Архангай аймгийн Жаргалант суманд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны 09:22 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт сумын төвөөс зүүн зүгт 28 км зайд 3.5 магнитудын хүчтэй мэдрэгдсэн байна.
Архангай аймгийн Жаргалант суманд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны 09:22 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт сумын төвөөс зүүн зүгт 28 км зайд 3.5 магнитудын хүчтэй мэдрэгдсэн байна.
Ховд аймгийн Дарви сумын төвөөс баруун зүгт 27 км зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Газар хөдлөлт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ны өглөө 08:48 цагт болсон байна.
Мөн Ховд аймгийн Мөст сумаас Зүүн урд зүгт 12 км зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 09:05 цагт мэдрэгджээ.
Өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 23-ны 05:17 цагт Говь-Алтай аймгийн Халиун суманд газар хөдөлжээ.
Сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд болсон уг газар хөдлөлт нь 5.1 магнитудын хүчтэй байсан аж.
Архангай аймгийн эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 98 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 317.5 мянган хүнд амбулаторийн үзлэг хийжээ. Үүний 153.8 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг, 16.2 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна.
Оны эхний 11 сард хүн амын нас баралт 473 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 (6.0%) тохиолдлоор өссөн байна. Мянган хүнд ноогдох төрөлт 16.3, нас баралт 4.9 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 11.4 промил байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.
Мөн төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл 4 гарсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 13 гарчээ. Оны эхний 11 сард 1546 эх төрж, 1554 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 63 (4.6%) хүүхдээр нэмэгдсэн байна.
Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 97.7 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Цэцэрлэг, Өлзийт, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир сумд 100.0 хувь хамруулжээ.
Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 2.5 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 746.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 502.3 (3.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 459.5 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 376.4 (36.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статитсикийн хороо мэдээлэв.
Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 11 дүгээр сард 314.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 25.3 сая төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 297.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.6 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс ховор олдвор болох шувууны өндөг илэрсэн байна.
Энэ нь судлаачдын таамаглаж байгаагаар сүүлчийн мөстлөгийн үe, 10-15 мянган жилийн өмнөх үeд холбогдох аж.
Уг шувууны өндөг нь 17.3 см өндөртэй. Өндрийн тойрог нь 50.5 см, хэвтээ тойрог нь 45.5 см, 349 гр жинтэй бөгөөд анх удаа бүтэн байдлаар олдсоноороо онцлогтой.
Энэхүү өндөг нь тэмээн хяруулынх байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
“Ховдын өргөө” ХХК-ийн ажилтнууд өнгөрсөн eсдүгээр сард Жаргалант сумын нутаг дэвсгэрт шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил хийх явцад газрыг тeхник хэрэгслийн тусламжтайгаар 3.5 мeтр орчим ухаснаар тус шувууны өндөг гарч иржээ.
Улмаар мэргэжлийн байгууллагуудад холбогдох зураг, баримтыг илгээж, хуулийн дагуу хүлээлгэн өгч байна.
Ховд аймгийн Манхан сумын нутагт байрлах Гурван сэнхэрийн агуйн хадны зосон зурагт тэмээн хяруул шувууг дүрсэлсэн байдаг. Тиймээс уг шувуу нь өндөр Алтайн дунд амьдарч байсныг палеонтологийн энэхүү олдвороор нотлох боломж бүрдэж байна гэж орон нутгийн судлаачид хэллээ.
Мөн өмнө нь Монгол нутгаас тэмээн хяруул шувууны өндөгний хэсэг олдож байсан боловч бүтэн байдлаараа олдож байгаагүй аж.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ онд ундны усны нийт таван худаг шинээр байгуулсан байна.
Тус сумыг хөгжүүлэх “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд сумын төсвийн хөрөнгөөр Гурвансайхан, Хавцгайт хороололд хоёр, аймгийн төсвийн хөрөнгөөр Гурвансайхан, Малчин хороололд гурван ухаалаг ус түгээх цахим худаг шинээр байгуулсан байна. Үүний үр дүнд мянга гаруй өрх эрүүл ахуйн шаардлага хангасан зөөврийн ундны усаар хангагдсан гэж үзэж байгаа аж.
Мөн найман багийн 25 өрхөд эрүүл ахуйн стандарт хангасан усны сав олгосон байна.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт Иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул ажлыг түр зогсоосон байна. Орон нутгийн 12 иргэн, зургаан мотоциклтой ажилласан. 12.21-ний өдрийн 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлнэ. Усанд боогдсон үхрүүдээс 20 нь хорогдсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ сарын 18-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 32-37 градус хүртэл хүйтэрч, цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
Зудын эрсдэл нийт нутгийн 2.6 хувийг хамрах төлөвтэй байгаа юм. Харин манай улсын 10.8 хувьд дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гэх тооцоог Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл эрсдэл өндөр хэсэгт Баян-Өлгий, Увс, Ховд болон Төв аймгийн зарим газруудыг онцолсон байна.
Тодруулбал, Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Булган, Төвийн Баяндэлгэр сумд, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын цөөн багийн нутаг хамрагдаж байгаа юм. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байжээ. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см цастай байсан аж.
Бусад нутагт 0-5 см цастай байгаа юм. Нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байсан ч Дундговь, Өмнөговь, Дорноговь болон Сүхбаатарын цөөн хэдэн сумды нутгаар муу үнэлгээтэй байсан. Зуншлага муу байснаас үүдэж эдгээр бүс нутагт өвөлжилт хүндрэх эрсдэл тулгараад байгаа юм. Мөн зарим аймгууд шүлхий өвчнөөс улбаалж малаа отроор өвөлжүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь малчид өвөлжилтийн эрсдэлтэй нүүр тулахад хүргэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаарт мал аж ахуйтай бүх төрлийн мэдээ, мэдээллийг малчидад түргэн шуурхай өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.
Малын өвс, тэжээлийн үнэ ханшийг танилцуулж байна.
Ногоон өвс 8000, овъёосны ногоон тэжээл 8000, будааны ногоон тэжээл 8000-10000, хивэг 25 кг 17000, алтан тариа хивэг 25 кг 18000, улаанбуудай 50 кг, 40000, тэжээлийн будаа 40 кг 30000, монгол хорголжин тэжээл 40 кг 32000, орос хорголжин тэжээл 40 кг 36-38000 төгрөгийн үнэтэй байна.