Categories
мэдээ улс-төр

Эрүүдэн шүүлттэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол болж байна DNN.mn

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу эмнэлэгт хүргүүлж ирээд нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Уг хэргээс улбаалан УИХ-ын гишүүд хүний эрхтэй холбоотой хяналтын сонсгол явуулах санаачилгыг гаргасан юм.

Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр өнөөдөр зохион байгуулахаар тогтсон.  Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.

2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.

Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.

Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг онцоллоо.

Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.

Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.

УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан.

Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ.

2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.

Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав DNN.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан  (2024.11.19) Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулахаар тусгасан тухай танилцууллаа. Мөн тэрбээр, Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг заавал хэлэлцэх, шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн гээд парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.

Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлээрээ өнгөрөгч долоо хоногт баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Тэрбээр, стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар тухайлан танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар товч дурдсан юм. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат илтгэлдээ эдүгээ бүрдэж бий болоод байгаа парламентын хяналтын тогтолцоо, түүний эрх зүйн орчны талаар нэгтгэн өгүүлсэн юм. Үүндээ тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг гадаад улсуудын тогтолцоотой харьцуулан авч үзсэнээ дурдаж, Монгол Улсын 1924, 1940, 1960 болон 1992 оны Үндсэн хуулиудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой чиг үүрэг тодорхой тусаж ирсэн болон энэхүү чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг тэмдэглэв. Эдүгээ Монгол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, төсвийн хяналт, Ерөнхий сайдын мэдээлэл, үр дагаварын үнэлгээ, хяналтын сонсгол, түр хороо байгуулах зэрэг долоон хэрэгслээр хэрэгжүүлж буйг тэрбээр танилцуулаад, эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явцад гарч буй дэвшилттэй болон дутагдалтай талуудын талаар ярив.

Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку нар оролцож, Улсын Их Хурлын даргын зөвлөх, доктор Т.Алтангэрэл хөтлөн явуулсан юм. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төсвийн болон бодлого, үйл ажиллагааны хяналтад сөрөг хүчний үүрэг оролцоо тэргүүлэх байр суурьтай байгааг дурдаж, хэдийгээр Засгийн газарт МАН, АН, ХҮН хамтарсан ч гэлээ парламентын хяналтыг бүдгэрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын талаар танилцуулсан бол Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн бол ардчилал улам бэхжиж байгаа жишээ болохыг дурдаад, парламентын хяналтыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлаар удирдлага нь томилогддог хяналт, зохицуулалтын байгууллагуудын чадавх, оролцоо, бие даасан байдлыг сайжруулах асуудал чухал гэдгийг хэлэв. Чуулга уулзалтын ороцогчид Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, улс төрийн болон мэргэжлийн байгууллагын харилцааг нарийвчлан тогтоох, мөн парламентын хяналтын асуудлыг хариуцлагын тогтолцоотой хамтад нь авч үзэх ёстойг онцолж байгаа.

Парламентын хяналтын тогтолцооны талаарх дараагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурал дэлхийн хүчтэй парламентуудын тоонд ордгийг дурдаад, өмнөх Улсын Их Хурлуудад 15 хувиас доошоо орж байгаагүй сөрөг хүчний хувь хэмжээ өнөөдрийн 126 гишүүнтэй Улсын Их Хуралд 10 хувиас доош орсныг анхаарууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тэрбээр жишээлж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийг ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээгээр тэлж баталсан нь парламентын хяналтын механизм ажиллахгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Мөн тэрбээр, хяналтгүйгээр ямар ч ажлыг хийх боломжгүй гэдгийг онцлоод, Монгол Улсын хамгийн том мега төсөл бол ардчилал өөрөө юм гэлээ.

Хүний эрхийн хяналтын асуудлаарх энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар ороүлцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хөтлөн явуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин парламентын хяналт бол төрийн хяналт биш гэдгийг чухалчлан дурдаж, Улсын Их Хурал өөрийн дотоод бүтцээр баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хяналтын байгууллагууд Улсын Их Хурлаас давсан эрх мэдэл хэрэгжүүлэх ёсгүйг анхааруулав. Засгийн газрын хамгийн хүчтэй эрх мэдэл болох хүнийг яллах, шийтгэх эрх мэдлийг хянах нь парламентын хяналтын хамгийн гол чиг үүрэг байх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын Их Хуралд өнөөдрийн байдлаар энэ хяналтыг хэрэгжүүлэх бүтэц байхгүй байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаагаа танилцуулав. Уг төсөлд, парламентын бие даасан прокурор, шинжээчдийг томилох, тэдгээр эрх бүхий албан тушаалтнууд Улсын Их Хурлаас хүртэл нууцалсан далд мэдээллийг нээн илрүүлж, парламентад авчирч өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийн гол чиглэл нь хүний эрх гэдгийг тэмдэглээд, энэ талаарх төрийн хяналтын системийн голлох бүрэлдэхүүн хэсэг бол дотоодын хяналтыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэдгийг онцоллоо. Төрийн байгуулал нэн тэргүүнд өөрөө өөрийгөө хянах нь чухал гэдгийг тэрбээр анхааруулж, хөндлөнгийн хяналтанд шилжихээс өмнө урьдчилан сэтгийлэх, таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэгтэйг дурдсан юм. Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар парламентын ил тод байдал, төсвийн хяналт, Улсын Их Хурлын эрх зүй болон эрх мэдлийн чадавхтай холбоотой асуудлыг хөндөж, эдгээртэй холбоотой судалгаа, кейс шинжилгээний үр дүнгүүдээс танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хоёрдмол агуулгатайгаас болсныг шүүмжлэв. Хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хүний эрхийн талаарх парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ талаарх чиг үүрэг бүхий институциудын уялдаа, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болон сөрөг хүчний эрх, үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох, чангатгах асуудлуудыг онцолж байв. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Монголын парламент Засгийн газрын хууль баталдаг нэгж шиг ажиллаж байгааг шүүмжилж, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэлээ.

Дараагийн хэлэлцүүлгээр парламентын хяналтын дэлхийн жишиг болон чиг хандлагын талаар ярилцав. Энэ хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Зиков, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерике Витте нар Бундестагийн жишээгээр олон нийтийн хяналт болон парламентын хяналтыг сайжруулах, бэхжүүлэх боломж, шийдлийг талаар тавив. Профессор Ян Зиков цахимаар тавьсан илтгэлдээ парламентат ёс өндөр хөгжсөн орнуудын жишээгээр парламентын хяналтыг явуулж буй арга туршлагуудаас дурдаж, ХБНГУ-ын парламент болон төрийн институциудын үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог Үндсэн хуульд тухайлан заасан болон сүүлийн жилүүдэд үүнд технологийн дэвшил, цахим шийдлүүдийг түлхүү ашиглах болсныг танилцуулсан юм. Ардчилсан засаглалын хяналт, тэнцвэр гэдэг бол зөв хянах, зөв хүндлэх харилцаа болохыг тэрбээр дурдав.

Хатагтай Фредерике Витте Холбооны Канцлер болон түүний танхимыг томилох Бундестагийн эрх, түүний хүч чадлыг тайлбарлаж, итгэл үзүүлэх эсэх асуудлаарх конструктив санал хураалтын дэгийг товч танилцуулсан юм. Тэрбээр, Засгийн газарт тавих парламентын хяналт нь мэдээлэл авах эрхэд тулгуурлаж буйг онцлоод, асуулга тавих, сэдэвчилсэн мэтгэлцээн, хяналтын хороо байгуулах зэрэг Бундестагийн хяналтын механизмуудыг танилцууллаа.

Дээрх илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Анар хөтөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, С.Зулпхар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа парламентад мэдээллийг заавал үнэн зөв гаргаж өгөх, буруу мэдээлэл өгсөн бол маш хатуу хариуцлага тооцдог байх зарчмыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Монголын парламентын хяналт, шалгалтын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн болон судалгаа, нотолгоонд суурилж ажиллах зарчим, соёлыг төлөвшүүлэх явдал учир дутагдалтай байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтаас гадна хууль батлахаас өмнө тавих урьдчилсан хяналт чухал болохыг онцолж, Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудыг урьдчилан баталж буй нь энэ хяналтын механизмын зүйл мөн боловч манай парламент энэхүү эрхээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэлээ. Мөн тэрбээр, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтэд таван жил тутам тогтмол үнэлгээ хийж, үр дүнг хэлэлцэж байх нь чухал үр нөлөөтэйг анхаарууллаа. Тус хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хууль тогтоох болон парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагаа, энэ талаарх парламентын соёл болон чадавхын асуудлыг нарийвчлан ярилцаж, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авах хариуцлагын асуудлыг онцлон хөндөж байлаа.

