Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдахгүй DNN.mn

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр намын бүлгүүд хуралдахгүй байхаар товложээ.

Харин өнөөдөр УИХ-ын нийт 9 байнгын хороо хуралдаж, 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Солонгост парламентын гишүүд нь бандаашиктайгаа харайлгаж очлоо. Манай гишүүд үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ. Зарим нь ч бараг очихгүй дээ… DNN.mn

2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны орой БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улс орондоо Цэргийн онц байдал зарласнаа мэдэгдсэн нь дэлхийг цочоов. Шалтгаан нь “Хойд Солонгосын талд ажилладаг хүчин зүйлсийг төрөөс зайлуулах, үндсэн хуулийн либерал дэг журмыг хамгаалах зорилготой. Цэргийн онц байдалд шилжихээс өөр сонголтгүй боллоо” гэв. Цэргийн Онц байдлын командлагчаар томилогдсон генерал Бак Ан Су “Онц байдлыг зарлах зорилго нь энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд саад учруулна. Гэвч үндэсний хямралыг даван туулахад чиглэгдэж байна” гэж мэдэгдлээ.

Манайхан Цэргийн онц байдлын тухай тодорхойлолтыг маш даруухан бичиж байна. Цэргийн буюу Дайны онц байдал гэдэг нь онцгой байдлын үед иргэний эрх баригчид ажиллах боломжгүй гэж үзэж цэргийн эрх баригчид түр зуур дэглэм тогтоохыг хэлнэ. Дайны хууль хэрэгжсэнээр иргэний хэвийн эрхийг түдгэлзүүлэх, цэргийн хуулийн хугацааг сунгах зэрэг эрх зүйн үр дагавар дагуулах магадлалтай… гэхчлэн. Энэ бол маш даруухан тодорхойлолт. Үнэндээ тийм биш ээ. Маш аюултай. Цэргийн Онц байдал хэрэгжиж эхэлсэн хором мөчөөс эхлээд тухайн улс оронд зөвхөн Онц байдлын тухай хууль л хэрэгжинэ. Бусад бүх хуулийн үйлчлэл автоматаар зогсоно. Ард түмэн нийтээр ганц Онц байдлын хуульд захирагдана. Юун Үндсэн хууль. Үндсэн хууль нь өөрөө Онц байдлын хуульд энэ эрхийг нь өгчихсөн байдаг юм. Тийм харгис хатуу хууль учраас дэлхий нийт тэр чигээрээ сая БНСУ-д анхаарлаа хандуулан зургаан цаг боллоо. Ардчиллын загвар болохоор хамгийн түрүүнд тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулга гаргаж, Элчин сайд, консулын үйл ажиллагааг шууд зогсоож, ажилчдаа цахимаар ажиллах горимд шилжүүллээ. Тэд ямар үр дагавартайг маш сайн мэддэг учраас.

Цэргийн онц байдал бүрэн хэрэгжиж эхэлснээр тухайн улсад хувь хүний эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал энэ тэр бол түй ч хамаагүй. Бүх эрх мэдэл зөвхөн тухайн улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн мэдэлд очно. Тэр хүн бол өөрөө хууль. Манайхаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэсэн үг. Түүнд БХЯ-ны сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хоёр захирагдана. Энэ гурваас салбарлаад тухайн улсын тусгай чиг үүргийн хүчний байгууллагын бүх командлагч нар өгсөн тушаалыг нь гүйцэтгэнэ. Бүх шийдвэр “Мэдлээ, гүйцэтгэе” гэсэн хоёр үгээр 100 хувь хэрэгжинэ. Өөр үг, тайлбар хэрэггүй. Онц байдлын хууль нь өөрөө тийм юм. Дэлхийн бүх улсад шүү. Монголд ч адилхан. Бодит үнэн ийм л юм.

Энэ бүгдэд хязгаарлалт тавьж болох ганцхан хором бий. Тэр нь Ерөнхийлөгч “Цэргийн онц байдал зарлалаа” гэнгүүт түүнийг нь тухайн улсын парламент хэлэлцэнэ. Парламентын гишүүдийн олонх нь зөвшөөрвөл тэгээд л шууд “Цэргийн дэглэм” хэрэгжинэ. Зөвшөөрөхгүй бол зогсоно. Зогсохгүйгээр хэрэгжээд явсан улс орон ч дэлхийн практикт цөөнгүй бий.

Үүнийг л БНСУ-ын Үндэсний Ассамблей буюу Парламентын гишүүд нь онцгой мэддэг учраас бүгд яаралтай горимд шилжиж ажиллав. Маш хариуцлагатай хандацгаалаа. Цэргийн онц байдал зарласныг гэнэт мэдсэн гишүүд Ассамблей ордон руугаа хуй салхи шиг юмнууд ирцгээв. Цагдаагийн хамгаалалтад орсон парламентын байр руу орохын тулд тэд хашаа давах нь давж, онгорхой цоорхой нүх сүв бүгдээр чихэж, цагдаа нартай зодолдож… сүйдийн юм боллоо. BBC тэр бүсэд онцгой сайн ажиллаж, дэлхий нийтэд чадлын хэрээр дүр зураг, бичлэг, яриануудыг хүргэлээ. Мэргэжлийн редакц гэдэг тийм л байдаг. Гэхдээ тэд үйл явдлын хоёр хувийг ч мэдээлж чадаагүйгээ хэлсэн. Тэгэхээр үлдсэн 98 хувьд нь тэнд юу болсон байх вэ. Ялангуяа Үндэсний Ассамблей гишүүдийн тэр их реакц, улс түмнээ гэсэн сэтгэл зүрх ямар байв. Үүнийг өнөөдөр дотоодын мэдээллийн хэрэгслүүд, тоймчид жинхэнэ бичиж байна. Тэнд цугласан парламентын нийт гишүүдийн 80 орчим хувь нь өмссөн хувцастайгаа ирцгээсэн байна. Машинтай, дугуйтай… юу юугаар хөл залгуулан амь тэмцэн ирцгээсэн ч юм. Тэд ирцээ гүйцээхгүй бол тэгээд Ерөнхийлөгч алх цохино. Цэргийн дэглэм эхэлнэ. Нэгэнт Онц байдал албан ёсоор хэрэгжээд эхэлбэл юугаар ч тогтоох боломжгүй. Үр дагавар нь яаж ч гарч болно. Нээлттэй…

Харин ийм нөхцөлд Монголын парламент яах вэ гэж бодогдох. Өнөөдөр ямар байгаа билээ. Чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд спикер нь идэвхтэй оролцож байгаа гишүүдээ хамгийн эхний эгнээнд суулгаж, үг хэлэх эрхээр шагнаж урамшуулах шахуу юм ярьж байна. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал ажил бол улсын төсөв хэлэлцэн батлах. Мөнгө хэрхэн олж, яаж хуваарилах амин чухал асуудал, түүнд зориулсан хуулиудыг батлах шүү дээ. Гэтэл нөхдүүд дэлхийгээр нэг тараастай. Зарим гишүүдийнхээ хаана явааг ч Тамгын газар нь мэддэг юм уу, үгүй юм уу. Яг үнэндээ Солонгосын Цэргийн онц дэглэмийн үндсэн шалтгаан чинь “Сөрөг хүчний зүгээс төсөвт хориг тавьж улс орныг сүйрүүлэх гээд байна…” гэдэг шалтгаантай шүү дээ.

Цэргийн онц байдал зарлаж, Парламентын ордны гадаа нь үймээн болж байх тэр орой Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн нэг эрхэмтэй сэтгүүлч жижиг яриа хийж амжлаа. Нөгөө гишүүн нь унтлагын хувцас, гэрийн таавчиктайгаа тууж явах юм. Унтаж байхад нь эхнэр яаралтай сэрээжээ. Сонссон даруйдаа орноосоо босоод Ордон руугаа шууд гүйж ирсэн гэнэ. Оруулахгүй болохоор нь хашаа давж оржээ. Түүн шиг гэрийнхээ, сауныхаа хувцастай харайлгаж ирсэн гишүүд цөөнгүй байгаа гэв. Нэг гишүүн бүр сауныхаа алчуураар биеэ ороочихсон гүйж очсон тухай Солонгост бичиж байна. Дотуураа мэдээж бандаашикаа өмссөн байх. За өмсөөгүй байсан ч тэр хамаагүй. Төр л төвшин бол. Ингэж л эх орноо аварчээ. Ийм үнэ цэнэтэй, ард түмний хувь заяаны суудал гэдгийг Солонгосын хууль тогтоох засаглалын гишүүд мэддэг юм байна. Амьдралын агшин бүрд үүргээ ингэж ухамсарладаг аж.

