Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цасан бөмбөгийн онол” DNN.mn

Залуу байхдаа гадаад хэл сурах нь илүү үр дүнтэй, нас ахихын хэрээр ой тогтоолт муудаж, хэр барагтаа хэл сурахгүй гэдэг нийтлэг төөрөгдөл анзаарагддаг.

Саяхан 70 гарч яваа авга ахындаа очлоо. Америкт амьдардаг хүүгийндээ очих гээд хөгшинтэйгөө англи хэл сураад эхэлчихэж. Хятад судлаач, орчуулагч, багш Д.Болбаатарын “Цасан бөмбөгийн онол”-оор сурч байгаагаа сонирхуулав. Ах маань “Болдбаатар чинь их сүрхий онол гаргаж. Гадаад хэл сурах гэж байгаа бол Ганданд ном хурж байгаа лам нар шиг чанга дуугаар өдөр болгон гадаад хэлний бичвэрийг тууштай уншаад байдаг болчихвол 3-5 сарын хугацаанд сонирхсон гадаад хэлийг маш өндөр түвшинд эзэмшээд тавьсан асуулт болгоны учгийг төвөггүй ойлгодог болно гэж зөвлөсөн байна. Чанга дуугаар унших амаргүй л юм. Гэхдээ тууштайгаар өдөр болгон уншаад байхаар уншмаар санагддаг болчих нь гайхмаар юм. Нүд, чих ч онгойгоод ирж байна” хэмээн толгой сэгсэрч байна.

Ахаасаа сонссон сониноо бататгах санаатай интернэт ухтал Д.Болдбаатар багш цасан бөмбөгийн онолоо “Уулын орой дээрээс бөөрөнхийлж байгаад уруу өнхрүүлсэн цас бэл рүү очихын үед хэд хөлбөрөн эргэлдээд гэрийн чинээ томордгийг хөдөөний хүүхдүүд мэдэх буй за. Түүнтэй төсөөтэй үйл явц болдог гэсэн үг. Үр дүнд ойртох тусам сайжирч байгаа хурд нь геометр прогрессоор дээшилдэг хэмээн хэлж ч болох юм” гэж тайлбарласан байх юм.

Ингээд бодохоор аргаа л зөв олчихвол хэл сурахад нас асуудал биш л болж таараад байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхмаа: “Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна, зөвлөж байна” гэдэг үгийг хүмүүс тоохоо байчихсан. Гэвч тэр хүмүүс л гал алдчихсан байдаг DNN.mn

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаатай гал түймрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн орой Нарны хороололд гарсан галын шалтгаан юу байсан бэ?

-2024 оны аравдугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд гал түймэр гарсан гэсэн дуудлага 22:22 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн аравдугаар ангийн алба хаагчид нэг цаг арван минут ажиллаж галын тархалтыг зогсоосон. Гал гарсан газарт очиход долоо, найм, есдүгээр давхрын айлуудын тагтан дээр гал гарч байсан. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Гал гарсан шалтгаан галын дүгнэлтээр эцэслэн тогтоогдоно. Галын дүгнэлтийг Цагдаагийн байгууллага гаргадаг.

-Он гарснаас хойш гал түймрийн хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар ахуйн гал түймрийн 2829 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын шалтгаан нөхцөлийн 90 гаруй хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс, мөн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй. Сүүлийн үед шар өвс, хогийн цэг, автомашин, гэр, байшин шатсан гэсэн дуудлага мэдээлэл зонхилон бүртгэгдсэн. 2829 тохиолдол гэдэг бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

-Гал түймрийн дуудлага мэдээлэл хаана хамгийн их бүртгэгддэг вэ. Нийслэлд үү, орон нутагт уу?

-Нийт гал түймрийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гарсан. Хүйтэн сэрүүн болж, айлууд гэр, байшиндаа гал түлж эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээнд гал түймрийн тохиолдол нэмэгддэг.11 болон 12 дугаар сард ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгддэг оргил үе нь.

-Ахуйн гал түймрийн гол шалтгаан юу байна вэ?

-Хүн бүр хариуцлагатай байвал гамшиг, осолд өртөхгүй, хохирохгүй байх боломжтой. Яагаад гэвэл үүний шалтгаан нь хүний буруутай үйлдэл. Гагцхүү урьдчилан сэргийлж чадах юм бол хүн гал алдахгүй байх, галаас үүдэлтэй эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байх бүрэн боломжтой. Цахилгааны аюулгүй байдал алдагдах нь ахуйн гал түймэр гарах шалтгааны нэг юм. Нэг залгуур дунджаар 16 амперын ачаалал даах чадвартай байдаг. Гэтэл зарим иргэд гар утас, халуун тогоо, плетка, цахилгаан халаагуур, хөргөгч, хөлдөөгч, телевизор гээд бүх зүйлийг нэг залгуурт зэрэг залгаад уртасгагчийнхаа ачааллыг хэтрүүлчихдэг. Үүнээс болж тухайн айл эзэнтэй ч бай, эзэнгүй ч бай цахилгааны масс гарах, гал алдах эрсдэл үүсдэг. Жишээлбэл, тухайн уртасгагч, залгуур зургаан оролттой байна гэдэг нь зургаан цахилгаан хэрэгсэл зэрэг залгаж болно гэсэн үг биш. Гэхдээ зөвхөн залгуурын ачаалал ихэссэнээс үүсээд л гал гараад байгаа юм биш. Мэргэжлийн хүнээр биш өөрсдөө дур мэдэн цахилгааны холболтоо хийдэг хүн олширсон. Цаашид хохирол амсахгүйн тулд мэргэжлийн цахилгаанчнаар цахилгаан монтажаа хийлгэх хэрэгтэй. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд “Өмнө нь зэрэг, зэрэг залгаж болоод л байсан юм. Энэ удаад гал гарна гэж бодсонгүй” гэж хэлдэг. Буруу дадал хэвшил нэг л өдөр амь насаа ч алдаж болох эрсдэлийг бий болгодог. Хоёрдугаарт, үнс нурмаа ил задгай асгаснаас болж гал

Тагтай саванд халуун үнс нурмаа хийж хэвших хэрэгтэй. Энэ нь энгийн боловч эрсдэлээс сэргийлэх том алхам юм.