“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтад оролцогчдын асуулт, санал, байр суурийг нэгтгэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва танилцуулж, үг хэллээ. Тэрбээр, чуулга уулзалтаар парламентын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдлийг олон талын оролцоотойгоор тал бүрээс нь бүтээлчээр хэлэлцсэнийг сайшаан онцлоод, хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг нутагшуулах, нэг мөр болгох, зохицуулалт хоорондын уялдааг хангах, хуульд заасан байнгын тогтолцоог бүрдүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг тогтмолжуулах шаардлагатай байгааг дүгнэв. Цаашид парламентын хяналтын хүрээ, талуудын оролцоог тодорхойлж, давхардлыг арилгах, хяналтын процесс болон соёл, механизмыг төлөвшүүлэх, мөн парламент болон Засгийн газрын хяналтын чиг үүргүүдийг зааглах, эдгээрийн хэрэгжилтийн механизмыг тодорхой, ил тод болгох, хууль тогтоомжийг сайжруулах ажлыг тухайн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үндэслэх, бодлогын үр дүнгийн хяналт болон үр дүнд суурилсан төсвийн хяналтыг уялдуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангах, түүнчлэн парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж буйг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох улс-төр

Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс болчихоод байна DNN.mn

Бизнесийн ухааны доктор, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Монгол Улсын макро, микро эдийн засгийн үзүүлэлтүүд өнөөдрийн байдлаар ямар байна вэ?

-Макро тоо сүүлийн долоо, найман жилээ бодоход, ялангуяа ковидын дараа доошоо нэлээн унасантай харьцуулахад дажгүй байна. Макро тоон дээр гол нөлөөлж байгаа зүйл бол манай шорооны буюу байгалийн баялгийн борлуулалтын үнэ. Түүнийг хасчихвал бусад нь бас таатай биш байна. Нийт 8.1 сая мал хорогдсон хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас бусад үйлчилгээ, үйлчилгээний бус бүх салбар хэцүүхэн байна. Уул уурхайгаа дагаад тээвэр, түүнийг дагасан шатахуун, туслах материал, үйлчилгээний гээд тодорхой салбарууд гайгүй байна. Микро эдийн засгийн хувьд бид ковидын хоёр жил, дайны гурван жил гээд аж ахуйн нэгж, хувь иргэд өөрийн санхүү, чадамжаа нэлээн барсан үе байна. Үүнд дахиад сэргэлт өгч чадахгүй байна л даа. Харин манай улстөрчид макро тоон дээрээ тулгуурлаад, бүх юмыг гоёор хараад байна.

-УИХ-ын гишүүд кноп эвдэрсэн шалтгаанаар, гар өргөж байгаад Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа. Хэт тэлэлттэй, түүхэнд байгаагүй их алдагдалтай төсөв бараг анх оруулж ирснээрээ батлагдахад танд юу бодогдов?

-Саяхан л сонгууль болж, макро тоонуудыг цэгцтэй болгоё, төрийн оролцоог бууруулъя, төсвийн зардлаа 25 хувьд барья гээд амлалтууд өгөөд орж ирсэн. Хамтарсан нэрийн дор яг түүнийхээ эсрэг үйлдлүүд хийгээд эхэлсэн.

УИХ төсөв батлах өөрийн онцгой эрхтэй. Түүнийхээ дагуу шинээр орж ирсэн гишүүд, урьд жилүүдийг бодвол нүдэн балай дагадаг биш, сүүлд асуудлуудыг гаргаж тавилаа л даа. УИХ ирэх арванхоёрдугаар сард зардлын тодотгол дахиж хийхээр ирэх оны төсвийг баталсан.

Шинэ гишүүд төсвийн тодотгол дахиж орж ирэх үед харин ч бүр а, б-гүй үзэх байх гэж найдаж байна. УИХ сая онцгой эрхээ анх удаа эдлэх гэж оролдсон. Яг нарийндаа УИХ-ын чуулган энэ долоо хоногт төсвөө батлах байсан, өнгөрсөн долоо хоногт гэнэт яаруу хуралдлаа. Ерөнхий сайд ч чуулган дээр төсвөө батлуулах гэж байсангүй. Их хурлын даргын үйлдэл ч нүдэн дээр ил, гишүүдийг техник эвдэрсэн гэх шалтгаанаар, харцаараа “заналхийлж”, саналыг нь авах зорилготой байлаа. Энэ юу хэлж байна вэ гэхээр тэд их айдастай байна л даа.

-Юуны айдас билээ?

-Ерөөсөө эрх барьж байгаа албан тушаалтнууд төсөв задрах вий гэсэн их айдастай байна. Одоо яах вэ, нэг сар харъя. Наана нь, Ерөнхийлөгчид хориг тавих бүрэн эрх нь бий.

-Тооцоо, судалгаа муутай ийм төсөв алс ирээдүйд ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ?

-Олон тоо хэлбэл хүмүүс будилж магадгүй, хоёр тоо хэлье. Сүүлийн хоёрхон сарын дотор улсын төсвийн зардлаа найман их наяд төгрөгөөр нэмчихсэн. Төсвийн тодотгол гэж өнгөрсөн есдүгээр сард орж ирэхэд гурван их наядыг нэмж орж ирсэн. Сая өмнөх жилээс 5 их наядаар илүү нэмээд ороод ирлээ. Найман их наядаар нэмэхээр орлого 8 их наядаар өснө гэж хараад байна. Энэ дээр л алдаа хийж байна гэж би бодож байна. Ний нуугүй хэлэхэд, төсвийн татварын орлогын бүрдэлт 2016 оноос хойш найман жил НОӨАТ-ын шинэ системийн хүчинд татварын бусад орлого нэмэгдсэн. Орлогын ханалт дээд цэгтээ хүрсэн шүү. Энэ цаашаа унана. Дараа жилээс энэ жилийнх шиг татварын орлого орж ирэхгүй. Аливаа юмны ханалтын цэг тулдаг. Тэр цэг таарч. Нөгөө талаас манай нүүрс, зэсийн баяжмалын үнэ өдөр тутам унаж байна, дараа жил энэ хэвээр нэлээн үргэлжлэх байх.

-Төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар баталсан?

-Алдагдалтай л ажил хийж байна гэсэн үг. 1.9 их наяд гэдэг их тоо. Жил болгон ингэж оруулж ирдэг. Энийг алдагдалгүй байлгах хүсэл, тэмүүлэл гол нь алга байна.

-Төсвийг батлахад 126 гишүүн үүргээ сайн гүйцэтгэж чадсангүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-126 гишүүний 81 нь шинэ. Аравдугаар сарын 1-нээс л ажил нь эхэлсэн. Энэ богинохон хугацаанд 25 гишүүн энэ төслийг буцаая гэж хүсэлт тавьсан. УИХын бас онцгой эрх, төсвийг батлахгүй байж болно шүү дээ. Тэр эрхээ эдэлье гэж, шинийг харж байгаа өнцгүүд сайн байна. Толгой эргүүлсэн гол тоглолтууд Сангийн яам дээр хийгдэж байна. Үүнийг нэлээн задална гэж найдаж байна. Тэгж чадвал энэ нь шинэ гишүүдийн хувьд амжилт. Гэхдээ ер нь шинэ гишүүдэд хандаж хэлэхэд, төсөв бол УИХ-ын онцгой эрх шүү. Үеийн үед буюу 30 жилд УИХ энэ онцгой эрхээ эдэлж чадаагүй, дандаа Засгийн газрынхаа тоглолтод ордог байсан. Сенсаци давхацдаг. Би нэг ярилцлагадаа ярьж байсан. Сенсациар гол юмуудыг нуудаг гэж. Тэр яг л давтагдаж байна. Одоо шинэ гишүүдээ харъя. Манай зарим нэг хуучин улстөрчдийн тоглоом, намын дүрэм хэрэгжсэнгүй гээд, хуучин арга барилаараа энэ залуусыг явуулахгүй байна. Тийм юм байхгүй. Энэ чухал.

-Монгол Улс түүхэндээ төсвөө хэдэн удаа тодотгож байсан бэ?

-Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж тодотгол хийх тохиолдлууд байсан. Ер нь тодотгол хийнэ гэдэг Засгийн газар ажлаа муу хийсний л үр дүн. Жишээ нь, ковидын жил буюу 2020, 2021 онд төсвийн алдагдал нийт найман их наяд байхад тухайн Засгйн газар тодотгоогүйг би их гайхдаг. Орлого байхгүй, алдагдалтай байгаад байхад Хүрэлбаатар зүтгэсээр байгаад авч гарч байсан л даа. Ковидын үед макро хэмжүүрүүд олон хасах үзүүлэлттэй байхад тодотгол хийгээгүй. Одоо УИХ нэг заль хэрэглэж магадгүй. Жишээлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүн багасна ч гэдэг юм уу, эсвэл инфляци ихэснэ гэх юм уу. Тиймэрхүү нөхцөл бүрдэхгүй байна гээд Жавхлан бас молигодож магадгүй. Гэхдээ яах вэ, УИХын төсөв тодотгох тогтоол гарсан, учраас Засгийн газар хуулиа биелүүлэх л ёстой.

-УИХ 2025 оны төсвөө тодотгохдоо юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ. Төсвийн төслийг уншихад таны анхаарлыг татсан ямар тоонууд байв?

-Макро тооныхоо 8 их наяд дээр л анхаарах ёстой. Сүүлийн хоёр сард гэнэт орж ирсэн. Дээр нь орлогоо төлөвлөсөн байдал. Энэ хоёр дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас төр данхайж, 226 мянган хүн тэжээж байна. Буцаагаад манай Ардын намын 200 мянга, Ардчилсан намын 100 мянган хүн ч гэдэг юм уу, 500-600 мянган хүнийг тэжээх нь Монголын төрийн өөрийн зовлон болчихоод байгаа юм. Хуучин 200 мянга байх үед болоод л байсан. Сая гаруй хүн чинь энэ 500 мянгаа тэжээж чадахгүй унах гээд байна шүү дээ. Тоон утгаараа манайх татварын тоог, нэмж хасаж өөрчлөөгүй. Татварын орлогыг дараа жилд 5.6 их наядаар ч юм уу нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ бол буруу. Яагаад вэ гэвэл орлого бүрдүүлж буй, микро эдийн засаг дээр буй аж ахуйн нэгж, иргэдийн орлого, зах зээл нэлээн хүнд байдалд, бүр дахиж орлого олох нь битгий хэл зардлаа нөхөж чадахгүй болж байна.

-Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэхэд юу саад тушаа болж байна гэж боддог вэ?

-Засгийн газар реформын 14 төсөл яриад байгаагийн гурав, дөрөв нь эрчим хүч. Энэ төслүүд явах үндсэн шалтгаан нь үнэ тарифаа чөлөөлөх. Одоогийн байгаа зардлаасаа хоёр дахин хямд, хүчээр барьж байгаа үнэ дээр тэр дөрвөн төсөл явахгүй гэсэн үг. Өнөөдөр ямар ч аж ахуйн нэгж, иргэн тодорхой ашиг олохын төлөө л явж байна. Гэхдээ зам тээвэр, цахилгаан эрчим хүч гэх мэт нийтийн юманд зарцуулж байгаа байгууламж боловч ашигтай байх ёстой. Тийм учраас үнэ чөлөөлөх нь яах аргагүй чухал асуудал.

-Эрчим хүчний төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хойрго ханддаг. Шалтгаан нь юунд байдаг юм бол?

-Худлаа суурь үнэ. Бид 1996 онд чөлөөт үнэд оруулчих байсан. Социалист бусад орнуудтай хамт капитализм руу орсон. Тэдгээр улс эдийн засгийн реформоо 1990-ээд онд бүгд хийсэн. Манайх шиг тог тасалдаг гэх мэт зовлон тэр үед бүгдэд нь байсан. Польш улсад гэхэд тогны заалтуурыг жишээ нь яаж аргалах вэ гээд, тоолуур дээрээ ажиллахаас эхлээд тог хулгайлдаг 100-200 янзын арга байсан юм билээ. 1992 онд хувьчлаад, чөлөөлснөөр одоо тийм асуудалгүй байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бид хүчээр барьж байснаар 1983 ондоо л үлдсэн. Сүүлийн 30 жил ганцхан станцтай, хар л даа. Шинэ станц бариагүй. Дамжуулалтын сүлжээнүүдээ орчин үеийн технологийн дагуу шинэчилж чадаагүй. Ийм болохоор ийшээ хөрөнгө оруулалт хийх сонирхол алга байна.

-Саяхан бид Бөөрөлжүүтийн 150 мВт станцыг барьсан шүү дээ?

-“Голомт”-ынхон үнэ дээрээ арайхийн тохирч байж, бараг 12 жилийн дараа төсөл нь бий болж байна. Энэ ерөөсөө л тэр чигээрээ суурь үнэ. Иймд нэгдүгээрт, үнэ чөлөөлөхөөс аргагүй. Хоёрдугаарт, манай зах зээл өөрөө орос технологи, хуучин бүтцээ дагаад мафижсан гэж хэлж болно. Тиймээс шинээр технологи оруулдаггүй. Жишээ нь, Оюу толгойн бүх цахилгааныг хийсэн “ABB” компани Монголын зах зээл рүү орох гэхээр болдоггүй. Яагаад гэхээр, ЗХУ-ын үед хэрэглэж байсан хуучин технологи, хуучин менежмент, хуучин хүмүүстэй. Шинэ хүмүүст ажиллах нөхцөл бий болгодоггүй, хэзээ ч зах зээл рүү оруулдаггүй. УИХ дээр эрчим хүчний реформ хийх Ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Дотор нь ажиллаж буй. Тэд үнэ зохицуулалтаасаа гадна технологи, хүний менежмент гээд бүх юмыг нэлээн задалж өгөх хэрэгтэй.

-Эрчим хүчнийхэн дотроо зах зээлээ булаацалддаг гэдэг юм билээ?

-Хэдхэн нөхөд үнээс гадна нэгнийхээ ажлыг явуулдаггүй тал бас байгаа юм. Мафийн гинжин холбоог тас цохиж чадсан хүн бол Сономпил сайд. Цэргийн хүн, тэс өөр бүрэлдэхүүн оруулж ирээд, хүмүүс учраа олоогүй байх үед Амгалангийн дулааны станцыг бариулчихсан. Гэхдээ шанд нь шоронд суусан. Ямар ч байсан өөр салбарын нэг лидер очуутаа менежментийг нь зөв хийгээд, станц барьж чадсан. Энэ гал тогоон дотор өөр салбарын хүн орж ирэх их чухал. Тэгэхээр УИХ дээр бүрдсэн ажлын хэсэгт үнэ тарифаас эхлээд бүгдэд сайн дүн шинжилгээ хийж үзээрэй гэж уриалах байна. Үнэ зохицуулалтын тусгай газар бий. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа таван жил тэр зөвлөл рүү хүн явуулаад аваагүй. Уг нь хуулийнхаа дагуу танхимаас нэг хүн байх хэрэгтэй юм. Дараа нь өөрийгөө дэвшүүлээд ч аваагүй. Яагаад гэвэл тэр есөн хүн үнэхээр “азаргалчихсан” байдаг. Тийшээгээ ямар нэгэн гадны хүн оруулдаггүй. Өөрсдөө зах зээлийн үнэ тогтоосон нэртэй, эрчим хүч дагасан бизнесийнхээ хуваарилалтыг хийдэг хүмүүс л харагдсан. Үүнийг задалж, идээ бээрийг нь гаргаж ирэхгүй бол болохгүй.

-Засгийн газар 120 их наядын 14 мега төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Ямар тохиолдолд эдгээр төсөл хэрэгжих боломжтой вэ?

