Categories
мэдээ спорт

Криштиану Роналду 900 дахь гоолоо оруулжээ DNN.mn

Өчигдөр Португалын Лиссабон хотод болсон Үндэстнүүдийн лигийн А дивизионы 1-р хэсгийн тоглолтод Португалын шигшээ баг Хорватын багийг 2:1-ээр хожжээ. К.Роналду 900 дахь гоолоо 34 дэх минутад оруулснаар багтаа ялалт авчирсан байна.

Роналдугийн хувьд энэ нь түүний тамирчны замнал дахь 900 дахь гоол болж байна.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр Л.Туруунаа барилдана DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт (12 дахь барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.

Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Л.Туруунаа нь 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө DNN.mn

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. 700 орчим тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.

Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 буюу манайхаар шөнийн 00:00 цагт эхэлнэ.

Дашрамд сонирхуулахад, Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр пара жүдо эхэлнэ DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт (9 дэх барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана.

Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Т.Сувд-Эрдэнэ нь паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024”: Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпийн наадам долоо дахь өдрөө болж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ. Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав. Тэд паралимпийн наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч амжилтын эзэд болсон юм.

ширээ ба "WORLD PARA TAEKWONDO PARIS2024 2024 Rank MEDALS TABLE 1 Team/NPC GREAT BRITAIN 2 TURKIYE Total 2 3 ဝ o UZBEKISTAN 1 2 4 3 1 MONGOLIA 5 1 5 2 o AZERBAIJAN 1 3 5 1 BRAZIL o 2 1 7 o 1 1 7 2 PEOPLE'S REPUBLIC OF CHINA o ISRAEL 1 7 1 2 o PERU o 1 1 10 O o 1 1 ISLAMIC REPUBLIC OF IRAN o o 1 o 1 2 pODIs 2024 3 @worldparataekwondo" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр П.Энхманлай уралдана DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпийн наадам долоо дахь өдрөө болж байна.

Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө.

П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.

Тэрбээр хоёр дахь паралимпын наадамдаа тоосоо өргөх бөгөөд гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай тамирчин билээ.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Д.Сэлэнгээ 6:2 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа DNN.mn

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж буй юм.

Тэрбээр эхний даваанд Италийн Вероника Флоренотой учраа таарч, 6:0-ээр буюу 22:19, 21:15, 27:21-ээр яллаа. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд шалгарч, БНХАУ-ын Ву Чун Янтай өрсөлдөхөөр болжээ.

 

Categories
мэдээ спорт

Наймдугаар сарын 30-ныг “Монголын Таеквондогийн өдөр” болголоо DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпийн наадам үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна.

Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпийн наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.

Түүний алтан медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпийн наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино DNN.mn

Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпийн наадам зургаа дахь өдрөө болж байна.

Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино.

Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь.

Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач болсон юм.

Харин Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай бөгөөд “Лондон-2012” паралимпын наадамд өрсөлдөж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ спорт

90 настай Ц.Раднаа Ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ DNN.mn

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.

Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн юм.

2 хүн, шатар, бумба ба бичвэр нарын зураг байж магад

ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.

Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна.