Categories
амьдралын-өнгө мэдээ

ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ: С.Батжаргалыг Орхоны Засаг даргаар томилов

Орхон аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан болсон байна. Уг хуралдаанаар С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад томилуулахаар олонхын саналаар сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн. Ерөнхий сайд уг саналыг батламжилж захирамж гаргасан байна. Ингэснээр С.Батжаргал Орхон аймгийн 13 дахь Засаг дарга болж, үүрэгт ажилдаа оржээ. Тэрбээр баг хамт олонтойгоо үр бүтээлтэй сайхан ажиллана хэмээсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ: Нутгийн удирдлагын шинэ ордонтой боллоо

Дэлүүн сумын 1974 онд баригдсан хуучин конторын барилга нь ашиглалтын хугацаа дуусч, нурах эрсдэлтэй байсан тул 2016 онд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр хаасан байна. Улмаар орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр ажилчдын 15 өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө бүхий хоёр давхар нутгийн удирдлагын ордныг ашиглалтад орууллаа. Барилгыг “Лаулау” компани гүйцэтгэсэн байна.

Нээлтэд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын төлөөлөгч Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген нарын албаны хүмүүс оролцож, сумын иргэдэд баяр хүргэлээ.

Г.БАТ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ТӨВ АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ: “Алтан гадас”-аар энгэрээ мялаалгав

Баян-Өнжүүл сумын иргэн Х.Энхмөнх, Д.Эрдэнээ нар Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгав. Хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлж, төрийн хайр хишиг хүртсэнд нутгийн олон баяр хүргэж, “Ажлаа хийчихсэн хүмүүс авах ёстой шагналаа авлаа” хэмээн ярьж байна.


Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН СУМ: “Аюулгүй орчинг бүрдүүлье” арга хэмжээ эхэллээ

Аймгийн хэмжээнд гэр бүлийн болон хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчихэд нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал хэрэг зөрчлийг илрүүлэх зэрэгт энэхүү арга хэмжээ чиглэх юм. Энэ хүрээнд хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаа, камержуулалтад хяналт тавьж, ахуйн хүрээнд архидан согтуурахаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМ: Егүзэр хутагтын 150 жилийн ойг тэмдэглэв

Егүзэр хутагтын 150 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Матад зэрэг хатагин гурван суманд шашин, соён гэгээрэхүйн ёслол, арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Егүзэр хутагтын хөшөөг босгож, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхны дунд “Егүзэр хутагтыг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргасан байна. Улсын хэмжээнд олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь амжилттай болов. Эрдэнэцагаан сумын “Өнө өглөгт” хийдийг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж, шүтээн залсан байна. Ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжлэх бөгөөд түүхэн бодит баримтуудыг ил болгох, соён гэгээрлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМ: Мал эмнэлгийн шинэ байртай боллоо

Тус сумын Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөг, “Ногоон алт” малын эрүүл мэндийн төслийн 20 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийн санжүүжилтээр Мал эмнэлгийн шинэ байртай боллоо. Тасгийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн эмч нарын өрөө, лабораторийн өрөө, эмийн сан, үзлэгийн өрөө, агуулах зэрэг зургаан өрөө бүхий 120 метр квадрат талбайтай аж.Ингэснээр Сантмаргаз сумын Мал эмнэлэг аймгийн хэмжээнд өөрийн гэсэн байртай анхны сум болжээ. Жишиг мал эмнэлгийн байр ашиглалтад орсноор хөдөөгийн малчид, ард иргэд малын эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМ: “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Онги-Таац голын сав газрын захиргаанаас “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-ийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Орхон голоос эх авч Онги голын урсацыг нэмэгдүүлэн Улаан нуурыг тэтгэж, улмаар говийн бүсийн сум суурингийн хүн ам, бэлчээр, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн ус хангамжийн найдвартай эх үүсвэр бий болгох, эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Үүнтэй холбогдуулж,Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газрын холбогдох албан тушаалтнууд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн Онги голын сав газарт хамрагдах 15 сумын орон нутгийн удирдлага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн төлөөлөл нийт 60 гаруй хүн тус хэлэлцүүлэгт оролцож, саналаа илэрхийллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМ: Сумын өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна

Түнэл сумын хэмжээнд 2020-2021 онд 317 хот айлын 787 малчин өрхөд 314934 толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна. Үүнээс байран тэжээлд 23,9 мянган толгой мал, нэмэгдэл тэжээлд 23.5 мянган толгой мал тэжээгдэхээр байна. Зуншлага оройтсоны улмаас хадлангийн ургац муу гарчээ.Малчдын түвшинд 10340 тонн өвс бэлтгэхээс 2820.5 тонн, тэжээл 15 тонн бэлтгэж 100 хувь, давс, хужир шүү 689 тонн бэлтгэхээс 121 тонн, худаг, уст цэгийн хангамж 100 хувь, бод малын хашааны хангамж 92.7 хувь, бог малынх 97.2 хувь, шинээр бодын хашаа 19, богийн хашаа 21-ийг барьсан байна. Ерөнхий дүнгээр өвөлжилтийн бэлтгэл хангалт 84,5 хувийн биелэлттэй байна. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 100 хувь хийгдсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ: Эхийн ачийн тухай яруу найргийн наадам болно

Ханбогд суманд жил бүр уламжлал болгон хурдаг “Дэмчогийн чого” буяны хуралтай холбогдуулан Равжаа хутагтын Галбын гурван хийдээ байгуулж, онгодоо хөглөж, номын хөнжил дэлгэсэн Галбын говьд яруу найргийн наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Говийн сэдэвтэй нэг шүлгээр уг наадамд оролцох эрхээ авна. Мөн оролцох шүлгүүдээ, мэдүүлгийнхээ хамтаар А-4 ийн цаасан дээр бичиж мандат олгогчид өгнө.Наадамд оролцох сэдэв нь “Эхийн тухай” бөгөөд Дэмчогт хурж байгаа хурал нь эхийн ачийг хариулах хамгийн том буяны хурал учраас энэ сэдвийг сонгосон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМАГ МӨРӨН СУМ: Хөвсгөлийн төрх фото хуудаснаа дэлгэгдэв

Гэрэл зурагчин Л.Батсүх анхны бие даасан “Happy Huvsgul-2020” үзэсгэлэнгээ Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Арт галерейд зохион байгууллаа.Үзэсгэлэнд өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн 32 бүтээл дэлгэгдэв.Тэрбээр таван жилийн өмнөөс гэрэл зургаар дагнан Хөвсгөл аймгийн 24 сум болон Монгол Улсын байгалийн цогцолборт газруудын унаган төрх, зон олны аж амьдралыг харуулсан фото зургуудыг мэргэжлийн өндөр түвшинд буулган ажиллаж байна.“Happy Hu­vsgul-2020” үзэсгэлэн үргэлжлэн Улаанбаатар хотын Монгол Арт галерейд дэлгэгдсэн юм.Уг үзэсгэлэнд эх орныхоо байгалийн өвөрмөц агшиныг буулгасан 90 орчим бүтээл тавигджээ.