Categories
мэдээ үндэсний-бөx

Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны 05 дугаар сарын 06-аас 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд 35.581 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 265 хэргийг хүргүүлсэн байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчимд нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчилд холбогдогч “А”-ийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Увс аймгийн Тэс сумын ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ DNN.mn

Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү үзүүрлэв.

Дөрөвт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Б.Серик, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа.
Наймд улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн заан М.Тэгшбаяр нар үлдэв.

Маргааш буюу тавдугаар сарын 11-ний 12:00 цагаас “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ DNN.mn

“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Ө.Батзул, цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Д.Батболдод МҮБХ болон жаяг дэгийн багийнхан, шавь нар, нутгийн зөвлөл, бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа. Мөн харцага өөрийн аав ээж болон, багш нар, бусад хүндэт хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм.

Дараагийн барилдаан ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан, 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 3-нд 13:00 цагаас Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
  • 4-нд 13:00 цагаас Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 5-нд 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолын хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Мөн ирэх сард “Үндэсний Алтан цомын төлөөх” багийн барилдаанууд болно. Үүнд:

  • 20-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 21-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 24-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
  • 25-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын арслан М.Бадарчийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ DNN.mn

Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Шүүх хурал өчигдөр өглөөний 10:00 цагт эхэлж, ажлын цагаар үргэлжилж, түр завсарлаад өнөө өглөөний 10:00 цагт дахин эхэлсэн.

Categories
мэдээ үндэсний-бөx

Тавдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 3-нд 13:00 цагаас Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
  • 4-нд 13:00 цагаас Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 5-нд 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолын хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Мөн ирэх сард “Үндэсний Алтан цомын төлөөх” багийн барилдаанууд болно. Үүнд:

  • 20-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 21-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 24-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
  • 25-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
Categories
мэдээ үндэсний-бөx

Дундговийн Б.Пүрэвдаш заан анх удаагаа түрүүллээ DNN.mn

Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Бямбаагийн Пүрэвдаш анх удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдаанд хоёр түрүүлсэн заан Мөнхбаярын Баасанжав хоёр дахь удаагаа үзүүрлэв.

Гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Хангалын бор овоо” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү үлдсэн бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Ц.Сумъяабазар нар шалгарлаа.
Есөд Дорноговийн сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Хэнтийн сумын заан О.Ихбаяр, Ховдын сумын заан О.Чадалбат, Архангайн сумын заан О.Доржсамбуу нар үлдэв.
Тус барилдаанд ӨМӨЗО-ны залуу бөх Б.Содномжамц анх удаагаа тав даван шөвгөрлөө. Тэрбээр нэгийн даваанд Архангайн заан С.Бат-Эрдэнэ, хоёрт Хэнтийн заан С.Эрхэмбаярыг, гуравт Баянхонгорын заан Э.Совджамцыг, дөрөвт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнийг, тавд Баян-Өлгийн заан Х.Гасырбекийг давж шөвгөрөөд зургаад Ховдын Ц.Сумъяабазар заанд өвдөг шороодлоо. Өмнөх буюу гуравдугаар сарын барилдаанд Б.Содномжамц мөн дөрөв даван шөвгийн даваанд гарч барилдсан юм. Энэ нь Өвөрмонгол бөхчүүдээс Монгол бөхийн өргөөний сумын цолтны барилдаанд хүртсэн анхны шөвөг ажээ. Түүнд сумын цолтнуудын барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”, Ховд аймгийн Мөст сумын заан О.Чадалбатад “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү тус тус гардуулсан юм.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ дөрөвдүгээр сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдаануудын товыг танилцууллаа.

Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 07-нд 13:00 цагаас хүчит бөхчүүдийн голомт нутаг, Монгол Улсын хамгийн олон улсын цолтой бөхтэй сумдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 11-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Монголын Үндэсний бөхийн холбооны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ найман багийн барилдаанууд:

  • Дөрөвдүгээр сарын 15-нд 19:45 цагаас Архангай – Төв
  • Дөрөвдүгээр сарын 16-нд 19:45 цагаас Өвөрхангай -Өмнөговь,
  • Дөрөвдүгээр сарын 18-нд 19:45 цагаас Увс – Говьсүмбэр
  • Дөрөвдүгээр сарын 19-нд 19:45 цагаас Ховд – Баян Өлгий
  • Дөрөвдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд 13:00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, “Гандангийн бүрхэг” хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болох аж.
Categories
мэдээ үндэсний-бөx

Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа. 

