануудаар дүүрсэн хэмжээндээ байгаарай гэж ард түмнээ доромжилдог Х.Нямбаатар даргаа та эрүүл мэндийн байгууллагад хандах цаг нь болчихсон юм болов уу гэж хувь хүний үүднээс зөвлөмөөр байна. Яг одоо Ардчилсан намын байртай мэдээллийг албан ёсоор хүргэе.

Нэгт, С.Зориг агсны хөшөө бол Ардчилсан намын өмч биш Зориг сан, ард түмний өмч юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Зориг агсны хөшөөг заржээ гэдэг сошиал орчинд тавьсан мэдээ та хууль зүйн сад байсан худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага хүлээдэг хууль зүйн санкцийг хүртэл мэдэж байгаа. Иймээс С.Зориг агсны хөшөөг Ардчилсан намд зарах эрх байдаггүй юм. Зарах дээрээ тулбал хамгийн түрүүнд үгүй шүү гэдэг хариултыг Ардчилсан Монгол Улсын зүрх нь цохилж байгаа иргэн болгон хамгаалж авч үлдэнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хоёрт, Зориг агсны хөшөө байрлаж байгаа, Ардчилсан намын байр байрлаж байгаа тэрхүү байрны яг хөшөөний талбай бол нийслэлийн нийтийн өмчийн газар юм. Энэ өмчийн газрыг Нямбаатар сайд таны удирдаж байгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албаны хүмүүс тань сайн мэдэж байгаа. Ардчилсан нам тэр газрыг худалдахгүй. Нийслэл, нийтийн өмчийн газар таны удирдаж байгаа байгууллага тань хэний өмч вэ гэдгийг тодорхой мэдэж байгаа. Хоосон улс төржилт хийж байна уу аль эсвэл үнэхээр хаваршаад эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон байна гэдгийг гайхаж байна гэдгийг хэлмээр байна.

Гуравт, Ардчилсан намын байр байрлаж байгаа цэнхэр байртай холбоотой асуудлыг ярьж байна. Бид нуух зүйл байхгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг авчирсан дөрвөн том холбоодын гуравт нь тэр үед улсаас байр олгосон байдаг юм билээ. МОАХ, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист холбоо. Шинэ дэвшилтэт холбоо бол тэрхүү цэнхэр байр. Бид сар бүр түрээсээ төлж С.Зориг агсны хөшөө бүхий байранд үйл ажиллагаа явуулж байна. Шинэ дэвшилтэт Холбооноос 2012 онд Зориг санд энэхүү байраа өөрчлөөд сайжруулъя гэдэг бичиг өгсөн. Аль хэзээний гэрээ нь дууссан хуучирсан мэдээн дээр өнөөдөр худал мэдээлэл түгээж иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байвал эрх баригч МАН-ын хамгийн их хүсэхгүй байгаа, ардчиллынхны зүрхэндээ хайрладаг С.Зориг агсны тэрхүү нэрээр улс төр хийж байгаа энэ байдал чинь ард түмний жинхэнэ бухимдлыг бий болгож эрх баригчдын эсрэг томоохон хөдөлгөөн жагсаалыг авчрах вий гэж хатуу сануулмаар байна. Өдөр өдрөөр эрх баригч намын рейтинг, нэр хүнд ард түмний дунд унасаар байгаа. Энэ бухимдал уураа юм л бол арын хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам руу чихэхээ болиорой гэж сануулмаар байна.

Өнгөрсөн түүхүүдийг эргэн сануулбал 2008 оны 07-р сарын 01-ний хар гэгдэх өдөр ард түмнээ хайр найргүй буудсан төр хэн ч хариуцлага нэхээгүй шүү. албаар шахуур байраа шатаачхаад 14,6 тэрбум төгрөгөөр дахин том байр бариулсны 11 тэрбум нь татвар төлөгчдийн халаас буюу энгийн иргэдийн мөнгөөр байр барьсныг бид мартаагүй байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.11) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 01 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын 30 гаруй Улсын Их Хурлын гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хуралдаанд танилцуулав.

Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт хийх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны дарга хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаартай холбоотой тодруулга хийж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Ийнхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 80 хувь нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2022 оны 49 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсгийн хуралдаад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 3 саналын томьёоллыг бэлтгэжээ.

Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа. Түүнчлэн ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хэд хэдэн зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өөрчилж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд хамаарах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нэгдсэн холбоог энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулахаар төсөлд тусгажээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 34 хуулиар мэргэжлийн холбооны үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд эдгээр хуульд мэргэжлийн холбооны ажиллах чиг үүргийг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Төсөлд мэргэжлийн холбоо гэж салбар эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага тухайн салбарын мэргэжилтнүүдэс бүрдэж байгуулагдсан холбоог, харин Мэргэжлийн нэгдсэн холбоо нь мэргэжлийн холбоодоос бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоо байхаар тус тус тодорхойлсон байна. Түүнчлэн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлагыг тусгаж, мэргэжлийн нэгдсэн холбоо нь тухайн салбарын мэргэжлийн холбоодын олонхоос бүрдэх бөгөөд тухайн салбарын зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 50-иас дээш хувийг эзэлдэг мэргэжлийн холбоод байхаар төсөлд тусгажээ.

Хэрвээ мэргэжлийн холбоо нь тухайн салбарын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд нийцүүлэн мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг М.Оюунчимэг гишүүн танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх бөгөөд баримт бичгийг нягтлан шалгах, уг холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах нөхцөл шаардлагыг хуулийн төсөлд шинээр нэмж тусгасан байна. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй томьёоллуудыг мөн ажлын хэсгээс бэлтгэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар салбарын мэргэжлийн холбоодын эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах, салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулах, төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг сайжруулах, улсын төсвийн ачааллыг багасгах боломж бүрдэх юм байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжсэн. Түүнчлэн “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт” гэсэн 6 дугаар зүйл, “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, бримт бичгийн нягтлан шалгах” гэсэн 7 дугаар зүйл, “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах” гэсэн 8 дугаар зүйл, “Гуравдугаар бүлэг Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг”, “Мэргэжлийн нэгдсэн холбоонй үйл ажиллагаа, зохион байгуулалт” гэсэн 10 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 25 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.