Хүний эрхийн үндэсний
комис гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын, нийслэлийн
Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эдгээр иргэн эрүүгийн хэрэгт хууль
бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон
илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг
нэхэмжилжээ. Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн
тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг
гаргаж хохирогчдод олгуулжээ.
Category: нийгэм
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг
хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй 25
настай Ч.Баттуулын хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр
товлоод байсан юм.
Гэвч Ч.Баттуулын өмгөөлөгч К.Бауржин
гадаадад томилолттой яваа гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан учир
өнөөдрийг болтол хойшлоод байсан юм. Тэгвэл шүүх хуралдаан өнөөдөр болж дөнгөж
сая өндөрлөлөө. Ингээд шүүхийн шийдвэр өмнөх шигээ гарч Ч.Баттуулын ялыг хэвээр
үлдээжээ.
МИАТ АНУ-ын “Боинг” компаниас
“Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсээр авахаар болжээ. Энэхүү онгоцыг ирэх ням гаригт эх орондоо авчрах гэнэ. Одоогоос 11
жилийн өмнө МИАТ компани
“Боинг 737-800” онгоцыг түрээслэн авч нислэгтээ ашигласан түүхтэй аж. Мөн 2008
оны наймдугаар сард МИАТ компани хоёр дахь “Боинг 737-800” онгоцоо “CIT
Aerospace”-aac түрээсээр авсан байдаг. 2009 оны зургадугаар сараас МИАТ компани
орон нутгийн чиглэлд буюу Мөрөн, Ховд руу “Боинг 737-800” онгоцыг ашиглан
нислэг үйлдэж эхэлсэн юм. Манай иргэний агаарын тээврийн үйлчилгээнд явж буй
“Боинг 737-800” онгоц нь бизнес ангилал 12 суудалтай, энгийн ангилал нь 161
суудалтай ажээ.
МИАТ компани одоогоор “Боинг 737-800”, “Боинг
767-300” гэсэн онгоцоор Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва,
Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя,
Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэг хийж буй. Тус компани ирэх
2015 онд “Боинг 767-300”, “Боинг 737-800” онгоц худалдан авах гэрээ байгуулаад
байгаа юм.
“Боинг 737-800” онгоцны
үндсэн үзүүлэлт:
Урт (м) 39.5
Онгоцны далавчны дэлгэц (м) 34.3
Өндөр (м) 12.5
Нисэх жин (кг) 78240-79000
Буултын жин (кг) 63320
Хоосон жин (кг) 41140
Түлшгүй жин (кг) 61 690
Даац (кг) 20 540
Түлшний сав (л) 26020
Нислэгийн мэдээлэл:
Ачаа бүхий нислэгийн үргэлжлэл (км) 5 400
Чиг шулуун нислэгийн хурд (км/ч) 850
Хөдөлгүүр CFMI CFM56-7B24/26, 2 x 10980-11930 кгс
Зорчигчийн салон
Суудлын тоо – 189
Суудлын тоо (бизнес/эдийн засаг) 160
Салоны өргөн (м) 3.54
Хувьсгалчдын
гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2,52 км замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр
өргөнтэй, 4 урсгалтай болгосон байна.
Замын ажлын гүйцэтгэгчээр “ Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 сард
ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь
гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар
төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим
хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Энэ хэсгийн
замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь
чөлөөлжээ.
Замын баруун
хэсэгт 8 айл газраа чөлөөлөөгөөгүйгээс
явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа
чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээлгүй ашиглалтад өгчээ. Одоогоор тухайн
хэсгээр зорчиж байгаа иргэд автозамаар явж байгаа нь замын хөдөлгөөний осол
гэмтэлд өртөх эрсдэлтэй байгааг Замын цагдаагийн газраас сануулсаар байгаа юм.
Тиймээс
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг
зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт
долоо хоногийн хугацаанд явган хүний зам тавихыг холбогдох албаныханд үүрэг
болголоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айлуудын хашааг 2 метр
татуулж, “Мон-Агаар” компани нэмэлт хөрөнгө авахгүйгээр явган зорчигчийн замыг
тавих юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны
нутаг дэвсгэрт Шүүхийн гудамжны 1 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Монгол Сата
интернэшнл” ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд П. Жасрайн гудамж буюу Төмөр
замын эмнэлгийн уулзварыг энэ сарын 10-ны 08:00 цагаас эхлэн хааж, зам сэтлэх
бөгөөд борооны ус зайлуулах шугамын холболтыг хийж тавдугаар сарын 12-ны 08:00
цагт нээхээр боллоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ дахь Монголын соёлын төвөөс хамтран
зохиодог Монгол судлалын олон улсын 8 дугаар бага хурал энэ сарын 2-4-нд
Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд Монгол Улс,
АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаачид уригдан оролцож, Монголын түүх,
уран зохиол, өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, боловсрол гэсэн
4 салбар хуралдаанд илтгэл тавьж, мэдээлэл хийв.
Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж хэлсэн үгэндээ,
Монгол Улсын Засгийн газраас гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд өндөр ач
холбогдол өгч байгааг тэмдэглэж, үүнд шинээр байгуулагдсан “Монгол судлалыг
дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр
Монгол судлалын бага хуралд оролцож буй эрдмийн цол зэрэгтэй хүмүүс олон болж,
тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгааг олзуурхан тэмдэглэж, цаашид олон
улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн
төлөө ажиллахын чухлыг тэмдэглэв.
Өмнөх жилүүдийн Монгол судлалын бага хурал манай улсын
түүх археологи, утга зохиол, хэл шинжлэлийн асуудлаар зохиогддог байсан бол энэ
удаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд, тэдгээрийн нийгэмд үзүүлэх
нөлөө, ололт амжилт, алдааг үнэлж цэгнэх, шинжлэн дүгнэх зэргээр шинэ
сэдвүүдийг хөндөж ярилцав.
Бага хурлын нэг салбар хуралдааныг нэрт эрдэмтэн Хангины
Гомбожавын дурсгалд зориулсан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн талаар
Монгол-Америкийн соёлын нийгэмлэгийн тэргүүн Санжийн Алтан илтгэл тавьж,
Х.Гомбожавийн шавь, Монголч эрдэмтэн А.Кэмпи, яруу найрагч Ч.Дагвадорж нарын
хүмүүс дурсамжаасаа хуваалцлаа. Х.Гомбожав бол АНУ-д монгол судлалын үндсийг
тавьж бэхжүүлсэн, Монгол Улсыг НҮБ-д элсэх, Монгол-АНУ-ын хооронд дипломат
харилцаа тогтоох зэрэг түүхэн үйл явдалд гар бие оролцсон гавьяатай нэгэн билээ.
Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын
Конгрессын номын санд зочлуулж, Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулав.
Мөн Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ өөрийн цуглуулгаасаа 1920-иод оны Монголын
хууль цаазын эх бичвэрүүдийг эх хувиар нь дэлгэн үзүүлж сонирхууллаа. АНУ дахь
Монгол Улсын ЭСЯ дээр зохион байгуулагдсан энэ удаагийн бага хуралд нийт 50
гаруй төлөөлөгч оролцов.
Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх
төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд эхэлсэн. Тэгвэл уг ажил энэ сарын 31-нд дуусах юм.
Нийслэлийн хэмжээнд үзлэгт татварт хамрагдвал зохих 430.223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас өнөөдрийн байдлаар
үзлэгт 44.708 тээврийн хэрэгсэл хамрагджээ. Тээврийн
хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд
аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн
үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм. Дүүргийн оношилгооны
төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар
ажилалж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж
байна.
Дүүргийн
татварын хэлтсүүд:
Ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00
БЗ, БГ, СХД-ийн Оношлогооны төвүүд:
Ажлын өдрүүдэд 08.00-20.00
Амралтын өдрүүдэд 09.00-19.00
Д/д |
Дүүргүүд |
Байршил |
Хугацаа |
1 |
ЗТЯ-ны |
Баянзүрх |
2014.03.20-05.31 |
2 |
БГД-ийн |
БГД-ийн |
2014.03.20-05.31 |
3 |
БЗД-ийн |
БЗД-ийн |
2014.03.20-05.31 |
4 |
СХД-ийн |
СХД-ийн |
2014.03.20-05.31 |
5 |
Хан-Уул дүүргийн |
ХУД-ийн |
2014.03.20-05.31 |
6 |
Баянгол |
БГД-ийн |
2014.03.20-05.31 |
7 |
Баянзүрх |
БЗД-ийн |
2014.03.20-05.31 |
8 |
Сонгинохайрхан |
СХД-ийн |
2014.03.20-05.31 |
9 |
Чингэлтэй |
ЧД-ийн 4 |
2014.03.20-05.31 |
10 |
Сүхбаатар |
ЧД-ийн |
2014.03.20-05.31 |
11 |
цирк |
СБД-н |
2014,03,24-2014.12.31 |
12 |
Налайх |
Налайх |
2014.03.20-05.31 |
13 |
Багануур |
Багануур |
2014.03.20-05.31 |
14 |
Багахангай |
Багахангай |
2014.03.20-05.31 |
АНУ-ын Оакланд хотын “Гэр” Хүүхдийн төвийн дэргэдэх “Би
монгол” сургуулийн 5 жилийн ойн баяр 2014 оны 5 дугаар сарын 4-нд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй
Аэриагийн монголчуудын холбоод, бизнесийн байгууллагууд, эцэг эхчүүд, америк
иргэд уригдан оролцож тус сургуулийн авъяаслаг сурагчдын толилуулсан
хүндэтгэлийн концертыг үзэж сонирхов.
Энэ үеэр “Гэр” Хүүхдийн төвийн удирдлага “Би монгол”
сургуулийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллагууд, хүмүүсийг хүндэт
өргөмжлөлөөр урамшууллаа. Ерөнхий консул Н.Анхбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ
гадаадад суугаа монгол хүүхэд багачуудад төрөлх хэл, соёлыг нь өвлүүлэн уламжлуулахад “Би монгол” сургуулийн хамт олны олсон
амжилт, хичээл зүтгэлийг сайшаан тэмдэглээд, тэдний энэхүү сайхан үйлсийг
цаашид ч дэмжиж хамтран ажиллахаа
илэрхийлэв.
Мөн тэрээр “Гэр” Хүүхдийн төвийн Тэргүүн Т.Эс-Олдоход
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж олгосон
“Боловсролын тэргүүний ажилтан“ цол тэмдгийг гардуулав.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар
нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор энэ сарын 4-5-ны хооронд Гандангаас Саппорагийн уулзвар,
Амарсанаа,гудамжнаас “Од”
кино театр хүртэлх явган хүний замын нуух цэвэрлэжээ. Ингэхийн сацуу Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний
хооронд 25000ш мод, 8000м урт шар хуайс, хайлаас тарьсан байна. Мөн Чингисийн талбайн авто замын 497.55м2 тэмдэглэгээ
хийж XIX хорооллын үйлчилгээний төв “Сандэй”
плаза хүртэлх явган хүний замын хавтан суулгаж эхэлжээ. Шар усны үерээс
сэрэмжлэх зорилгоор Дэнжийн мянга, Өргөөгийн арын далан сувгийн цэвэрлэгээ
хийж, баруун дөрвөн зам Баян бүрд ногоон нуур орчимд лагын цэвэрлэгээ хийхээр мөн төлөвлөөд байгаа аж.
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын
шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн
шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд нөгөөдөр буюу энэ сарын
09-ний 22:00 цагаас эхлэн ирэх сарын 09-н хүртэл Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг
хаахаар боллоо. Нэг сарын хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү
зорчих урсгалыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож, харин сөрөг урсгалын
хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд
зохицуулж явуулах юм байна. Зам хааснаар гурван цэгт зам доогуурх борооны ус
зайлуулах төмөрбетон дөрвөлжин хос хоолой угсрах, замын өргөтгөлийн газар
шорооны ажил ба газар чөлөөллөх ажлыг хийх аж.
Замын зурваст нийтдээ 122 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг обьектууд
замын өргөтгөх зурваст орсон тул газар чөлөөлөхийг айлуудаас хүсчээ. Одоогоор таван
айл хашаагаа татсан гэнэ.
Д.Сүрэн