-Орон сууцанд амьдардаг айлд гал түймэр гарлаа гэж бодъё. Гал сөнөөгчид ирэх хүртэл ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Гал түймэр гарсан үед нь сэргийлэх биш гал түймэр гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Айл өрхүүд ядаж л нэг галын хортой байх хэрэгтэй. Мөн иргэд гал унтраах анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Гал гарсан үед хэрхэх талаар хүүхдүүддээ зааж зөвлөдөг байх ёстой. Орон сууцнууд аюулгүйн гарцаа хаачихдаг. Өөр хүмүүс битгий хэл өөрөө ч түлхүүрээ хаана байгааг мэдэхгүй мартчихсан байдаг. Гал гарч байгаа үед аваарын гарц онгорхой тохиолдолд оршин суугчид гадагшаа аюулгүй гарах боломжтой. Тийм ч учраас орон сууцны айл өрхүүд шаардлага тавьж аваарын гарцаа чөлөөлүүлэх хэрэгтэй.

-Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болдог ямар зүйл байна вэ?

-Манай алба хаагчид 24 цаг бэлэн байдаг. Маш олон саад бэрхшээл тэдэнд тулгардаг. Жишээлбэл, нийслэлийн гэр хорооллын айл өрх, гудамжнуудын хаягжилт муу байдаг. Сандарсан, айж тэвдсэн хүмүүс гэрийн хаягаа буруу хэлэх тохиолдол зөндөө байдаг. Иргэдийн өгсөн хаягийн дагуу явлаа гэхэд орон сууцны хорооллуудад зам сийрэг биш, гэр хорооллуудад ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй мухар гудамж маш их байдаг. Энэ бүхнээс үүдээд маш их хугацаа алддаг. Хэчнээн түгжрэлтэй байсан ч иргэд галын машин, эмнэлгийн машинуудад зам тавьж өгдөг. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороог хараарай. Машин зам нь нэг урсгалтай, эргэж орох ямар ч нөхцөл боломж байхгүй. Иргэд “Энд гал гарчихсан байна, замаа чөлөөлөхгүй бол галын машин орох боломжгүй юм байна” гээд сайн дураараа гараад машинаа холдуулдаг ухамсартай, хариуцлагатай байх ёстой. “Манай байр шатаагүй, зэргэлдээх байр шатаж байна” гээд хараад сууж болохгүй. Та татсан тамхиныхаа ишийг л бүрэн унтраачих. Тагтан дээрээ тамхи татдаг бол битгий тат. Тамхи татаж байгаа хүнд бусад хүмүүс нь шаардлага тавьж суръя. Шаардлагыг нь биелүүлдэг байя. Ой хээр явахдаа ил задгай гал түлсэн бол бүрэн унтрааж байя. Тэгвэл та байгаль орчиндоо аюул учруулахгүй шүү дээ.

-Одоо цаг агаар хүйтэрч, иргэд гэр, байшиндаа гал түлээд эхэлчихсэн байгаа шүү дээ. Иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэд эрхээ маш сайн мэддэг. Гэхдээ иргэний үүргээ ухамсарлах хэрэгтэй. Ой хээрийн түймэр гарахад түүнийг унтраалцах үүрэгтэй. Энэ газар нутаг дээр ганцхан та амьдардаггүй. Таны эргэн тойрны хэн нэгэнд аюул тулгарсан бол хэзээ нэг өдөр танд ч тулгарч болно. Оршин байгаа газраа аюулгүй байлгахын тулд хэлдэг, ярьдаг, шаарддаг, шаардлагыг хүлээж авдаг ухамсартай байгаасай гэж хүсдэг. Таны цахимаар үзэж хардаг, амьдралд чимх ч хэрэггүй зүйл амь насыг тань хамгаалж чадах уу. Үгүй бол ганц ч болов зөвлөмж зөвлөгөөг хараасай гэж боддог. Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна, зөвлөж байна гэдэг үгийг хүмүүс анхаарахаа больчихсон. Гэтэл тэр мэдээллийг сонсохгүй өнгөрөөж байгаа хүн л гал алдчихсан байдаг. Хүн аливаа зүйлийг биеэрээ мэдэрсэн үедээ л ухаардаг. Саяхан болсон явдал ярья л даа. Нэг ах хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажил дээрээ иртэл хажуу айлынх нь хүн “Танай гэр шатаж байна” гэж утсаар хэлсэн. Яараад гэртээ иртэл гэрийн буурийг нь тойроод хэдэн төмөр л үлдсэн байсан. Лизингээр авчихсан байсан хөргөгч, телевиз, тавилга нь бүгдээрээ юу ч үгүй шатсан. Тэр хүн өртэй үлдсэн, өмссөн хувцастайгаа хоцорсон. Аз болж хүүхдүүд нь сургууль дээрээ байсан. Хүмүүс гал гарах ямар ч үндэслэл байхгүй гэж ярьдаг. Хэзээ ч гал өөрөө асдаггүй. Зүгээр л өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийчихсэн байх ёстой. Иргэн бүр хариуцлагатай, ухамсартай байж, урьдчилан сэргийлж чадвал гай, гамшгаас хохирол амсахгүй байх бүрэн боломжтой.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Нямаа: Халаасны хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Нямаатай гар утасны хулгайн талаар ярилцлаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн хэдэн хувийг нь гар утасны хулгай эзэлдэг вэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн 93 хувийг гар утасны хулгай, үлдэх хувийг хэтэвч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат болон бусад эд зүйл эзэлдэг.

-Халаасны хулгай Монголд хэдий үеэс эхэлж дэлгэрсэн гэж үздэг юм бол. Тэр дундаа гар утасны хулгайн тухайд онцолбол?

-Хулгай хүний нийгмийн аль ч цаг үед байсан бөгөөд цаг үеийнхээ хөгжлийг дагаад төрөл, арга хэлбэр, халдлагын зүйл нь хувьсан өөрчлөгдөж байдаг. Хулгайн гэмт хэрэг манай улсад малын, тээврийн хэрэгслийн, орон байрны, халаасны гэсэн төрөл хэлбэртэй байна. Халаасны хулгай нь зах, худалдаа наймаа, зээлийн газрууд, хүн ихээр төвлөрсөн цэгүүдэд монгол дээлийн өврөөс хөөргийг нь, бүснээс нь хэт хутгыг нь, монгол гутлын түрийнээс нь гаансыг нь хулгайлах байдлаар үйлдэгдэж “Өвөр түрийний хулгай” гэдэг нэрээр 1920-иод оны үеэс анх бүртгэгдэж эхэлсэн юм билээ.

1950-1980-аад оны үеэс түрийвчний хулгай газар авсан. Тухайн үед бэлэн бус төлбөр, тооцооны хэрэгсэл байгаагүй. Хүмүүс бэлэн мөнгөө түрийвчиндээ л авч явна.

Түрийвчээ хувцасныхаа халаасанд л хийдэг, халаасны хулгайч нар түүнийг нь хулгайлдаг. Харин гар утсыг 1997 онд анхны үүрэн оператор Мобиком корпораци зах зээлд нэвтрүүлж худалдаанд гаргаж эхэлсэн. Энэ үеэс л халаасны хулгайн гэмт хэргийн гол объект буюу халдлагын зүйл нь гар утас руу шилжсэн байдаг. Гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байхаа болиод нийгмийн харилцаанд оролцох гол төхөөрөмж, үнэт зүйл болсон. Утсан дээр хүний амьдралын сайн сайхан дурсамжууд, дуу дүрс бичлэг, гэрэл зураг, бусад олон төрлийн хувийн мэдээлэл хадгалагддаг. Хамгийн чухал нь банк санхүү, данстай холбоотой мэдээллүүд байдаг. Утсан дээрээ чухал программуудыг татаад түүгээрээ ажлаа амжуулдаг хүн утсаа алдчихвал өдөр хоногоор хохирол нь шууд бусаар тооцогдоод явна.

-Он гарснаас хойш гар утасны хулгайн хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны III улирлын байдлаар 3300 орчим халаасны хулгайн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 934 гомдол дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж 180 орчим хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоон, хохирлыг барагдуулах ажил хийгдэж байна.

-Гар утасны хулгайн хэдэн хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна вэ?

-Гар утасны хулгайн 93 хувь нь нийслэл хотод, 5-7 хувь нь орон нутагт үйлдэгддэг. Аймаг, сумдын ойн баяр наадмын арга хэмжээ тохиогоод газар газраас олон хүн цугладаг шүү дээ. Яг тэр үеэр хулгайч нарын бүлэг зохион байгуулалтад орж аймаг, сум орон нутаг дамжин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.

-Ямар үед хүмүүс гар утсаа хамгийн ихээр алддаг талаар судалгаа бий юу?

-Халаасны хулгай гэмт хэрэг идэвхждэг үе гэж бий. Судалгаанаас үзэхэд цагаан сар, улсын баяр наадам, хичээлийн шинэ жил эхлэх үеэр хулгайн гэмт хэргийн гаралт өсчихдөг. Ерөнхийдөө хүн олноор цугласан газар энэ төрлийн үйлдэгддэг гэсэн үг. Цагдаагийн байгууллагаас гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн төвийн 103 автобусны буудлыг камержуулах ажлыг өнгөрсөн жил “Бодь электроникс” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нэлээдгүй үр дүнгээ өгч байгаа. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хүний оролцоог багасгах, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах хүрээнд Нийслэл хотыг камержуулж “Ногоон бүс” болгох ажлыг хоёр үе шаттайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэж байна. Энэхүү ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Халаасны хулгайн гэмт хэрэг камерын бичлэгээр илэрдэг, нотлогддог, шүүхээр тухайн этгээдийн гэм буруу нь тогтоогддог онцлогтой. Тэгэхээр камержуулалт асар их ач холбогдолтой.

-Халаасны хулгайчид ямар арга хэлбэрээр хэргээ үйлддэг вэ, ихэвчлэн бүлэг зохион байгуулалтад орсон байдаг гэж сонссон?

-Энэ оны 10 дугаар сарын байдлаар 58 этгээдэд холбогдох 159 хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ 58 хүн дотор анх удаа гэмт хэрэг үйлдсэн ганц ч хүн байхгүй, бүгд өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд, ял шийтгэгдэж байсан этгээдүүд байна. Эдгээр хүмүүс дотор бүлэг зохион байгуулалтад ороод хулгай хийдэг хэлбэр ч бий, дангаараа хулгай хийдэг хэлбэр ч бий. Манай улсын Эрүүгийн хуульд бүлэг зохион байгуулалттай гэдгийг товчхондоо гурав ба түүнээс дээш этгээдийн зохион байгуулалттай үйлдлийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, нэг нь анхаарлыг нь сарниулж шахаж, түлхэж, ёворч саад үүсгэнэ, хоёр дахь нь хулгайлан авч гурав дахь этгээддээ дамжуулж өөрөөсөө холдуулах байдлаар бүлэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Хохирогч ямар нэг байдлаар мэдмэгцээ хулгайлсан этгээдийг барьж аваад нэгжихээр биед нь утас байдаггүй болохоор явуулчихдаг. Гэтэл яг үнэндээ хулгайлаад дамжуулчихдаг.

-Гэмт этгээдүүд хулгайлсан гар утсаа хэрхэн зарж борлуулж, ашигладаг вэ?

-Гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснууд ченжүүдээр дамжин сэлбэг засварт ашиглагдах, эсвэл улсын хилээр гадагш гаргах, эсвэл мэдээллийг устгаж дахин зах зээлд худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу дөрвөн удаагийн үйлдлээр хил гаргахыг завдсан айфон, самсунг загварын 42 гар утсыг хураан авч хохирогчдыг тогтооход Плэй тайм хөгжмийн наадам, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Номын баяр, бусад үзэсгэлэн худалдааны үеэр иргэдийн хулгайд алдагдсан гар утаснууд болох нь тогтоогдсон юм. Тэдний дунд утсаа алдаад цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй хүмүүс ч байсан. Улсын хилээр гаргадаг шалтгаан нь ОХУын тодорхой иргэдээс жишээ нь хар өнгөтэй Iphone 14 pro max загвараас таван ширхэг гэх мэтээр захиалга өгдөг юм байна, түүнийг тус улсын буриад иргэд Монголд орж ирээд Теди, Монтел төвийн гадна “утас авна, зарна” гээд байж байдаг ченжүүдээс цуглуулж худалдан авч хил гаргадаг нөхцөл байдлыг өнгөрсөн сард хийсэн шалгалтын үр дүнд тогтоосон. Цуглуулсан утсаа хил гаргахдаа Улаанбаатар Улаан-Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Alphard” маркийн машины жолооч нарт хөлсийг нь төлж хил гаргуулдаг байна. Ийм байдлаар гэмт хэргийн замаар алдагдсан нэлээдгүй тооны гар утас улсын хилээр гарчээ гэж дүгнэж байна. Нөгөө хэсэг нь сэлбэг засварт ордог. “Iphone” брэндийн сүүлийн үеийн гар утасны эх хавтан /mother board/-аас бусдыг нь бүгдийг нь ашигладаг. Эх хавтан нь тухай утасны уураг тархи, үйлдвэрлэгчээс суурилуулж өгсөн давтагдашгүй дугаар бүхий IMEIкодын мэдээллүүдийг агуулдаг. Өөрөөр хэлбэл, гар утасны ой санамж уураг тархи гэсэн үг. Хулгайн гар утаснуудын зарим хэсгийнх нь доторх мэдээллүүдийг устгах буюу хар ярианы хэллэгээр “базаж” дахин зарж борлуулдаг. Энэ мэтээр халаасны хулгайд алдагдсан гар утаснууд эдийн засгийн эргэлтэд орж байна.

-ОХУ-аас өөр ямар улс руу хулгайлагдсан утас ихэвчлэн гардаг талаар мэдээлэл байгаа юу?

-Бид ОХУ руу гардаг гэдгийг тогтоосон. Урд хөрш БНХАУ руу бас гаргадаг мэдээлэл бий, энэ талаар судалгааны ажил хийгдэж байгаа. Мөн Турк рүү гардаг гэсэн мэдээлэл байдаг. Ийм тохиолдлыг бид одоогоор тогтоогоогүй байна. Зарим иргэд “Find my phone”, location апп-ээ идэвхжүүлсэн үедээ алдсан тохиолдолд “утасны маань байршил заагч БНХАУ-ын Эрээн хот, Шилийн гол, Баяннуур аймагт заагаад байна. Энд шалгалтын ажиллагаа явуулж болохгүй юу” гэсэн хүсэлтүүд ирдэг. Тэгэхээр яах аргагүй ОХУ болон БНХАУ руу гардаг гэсэн үг.

-Гар утсаа алдсан зарим хүн Цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй юм байна лээ?

-Мэдэгдэхгүй байх тохиолдол их байна. Та утсаа алдсан л бол цагдаагийн байгууллагад бүртгүүлчих хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын зүгээс алдагдсан гар утсыг гэмт хэргийн мэдээллийн сандаа IMEI кодоор нь бүртгэдэг, уг мэдээллийг мөн “102 Police” аппликэйшн болон “E-Mon golia” системд байрлуулдаг. Тиймээс иргэд хуучин гар утас худалдах авах тохиолдолд гэмт хэргийн замаар алдагдсан болон гээгдүүлсэн гар утас эсэхийг дээрх системд нэвтрэн орж харах боломжтой.

-Утсаа алдсан чинь банкны данснаас мөнгийг нь гаргаад авсан байна, өмнөөс нь зээл авсан гэх мэт мэдээлэл олон нийтэд цацагддаг. Ямар аргаар иргэдийн хувийн мэдээлэлд нэвтэрч байна вэ?

-Иргэд маань утасны дэлгэцийн нэвтрэх кодыг санахад амархан гэдэг утгаар 0000, 1234, 1111, 2222, 3333, … гэх мэт цифрээр түгээмэл кодолдог. Гэтэл энэ тоонуудыг хулгайч хамгийн түрүүнд туршиж үздэг. Иймэрхүү код хийх нь “миний мэдээллийг ав” гэж зөвшөөрснөөс өөрцгүй. Мөн гар утсаа алдсан иргэдэд lost mode тохиргоонд бүртгэгдсэн утасны дугаар болон ашиглаж байсан эзэмшигчийн утасны дугаарт apple support-оос “Таны алдагдсан iphone 14 олдсон байна. Байршлыг харах:…” гээд линк явуулдаг. Тухайн хүн утасны байршлаа харна гэж ойлгоод уг линк рүү нэвтэрч APPLE ID нэвтрэх нэр, нууц үгээ оруулчихдаг, ингээд гэмт этгээдэд утас, и-мэйл, бусад мэдээлэлд нэвтрэх замыг нээж өгдөг. Үнэндээ энэ таны нэвтрэх нэр, нууц үгийг авах зорилготой хуурамч линк /фишинг/юм. Ийм арга замаар утсанд нэвтэрдэг, дараа банкны аппликэйшн рүү тань орно, нууц үгийг мэдэхгүй учраас “нууц үг сэргээх” цэсийг ашиглаж утсанд ирсэн нэг удаагийн кодоор нэвтэрч гүйлгээний нууц үгийг тань төвөггүйхэн өөрчилчихнө. Ингээд л эзнийх нь өмнөөс хувийн мэдээлэл болон дансыг ашиглах удирдаад явах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс дэлгэцийн нэвтрэх кодыг хялбар тоогоор кодлохгүй байх, apple support-оос “Таны алдагдсан iphone 14 олдсон байна. Байршлыг харах:…” гэсэн хуурамч линк рүү орохгүй байх хэрэгтэй.

-Гар утас хулгайлсан этгээдэд ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн 17.1.1-д “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан бол нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, мөн хорих ял оногдуулах”-аар заасан. Гэхдээ халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ихэвчлэн зорчих эрх хязгаарлах, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулж байна. Энэ төрлийн ял шийтгэл нь цээрлүүлэх үр нөлөө багатай байгаагийн гол үзүүлэлт бол ийм хэргийг үйлддэг этгээдүүд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа ч тэр, прокурор, шүүхийн шатанд шилжсэн үедээ ч тэр бусдын гар утсыг хулгайлсаар байдаг явдал юм. Тухайлбал, гэмт этгээдийн хэрэг нь шүүхээр шийдэгдэх гэж байтал дахиад бусдын гар утсыг хулгайлдаг. Энэ тохиолдолд хуульд зааснаар нэг этгээдэд холбогдох хэд хэдэн хэргийг нэгтгэн шалгаж, шүүхээр шийдвэрлэх шаардлага үүсдэг. Энэ нь шүүгдэгч, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуульд тусгасан зохицуулалт юм. Мөн Улаанбаатар хотод төрж өссөн, нийслэл хотод хулгайн гэмт хэрэг үйлдэж амьдардаг этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт “Улаанбаатар хотоос гадагш гарахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгаа нь тухайн этгээд цээрлүүлэх үр нөлөө үзүүлэх үү, ядаж тухай этгээдийн амьдардаг гудамж, хорооноос гадагш гарахыг хориглох ял оногдуулсан бол илүү үр нөлөөтэй байх ёстой. Үүнд хууль тогтоох байгууллага, прокурор, шүүх анхаарал хандуулах цаг болжээ.

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр олон талын судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд тусдаа зүйлчилж зохицуулан мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж байна, гэтэл жилд 4000- 5000 хүн өртөж хохирдог, хор хохирол ихтэй, нийгмийн харилцаанд ордог хамгийн чухал мэдээллүүдийг агуулсан харилцаа холбооны төхөөрөмж болсон гар утсыг хулгайлсан тохиолдолд оногдуулах хариуцлага хөнгөн, нарийвчилсан зүйл, зохицуулалт алга байна. Тиймээс Эрүүгийн хуульд “Бусдын хувцаснаас, цүнхээс, гар тээшнээс эд зүйл хулгайлсал бол…” ийм ял шийтгэнэ гэж халаасны хулгайн гэмт хэргийг тусад нь зүйлчилж, ялын бодлогыг нь эргэж харах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн байна. Мөн халаасны хулгайн үйлдэлд яг ямар үйлдлийг хамааруулан ойлгох талаар Улсын дээд шүүхийн тайлбар тогтоол гаргуулж энэ төрлийн гэмт үйлдлийг нэг мөр ойлгож мөрдөх шаардлага байна. Энэ талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад саналаа тайлбарлаж, танилцуулаад ажиллаж байгаа.

Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр хөрш орнуудын эрүүгийн хуулийг судлахад ОХУ-ын Эрүүгийн хуулийн 158-р зүйлийн 2 дахь хэсгийн /Г/, БНХАУын Эрүүгийн хуульд мөн халаасны хулгайн гэмт хэргийн зохицуулалтыг тусад нь хуульчилж ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан байна. Манай улсын Эрүүгийн хуульд нарийвчилсан зохицуулалт оруулж ялын бодлогыг чангатган хуульчилбал энэ төрлийн гэмт хэрэг багадаа 50 хувиар буурч жил бүр гар утсаа хулгайд алддаг олон мянган иргэний өмчлөх эрх Эрүүгийн хуулиар баталгаатай хангагдах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байна.