-Эрчим хүч, цахилгааны 3-4 төслийн хувьд үнэ чөлөөлсний дараа хэрэгжинэ. Тэрийг хийхгүй тохиолдолд дотоод, гадаадын ямар ч хөрөнгө оруулалт орохгүй. Нөгөө талаар Монгол Улс яг нарийндаа өвөг дээдсийн буянаар эрчим хүчний эх ундарга дээр сууж байна. Нар, салхи, нүүрсний, тэр битгий хэл уран, занарын гээд. Өөрөөр хэлбэл, эрчим хүч гаргаж авах бүх эх сурвалж нь Монгол Улсад байна. 2011-2012 онд эдийн засаг 17 хувиар өсч байх үед тодорхой нэг төслүүдийг Японы компаниудтай ярьж эхэлж байсан. Яваандаа эрчим хүчний гол экспортлогч улс болъё гэдэг асуудлыг тэр үед тавьж байсан. Яагаад вэ гэвэл бидэнд үндсэн нүүрс нь, уран нь, занар нь ч байна. Даанч ийшээ орж чадаагүй. “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг шиг бид эрчим хүчний гал голомтон дээр суусан л хүмүүс болоод байна. Энийгээ задлаад, ийшээгээ оръё гэсэн хүмүүстээ ханд. 14 төсөл, эрчим хүч гээд яриад байгаа. Яг нарийндаа яривал Төв Азид дэд бүтцээр хамгийн хоцрогдсон ганц улс Монгол болчихоод байна. Эрчим хүч, зам тээврээр хоцрогдсон. Ерөөсөө Зүүн Хойд Азийн хөгжлийн гол “бөглөөс” нь Монгол Улс болчихоод байна. Тэдгээр улс Монголын ядаж дэд бүтэц, бусад юмнуудыг хамтдаа хийе. Учир нь, энд эдийн засаг эрчтэй эргэж байх нь чухал байна гэж үзэж байна.

-Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээ мэдэгдээд байна. Эрсдэл нь юу байх вэ?

-Бид 2004 оноос өмнө зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороогүй байсан. ЗХУ-д есөн тэрбум ам.долларын өртэй байсан. Тийм учраас хэн ч хамтран ажилладаггүй, ганцхан Япон улс хүмүүнлэгийн тусламж өгдөг байсан. 1990 оноос хойш санхүү, зах зээл жаахан нээгдсэн. 2012 оноос хойш улс төр барьж байгаа, нам хамаагүй эрх баригч нар бэлэн, том мөнгөөр тоглох маш их сонирхолтой байсан. Ер нь том мөнгийг ямар ч хөдөлмөргүйгээр олж ирээд, тухайн үедээ ашигласан болоод, хойч үедээ өр үлдээж байгаа юм. Бид 2012 оны нэг тэрбум ам.долларын өрийг сая л төллөө шүү дээ. Засгийн газрын авчирч байгаа бонд бол ирээдүйд татвар төлөгчид л төлөх өр. Тийм учраас энэ бондыг хяналт дор зөв ашиглах хэрэгтэй. Ийм процесс жишээлбэл, 1900ээд оноос өмнө социалист улсуудыг капиталист улс болгохоор бэлэн мөнгө өгдөг, хөрөнгө оруулалт, технологи биш, том дарга нарт нь их мөнгө өгдөг, дараа нь юу ч байдаггүй. Одоо бид тэр зам руу эрчтэй гулгаж ороод байна. Манай дотоод өр 34 тэрбум ам.доллар байхад дахиад тэрбумаар өр нэмэгдэж байна, үр өгөөж нь ямар байх вэ гэдэг тодорхой. Хувийн аж ахуйн нэгжид түүний хорь гаруй тэрбум нь ноогдож байна. Энэ асуудалд Эдийн засгийн хөгжлийн яам их бодолтой хандах хэрэгтэй.

-Төсвийн төсөл дээр Эдийн засгийн хөгжлийн яам сайн ажилласангүй гэж эдийн засагчид шүүмжилж байна. Та тэдэнтэй санал нэг байна уу?

-Тэр яам байгаа нь өмнө нь ч мэдэгдсэнгүй, сая ч мэдэгдсэнгүй. Бид яг яривал мөнгөний нягтлангийнхаа эрхэнд орсон байна.

-Ирэх оны төсөвт “Оюу толгой”-н гүний уурхай бүрэн ашиглалтад орно, нүүрсний гаралт сайн байна гэж тооцсон. Санаснаар нөхцөл байдал сайн байх болов уу?

-Хамгийн гол нь түүхий эдээ тээвэрлэх нь дэд бүтцийн асуудал. Дээр нь шатахуун, технологи, цахилгааны асуудал бий. Энийгээ шийдэж чадвал 80 сая тонныг ч авч чадна. Гэхдээ дэд бүтэц дийлэх үү гэдэг нь асуудал. Өнөөдөр Тяньжин дээр 4000 гаруй чингэлэг хөдлөхгүй, бусад салбарын чингэлгүүд зогссон байна.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ улс-төр

АҮББХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын  хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны  2024 оны 01 дүгээр тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ албан бичгээр ирүүлснийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар танилцуулаад “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Г.Очирбат үг хэлсний дараа “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Иймд уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг ажиллахаар болов.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг хавсралтаар батлах, улмаар биелэлтийг тус Байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгохоор тусгасан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус Байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Иймд тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Б.Тулга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэлтээр Ж.Золжаргал гишүүнийг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Г.Очирбатыг нэмэх саналыг хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр ажлын хэсгийн хянан шалгах үйл ажиллагааны хүрээ хязгаарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гэж хумилгүй, тухайн компанийн нүүрс олборлолт, экспорт, хөрөнгийн бирж дэх борлуулалт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааг хамруулах шаардлагатай гэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэлээ.

Ингээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.

Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, П.Ганзориг, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Л.Мөнбаясгалан, П.Мөнхтулга, Г.Очирбат, Б.Тулга, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
улс-төр цаг-үе

Ч.Лодойсамбуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдлоо DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдлоо.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2024-2028 онд гурван дэд даргатай ажиллахаар үйл ажиллагааны дүрмэндээ тусгасан бөгөөд УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Батбаярын Жаргалан, Чулуунбилэгийн Лодойсамбуу нар дэд даргаар ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 11 дүгээр сарын 26-нд улс орон даяар тэмдэглэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ.

Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.

Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулна.

Монгол Улсын Үндсэн хууль бүрэн эхээрээ

Мөн их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл, “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дараалал DNN.mn

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг хүргэж байна.

ДАВАА ГАРАГ /2024.11.18/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах 14.00 Монгол Улсын Боловсролын Их Сургууль
2 УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 “Их засаг”
3 УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.30 “Их Эзэн Чингис хаан”
МЯГМАР ГАРАГ /2024.11.19/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцах 11.00 Боловсролын зээлийн сангийн байр
2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
2 УИХ-ын даргын 2024 оны 99 дүгээр захирамжаар байгуулагдсан Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 “Үндсэн хууль”
3 УИХ-ын даргын 2024 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.30 “Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо · Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай/
10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

10.30 “Их Эзэн Чингис хаан”
3 Хууль зүйн байнгын хороо
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай/
14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Инновац, цахим бодлогын байнгын хороо
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох
14.30 “Их Эзэн Чингис хаан”
ЛХАГВА ГАРАГ /2024.11.20/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)
1 УИХ-ын даргын 2024 оны 105 дугаар захирамжаар байгуулагдсан Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 “Үндсэн хууль”
3 УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·   Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 13.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ.ХЯНАЛТЫН СОНСГОЛ
1 Хууль зүйн байнгын хороо Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо “Спортын салбарын үйл ажиллагаа, эрх зүйн орчин” уулзалт-хэлэлцүүлэг 14.00 Спортын төв ордон
ПҮРЭВ ГАРАГ /2024.11.21/
Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НААС 21-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2024.11.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах

14.00

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

2

УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан

Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.30

“Их Эзэн Чингис хаан”

МЯГМАР ГАРАГ /2024.11.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцах

11.00

Боловсролын зээлийн сангийн байр

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

2

УИХ-ын даргын 2024 оны 99 дүгээр захирамжаар байгуулагдсан

Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2024 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.30

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·   Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·   Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

·  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох

14.30

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2024.11.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 105 дугаар захирамжаар байгуулагдсан

Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан

Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·   Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЯНАЛТЫН СОНСГОЛ

1

Хууль зүйн байнгын хороо

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

“Спортын салбарын үйл ажиллагаа, эрх зүйн орчин” уулзалт-хэлэлцүүлэг

14.00

Спортын төв ордон

ПҮРЭВ ГАРАГ /2024.11.21/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай  холбогдуулан төлөөлөгч нар санал гаргаж, НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэх санал гаргаж, горимын санал хурааж төлөөлөгчдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна гэж заасны дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар танилцуулав.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж 7 орон тооны бүрэлдэхүүнтэй Зөвлөлийг баталлаа. Зөвлөлд  НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын  бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа.