Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хоосон буугаар хамгаалсан хилийн тэнгэр цэлмэг байг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Яруу найрагч Р.Чойномын

Цэрэг эрс минь

Цэмбэн дээлтэй сумнууд минь гэсэн шүлгийн мөрүүд бий. Сум мэт шунгинах эрчтэй хүчтэй цэрэг эрсээ алдаршуулан дуулах гэсэн бахар­хал үе, үеийн халуун сэтгэлтэй найрагчдад байсаар ирсэн. Бай­саар ч байх биз. Харин мөнөөх цэмбэн дээлтэй сум мэт хилчдэд нь тэгж магтуулан бичихээр эр зориг, ид хав байна гэж үү. Нэг нэгийгээ хороож, хил даван зугтаж, эхнэр­тээ гомдохоороо өөрийгөө хань­тай­гаа егүүтгээд, хот орж ирж зугаацахын төлөө хүний амиар наадаан хийж байгаа гэсэн мэдээ­лэл ар араасаа цувраад л. Ийнхүү “хөглөх” хилчид маань одоо буу, сумаа хараад цочих цаг иржээ. Удахгүй хилийн цэрэг гэж чулуун баганын дэргэд зогсох л үүрэг бүхий модон буутай жаал болчих­сон байхад гайхах зүйлгүй болж мэдэх нь. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэ­лэнгийн өнгөрсөн хавар гаргасан 2010 оны 11 тоот тушаа­лаар хи­лийн манаанд гарч буй цэрэг эрс хоосон сумтай буу агсч явах бол­жээ. Хоосон сум гэдэг нь зөвхөн дуу, чимээ гаргадаг боло­хоос хилийн мөргөлдөөн, гэнэтийн дайралтын үед хэрэг нь гардаггүй эд. Галзуу чоно нохой дайрлаа гэхэд амь хороож эс чадах зүйл. Хоосон буунаас хорин хүн айна гэсэн үг байдаг ч тусгаар тогтносон бүрэн улсын хил дээр хоосон буу­гаар хүн айлгах гээд зогсч байна гэвэл онигоо биз.

Газрын дарга гаргасан энэ шийдвэрээрээ байлдааны сум тогтоогдсон хэмжээгээр авч явах хууль, дүрмээр баталгаажсан хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Уг нь хуулиараа бол хилчид байлдааны тодорхой хэмжээний сумтай байж үүрэг гүйцэтгэх ёстойг хуульчлаад өгчихсөн байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын дархан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид тэрхүү заасан хэмжээнийх нь (нууц гэдэг үүднээс тоог нь тавьсангүй) хамгийн бага тоогоор нь тасалж өгсөн хоосон сумтай албандаа гарч байна. Хоосон сум бол хоосон шүү дээ. Хуулиараа тодорхой тооны байлдааны сумыг хуулийн 37 дугаар зүйл заалтын дагуу ашиглах эрхтэй гэж байгаа. Харин одоо энд хэлсэн сум биш болохоор ямар юмны нь 37 дугаар зүйл заалтын дагуу хэрэглэх вэ дээ.

Харуул, застав болон отряд дээр алба, байлдааны бэлэн бай­дал хангах үүднээс буу замаг­тайгаа сумаа хадгалдаг байх ёстой гэдэг. Гэвч энэ эртийн явдал бо­лоод уджээ. Буунаас замгийг сал­гаж тус тусад нь төмөр цоожтой саванд агуулдаг. Гэтэл одоо харуул отряд байтугай хил дээрээ “тог­лоомон буу” мөрлөсөн хилчид явдаг боллоо. Энэ нь хил дээр гардаг буун дуу, өөрсөд рүүгээ онилдог бичил байлдаанаас сэр­гийлж байгаа хэрэг юм уу даа. Дээр үед хилчид буундаа байлдаа­ны 100 сумтай явдаг байхад нэгийгээ хороож байсан хэрэг гардаггүй байсан гэдэг. Харин сүүлийн жи­лүү­дэд хил дээрх буун дуу бараг тогтмолжлоо доо. Баруун талд, зүүн талд, хойно урд гээд ээлжлээд л өрнөх. Үүнийгээ бас гүйдэл суудлаас холбоотой гэж тайлбар­лах тал ч бий. Энэ нь угаасаа хилчдийнхээ боловсрол, тархи толгойтой нь ажиллаж, тэвчээр хат суулгаж бодлогынхоо чиг барим­жаагаа өөрчлөх цаг болсон гэдгийг л баталж байгаа болохоос буу замгийг тус тусад нь нуугаад, байл­дааны сумны оронд хоосон сум бариулаад шийдчих асуудал биш билээ. Ерөөсөө А11 тоот тушаал гараад хил дээрх буун дууг зогсоож байгаа бол яахав гэхсэн. Гэтэл энэ шийдвэрээс хойш Өмнөговийн Гашуун Сухайтад заставын харуу­лын дарга амиа хороосон хэрэг гарсныг зарлав. Сэлэнгэд бас нэг цэрэг өөрийгөө хөнөөсөн хэрэг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Сулинхээрт нэг офицер эхнэ­рээ егүүтгээд өөрийгөө хороолоо. Дандаа л өөрсдийгөө хороосон гэх. Магад хилийн цэрэг болохоо бай­сан хэмээн харагдуулахгүйн тулд зарладаг нэг хэвийн мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй. Байлдааны сумыг сейфлээд, хилийн харуул­даа хоосон сум бариулаад, бариу­лаад ч энэ мэт хэрэг тасрахгүй л байна. Хэн нэгэн хүн тухайн албыг хашиж байх үедээ хэл ам татлаагүй гэдэг нэр зүүхээс илүү хилийн цэргийн салбарт шинэчлэл бодло­го нэгэнт хэрэгцээтэй болжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр буун дуу гаргахгүй гэж мянга хичээгээд шалтаг урхагийг үндсээр нь арилгаж, энэ тогтолцоогоо эрүүл­­жүүлэхгүй бол буугаа хэдэн­тээ задалж, далан давхар цоожоор цоожлоод долоон бул­гийн дор нуусан ч хил дээрх буун дуу тас­рахгүй. Бариачид толгой нь байнга хөдөлдөг хүүхдийг аргалах­даа тархийг нь барьж эвэнд оруула­хаасаа өмнө аарцаг ясны гажгийг тэгшилж засдаг. Дороо засагдахгүй бол дээрээ эвээ олох­гүй байнга хөдөлдөг хэмээн тайлбар­ладаг. Үүн шиг энэ салбарынхаа гажгийг засаагүй цагт бууг нь нуу­лаа гэвч нэгийгээ зүй бусаар хороох явдал алга болохгүй л байх.

Хилчид нь нэгийгээ хороогоод байдаг эмгэгээ эдгээхийн тулд хоосон сумтай буу үүрүүлээд хи­лийн зурвас руу алхуулдаг төр манайхаас өөр байна уу. Хойт хөршийн­хөн хилийн албаны их буу, онгоц, мото буудлагын ангиа багас­гаж байгаа ч зарим ноцтой газрууд­даа заста­вуудаа бэхжүүлсээр байгаа. Шүдний өвчин нь болсон Чечень, Гүржид яг хууч­ны орос цэргүүдээр эгнээгээ бэх­жүүлсэн заставууд бий. Босло­го тэмцэл ойр байдаг яг энэ газрууд­даа ханддагчлан орос цэргийн застав Монголын хил дээр байсаар байгаа нь нэгийг хэлэх л байх. Хятадууд ч гэсэн хойд хил дээрээ Бээжин, Ланжоу, Шинжаа­ны тусгай батальонуудыг байр­шуулж, Ардын чөлөөлөх арми нь хилээ хамгаалдаг гэдэг билээ. Уг нь энэ том гүрнүүд “жижиг” Монголтой залгаа хилээ яавал ч яаг гээд орхичимоор. Гэвч тэгдэггүй юм байна. Энэ бол тусгаар улсын бүрэн бодлого. Нөгөө талаас Мон­гол Улс бүс нутагтаа цэрэг дайны чухал бүст тооцогддогтой ч хол­боотой байх. Харин Монгол Улс хил дээр цэрэг нь даргаа алчихаад байдаг гэсэн шалтгаанаар сумгүй буутай цэргээ хилээ мана гээд явуулж байх юм даа. 1993 онд ОХУ-аас гурван буриад эр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ну­таг руу хил зөрчин орж ирээд гурван хилчнийг зэрлэгээр хөнөө­сөн хэрэг гарч байлаа. 1998 онд тувачууд Завханы Тэс суманд нэгэн малчин айл руу дайран орж хэд хэдэн хүний амийг хорооход азаар нэг нь мултарч хэл хүргэсэн байдаг. Одоо энэ мэт хэрэг гарахад буу­даад нохой ч шархдуулж чадахгүй хоосон сумтай хилчин эр юу хийж чадах вэ. Уг нь цэрэг цэргийн дотроос хилийн цэргийг хиймор­лиг, зол­боотой гэдэг сэн. Хилээ хамгаалж үзээгүй эрийг эрд тоо­цоод яахав ч гэдэг. Гэвч сум ч үгүй, золбоо ч үгүй энэ цагийн хилчдээ бид хэрхэн магтаж бахархаж чадах вэ. Найрагч Ц.Хулан нэгэнтээ

Цэцэг хагдраад унахад

Уярдаг та нар минь

Цэрэг халагдаад явахад гуньдаг та нар минь

Цэцэн шүлгийн мөрөнд бадардаг та нар минь

Цэнхэр хилээсээ холдвол унтардаг та нар минь

Насны гэгээ харцанд чинь байдаг

Начны дэвээ харьтанд чинь байдаг

Найман зүгтээ эх орон судсанд чинь байдаг

Насаараа хамгаалах омог цусанд чинь байдаг гэж омогшин хилчдээ, ноёд офицеруудаа магтсан байдаг. Харин одоо хоосон сумтай хилчдээ тэгж магтан дуулж чадах уу, бид. Дэмий л хоосон буугаар хамгаалсан хилийн тэнгэр цэлмэг байг гэж залбирч суух болж байна уу даа.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Есөн-Эрдэнэ: Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангана DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Наадам, найрын сар шувтарч намрын их ажлын сар ирж байна. Тэр утгаараа энэ жилийн ургац, хураалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ургац хураалтын бэлтгэл ажил ерөнхийдөө жигд сайн хангагдаад явж байна. Эрт ургацын төмс, хүнсний ногооны ургац хураалт хийгдээд эхэлсэн байгаа. Ургац хураалтын бэлтгэл ажлын хүрээнд тариаланчдын тоног төхөөрөмжүүдийг засварлах, шатахууны нөөц бүрдүүлэх зэрэг олон ажил хийгдэж байгаа.

-Улаанбуудайн болц ямар байна вэ?

-Буудайн болц цухуйлтын буюу цэцэглэхээс өмнөх шатандаа явж байна гэж ойлгож болно. Улаанбуудайн гуурс тогтоох ажлыг энэ сарын 20-ноос хойш хийдэг. Тэр үеэр хэдий хэмжээний ургац хурааж авах вэ гэдэг нь тодорхой болдог. Мэдээж ургац хурааж авахад цаг агаар, техник, хүн хүчний асуудал гээд олон хүчин зүйлээс хамаарч хийгддэг ажил.

-Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдал ургац хураалтад хэрхэн нөлөөлөхөөр байна. Нийт нутгаар хур бороо элбэг байна шүү дээ?

-Энэ жилийн хувьд дөрөв, тавдугаар сард хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс хожуу эхэлж, тавдугаар сарын 15-наас жигдэрсэн. Урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийт 580.6 мянган га-д тариалалт хийсэн. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га-гаар нэмэгдсэн. Энэ жил хур тунадас ихтэй байна. Зарим газарт оройтож хур тунадас орсон зэрэг асуудал бий.

Тэр утгаараа хур тунадас ихтэй жил өвчин, хортонууд нэлээд их гардаг. Тиймээс өвчин, хортонтой тэмцэх ажлыг чамгүй хийж байна. Түүнээс гадна уринш бэлтгэх ажил одоо эхлэх гэж байна.

-Хэдий хэмжээний ургац авах нь 20-ноос хойш тодорхой болно гэж та ярилаа. Ер нь урьдчилсан төлөвөөр ямар хэмжээнд ургац хураалт авахаар төлөвлөж байгаа юм бэ?

-Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс тариалсан талбай, ургацын мэдээг баг, хороод авч сум, дүүрэгт нэгтгэж, улмаар аймаг, нийслэлийн статистикийн байгууллагаар дамжин ирүүлж, Үндэсний статистикийн хороонд нэгтгэн боловсруулдаг. Манай улсад гол төлөв үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал зэргийг тарьж ургуулдаг. Тэдгээрийн тариалсан талбай, ургац хураалт, га-гийн ургацын хэмжээг улс, орон нутгийн түвшинд тодорхойлно. Энэ жилийн тухайд 335 мянган га талбайгаас 500 орчим тонн улаанбуудай авахаар төлөвлөн ажиллаж байна. Ерөнхийдөө энэ жил бид улаанбуудай болон төмсний хувьд дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангахаар төлөвлөж байгаа. Харин бусад хүнсний ногооны 70 орчим хувийг хангахаар ажиллаж байна.

-Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Тэр утгаараа энэхүү хөдөлгөөнд салбар яамны хувьд ямар байдлаар анхаарч ажиллаж байна вэ?

-Энэ том хөдөлгөөн өрнөөд явж байгаа. Мэдээж хэрэг салбар яамны хувьд онцгой анхаарч ажиллаж байна. Үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-ын тогтоолоор баталсан байгаа. Энэ жил мөн үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 63 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг бол газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудтай хамтраад олгож байна. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл арга хэмжээнд дотоодын 10 банк хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Энэ хүрээнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 1206 иргэн, аж ахуйн нэгж 27.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдалтай явж байна. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутагт жимс, жимсгэний мод үржүүлгийн төв байгуулах ажлууд хийгдэж байна. Энэ жилийн тухайд таван аймагт энэхүү төвийг байгуулна.

-Үр тарианы нөөц ямар байгаа вэ. Энэ жилийн хувьд манай улс ОХУ-аас үр тариа импортлохоор байгаа юу?

-Үр тарианы хувьд Хөдөө аж ахуйг дэмжих санд тодорхой хэмжээний нөөц бол бий. Тодорхой хэлбэл тус санд 10 гаруй мянган тонн үр тарианы нөөц байгаа. Тиймээс нөөц байгаа учраас гаднаас ямар нэгэн байдлаар үр тариа авах шаардлага байхгүй гэж үзэж байгаа.

-Өнгөрсөн жил дотооддоо тариалсан улаанбуудай чанар муу байсан. Энэ жилийн улаанбуудайн чанар ямар байх төлөвтэй байна. Цаашид чанарыг сайжруулъя гэвэл тариаланчид юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ жилийн хувьд цаг уурын нөхцөл байдал, ургамал хамгааллын арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлсний үр дүнд улаанбуудайн чанар өнгөрсөн жилийнхээс харьцангуй сайн байна. Стратегийн таримал болох улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэх ажлыг Хөдөө аж ахуйг дэмжих сан зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 10.0 мянган тонн таван сортын улаанбуудайн үрийн шинэчлэлийг хийсэн. Цаашид тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид дутагдах үрийн хэрэгцээг хангах, сорт солих, үр шинэчлэх зорилгоор үрийн технологийн нөөцийг бүрдүүлэн ажиллана.

-Ургац хураалтын үеэр агуулах савны хүрэлцээ, багтаамжийн асуудал үргэлж хөндөгддөг. Агуулах савны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил өрнүүлсэн бэ?

-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тонн багтаамжтай элеватор, төмс, хүнсний ногоо хадгалах 253.8 мянган тонн багтаамжтай зоорь, агуулах байна. Төмс, хүнсний ногооны энэ зоорь, агуулах нь 2022 оны ургацын урьдчилсан бланстай харьцуулан тооцоход энэ жилийн нийт ургацын 65-70 хувийг хадгалах боломжтой. Үлдэгдэл 20-30 хувийг бөөний болон жижиглэн худалдааны төвүүдээр худалдан борлуулна гэж тооцож байна.

-Ургацаа хураасны дараа хэрхэн борлуулах вэ гэдэг нь том асуудал байх?

-Хамгийн чухал зүйл бол хадгалалт, борлуулалтын асуудал юм. Борлуулалтын олон суваг байгаа ч тарьсан бүтээгдэхүүн нь үнэгүйдэхгүй байх хэрэгтэй. Ногоочид болгон борлуулалтаа өөрсдөө хийдэг. Харин хоршоолсон хэлбэрээр худалдаагаа хийдэг болмоор байна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээ өргөн хүрээнд зохион байгуулагдах болсон. Энэ жилийн хувьд ч өмнөх жилүүдтэйгээ адил байдлаар зохион байгуулагдана. Хүнсний ногооны борлуулалтыг төрөл бүрээр дэмжиж байгаа. Нөгөө талаас хэрэглээ бий болгох нь чухал. Амин дэм бүхий төмс хүнсний ногоогоо хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай.

-Алслагдсан аймаг, сумын иргэд Улаанбаатар хотоос ногоо, жимсээ авах биш өөрсдөө тариалдаг болох боломж бий юу?

-Энэ бол маш чухал асуудал. Төмс хүнсний ногооны хувьд өрхийн үйлдвэрлэл дээр тулгуурлаж байгаа. Алслагдсан аймгууд болон тариалангийн бүсэд ихэвчлэн иргэд хашаандаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрчимтэй тариалж байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр үр олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлж байна. Тариалах арга технологийг нь зааж сургах ажил явагдаж байгаа. Өрхийн тариалан эрхлэгчид өөрийн үйл ажиллагаагаа бүртгүүлэх шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэлийг бойжуулах чиглэлээр технологийн сургалтуудыг явуулж байгаа. Алсдаа бол хорших зайлшгүй шаардлагатай. Газар тариалангийн цахим бүртгэлийн нэгдсэн системд өрхийн үйлдвэрлэлээ бүртгүүлэх хэрэгтэй. Талбайн түүх, бүтээгдэхүүнээ борлуулсан талаарх мэдээллийг цахимаар авдаг болсон. Ингэснээр санхүү, үйл ажиллагааны түүхтэй болно. Энэхүү түүхийг хараад үйл ажиллагаа явуулж буйг нь баталгаажуулах тул банк, санхүүгийн байгууллага хөнгөлөлттэй зээл олгох боломж нэмэгдэнэ.

-Энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж байгаа гэж сонссон. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлтийн хүрээнд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Тариалангийн даатгалын тухай”, “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцийг соёрхон батлах тухай” зэрэг эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжинэ. Түүнийг дагаад үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Т.Төржаргал: Нүүрсний экспортоос энэ жил 600 сая ам.долларын илүү орлого олох боломжтой DNN.mn

Эдийн засагч Т.Төржаргалтай нүүрсний зах зээл, эдийн засгийн үр өгөөж ямар байгаа талаар ярилцлаа.


-Нүүрс бол Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн тулгуур. Тэр утгаараа нүүрсний экспорт ямар байгаа талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын нийт эдийн засгийн 97 хувь нь түүхийэдээс хамааралтай. Жилд 40-50 сая тонн түүхий, боловсруулаагүйбүтээгдэхүүн экспортолж орлого олж байна. Өнгөрсөн онд 12 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Манайхойд хөрш урагшаа Хятад руу нийлүүлэх түүхийэдийн экспортоо улам нэмэх сонирхолтойбайна. Оны эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Си Жиньпинтэйутсаар ярихдаа энэ онд хоёр орны худалдааг улам идэвхжүүлнэ гэдгээ онцолсон. Энэ юу хэлж байна гэхээр манайнүүрснийзах зээл улам л хумигдах эрсдэлтэйгэсэн үг. Тиймээс бид маш анхаарал болгоомжтойбайх хэрэгтэй. Нүүрснийүнэ 2023 оны гарснаас хойш буюу оны эхнийхагас жилийн байдлаар 59.2 хувиар унасан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэйхолбоотойгоор олон улс нүүрснийхэрэглээгээ танаж, багасгасан нь шууд зах зээл дэх нүүрснийханшид том цохилт үзүүлээд байна. Энэ нь мэдээж манайх шиг нүүрсээр эдийн засгаа авч явдаг орнуудад таагүймэдээ гэсэн үг. Яг өнөөгийн байдлаар экспортод гарч буйнүүрснийүнэ тонн тутамдаа 160-175 ам.доллар л байна. Угтаа тонн тутамдаа 400 ам.долларт хүрч байсан нүүрснийүнэ ингэж бууна гэдэг Монгол Улсын эдийн засагт тийм ч таатаймэдээ биш л дээ. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сараас хойш нүүрснийханш дахин сэргэж, өдөр ирэх тусам бага багаар өссөөр байгаа нь маш сайн мэдээ.

-Энэ жилийн тухайд манай улс хичнээн хэмжээний нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм бэ?

-Өнгөрсөн 2022 онд 32 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд 36.5 сая тонныг экспортлохоор төлөвлөөд байгаа.

Гэхдээ урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч, 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 3.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээрээ экспортолсон тохиолдолд жилд 42 бүр 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Мэдээж хэрэг гаргаж байгаа нүүрсний хэмжээ өсөхийн хэрээр манайх руу орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагч хүний хувьд бид энэ жил төлөвлөснөөс 600 сая гаруй ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой гэж харж байгаа. Зөвхөн нүүрснээс шүү дээ. Өнөөдрийн эдийн засгийн сэргэлтэд эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого, тэр дундаа нүүрсний экспорт нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын эдийн засаг нь есөн хувиар өслөө. Үүнийг дагасан эрэлтээс үүдэн Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсч байгаа гэж ойлгож болно.

-Та экспортын орлогын 90 гаруй хувийг нүүрсний орлого эзэлсэн гэж хэлсэн. Ер нь нүүрсний орлого ингэж нэмэгдэхэд Засгийн газраас зарласан авлига, нүүрсний хулгайтай тэмцэх ажил нөлөөлж байгаа болов уу?

-Мэдээж нөлөөлж байгаа. Монгол Улсаас экспортод бүтээгдэхүүн гарсан л бол түүний орлого нь Монголдоо орж ирдэг байх ёстой. Гэтэл Монголоос нүүрс гарчихаад валют нь орж ирэхгүй байсан асуудал гарлаа. Энэ нь мэдээж эдийн засгийн урсгалд нөлөөлж байсан. Харин үүний эсрэг Засгийн газраас тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь үр дүнд хүрч байгаа гэж үзэж байна. Товчхондоо биет хэмжээ, зах зээлийн үнээр борлуулсан хэмжээгээр валютын урсгал орж ирэхгүй байгаагаас валютын нөөц дундарч, ханш өсөх зэрэг эрсдэлүүд гарсан. Тиймээс тэр чиглэлд авсан арга хэмжээ, тэмцэл нь Монгол Улсад орох ёстой орлогыг бүрэн төвлөрүүлэхэд нөлөөлсөн болов уу.

-Нүүрсний зах зээл цаашид ер нь хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ?

-Олон улсын эдийн засагч, шинжээчдийн таамаг нь БНХАУ-ыг хүлээх. БНХАУ-ыг дэлхийн хамгийн том нүүрс олборлогч гэхэд хилсдэхгүй. Тэд нэг жилд дэлхийн нийт нүүрсний олборлолтын тал хувийг дангаараа дүүргэж байсан шүү дээ. Харин одоо нүүрсний зах зээлийн ирээдүй БНХАУ-ын гарт байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Цаг уур, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон, тэр тал дээр эерэг хариу өгдөг нүүрсний тоглогчийн хувьд шийдвэр гаргах үлдээд байна. Нүүрсний хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергид шилжих үү, “сурсан зангаараа” нүүрсээ хэрэглээд үлдэх үү гэдгээс бүхэл бүтэн дэлхийн нэг том салбарын зах зээл хамаарч байгаа. Гэхдээ шинжээчдийн тооцож байгаагаас харвал дэлхийн нүүрсний зах зээл ойрын 10 жилдээ энэ хэвээрээ байна. Тиймээс бид зах зээл хумигдах вий гэж айхаас илүүтэйгээр ОХУ-ын экспортод санаа зовинох шаардлагатай. Учир нь тэд бидний зах зээл рүү хүчтэй орж ирж байна. Нөгөөтэйгүүр ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний үнэ улам хямдарч байна. Тэд дийпинг үнээр нийлүүлж, далайн тээврээр хүргэж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар ОХУ-аас Хятад руу нийтдээ 60 сая тонн нүүрс экспортолсноос 20 сая тонн коксжих нүүрс байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөөний хувьд Орост зах зээлээ алдах магадлал маш өндөр байна.

-Биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгдсэн гэдэг мэдээлэл бий. Ер нь биржээр арилжаалах нь эдийн засгийн бодит үр өгөөжийг бий болгох боломжтой юу?

-2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр нааштай үр дүн эдийн засагт бий болсон гэж харж байгаа. Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, үнэ нь 7.5 дахин нэмэгдсэн. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 ам.доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголын Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ингэж ил болсон гэсэн үг.

-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В түвшинд хэвээр үлдээсэн. Энэ нь мэдээж эдийн засагт эерэг нөлөөг авчирна биз дээ?

-Бас нэг талыг барьж хэт баярлах хэрэггүй юм. В зэрэглэл гэдэг бол дампуурлын зэрэглэлээс ганцхан алхамын зайтай байгааг илэрхийлж байгаа гэсэн үг. Тиймээс бид энэхүү зэрэглэлийг улам дээшлүүлэх чиглэлд ажиллах ёстой. Бид өмнө нь +В түвшинд очиж байсан. Харин одоо түвшин буурч В түвшинд байгаа учраас өрийн таазаа цаашид нэмэгдүүлэх боломжгүй. Тиймээс төсөвтөө хариуцлагатай хандах ёстой. Эхлээд эдийн засгаа тэлэх суурь асуудлууд болох авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүч асуудлуудаа шийдэхэд анхаармаар байна. Төсвийн орлого биднээс хамаарахгүй савладаг. Төсвийн орлого төсөөлсөн хэмжээнээс тодорхой хэмжээгээр өсч байгаа бол түүнийг хуримтлуулах ёстой. Хуримтлалын сан, Төсвийн тогторжуулалтын сандаа хийх ёстой. Харамсалтай нь Тусгай сангийн хуулиар хуримтлуулсан орлогоо дараа жил нь зарцуулж болох хуулийн заалт оруулчихсан учраас бидэнд хуримтлал байхгүй. Багахан хэмжээний ахиу орлого олбол шууд л төсвийн алдагдал руугаа хийчихдэг. Энэ байдлаа бид зогсоох ёстой. Ер нь цаг үе урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай, нямбай, ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хэрэв байж чадахгүй л бол эдийн засаг амархан хямралд орно.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монгол улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа DNN.mn

Монгол улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Энэ үеэр “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.


“Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-ийн тухай

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яамны хоорондхамтын ажиллагааны үндэс суурь болсон аливаа баримт бичиг байгуулаагүй байсан ба цаашидхоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, зам, тээвэр, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, харилцан ашигтайгаар хамтран ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага, санал санаачлага гарч байгааг харгалзан хоёр яам хооронд түншлэлийг бий болгох зорилгоорСанамж бичиг байгуулах санал гарган хоёр тал байр суурь нэгдэж баримт бичгийн төслийг тохироод байна.

 

Зорилго:Оролцогч талууд нь энэхүү санамж бичгийн хүрээнд аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулан, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажиллах юм.

Хамрах хүрээ, чиглэл: Оролцогчид талууд нь бүрэн эрхийн хүрээнд дараах тээврийн төрлийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллах болно. Үүнд:

Авто зам, хурдны авто зам, Төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлийг хамаарна.

Мөн талууд тээврийн салбарын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага, нийтлэг сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхэд туслах бодлогын чухал сонголт, стратегид чиглэсэн хамтын ажиллагааны дараах тодорхой чиглэлүүдээр ажиллана.Үүнд:

  • Аюулгүй ажиллагаа;
  • Инновац, шинээр гарч ирж буй технологи буюу тээвэрлэлтийн технологи, автоматжуулалт, цахилгаанжуулалт;
  • Олон төрлийн тээвэрлэлтийн төлөвлөлт;
  • Дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, үйл ажиллагаа, хөрөнгийн удирдлага;
  • Ухаалаг тээврийн систем;
  • Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ;
  • Тогтвортой байдал: тээвэр цаг уурын болон байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах буюу хүлэмжийн хийн ялгарал; ногоон худалдан авалт; мөн тээврийн дэд бүтцийн уян хатан байдлыг бэхжүүлэх;
  • Дагаж мөрдүүлэх сайн туршлага;
  • Ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчдөөр дамжуулан байнгын харилцаа холбоотой байх, шаардлагатай тохиолдолд Санамж бичгийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор өндөр түвшний уулзалтыг зохион байгуулна. Мөн тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон талын боломжийг бүрдүүлж өгнө.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэнэ DNN.mn

МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн оны зургаадугаар сард Хонгор сумын Гавилуй уулын  хоёр бунхант булшийг малтан судалж, 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байв. Харин энэ жилийн тухайд аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг зургаадугаар сарын 25-наас эхэлсэн юм. Түүнчлэн Сяньбигийн үеийн язгууртны хоёр бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.

Тус бунхан дотор хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ байрлах бөгөөд бунхны үүдэнд зарц бараа бологсод бололтой хүмүүсийг язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан байдалтай бүтэн хоёр хүн олджээ. Мөн 20 гаруй шавар ваар сав ан амьтад илэрч олдоод байна. Энэ нь Монголын хамгийн их ахуйн хэрэгсэл олдсон мөн огт хөндөгдөөгүй гэдгээрээ үнэ цэнэтэй олдвор болоод байна.

Бунхант булшийг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. 2024 онд Дархан-Уул аймагт гурван бунхант булшны малтлагыг хийх төсвийг орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөж байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Ангар: 70 сая малтай монголчууд хуурай сүү импортолно гэдэг байж болохгүй асуудал DNN.mn

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-ХХААЯ-наас хуурай сүүний импортыг бууруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал 7000 тн байсныг 4000 тн болгосон байна. Эдийн засаг шинжээчийн зүгээс энэ шийдвэрийг та яаж харж байна вэ. Энэ шийдвэрийн үр өгөөж нь ямар байх бол?

-Монгол мал аж ахуйн орон. 70 гаруйсая малтай. Цаад утгаараа үүнийх нь 50 орчим хувь нь эм мал гэсэн үг. Сүү гарна. Энэ нөхцөл байдлыг аваад үзвэл Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхэрэглээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Ийм боломжийг ашиглаж чадахгүйШинэ Зеланд, Австрали, БНХАУ-аас хуурайсүү импортлоод байгаа.

Ийм нөөц боломжтойманайулсын тухайд байж болохгүйнөхцөл байдал. Малгүйулс бол ойлгож болно. 70 сая малтайбайж Шинэ Зеландаас хуурайсүү импортолно гэдэг маань цаад утгаараа том алдагдал хүлээж байна гэсэн үг. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэхчлэн шавхагддаг баялгаа зарж олсон мөнгөөрөө Шинэ Зеландаас хуурайсүү авч хэрэглээд байна шүү дээ. Ингээд харахад байж болохгүйнөхцөл байдал.

Том зургаараа Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах ёстой. Өмнө нь төрийн зохицуулалт сул явж ирсэн учраас аж ахуйн нэгжүүд хуурай сүүний импортыг том бизнес болгочихсон байна. Төр оролцохгүй бол энэ бизнес цаашаа явна л гэсэн үг. Монгол аж ахуйн нэгжүүд, сүүний фермүүд Шинэ Зеландын өндөр технологитой компаниудтай хуурай сүү хийхээрээ өрсөлдөнө гэж байхгүй л дээ. Тийм учраас импортын хэмжээг хязгаарлаж байгаа ХХААЯ-ны бодлогыг маш зөв гэж харж байгаа. Ингэхдээ их ухаалаг арга хэмжээ авч. Хуурай сүү орж ирэхийг бүрэн хязгаарлаагүй. Үе шаттайгаар бууруулж байгаа нь маш зөв шийдэл. Гурван жилийн дараа гэхэд дотоодоосоо сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг болно. Гаднаас хуурай импортлохыг зогсоох ёстой. Төрөөс ийм зохицуулалт хийхгүй л бол сүүний салбар хөгжихгүй. Яагаад гэхлээр Шинэ Зеландын сүүний салбар өндөр хөгжсөн. Монголоос 50-60 жилээр түрүүлээд явчихсан. Ийм фермүүдтэй дөнгөж хөлөө олсон, цөөхөн үнээтэй, үүнийхээ учрыг ч бүрэн олоогүй, хоцрогдсон аж ахуйн нэгжүүдийг өрсөлдүүлж болохгүй. Ийм төрийн бодлого байж болохгүй. Эдийн засагчийн зүгээс хуурай сүүний импорт бууруулж байгаа чиг хандлагыг дэмжиж хүлээж авч байна.

-Квот тогтоосноор сүү хомсдох уу. Ийм байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна лээ.

-Зөв ойлголтыг өөрийн хэмжээнд өгөхгүй бол өнгөц ойлголттой, үүнээс болж ард түмний тархийг буруу тал руу нь угаах хүмүүс байна. Импортын сүүг хаачихвал сүүний үнэ өснө, сүү тасарна, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлалаа, төрийн оролцоотойгоор монополь бий болголоо гэх яриа гарч байгаа. Аливаа улс үйлдвэртэй байх ёстой. Дотооддоо үйлдвэрлэж байж ажлын байр бий болно. Ажлын байраар дамжиж ядуурлаасаа салдаг. Гэтэл Монгол Улс шавхагддаг зэс нүүрсээ зарж Шинэ Зеландаас хуурай сүү, Хятадаас тахианы мах, Оросоос гахайн мах авч хэрэглээд байвал шавхагддаг нөөц дуусна. Монгол Улс юу ч үгүй үлдэнэ. Ийм учраас төр бодлогоор дотоодын үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Дэмжлэгийн нэг хэлбэр нь хуурай сүүний импортод квот тогтоох, квотоо үе шаттайгаар бууруулах.

-Үүний цаана малчдын орлого өсөх бодит боломж харагдаад байх шиг.

-Тийм. Малчид Шинэ Зеландын сүүтэй өрсөлдөж чадахгүй учраас технологио шинэчилж чадахгүй байна. Олон жилээр хоцорсон учраас малаа ч сааж чадахгүй байгаа шүү дээ. 70 сая малын 1-2 хувийг нь л сааж байгаа. Хуурай сүүний импортыг хязгаарлаад квот тогтоогоод өгвөл малчид зах зээлд сүүгээ борлуулах боломж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл малчдын орлого шууд нэмэгдэнэ. Сая малчдын нийгмийн даатгалыг төрөөс даах хууль баталсан. Энэ бол ичмээр л шийдвэр. Малчдад тийм дэмжлэг огт хэрэггүй. Харин малчдаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлж үүнийгээ дотоодын зах зээлд борлуулж ашиг олдог тогтолцоог нь гаргаж өгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бол Шинэ Зеландын малчдыг дэмжиж ирсэн. Хуурай сүү оруулж ирнэ гэдэг чинь цаад утгаараа ийм. Шинэ Зеландын малчдыг дэмжсэн бодлого явуулаад байвал Монголын мал аж ахуй хэзээ ч сэргэхгүй.

-Энэ шийдвэртэй холбоотойгоор гарч болох хүндрэл нь юу байж болох вэ. Үүнийг давж гарах ямар гарц гаргалгаа байна?

-Үүнд тодорхой хэмжээний хүндрэл үүснэ. Эхний жилдээ сүүний үнэ өсөх, хомсдох асуудал гарна. Үүнийг улсаараа зөв ойлгоод давах ёстой. Импортыг хязгаарлаж байж л сүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Технологид нь хөрөнгө оруулна. Шинэ ноу-хау нэвтрүүлнэ. Ингээд тодорхой хугацааны дараа дотоодын сүүний хэрэгцээгээ хангадаг болно. Тэр үед бол Шинэ Зеландын сүүнээс ч илүү хямд болох боломжтой. Гол нь дотоодын үйлдвэрлэлээ төр хамгаалж, хөгжүүлэх ёстой. Үүнийг олон нийт зөв ойлгох нь чухал. Ашиг сонирхолтой хуурай сүү импортолдог хэдхэн хүнд тархиа угаалгаж болохгүй. Тэд Шинэ Зеландын малчдыг дэмжих гээд байна шүү дээ. Монгол малчдаа дэмжээд дотоодын сүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг болох ёстой. Ийм цаг ирсэн. 70 сая малаа тооны хойноос хөөцөлдөх биш эдийн засгийн зөв эргэлтэд оруулаад ашиг шимийг нь хүртдэг болъё л гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нийгэм-ангиллын-баннер нүүр-хуудасны-онцлох улс-төр

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ DNN.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчиллаа. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна. Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилсан намын генсект Ц.Баатархүү, Ч.Өнөрбаяр, дэд даргад Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын нэр яригдаж байна DNN.mn

Монголын улс төрийн хоёр том нам болох МАН, АН-ын энэ зуны улс төр, үйл ажиллагаа эсрэг тэсрэг өрнөж байна. Зуун жилийн түүхтэй МАН-ын хувьд зуун жилийн ойгоо тэмдэглэж буй аймаг, сумдын наадам, найр хэсээд тун чиг завгүй явна. Харин гуч гаруй жилийн түүхтэй Ардчилсан намынхан бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэх гээд хөл хөдөлгөөн ихтэйгээр зуныг өнгөрүүлж байна. Тус намын хувьд 2016 оноос хойш дотоод дахь зөрчилдөөн, олон талт фракц бүлэглэлийнх нь зодоон ширүүсч улс төрийн хүчний хувьд гүн хямралд орсон. Ёстой унаж болох хамгийн доод цэгтээ хүрээд өдгөө босч ирж буй. Товчхондоо өнгөрсөн гурван жил Ардчилсан нам сэхээн амьдруулахад ухаангүй байлаа. Харин одоо ухаан орж, бүр босч, зогсон хөдөлгөөн хийдэг болсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэн авсан. Ингэснээр тамга, гэрчилгээний олон жилийн маргаан хуулийн хүрээнд дуусгавар болсон байсан. Асуудал хуулийн хүрээнд маргаангүй болсон ч нам доторх бүтэц, томилгоо цэгцэндээ оролгүй олон сар өнгөрлөө. Лу.Гантөмөр даргаар сонгогдсоноос хойш ямар баг бүрдүүлэн ажиллах бол гэсэн хүлээлт намын гишүүд дэмжигчдээс авахуулаад жирийн иргэдийн хувьд анхаарах, хүлээх сэдэв болсон.

Түүний хувьд дарга болоод долоон сар хэдийнэ өнгөрч. Гэвч энэ хугацаанд тэрбээр нам доторх томилгооны асуудлыг хөндсөнгүй, чимээгүй “бодон” суув. Сүүлдээ олон нийт, намын дэмжигчид нь түүнийг ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжлэх болсон. Бүр намын даргаа солих асуудлыг ч ярьж эхлээд байлаа. Өөрөөр хэлбэл АН-ын дотоод маргаан дахин өрнөх магадлалтай болж эхэлсэн гэсэн үг. Үүнийг Лу.Гантөмөр мэдэрсэн үү эсвэл бусдын шахалтаар уу нэг бол удаан бодсон тохиролцоондоо хүрсэн үү юутай ч намын багаа бүрдүүлье хэмээн Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар хүсэлтээ өгсөн. Эл хүсэлтийн дагуу Ардчилсан намын ҮБХөнгөрсөн наадмын өмнө хуралдахаар тов нь гарч байсан. Гэвч наадам, найрын сар учир ирц бүрдэхгүй байх магадлалтай гэж үзэн хойшлуулсан. Наадам, найр ч дууссан учир Лу-гийн хувьд дахин хүсэлт гаргаж. Үүнийг нь үндэслээд ҮБХ-ны тэргүүлэгчид саяхан хуралдаж энэ сарын 28-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болсон. Энэхүү хурлаар намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгоно. Түүнээс гадна олон жил маргаантай явж ирсэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг шинээр сонгон баталгаажуулах аж.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ даргын үеийн ҮБХ-ын гишүүдийг солино гэсэн үг. Үндэсний бодлогын хороо гэдэг бол Ардчилсан намын эрх барих дээд байгууллага. Уг байгууллагаас ямар шийдвэр гарна түүнийг нь АН-ын дарга биелүүлэх учиртай. Нөгөөтэйгүүр АН-ын дэд дарга, генсект зүтгэх улстөрчид фракц, бүлэглэлээ төлөөлөн хүчтэй өрсөлдөж байна. Ардчилсан намын дэд дарга болно гэдэг бол ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар намаасаа эхний тавд эрэмбэлэгдэн жагсана гэсэн үг. Тиймээс тойрогт хүчгүй АН-ынхан энэхүү боломжийг алдахгүйн тулд намын дэд дарга нарын суудалд суух амбиц өндөр байна. Энэхүү томилгоонд хамгийн түрүүнд О.Цогтгэрэл гишүүн яригдаж байгаа бололтой. Тэрбээр УИХдахь АН-ын бүлгийн дарга. Гэвч түүнээс илүү АН-ын дэд дарга болох сонирхол их байгаагаа Лу-д хэлсэн гэх жив жув намынхана хүрээнд яригдаж байна. Улс төрийн хүрээнийхэн О.Цогтгэрэлийг нарийн бизнес ухаантай хүн гэж үнэлдэг. Түүнийг тойрогт өрсөлдөж, зах замбараагүй их мөнгө цацах хүн биш ч гэж ярьж байна. Тиймээс л зардал багатайгаар намын дэд даргад өрсөлдөж, ялаад улмаар намын жагсаалтад нэрээ бичүүлэх санаатай гэж үзэх гишүүд олон байгаа юм. Ардчилсан намын дэд даргад яригдаж буй дараагийн улстөрч бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Түүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилладаг гишүүн хэмээн улс төрийн хүрээнийхэн магтдаг. Гэвч тэрбээр 2024 оны сонгуулиар тойргоос дэвших бодолгүй байгаа бололтой. Дээрх хоёр улстөрчөөс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын нэр дэд даргад яригдаж байна.

Харин АН-ын генсект одоогийн байдлаар хоёр Ерөнхийлөгчийн фракцаас хоёр хүний нэр ялгаран яригдаж байгаа юм. Эхнийх нь АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү. Түүнийг Х.Баттулгын хүн хэмээн ярих нь бий. Хэрэв үнэн бол Женко талынхан намынхаа гал тогоог хариуцах сонирхолтой байна гэсэн үг. Ц.Баатархүүг намын залуучууд нь чамгүй дэмждэг сурагтай. Түүний хувьд Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Түүний цаад амбиц нь хотын дарга болох гэж намын гишүүд нь ярьдаг. Харин хоёр дахь хүн бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хүн гэгдэх Ч.Өнөрбаяр юм. Түүнийг АН-ын генсек болгох тохироог Ц.Элбэгдорж Лу-тай хийж байна гэх хов жив улс төрийн хүрээнд хүчтэй яригдах болсон. Энэ яриагаар бол АН-ын генсек Ч.Өнөрбаяр болох магадлал өндөр юм. Түүнийг намын залуучууд нь улс төрийн зовлон үзээгүй хүн хэмээн ярьцгаадаг. Тиймээс нам дотроо нэр сул байхыг үгүйсгэхгүй. Гэвч ах нарынх нь тохиролцоо бодит болбол түүний хувьд ногоон гэрлээр АН-ын генсек болох боломжтой. Юутай ч “амьгүй” хэмээх хоч зүүсэн Лу.Гантөмөр “амь” орж хөдөлж эхэллээ. Одоо Ардчилсан намын гишүүд, дэмжигчид түүнийг ямар баг бүрдүүлэн гаргаж ирэхийг л хүлээх боллоо. Намрын чуулган эхлэхээс өмнө Ардчилсан нам цэгцрэх ажилдаа ийн орж байна.

М.ОРГИЛ

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Төрийн тэргүүнүүдээ гутаах нь монгол төрийг гутаан доромжлохтой ижил DNN.mn

Завхан аймгийн 100 жилийн ойн нээлтийн ёслолд тус аймгийн уугуул Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди нар уригдан оролцож , наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Завхан нутгийн ард түмэн хутагт хувилгаадаасаа гадна Монгол Улсын анхны хоёр Ерөнхийлөгчийг төрүүлсэн гэдгээрээ бахархдаг. Энэ бол арга байхгүй төр түмний бахархал мөн. Харин нийтийн сүлжээнд хоёр Ерөнхийлөгчийн нээлтийн ёслолд оролцож байгаа зураг хөргийг тавиад хэн хүнгүй элдэв дээдээр доромжилж, эрээ цээргүйгээр бах таваа ханган дайрцгаалаа.

“Улсаа худалдсан увайгүй хоёрыг яах гэж ингэж өргөмжилнө вэ. Аймгийнхаа ойг гутаалаа” гээд л шуугичихсан. Хөндлөнгийн хүн бол “улсаа зараад идчихсэн аюултай хүмүүс юм байна” гэж бодохоор. Бүр тэгж сэжиглэхээр тал бүрээс нь улайран дайрцгаалаа. Төрийн тэргүүн байсан хүмүүс рүүгээ ингэж нус шүлсээ үсчүүлэн, бүдүүлгээр дайрч доромжилсон нь зөвхөн энэ удаад ч биш. Ерөөсөө монголчууд бид төрөө зүхэж, төр рүүгээ нулимж, төрийг удирдаж байсан хүмүүсээ бараг нохойноос дорд үзэж, тэднээс болж л ядуу гуйлгачин амьдарч байгаа мэт бүр нэг заналтайгаар үзэн яддаг.

Хэдэн жилийн өмнө наадмаар бас яалаа. Н.Багабандийг алтан бүс бүсэллээ гээд баахан зүхэцгээсэн. “Монголын баялгийг ганцаараа гударч байна. Оюу толгойгоос хэдэн зуун сая долларын цалин авч, бараг л Оюу толгойг ганцаараа идэж байна, ямар ханаж цаддаггүй юм бэ” гээд л сүйд болцгоож байсан. Ингэж бид монгол төрийг удирдаж ирсэн, Монгол Улсын бэлгэ тэмдэг болсон эрхэм хүмүүсээ шавар шавхайтай хутгаж, нэр төрийг нь гутаан доромжилж байгаа нь эмгэнэлтэй.

Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. Төрийн тэргүүн байсан хүмүүсийг гутаана гэдэг нь монгол төрөө гутааж байна гэсэн үг.

Монголчууд бид өөрсдөө төрт ёсоо эрхэмлэн хүндэтгэхгүй юм бол өөр хэн тэгээд энэ улс гэрийг, энэ төрийг чинь хүндэтгэн дээдэлж, хайрлан хамгаалах юм бэ П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд энэ хүмүүс сайн ч бай муу ч бай, ямар ч гэсэн Монгол Улсыг удирдаж ирсэн түүхэн хүмүүс. Муу ч сайн ч эдгээр хүмүүсийг монголчууд бид өөрсдөө л сонгож, төр засгаа удирдуулсан. Тэд гадны тавиул лав биш. Бидний өөрсдийн маань итгэл хүлээлгэн сонгож монгол төрийн тамгыг бариулсан хүмүүс.

Тэгэхээр бид өөрсдөө сонгочихоод эцэс сүүлд нь элдэв дээдээр харааж зүхэж дайрч давшлах нь утгагүй. П.Очирбат бол 1990-1992 он хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992-1993 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд мөн Ерөнхийлөгчийн албыг хашсан ийм хүн. Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ- ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулах, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн гэж үнэлэгддэг.

Мөн “ Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж Монгол Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан тунхагласан зэрэг улс

орны хувь заяатай холбоотой олон түүхэн шийдвэрийн эзэн гэгддэг. Зөвлөлтөөс асуулгүй монголчууд өөрсдөө сонгосон анхны Ерөнхийлөгч, төрийн тэргүүн. Энэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ

утгаар сэргээж эхэлсний билгэдэл нь Пунсалмаагийн Очирбат мөн гэж төр нийгмийн зүтгэлтнүүд үздэг. Төр эрхэмсэг байх утга ёсны бэлгэдэл болсон эрхэм дээд хүмүүсээ бид харийн дайсан мэт үзэн ядах болсон нь харамсалтай.

Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оймстой хөлийг нь гозолзуулан хүчээр баривчлан шоронд хорьж, яаж гутааж доромжилсон билээ. Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудал биш Ерөнхий сайд, УИХ-ын дарга , Ерөнхийлөгч байсан хүний асуудал тэгэхэд яригдсан. Тухайн үед “Өдрийн сонин” “Хууль шүүхийнхэн минь дээ, Энхбаярыгаа одоо болно оо. Цагийн юм цагтаа гэдэг. Бүх зүйл өнгөрсөн хойно ингэж тамлаж байгаа нь

дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ бол Монголын хууль хийгээд ёс суртахуунд асар хорлонтой зүйл” гэж бичиж, уг асуудлыг хөндөж байсан.

Гол нь төрийн тэргүүн байсан хүмүүсийг ингэж гутааж, нэр төрийг нь шороотой хутгах нь төр ариун байх ёсонд муугаар нөлөөлж байна. Хэрвээ ийм ёс зүйгүй жишиг тогтвол улс орны ирээдүйд асар хорлонтой гэдгийг сануулж байсан юм. Тэгвэл сүүлийн үед энэ байдал улам даамжирч, төрийг удирдаж байсан эрхмүүдээ улам бүр үзэхээ байж, үгийн муугаар хэлэх болсон нь сайны ёр биш. Мэдээж төрийг удирдсан хүн алдаа оноотой байж таарна. Улс орноо нийгэм эдийн засгийн өөр түвшинд хүргэх боломж бололцоо дахиад байсан байж болно. Түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй байж болно. Гэхдээ тухайн хүний Монголын түүхэнд байгуулсан ямарваа нэгэн гавьяаг үгүйсгэж болохгүй.

Алдаа оноотой ч гэсэн монгол төрийг удирдаж, төрийн хар хайрцаг ны бодлогыг зангидаж байсан, НҮБ-ын индрээс улсаа төлөөлж үг хэлж байсан, гадаад оронд Монгол гэх итгэл үнэмшлийг төрүүлж байсных нь төлөө бид үе үеийн төрийн тэргүүнүүдээ хүндэтгэх ёстой. Үндсэндээ Монгол Улс оршин тогтнохуйн бэлгэ тэмдэг нь байсан гэдэг үүднээс хариуцлагатай, ёс төртэй хандах учиртай. Дэлхийн соёлт улс орнууд төрөө эрхэмлэх чанар гэдгийг ёс жаяг мэт баримталдаг. Төр эрхэмсэг орших нь улс орны мөнхийн баталгаа гэж тэд үздэг. Яг ийм ойлголтоор төр засгаа тэргүүлж ирсэн, өөрсдийг нь төр гэж харж, биширдэг хүмүүсээ эрхэмлэдэг байна.

Д.Батболд

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Орхон: Зээлжих зэрэглэл тогтвортой, өндөр байх нь хөрөнгө оруулагчдыг татахаас гадна зээлийн хүүг багасгах ач холбогдолтой DNN.mn

Олон улс судлаач, эдийн засгийн ухааны доктор Б.Орхонтой Монгол Улсын зээлжих зэрэглэл болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” гэх хэвээр үлдээжээ. Ямар газраас энэхүү үнэлгээг гарган зарлав?

-Олон улсын хамгийн нэр хүндтэй “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ энэ сарын 27-ны өдөр зарлалаа. Тус байгууллагаас Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өсөх тооцоолол гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна гэсэн үг. Уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар зургаа орчим хувиар өснө гэж гаргаж. Эдийн засагч хүний хувьд үүнтэй санал нэг байгаа.

-Зээлжих зэрэглэл “B” төлөвт тогтвортой байна гэдэг улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал асуудал болсон. Учир нь зээлжих зэрэглэлийг зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид болон зах зээлд мэдээлдэг. Тиймээс зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу талтай. Харин бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Эс энд Пи, Фитч болон Мудис гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгө оруулагчид голчлон зээлжих зэрэглэлийг нь хардаг учраас энэ нь манайх шиг хөгжиж буй жижиг орнуудад маш чухал. Гадны хөрөнгө оруулалт манай улс руу хэдий чинээ орж ирнэ, төдий чинээ зах зээлд мөнгөний урсгал сайжирч улмаар эдийн засаг тэсрэлттэй өснө гэсэн үг. Цаашлаад банкуудын зээлийн хүү буурах, бизнесийн орчин, санхүүжилт тогтвортой болж ирнэ. Тиймээс зээлжих зэрэглэл гэдэг бол жижиг эдийн засагтай улс оронд маш чухал. 2012-2016 оны эдийн засгийн хямралын үед манай улсын зээлжих зэрэглэл С төлөв буюу тогтворгүй гэсэн үнэлгээтэй байсан. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчид манай улсаас үргэж, улмаар эдийн засаг агшиж ирсэн. Үүнээс болоод Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд огцом буурсан байдаг.

Харин 2018 онд “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “С-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгосон юм. Тухайн үед Фитч агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг 2018 оны эцэст 5.2 хувьд, 2019 онд 6.3 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдэж байлаа. Улмаар эдийн засаг харьцангуй сайжирсан ч гэсэн дэлхийн нийтийг хамарсан цар тахал эхэлсэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал дахин бий болсон. Харин 2021 оноос Азидаа Монгол Улс цар тахлаас салсан анхны орон болж, хилээ нээснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татах болсон. Улмаар эдийн засаг сэргэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдсээр өнөөдрийн түвшинд хүрээд байна. Энэ он дуустал эдийн засаг өсөлт эрчимтэй явагдсаар л байх болно.

-Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын гаргаж буй мэдээллээс харахад манай улсын эдийн засгийн өсөлт экспортоос хамаарч байгаа талаар дурдсан байна л даа. Хэрэв хил, гааль хаагдаж, экспорт гацвал зээлжих зэрэглэл дагаад буурна гэсэн үг үү?

-Хөгжиж буй жижиг улсуудын зовлон ерөөсөө энэ. Өөрөөр хэлбэл гадаад худалдаа ямар байна, эрсдэлд хэр өртөмгий байгаагаас хамаараад зээлжих зэрэглэл тогтоох үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс хил, гааль хаагдлаа гэхэд дагаад зээлжих зэрэглэл буурна. Монгол Улсын эдийн засаг БНХАУ руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учраас гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байгаа нь зээлжих зэрэглэл нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Гэхдээ эдийн засагч хүний хувьд нэг зүйлээс их болгоомжилдог.

-Юунаас болгоомжилдог гэж?

-Болгоомжлох ч юу байх вэ, нэг зүйлд санаа зовдог гэх үү дээ. Юу гэхээр сая ковидын үеэр БНХАУ хилээ шууд хаасан. Үүнээс болоод экспорт болон импорт гацсан. Энэ нь манай улсын эдийн загийг үндсэндээ сүйрүүлэх шахсан шүү дээ. Магадгүй гадаад улсын эдийн засгийн бодлого ч түүн рүү чиглэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг гадны улсаас дэндүү их хамааралтай байна гэсэн үг. Тэд дургүй бол хилээ хаахад л манай улс сүйрнэ. Тиймээс тэдний эрх ашигд нийцсэн шийдвэр, эдийн засгийн бодлого явуулахаас өөр гарцгүй. Хилээ хааж, манай улсын экспортыг гацаавал зээлжих зэрэглэл огцом буурна. Ингэснээр хөрөнгө оруулагчид манайхыг тоох нь битгий хэл сонирхон харах ч үгүй. Үүнээс болж гадны хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг огцом агшиж ирнэ. Улмаар бодит хямрал нүүрлэх эрсдэлтэй. Тиймээс л Монгол Улс энэхүү хараат байдлаас аажмаар салах шаардлагатай байгаа юм.

-Яаж бид эдийн засгийн хараат байдлаасаа салах ёстой вэ?

-Ер нь бол салж болно гэдгийг эхлээд хэлье. Гэхдээ салахын тулд бие даасан хараат бус эдийн засагтай болохын тулд маш их хугацаа шаардлагатай. Гэсэн ч бид бодлогоо түүн рүү чиглүүлэх ёстой юм. Яаж салах вэ гэхээр юуны түрүүнд дотоодын үйлдвэрүүдээ сэргээх нь чухал. Өөрөөр хэлбэл аажимдаа үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэ л бидний хараат байдлаас гарах нэг гарц. Мөн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн хүрээнд оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн хоёр хөршийн хамаарлаас бус бусад ямар ч оронтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай. Энэ бол богино хугацааны хараат байдлаас гарах бодлого.

-Энэ жил сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой байгаа. Тэр утгаараа ирэх намар Төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Улсын төсөвтэй холбоотой асуудлаар эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байгаа. Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3 хувийн ашигтай гарахад хүргэсэн. Төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өндөр өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа үлэмж хэмжээгээр бууруулсан. Засгийн газрын хувьд 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна гэж тооцсон байна лээ. Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц өнгөрсөн оны наймдугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болж байсан шүү дээ. Харин одоо бол экспортын сэргэлтээс үүдэн 2023 оны зургадугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрч сэргэлээ. Тэгэхээр ирэх намар хэлэлцэх Төсөв маш өргөн хүрээнд болно гэж ойлгож байгаа. Мэдээж сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа халамж руу чиглэсэн бодлого чамгүй орж ирэх байх. Гэсэн ч хамгийн муугаар төсөв баталлаа гэхэд эдийн засгийн өсөлт буурахгүй болов уу. Харин ухаалгаар төсвөө батлаад орлого, зарлагаа зөв зүйлд тооцоолж чадвал ирэх сонгуулийн жил Монгол Улсын эдийн засаг одоо байгаагаасаа хоёр дахин өсөх боломжтой. Энэ жилийн хувьд жуулчдаас орж ирж байгаа мөнгөний урсгал өмнөх жилүүдийг бодоход хэд дахин өндөр байна. Цаашлаад энэ эрчээрээ явбал ирэх жилийн зун, намар аялал жуулчлалаас орж ирэх орлого макро эдийн засгийг сэргээх гол хүчин зүйл болж мэднэ. Тиймээс олдож байгаа боломжоо бид алдалгүй улам ухаалгаар хандах цаг ирээд байна.