Ө.Анхзаяа

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.10.27 / НЯМ ГАРИГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 07.30-17.42
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Аргын тооллын 10 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын давхарласан 25, Их морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:30-17:42. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 25-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, 31, 11 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4….-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Дугуйны хээ 1.6-4 мм элэгдсэн бол цастай замд зогсох боломжгүй DNN.mn

Яагаад өвлийн дугуй хэрэглэх шаардлагатай вэ

Манай улсад бусад орнуудыг бодвол харьцангуй их цас ордог, хүйтэн байдаг. Иймээс бид зуны дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Хэрэв та хөдөө их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг. Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой гэж АТҮТ-ээс сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ2 024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НААС 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙНХ УРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2024.10.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 91 дүгээр захирамжаар байгуулагдсан

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг  болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их Эзэн Чингис хаан”

3

УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2024.10.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан

Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 174 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·  УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

·    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Хүний эрхийн дэд хороо

·    Дэд хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

15.00

“Их засаг”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·   “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг

14.00

“Монгол Улсын Үндэсний номын сангийн байранд”

ЛХАГВА ГАРАГ /2024.10.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан

Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 102 дугаар захирамжаар байгуулагдсан

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан

Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

УИХ-ын даргын 2024 оны 88 дугаар захирамжаар байгуулагдсан

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·   Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·     УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

·  “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.31, 11.01/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·    Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·        Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монголд хийхээр болжээ DNN.mn

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монголд хийхээр болжээ.

Мөн тэрээр дэлхийн топ 10-т байгаа ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн байгаагаа өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.25) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Засгийн газрын мэдээллийг сонсох зохицуулалтын дагуу “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээллийг танилцууллаа.

Засгийн газар эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлсэн. Зургаан багц тус бодлогын нэг “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дөрвөн чиглэлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Нэгдүгээрт, боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажлыг хийж, ашиглалтад оруулсан байна.

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 8 гарцыг 20, экспортын 4 гарцыг 24 болгож нэмэгдүүлсэн. Мөн инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, нэгдсэн удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын авторентген болон хилийн хяналтын бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар зорчигч болон тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтэрч, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрджээ.

Замын-Үүд дэх ачаа тээврийн шинэ цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 3 гарцыг 22, экспортын 2 гарцыг 5 болж нэмэгдүүлэн, 28 барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, зам талбайн гэрэлтүүлэг, холбоо дохиолол камержуулалт, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.

Гашуунсухайт боомтын барилга байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарцыг 3, экспортын 1 гарцыг 3 болгон нэмэгдүүлж, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 10 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо, дохиолол, камержуулалтыг хийснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна. Мөн тус боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр, бохир усны шугам болон цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажлыг хийж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Л.Гантөмөр сайд танилцуулсан.

Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийж байгаа, ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ, зураг төсвийг боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 82 хувьтай байгаа гэв. Тус боомтын барилга байгууламж, шугам сүлжээ, суурьшлын бүс, нүүрс, эрдэс баялаг, ачаа тээврийн 12 эгнээ бүхий хүнд даацын авто зам, аялал жуулчлал, зорчигч шалган нэвтрүүлэх хэсэгт 6 эгнээ авто зам зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэх аж.

Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг нь гүйцэтгэж буй боомтуудын талаарх мэдээллийг танилцуулсан. Боршоо боомтын иж бүрэн өргөтгөл шинэчлэлээр нийт талбай 3.5 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4,8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 6.7 дахин нэмэгджээ.

Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м2 авто зогсоол, 30000 м2 боомтын доторх зам талбай, зорчигч, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, орчин үеийн технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтад оруулсан байна.

Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган ашиглалтад оруулсан бол Бичигт боомтын шинэчлэлээр нийт талбай 3 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдсэн гэлээ.

Азийн хөгжлийн банкны 106.3 сая ам.долларын санхүүжилтээр 2024-2030 онд хэрэгжүүлэх “Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдааны төсөл”-ийн хүрээнд Хавирга, Булган, Цагааннуур боомтын өргөтгөл шинэчлэлтийг хийх бэлтгэлийг хангаад байгаа юм байна.

Монгол Улсын худалдааны тэнцэл таатай болж байгаатай холбогдуулан Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) коридорын дагуух хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, Монгол Улс дахь худалдааны зардлыг бууруулахад дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хуваарийн 10.4-т “Нэг цонх”-ны эцсийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон. Үүний дагуу Монгол Улс гадаад худалдааны нэгдсэн цахим цонхыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 2023 онд шийдвэр гарган “Гадаад цахим нэгдсэн цахим цонх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгааг мэдээлэлд дурдсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, олон төрөлт тээврийн, ачиж буулгах, шилжүүлэн ачих терминалууд барих бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дэлгэрэнгүй танилцуулсан.

Боомтын ажиллах цагийн горим, зэрэглэлийг нэмэгдүүлэх, чиглэлээр үе шаттай, тогтмол давтамжтай хийж гүйцэтгэсэн ажлуудын үр дүнд Монгол Улс 2024 оны III улирлын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна.

Хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг үндэслэн авто замын боомтуудын цагийн хуваарь, зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж, зарим боомтын ажиллах цагийг уртасгаж, цагаар болон амралтын өдрүүдэд туршилтын журмаар ажиллуулж байгаа аж.

“Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байгааг Л.Гантөмөр сайд дэлгэрэнгүй танилцууллаа. Хилийн боомтуудыг нийт 2650 км хатуу хучилттай авто зам, 4600 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбох ажлыг хийж байгаа юм байна.

“Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээний гурав дахь чиглэл нь Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих юм. Энэ хүрээнд Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалд шинэ боомт байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг 3С ангиллын болгох төслийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэлээ. Мөн Агаарын замын байнгын ажиллагаатай олон улсын боомтын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангиллын болгох төсөл, Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж олон улсын 4С ангиллын болгох төсөл, Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4С ангиллын болгох төсөл, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл, Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангиллын болгох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тодорхойлсон. Холбогдох талуудтай хэлэлцэж, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулахаар шийдвэрлэн Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, Чойбалсан, Ховд хот (Ховд), Хөшигийн хөндий (Төв), Бичигт (Сүхбаатар) гэсэн нийт 8 байршилд байгуулахаар батлуулжээ. Энэ дагуу үе шаттайгаар ажлуудыг гүйцэтгэж байгаа юм байна. Хуурай боомт байгуулснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах, Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх, дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулахад томоохон түлхэц болно гэж үзэж байгааг Л.Гантөмөр сайд тэмдэглэв.

Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, боомтуудын бүс нутгийн эдийн засгийн интеграцад үзүүлэх нөлөө, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, бусад орны боомтуудтай гадаад худалдаанд эзлэх байр сууриараа өрсөлдөхүйц олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна.

Боомтын хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнууд боомтыг ачаа тээврийн эргэлтийг зохицуулах зорилго бүхий томоохон эдэлбэр газар бүхий хот, суурин хэмээн тодорхойлж, үйлчилгээ авагч аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэлгүй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж тэрхүү үйлчилгээнийхээ орлогоор санхүүждэг хэлбэрээр хөгжүүлж байгаа гэлээ. Боомтыг зөвхөн хил нэвтрүүлэх, шалгах, гаалийн татвар хураамж хураах цэг төдийхнөөр ойлгож байсан хуучин хандлагыг өөрчилж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаатай, эдэлбэр газартай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэлдээ онцлоод “Иймд Засгийн газрын зүгээс боомтын сэргэлтийн асуудалд онцгойлон анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж байна” хэмээв.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл үг хэллээ. О.Цогтгэрэл гишүүн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлөн хэлсэн үгэндээ “Монгол Улс дэд бүтэц, гаалийн үйл ажиллагаа, логистикийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай бөгөөд энэ асуудлыг онилж, хөтөлбөр боловсруулан ажиллаж буйд нь Засгийн газарт талархаж болно. Гэхдээ зөвхөн хатуу дэд бүтэц, хөрөнгө оруулалтад анхааралгүй, зөөлөн дэд бүтэц буюу хууль, эрх зүйн шинэчлэл, худалдааг хөнгөвчлөх, хил гаалийн үйлчилгээг хялбарчлах чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлагатай” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр төмөр замын бүтээн байгуулалт, транзит хурдны авто зам болон хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүдийн хэрэгжилт, агаарын тээврийн транзит төв болох зэрэг асуудлыг дурдан энэ төрлийн бүтээн байгуулалтын ач холбогдлын талаар тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал цөөнхийг төлөөлөн, дээрх мэдээлэлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт үр дүнтэй, ач холбогдолтой байгааг онцоллоо. Хил гаалийн цахимжилтын түвшин шинэ шатанд гарсан, хилийн байгууллага болоод гааль хооронд мэдээллээ солилцох, нэгтгэх шийдэл туршилтын шатандаа байгааг эрчимжүүлэх, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулсан эдгээр ажлынхаа үр ашгийг бодитой болгоход Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй хэмээгээд нүүрсний экспортын тээвэрлэлтийн нөхцөл байдал, үүнийг сайжруулах шийдлийн талаар байр сууриа танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа цөөнхийг төлөөлөн хэлсэн үгэндээ “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт талаасаа хийсэн ажлуудаа танилцуулсныг тэмдэглээд хүний нөөцийн асуудал, боомтуудад ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, хүн рүү чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг орхигдуулсан гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн салбар хоорондын уялдааг хангаж, бодлого төлөвлөлт хийх шаардлагатайг сануулж байлаа. Мэдээлэлтэй холбогдуулан Б.Батбаатар гишүүн мөн цөөнхийг төлөөлөн үг хэлэв. Тэрбээр хил, гаалийн байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг оновчтой болгох, боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулах талаар байр сууриа илэрхийлээд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцох шаардлагын талаар санууллаа.

Ийнхүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Л.Гантөмөр сайд мэдээлэл хийж, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа цөөнхийн төлөөлөл тус бүр мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Б.Пүрэвдорж гишүүн боомтын ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нь үнэ ханшид нөлөө үзүүлж байгааг дурдаад боомтуудын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Нэн тэргүүнд Замын-Үүд боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаагаа дурдаад цаашид зүүн, баруун бүсэд Замын-Үүд боомттой дүйцэх боомт байгуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны  дарга Б.Тулга мэдээллээ. Түүнчлэн боомтуудын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

О.Цогтгэрэл гишүүн “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй зөөлөн дэд бүтцийн ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийн талаар тодруулахад “Нэн тэргүүнд боомтууд руу хөрөнгө оруулалт хийж, хатуу дэд бүтцээ бий болгох сайжруулахаас өөр арга байхгүй. Үүний зэрэгцээ менежментийн буюу зөөлөн дэд бүтцийн ажлууд олон байгаа. Боомт нь хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулдаг газар гэдэг ойлголтыг залруулах, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлага байна. Улс орнуудын амжилттай ажиллаж байгаа боомтуудын загварыг судлахаар төр-хувийн хэвшил хамтарсан, эс бол цэвэр хувийн хэвшлийн менежменттэй нь илүү үр ашигтай байгаа. Ийм ч учраас Боомтын тухай хуулийн шинэчлэлд боомтуудын удирдлагыг төрийн хяналттай хувийн хэвшлийн төлөөлөл удирддаг корпорац хэлбэртэй болгох асуудал багтсан” гэдэг хариултыг Б.Тулга сайд өгөв.

Боомтын үйл ажиллагаа нь иргэдийн амьжиргааны өртөг, инфляцтай шууд холбоотой гэдгийг Ж.Баярмаа гишүүн тодотгоод газар зүйн онцлогоос үүдэн хөрш орнуудтайгаа энэ чиглэлийн бодлогоо нийцүүлж, харилцан тохиролцсон эсэхийг тодруулав. Монгол Улс болон БНХАУ-ын боомтын менежментийн комиссын хурал жил бүр болдог, 2023 оны хурлаар 40 асуудлыг шийдвэрлэхээр протоколоор тохирсон. Одоогийн байдлаар 36 асуудлыг шийдвэрлэн, үр дүн гарсан, хэрэгжилт хангалттай гэж дүгнээд байна. Энэ оны хурал БНХАУ-ын талын боомтын удирдлагад өөрчлөлт орж байгаатай холбоотой товыг тогтоогоогүй явж байгаа, шийдвэр гармагц энэ ондоо багтаан комиссын хурлыг хийхээр төлөвлөж байгаа гэдэг хариултыг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нүүрсний экспортын тээвэрлэлт, хил нэвтрэлттэй холбоотой асуудлаар тодруулга хийж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авав. Г.Ганбаатар гишүүн Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалт, энэ боомттой холбоотой гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар тодруулж Б.Тулга сайдаас хариулт авсан юм. Ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн хил нэвтрэх явцыг хөнгөвчлөн шуурхайлах, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхүүлж, үр дүнтэй болгох, импортын ачаа тээврийг хүлээн авах терминалуудыг олшруулах зэрэг асуудлыг Б.Батбаатар гишүүн хөндөж, Б.Тулга сайдаас хариулт авсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9-д заасны дагуу намын бүлэг тус бүрийн төлөөлөн гишүүд Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан энэхүү мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн асуултыг ажлын хэсгээс асуусан юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан d.parliament.mn цахим сайтад гурван иргэнээс 5 асуулт ирүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Б.Уянга гишүүн танилцууллаа.

Иргэн Сарантуяа Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар тодруулж, Хөшөөт, Бургастай, Шивээхүрэн-Шинэжинст, Хотгор шанага, Даянгийн боомт чиглэлд авто зам тавих төлөвлөгөө бий эсэхийг, төмөр замын хил холболтын талаар асуусан байв. Мөн тэрбээр нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран саатсан байгаа Таван толгой-Цагаандэл-Уул чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын талаар лавлажээ. Иргэн Оюунтуяа Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын холболтын талаар, иргэн Мөнхжаргал “Шинэ сэргэлтийн бодлого”-оор юу шийдэх талаар тодруулсан болохыг танилцуулсан.

Хөшөөт, Бургастай, Шивээхүрэн-Шинэжинст, Хотгор шанага, Даянгийн боомт чиглэлд авто зам тавих төлөвлөгөө бий эсэх талаарх асуултад Б.Тулга сайд хариулахдаа “Боомт руу авто зам тавих асуудлыг хоёр талын худалдаа, аялал жуулчлал хөгжих боломжийн талаарх судалгаанд үндэслэн шийдвэрлэж байгаа. Аливаа боомт руу хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг байгуулахын тулд ТЭЗҮ, зураг хийсэн байх ёстой. Бид Шивээ хүрэн, Хөшөөт, Бургастай, Хөшөөтөөс Байтаг боомт руу хувийн хэвшилтэй түншлэн, хамтраад авто зам тавих ТЭЗҮ, зураг төслийг хийж байна. Даянгийн боомт руу авто зам тавих ажил ч ялгаагүй ТЭЗҮ, зураг төслийг нь хийгээд, холбох ажлыг эхлүүлээд байгаа. Хотгор шанагатай холбоотойгоор Даянгийн боомт руу уул уурхайн бүтээгдэхүүн явуулахгүй. Учир нь Даянгийн боомт Монгол Улсын хамгийн үзэсгэлэнтэй Алтай таван богдын тусгай хамгаалалттай газарт байрладаг. Цаад талтайгаа ч аялал жуулчлалын чиглэлээр харилцах, хөгжүүлэх зорилготой гэдгийг энэ ташрамд хэлье” гэв.

Таван толгой-Цагаандэл-Уул чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын талаарх асуултад Б.Тулга сайд хариулахдаа “Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих барих концессыг 2019 онд зарлаад, аж ахуйн нэгж нь шалгараад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа. Ерөнхий сайд 2022 онд тус аймагт ажиллах үеэр иргэд энэхүү бүтээн байгуулалтын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг анхаарч үзэхийг хүссэн. Иймээс ажлыг нь түдгэлзүүлээд, аж ахуйн нэгжид нутгийн иргэдтэй уулзах, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага байлгах шаардлагыг үүрэг болгосон. Түүнчлэн энэ асуудлыг говиос сонгогдсон гишүүд, говийн сумдын төлөөллийг оруулаад хэлэлцэн шийдвэрлэх үүргийг надад өгсөн. Бид нарийвчилсан үнэлгээ, зураг төсөл бэлэн болохыг хүлээж байна, дараа нь талуудтай зөвлөлдөх юм” хэмээн хариуллаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүнээс өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Зам, тээврийн яамнаас ажлын хэсэг байгуулж, Цагаандэл-Уулын боомтод ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Б.Дэлгэрсайхан сайд өгөв. Ийнхүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, иргэдээс ирүүлсэн асуултад ажлын хэсгээс хариулт өгснөөр Засгийн газрын мэдээллийг сонсож дууслаа.

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ өнөөдөр 13:00-22:00 цагт ажиллахгүй DNN.mn

Төрийн мэдээллийн нэгдсэн систем өнөөдөр 13.00 цагаас 22.00 цагийн хооронд ажиллахгүй байна.  Төрийн мэдээллийн нэгдсэн системийн тоног төхөөрөмжид сайжруулалт хийх тул энэ хугацаанд төрийн мэдээлэл солилцооны ХУР систем болон нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудын серверт сүлжээний тасалдал үүснэ гэдгийг Үндэсний дата төвөөс мэдээллээ. 

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ өнөөдөр 13.00-22.00 цагт ажиллахгүй