Тэгвэл Монголын УИХ-ын гишүүдэд Онц байдал тогтоох, Онц байдлын тухай хууль хэрэгжвэл ямар аюултай болох талаар ойлголт тун бүрхэг байна. Энэ байдлаар манайд Хунтын дэглэм тогтоох юу ч биш юм байна. Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагын гишүүд юу ч хийж чадахгүй юм байна.

Зүгээр л дүрсэлье. Монгол Улсад нэг шөнө Цэргийн онц байдал зарлалаа хэмээн Ерөнхийлөгч телевизээр мэдэгдэл хийхэд эрхбиш УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлана байх. Тэр үед дор хаяж гишүүдийн 30 хувь нь байхгүй байна. Гадагшаа томилолттой гэж УИХ-ын Тамгын газартаа, эсвэл эхнэр, нөхрөө маллачихаад Тэрэлжид, Эрдэнэтийн амралтад хэвтчихнэ. Харин ээлжит бус чуулганд оролцох гишүүд нь ирэх гэж их юм болно. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа бол нөхрөөсөө “Аль хослолоо өмсөж очвол телевизээр гоё харагдах бол” гээд удна. Д.Энхтүвшин ямар костюмаа өмсөх үү болно. Г.Тэмүүлэн үсээ тосолно, ботинкоо арчина. С.Цэнгүүн зүүлтээ хүзүүндээ зүүж толины өмнө эргэлдэнэ… Бүгд ордонд очих замдаа сэтгүүлчдэд юу гэж гоё ярихаа бодоцгооно. Тэгвэл байгаа хэрнээ чуулганд ирэхгүй нэг хэсэг нь бас бий. Нэг номерт муугаа харуулаад яах вэ гэж. Ер нь явж явж 7 сарын 1-ний Онц байдлын үеэр ордонд байснаараа С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Н.Алтанхуяг гурав л чигээрээ давхиж ирэх байх даа. Бусад нь мөн ч эргэлзээтэй дээ. Уг нь бол дэлхийд Цэргийн дэглэмд хуулийн хаалт тавьж болох эцсийн цэг, тунчиг эгзэгтэй завсрын хором мөч нь Парламент байдгийг ойлгох ёстой. Солонгост бол цагийн дотор Ассамблей нь хориг тавиад, тавихдаа Ерөнхийлөгчийн намынх нь гишүүд өөрсдөө оролцоод шийдвэрийг цуцаллаа.

Ер нь бол Монголд дан ганц УИХ-ын гишүүд л юугаа ч мэдэхгүй байгаа юм биш. Нийт монголчуудын байгаа хандлага тийм нэг тэнэгдүү байна. Хариуцлагагүй, утаснаасаа мөнхөд уяатай. Гар утсанд нь юу харагдаж байна, яг түүгээрээ амьдралыг, нийгмийг, орчлон хардаг болчихсон. Үүнийг нь мэддэг болчихсон бүлэглэлүүд яг тэр утас, сошиал орчинд нь тааруулсан өндөр түвшний пиарын технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, улс орон, ард түмний оюун санааг чиглүүлж байна. Ерөөсөө гар утсаар нь дамжуулан монголчуудыг удирдаж байна.

Ядаж сэтгүүлчид маань тийм баймааргүй байна. Цэргийн онц байдал нэгэнт хэрэгжиж эхэлсэн үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт цэг төдий ч байхгүй шүү дээ. Би баатарлаг сэтгүүлч гээд гудамжинд лайв хийх гээд гарах юм бол өөдөөс чинь Цэргийн онц дэглэм тогтоож байгаа хүчний байгууллагынхан шууд буудна. Ингэх эрх нь хуулиар тэдэнд олгогдсон. Тушаалыг биелүүлж л таарна. Таны амь насанд ямар ч хуулийн үйлчлэл хамаагүй. Яагаад гэвэл зөвхөн Онцгой байдлын хууль нийгэмд үйлчилж байгаа учраас. Тэр хуульд “Хуульд захирагдаагүй хэнийг ч газар дээр нь бууд” гэсэн тодорхой заалттай байдаг юм. Нөгөө Ковидын үеэр гишүүн Г.Дамдинням байнгын хорооны хурал дээр “Энэ цагдаа нар чинь намайг гудамжинд танихгүй байна шүү дээ” гэж гомдоллодог шиг юм Цэргийн онц байдлын үед байхгүй. Ингээд ярихаар Цэргийн онц байдал тэр чигээрээ аймшиг. Тэр дотроо хамгийн аймшигтай нь үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байдаг юм. Үргэлжлэх эсэхийг Онц байдлын зарлигт гарын үсэг зурсан ганц хүн л мэднэ. Үргэлжлүүлэх хугацаанд нь улс төрд юуг ч хийж болно. Үзэл бодол нийлэхгүй нөхдийг эмхлүүлж болно. Ер нь бүгдийг өөрийн санаагаар хийнэ. Хоржоонтой нь бүгдийг хуулийн хүрээнд хийнэ. Ийм л аюултайг Их хурлын гишүүд минь ядаж гадарладаг болчихоосой. Ирж яваа цаг хугацаа хэрхэхийг тааварлашгүй байна шүү дээ…

Б.НЯМАА

Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. Тодруулбал,

Лхагва гарагт:

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Пүрэв гарагт:

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

Баасан гарагт:

· Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. 

ДАВАА ГАРАГ /2024.12.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Ёс зүй, дэгийн байнгын хороо

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Инновац, цахим бодлогын байнгын хороо

13.00

“Их Эзэн Чингис хаан”

6

Хууль зүйн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·       Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар/

·     Санхүүгийн зохицуулах хорооны  гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

7

Эдийн засгийн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

15.00

“Их Эзэн Чингис хаан”

8

Төрийн байгуулалтын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·  Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

9

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

17.00

“Их Эзэн Чингис хаан”

МЯГМАР ГАРАГ /2024.12.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

09.00

“Их засаг”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·  Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·  “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Тусгай хяналтын дэд хороо

·      Бусад /хаалттай/

11.00

“Их засаг”

4

Төсвийн байнгын хороо

·   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04 -ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2024.12.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.СОНСГОЛ

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

ПҮРЭВ ГАРАГ /2024.12.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

14.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2024.12.13/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·    Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

“Эмээлт”-д хонь 180.000-280.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.12.06/ мэдээллийг хүргэж байна.

Ямаа- 100.000-150.000 төгрөг

Хонь- 180.000-280.000 төгрөг

Үхэр- 1.500.000-2.500.000 төгрөг

Адуу- 900.000-1.600.000 төгрөг

Тэмээ-1.000.000-1.800.000 төгрөг

Сарлаг- 900.000-1.500.000 төгрөг байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109”

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.06/ хуралдаж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор уг хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласан юм.

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг  өөрчлөхөөс гадна УИХ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд намын дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтын өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан хугацааг Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмж тусах нь зүйтэй гэж үзсэн хэмээн танилцуулав.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий эмэгтэй 20 гишүүдээс ирүүлсэн санал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны 1/1044 тоот албан бичгээр Хууль, зүй дотоод хэргийн сайдад хүргүүлсэн санал болон Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан төрийн санхүүжилтийг олгох асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхээр заасныг өөрчилж уг арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр тусгах саналыг ажлын хэсэг бэлтгэсэн хэмээлээ.

Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх саналыг танилцуулсан юм.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор болгон өөрчлөн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх, мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниуд дээр байгаа дарга нарын тавиулуудаа цэгцэлж чадах уу? DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /12.05/ орой хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: – Засгийн газрыг бага ч гэсэн улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ  бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөв оруулж ирэх байх гэж найдсан алга. Улсын хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр уялдах уу.  Та нар эдийн засгийн өсөлтийг найман хувиар гаргасан байна лээ. Яаж тооцоод найман хувийн өсөлт гарна гэв. Хэт өөдрөг төсөөлөл юм биш үү. Зэсийг 7.4 мянган ам.доллараар, нүүрсийг нэг тонныг нь 129 ам.доллараар тооцсон байна. Орлого чинь хүрэх юм уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл орлого хүрэхгүй гэсэн.Н.Учрал сайд төрийн өмчит компаниуд дээр сүртэй гоё юм яриад байна. Баахан дарга нарын тавиул байгаа, баахан хулгай зэлгий байгаа, ухаж чадах уу?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Нэг бол тэл гээд эс бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үгэнд ороод тана гээд байх юм. Аль нь юм бэ. Парламентаас тусдаа Засгийн бодлого гэж байхгүй. Засгийн газрын нэг жилийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Баталсан төлөвлөгөөнд эдийн засаг найман хувь өснө гээд байгаа. Ард түмэн парламентыг сонгодог,  тийм учраас цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент биш. Бодлого гарах ёстой. Парламентаас баталсан хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь ойлгомжтой. Ирэх онд найман хувийн өсөлтийг хийнэ. Энэ дээр парламент нэг дуутай байх хэрэгтэй. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг  байж болохгүй. Парламент Засагтайгаа хамт  бодлогоо гаргаж байж үр дүнд хүрнэ.Н.Учрал сайд төрийн өмчит компанийн шинэчлэлийн хөтөлбөр дээр яс сууж байгаа шүү. Ажлынхаа ард гарна гэдэгт итгэлтэй байна. Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ -ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад  бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгаад байгаа юм. Хуулийг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласныг дурдаж, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед тус ажлын хэсгээс нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Ж.Алдаржавхлан, С.Амарсайхан, Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ундраа, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Засгийн газарт намууд хамтран ажиллаж байгаа боловч төрийн албаны дунд, доод шатанд АН болон ХҮН намын төлөөллийг томилох ажил удаашралтай явагдаж байгаад анхаарал хандуулж, хамтын ажиллагааг иж бүрэн болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир нар улс төрий намын төлөвшлийг удаашруулах үр дагавартай гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй байх бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Жаргалан нар улс төрийн шалтгаан, учир холбогдолтойгоор хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилга гарган хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хугацааг нэг жил болгон богиносгох санал гаргасныг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан хууль хэрэгжиж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, төлөвшлийн ажлыг эхлүүлж чадаагүй намууд ирэх нэг жилийн хугацаанд энэ ажлаа амжуулж хийхийг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан энэ асуудал улс орны амьдралд ихээхэн чухал тул аль болон улс төржихгүйгээр шийдвэрлэж, намуудад цаг хугацаанд шахагдахгүйгээр дүрэм журам, дотоод байгууллаа шинэчлэх ажлыг чанартай хийх боломж олгох нь зүйтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улстөрийн намын тухай хуулийг бүхэлд нь дахин эргэж харж, парламентад суудалгүй жижиг намуудын саналыг тусгаж шинэчлэн батлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хууль хэрэгжээд жил гаруй болж байхад дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүйнхээ төлөө хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаах саналтай байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх үүднээс дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх, бүртгэх асуудал ихээхэн чухал учир энэ талаарх боломж бүх намуудад тэгш байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ажлын хэсэг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа нь “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул эцсийн найруулгыг сонгов.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 11, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслүүдийн талаарх  хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, төсвийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулжээ.

Эдгээр хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэв.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. Байнгын хороо төслүүдийг өнөө өглөөний хуралдаанаар хэлэлцэж, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийн, импортыг орлох, экспортыг дэмжсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй байлгах зарчимд нийцүүлэн хэрэгжиж эхлээгүй байгаа зарим төсөл арга хэмжээг зогсоох, мөн Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эргэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээлд үнэт цаасны арилжааг эхлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Ургамал хамгааллын тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах, урсгал зардлыг бууруулж байгаатай холбогдуулан төсөвт хэмнэлт хийх арга хэмжээ авах зэрэг зорилгын хүрээнд боловсруулсан байх тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг үг хэлж, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэхээс татгалзахыг уриалсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан юм. Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад хариулахдаа хуулиуд амьдралаар шалгагдаж, болох, болохгүй нь ялгарч байдгийг онцлоод Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь өмнө хэрэгжиж байсан Концессын тухай хуулиар хувийн хэвшлийнхнийг ихээхэн хашраасан нь нөлөөлж байна гэсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, өмнө алдаа гарсан байж болох ч түүний сөрөг үр дагаварыг одоо хэр нь төр засаг, хувийн хэвшилтэйгээ үүрээд байж болохгүй. Алдааг засах ёстой. Үүний тулд холбогдох саналыг боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэн, засаж залруулаад явах нь зүйтэй гэв.

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд эдгээр гурван хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэж, тогтоол гаргав.

Харин хэлэлцэхийг дэмжсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчиллын тэргүүн дээд “Чингисийн одон”-гоор Р.Сэддорж шагнагдлаа DNN.mn

Монгол оронд Ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг үнэлж Ардчиллын Тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-оор Р.Сэддорж шагнагдлаа.