IV/07. 13.00 цагаас хүчит бөхчүүдийн голомт нутаг, Монгол Улсын хамгийн олон улсын цолтой бөхтэй сумдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

IV/11. 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

IV/12. 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

IV/13. 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

IV/14. 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Монголын Үндэсний бөхийн холбооны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ найман багийн барилдаанууд:  

16-нд 19.45 цагаас Архангай – Төв

17-нд 19.45 цагаас Өвөрхангай – Өмнөговь,

18-нд 19.45 цагаас Увс – Говьсүмбэр

19-нд 19.45 цагаас Ховд – Баян Өлгий

IV/20. 13.00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

IV/21. 13.00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

IV/26. 13.00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

IV/27. 13.00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

IV/28. 13.00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, “Гандангийн бүрхэг” хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан болно DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан болно.

Барилдаанд дараах бөхчүүд барилдах аж.
1. дая.а Намсрайжавын Батсуурь
2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
3. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон
4. у.з Батзоригийн Батмөнх
5. у.з Доржийн Анар
6. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
7. у.з Цэдэнбазарын Одбаяр
8. у.з Бердимуратын Серик
9. у.х Нацагсүрэнгийн Золбоо
10. у.х Батсүхийн Зоригтбаатар
11. у.х Төрөөгийн Баасанхүү
12. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
13. у.х Хүрэл-Очирын Гантулга
14. у.х Баянзулын Цэдэнсодном
15. у.х Сүхбаатарын Сүхбат
16. у.н Эрдэнэбатын Даш
17. у.н Нурланы Мустафа
18. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
19. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
20. у.н Дашзэвэгийн Амаржаргал
21. у.н Батбаярын Даваа-Очир
22. у.н Насанцогтын Баярбаатар
23. у.н Доржхандын Хүдэрбулга
24. у.н Хутагийн Цогтгэрэл
25. у.н Өлзийсайханы Батзул
26. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
27. у.н Энхбатын Сумъяабат
28. у.н Хүрэлбаатарын Оргилболд
29. у.н Очирбатын Түмэн
30. у.н Бямбадоржийн Түвшинтөгс
31. у.н Энхтүвшиний Батмагнай
32. у.н Лхагвасүрэнгийн Отгонбаатар
33. у.н Дамдины Тогтохжаргал
34. а.а Энхтөрийн Мөнхбаатар
35. а.а Мальш Еркебулан
36. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
37. а.а Нямдоржийн Өсөхбаяр
38. а.а Өрнөхбаярын Сүхбат
39. а.а Бүрнээгийн Баянмөнх
40. а.а Ганболдын Төрмөнх
41. а.а Ганпүрэвийн Ганбаатар
42. а.а Шаравдоржийн Отгонтөгс
43. а.а Баттөрийн Ганбаяр
44. а.а Энхтөрийн Баасанжав
45. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
46. а.а Цэвээнпүрэвийн Адъяа
47. а.а Чинбатын Алтангэрэл
48. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
49. а.а Насан-Очирын Намнансүрэн
50. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
51. а.а Мягмардоржийн Баяржавхлан
52. а.а Уламбаярын Батцоож
53. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
54. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
55. а.а Энхжаргалын Дашдэмбэрэл
56. а.з Жавзандуламын Хатанзоригт
57. ц.з Өнөрбаянгийн Батсуурь
58. а.з Сугирын Доржпалам
59. а.н Хадбаатарын Мягмарсүрэн
60. а.н Мягмарцэрэнгийн Гантулга
61. а.н Дашийн Төрбаяр
62. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ
63. с.з Дэмбэрэлдоржийн Хандсүрэн
64. с.з Дэлгэрийн Цэрэнням

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо