Categories
гадаад мэдээ цаг-үе

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө DNN.mn

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трампын Тангараг өргөх ёслол 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр оролцов.

Тангараг өргөх ёслолын өмнө АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Ж.Байден тэргүүн хатагтай Жилл Байдены хамтаар 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп, хатагтай Мелания Трамп нарыг Цагаан ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Д.Трамп Капитолын ордны “Rotunda” танхимд тус улсын Ерөнхий шүүгч Жон Робертсын өмнө Библи судар дээр гараа тавин тангарагаа уншлаа.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус улсын үе үеийн Ерөнхийлөгчид, Дээд шүүхийн шүүгчид, Конгрессын гишүүд болон албаны бусад өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчид байлцав. Түүнчлэн АНУ-ын томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудын төлөөлөл болох Марк Зукерберг, Жефф Безос, Элон Маск, Тим Күүк, Сундар Пичай нар оролцов.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол DNN.mn

BBC “АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Вашингтонд болох ёслолын үеэр АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байна.Ж.Д.Вэнсийг дэд ерөнхийлөгчөөр зарлаж, тэрээр мөн тангараг өргөх болно.Орон нутгийн цагаар өглөөний 9:30 цагт (Улаанбаатарын цагаар 22:30) хөгжмийн тоглолтуудаар Капитол Хилл дээр болох ёслолын ажиллагаа эхэлнэ. Дараа нь Вэнс тангараг өргөх бөгөөд орон нутгийн цагаар 12.00 цагт (Улаанбаатарын цагааршөнийн:01) Трамп тангараг өргөж, үг хэлэх ба энэ үеэр засаг захиргааныхаа ирэх дөрвөн жилийн зорилтыг тоймлох болно.Дараа нь Трамп Капитолын Ерөнхийлөгчийн танхимд хэд хэдэн гол баримт бичигт гарын үсэг зурна. Тодруулбал, Трамп албан тушаалд очсон эхний өдрөө хилийн хамгаалалтаас эхлээд газрын тос, байгалийн хийн олборлолт хүртэл янз бүрийн салбарыг зохицуулах хэд хэдэн захирамжид гарын үсэг зурахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ.Дараа нь шинэ ерөнхийлөгч эхнэрийн хамт Конгрессын Нээлтийн ёслолын нэгдсэн хорооноос зохион байгуулдаг оройн зоогт оролцоно. Мөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан парад болох бөгөөд энэ парад Капитолийн байрнаас Пенсильванийн өргөн чөлөөний  дагууявж,Цагаан ордон хүрнэ.Трамп тангараг өргөх үеэрээдаваа гарагийн орой нийт гурван ёслолд оролцох бөгөөд тус бүр дээр илтгэл тавих төлөвтэй байна.АНУ-ын эрх баригчид Вашингтонд болох энэ ёслолд нийт220,000 гаруй хүн оролцоно гэсэнбайна” гэж мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украины дайны бодит үнэн DNN.mn

ОХУ-ын суртал ухуулагчид “Оросын арми амжилттай давшиж, Украины хот, тосгодыг ээлж дараалан эзлэн авч байна” гэж өдөр шөнөгүй сурталдаж байна. Харин Америкийн Дайн судлалын хүрээлэн (ISW) Оросын цэргүүдийн сүүлийн жилийн хугацаанд эзэлж авсан газар нутгийг тодоор будаж харуулсан газрын зураг энэ байна. Киевийг гурав хоногт, Украиныг долоо хоногт эзэлнэ гэж байсан Оросын армийн байдал үнэндээ гурван жилийн дараа ч гайхуулаад байх зүйл алга. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд “Оросын цэргүүд 2024 онд 427 мянган цэргээ алдсан” гэж мэдэгдсэн ч, харин эдгээрийн хэд нь амь үрэгдсэн болохыг дурдаагүй. Дайтагч талууд дайсны алдагдлыг хэтрүүлэх хандлагатай байдаг тул энэ мэдээлэлд бүрэн найдах боломжгүй юм. Гэхдээ Оросын армийн “ялалт” маш өндөр үнээр ирж байгааг нотлох өөр баримтууд бий. Тухайлбал, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд 2024 онд “Батлан хамгаалах яамтай 440 мянган хүн шинээр цэргийн алба хаах гэрээ байгуулсан байна” гэж мэдэгдсэн. ISW “Энэ нь Орос улс цэргийн өндөр хохирлоо нөхөх цэрэг элсүүлж байгааг харуулж байна” гэж дүгнэсэн. Мөн энэ онд Оросын бүс нутгийн эрх баригчид цэрэгт элсэх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь өндөр хохирол амсаж буйн хамгийн том баталгаа юм. Бас оросууд Сталинградын тулаанд өдөрт 1200 орос цэрэг амиа алдаж байсан рекордыг өнгөрсөн жил 1500 болгож шинэчилснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Оросын арми цэрэггүй болж байгаа учир Хойд Солонгос, стан улсуудын цагаачдаас гадна Балба, Сири, Афганистан, Энэтхэг улсын иргэдийг цэрэгт дайчилж буй нь тодорхой болсон. Тухайлбал, Энэтхэгийн Гадаад хэргийн яам “Оросын армиас Украины эсрэг дайнд оролцуулахаар элсүүлсэн Энэтхэгийн 12 иргэн нас барсан” гэж мэдээлсэн. Энэтхэгийн Мөрдөн байцаах төв товчоо 2024 оны хавар “Ажлын санал гэсэн нэрийдлээр Энэтхэгийн иргэдийг Оросын армид элсүүлдэг гэмт бүлгийн сүлжээг илрүүлсэн. ОХУ-ын армид 18 Энэтхэгийн иргэн алба хааж байгаагийн 16 нь сураггүй алга болсон байна” гэж мэдээлж байсан. Мөн ВВС Оросын эрх баригчид дайнд амь үрэгдсэн энэтхэгчүүдийн гэр бүлд нөхөн төлбөр олгож эхэлсэн талаар дэлгэрэнгүй нийтлэл бичсэн. Харин Европын Холбооны голлох улсууд Батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлж, тэдний Украинд үзүүлэх цэргийн тусламж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ялангуяа баруунтай хамтарсан Украины зэвсгийн үйлдвэрүүд, усанд болон хуурай газарт цохилт өгөх янз бүрийн дронууд, мөн тийрэлтэт дроны тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер өнгөрсөн пүрэв гаригт Украины нийслэлд хүрэлцэн ирж, хоёр улсын хооронд 100 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Мөн дайны гурав дахь жилийн эцэс гэхэд Оросын цэргийн техник хэрэгслийн хомсдол улам бүр мэдрэгдэж байна. Тухайлбал, Оросын дайныг дэмжигч “Военный осведомитель” тelegram суваг “Өдөр бүр фронтын замууд дээр хангамжийн болон тулалдаанд шууд оролцож байгаа энгийн тээврийн хэрэгсэл улам олон болж байна. Эдгээр машинууд нь дайсны дроны шууд цохилт, эсвэл мина дэлбэрсэн тохиолдолд нэг удаагийн хэрэгсэл болдог” гэж бичжээ. Оросын арми зөвхөн хуягт тээврийн хэрэгсэл төдийгүй танк, их буу, агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдолд орж, олон ангиудын техникийн түвшин байх ёстой стандартаас хол хоцроод байна. Москва ЗХУ-аас үлдсэн хүнд зэвсгүүдээ Украинд устгуулсан учир үлдсэн цөөхөн холбоотнуудаасаа зэвсэг худалдаж авахаас өөр аргагүй болсон. Жишээлбэл, Хойд Солонгосын 170 мм-ийн өөрөө явагч их буу болох “M1989 Коксан” саяхан Украины фронтод гарч ирэв. Барууны орнуудын цэргийн хангамжаас хараат Украины нөхцөл байдал үүнээс нэг их сайнгүй байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский баруунд сургалтад хамрагдан аль хэдийнэ байгуулагдсан цэргийн ангиудыг зэвсэг, техникээр хангах боломжгүй байгаа талаар удаа дараа гомдоллож байсан. Эцэст нь хэлэхэд, агаарын хамгаалалт ч хоёр талд маруухан талдаа байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа нь барууны хангамжаас шууд хамаарч байгаа учир Украины зэвсэгт хүчин Оросын агаарын довтолгоог бүрэн няцаах боломжгүй байсаар байна. Агаараас хамгаалах системүүд нь бэлэн байгаа ч хангалттай пуужингүй байгаагаас Украин Оросын пуужин, дроны цохилтод өртсөөр байна. Орос улсын хувьд ч агаарын халдлагад өртөх тоо нь эрс нэмэгдэж, өнөөдөр гэхэд дөрвөн нефтийн агуулах шатаж байна. Гэхдээ энэ бүхэн Арабын улсууд, Африк тивд нөлөөллөө алдаж, Кавказын нуруунаас хөөгдөхдөө тулаад байгаа Путины дэглэмийн гол дайсан биш юм. Мэдээж Путины хамгийн гол дайсан бол яг 1992 онд болж байсан шиг Оросыг эдийн засгийн дампууралд хөтөлж эхэлсэн гиперинфляци. ОХУ 1992 онд дефолт болоход тэдэнд АНУ харамгүй тусалсан. Харин энэ удаа оросуудад хэн ч туслахгүй. Учир нь өнөөдөр Оросын эсрэг Израиль, Япон, Өмнөд Солонгос, Швейцарь улсыг оруулаад дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй 54 улстай хамт Украин зогсож байна. Харин Кремлийн хоёр дахь том аюул бол яах аргагүй “Ногоон шаантаг” билээ.

Орост Европын улсуудаас хамгийн сүүлд буюу 1861 онд боолчлолыг устгаж, өөрсдийнх нь бичсэнээр “агуу шинэчлэл” хийж, хамжлагат ёсыг халсан. Гэхдээ юм болгоныг “тахир, дутуу” хийдэг Орос ёсоор, барууны улсуудаас ялгаатай нь түрээсэлж байсан тариалангийн газрыг нь тариачдад өгөлгүй тэднийг хоосон орхисон билээ. Ийнхүү хамжлагаас салж чөлөөтэй болсон орос тариачид газрын эрэлд мордов. Цагаан хааны эзлэн аваад байсан Алс Дорнодын өргөн уудам газар нутгийн Хятад, Солонгос, Японы цагаачид дээр Оросын эзэнт гүрний өнцөг булан бүрээс латви, эстон, белорус, орос цагаачид ирж олонх болсон бөгөөд харин тэдний 70 гаруй хувь нь украинчууд болов. Эдгээр украин гаралтай Хабаровскийн хязгаарын иргэд 2020 оны долдугаар сарын 9-нд баривчлагдаж, Москвад хүргэгдсэн тус мужийн амбан захирагч асан Сергей Фургалд Кремль эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж олон хоног бүх нийтийн жагсаал зохион байгуулсан. Учир нь Оросын Алс Дорнодын эдгээр иргэд түүхийн явцад өөрсдийгөө Украинаар Шинэ Украин, Ногоон Украин, Алс Дорнодын Украин бас Зелений Клин буюу Ногоон шаантаг, Ногоон гурвалжин улс гэж нэрлэн Оросоос тусгаарлах гэж олон удаа оролдож, тэмцэж ирсэн юм. Бас нэг гол учир нь олон мянган жилийн турш Оросын удирдлага өөрийн нутгийн зүүн талын байгалийн баялгийг баруун тийш гаргаж өөрсдөө баяжиж ирсэн учир орон нутгийн иргэд тэдэнд дургүй байдаг болсон. Гэтэл энэ удаа Путин байгалийн баялгаа баруунд гаргадаг замыг хааж, зөвхөн Хятад руу зөөдөг болгож орхив. Өөрөөр хэлбэл, орон нутгийнхан Москвагийн “гарыг харах” шаардлагагүй болсон. Мэдээж Алс Дорнодын эдгээр украин гаралтай иргэд Украин улс шигээ ардчилсан тогтолцоотой улс байгуулж байж л Хятадаас гадна, худалдан авах өндөр чадвартай Япон, Өмнөд Солонгост байгалийн баялгаа зардаг болно. Энэ бүхэн 2025 онд Оросын арми нэгмөсөн ялагдаж, өнөөдөр 195 үндэстнээс бүрдэж буй ОХУ задарна гэдгийг батлан харуулж байна. Харин энэ бол Украины дайны бодит үнэн юм.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Д.Трамп койн гаргаснаа мэдэгджээ DNN.mn

$TRUMP гэдэг мемекойн гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Хэрэглэгчид эхний өдөр 200 сая койн худалдаж авах боломжтой байсан байна. Энэ тоо дараагийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум болох ёстой. “Бид Ялалтаа тэмдэглэх цаг нь болжээ. Миний маш онцгой Трампын нийгэмлэгт нэгдээрэй” гэж тэрбээр бямба гарагт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.

Арилжааны эхний нэг цагийн дотор $TRUMP криптовалютын зах зээлийн үнэлгээ 3 тэрбум ам.доллар болсон бол нэг цаг  30 минутын  дараа 4.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Д.Трамп криптовалютын салбарыг дэмжинэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард криптовалют олборлогчдын (майнинг) төлөөлөгчидтэй уулзжээ. Энэ уулзалтын дараа Д.Трамп үлдсэн бүх биткойныг Америкт олборлох ёстой гэж “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичиж байв.

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа биткойны ханш хэд хэдэн удаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 100 000 ам.долларыг давсан юм.

Categories
гадаад мэдээ

Израилийн армийн энэ удаагийн эхний ялалт DNN.mn

Хоёр талд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Катарын ерөнхий сайд Мохаммед бин Абдул Рахман Аль Тани энэ сарын 15-ны лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Израилийн эрх баригчид болон террорист ХАМАС бүлэглэлийн удирдлагууд гал зогсоох, террористуудад барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээнд гарын үсэг зурлаа. Байлдааны ажиллагаа нэгдүгээр сарын 19-нд зогсоно” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Бид Ойрхи Дорнод дахь барьцааны хүмүүсийн талаар тохиролцоонд хүрлээ. Тэд удахгүй суллагдана” гэж Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ. The Times of Israel болон Британийн хэвлэл мэдээллийн BBC компани зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан тухай бичжээ.

Аль Тани Израиль, ХАМАС хоёрын хооронд байгуулсан гэрээний нөхцөлүүдийн талаар “Хэлэлцээрийн хүрээнд эхний шатанд 42 хоногийн хугацаанд гал зогсоож, Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг бүлэг бүлгээр цувуулан суллахаар тусгасан. Үүний хариуд Израиль дахь Палестин хоригдлуудыг Израилийн энгийн иргэн бүрд 30, цэрэг бүрд 50 палестин ногдуулан суллах болно” гэж мэдээлэв. Израилийн удирдлага, зэвсэг, мөнгөгүй болсон ХАМАС-ын дайчид болох палестинчуудыг ийнхүү олноор нь суллахаар болов.

2023 оны аравдугаар сарын 7-нд Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс хурцадсан. Учир нь Европын холбоо болон АНУ алан хядах байгууллага хэмээн үздэг, Кремль гардан бий болгосон, лалын радикал ХАМАС хөдөлгөөн Израилийн эсрэг томоохон хэмжээний гэнэтийн халдлага үйлдсэн билээ. Террористууд Израиль руу их хэмжээний пуужин, дроноор цохилт өгч, нутаг дэвсгэрт нь нэвтэрч, орчин үеийн Израилийн төрийн түүхэнд хамгийн олон энгийн иргэдийг устгаж, 1200 орчим хүний аминд хүрсэн. Зэвсэгт этгээдүүд мөн 250 гаруй хүнийг барьцаалж, Газын зурвас руу авч явсан. Барьцаалагдсан хүмүүсийн заримыг сольж, эсвэл сулласан бол зарим нь нас баржээ. Израиль хариуд нь ХАМАС-т дайн зарласан. ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Газын зурваст хуурай замын ажиллагаа болон бөмбөгдөлтөд 45 мянга гаруй палестин хүн амь үрэгдээд байна. Гэсэн хэдий ч энэ статистикийг яг хэрхэн бүрдүүлсэн, ялангуяа амиа алдагсдын дунд хэдэн Исламын дайчид байсан, эсвэл байгалийн шалтгаанаар эмнэлгүүдэд нас барсан палестинчууд багтсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа билээ.

Палестины ХАМАС зэвсэгт дайчдыг Герман, АНУ, Израиль болон Арабын хэд хэдэн оронд террорист байгууллага гэж үздэг юм. Харин Ливаны радикал шийтийн Хезболла хөдөлгөөн ХАМАС-ыг дэмжиж байлдав. Хезболла бүлэглэл Израилийг Ливанаас байнга буудаж эхэлсэн. Иймээс Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт Хезболлагийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж тэднийг үндсэнд нь устгасны дараа нь хөрш Ливаны нутаг дэвсгэрээс удахгүй цэргээ бүрэн гаргана гэж мэдэгдсэн. ХАМАС-ыг дэмжиж байсан Сирийн дарангуйлагч засаглал нуран унаж, тэднийг дэмжиж байсан Йемений Хуситуудын зэвсэгт бүлэглэл өнөөдөр өөрийн нутагт Израилийн агаарын цохилтод өртөн Хезболлагийн хувь заяаг давтаж байна. Ийнхүү 10 сая хүнтэй Израилийн арми 200 сая хүн амтай лалын улсуудын зэвсэгт бүлэглэлүүдийг буулган авч Иран ганцаардаж үлдэв. Энэ удаа Ираны эсрэг Израильтай хамт АНУ зогсох нь тодорхой болоод байна

Categories
гадаад мэдээ

 Олон сая уншигч, үзэгчдээ алджээ DNN.mn

Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн онд олон сая уншигч, үзэгчдээ алдсан байна. Энэ тухай “LiveInternet статистик” сайт “Энэ хавар 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй, ерөнхийлөгч Владимир Путины дуртай сонин болох “Комсомольская правда” (КП) сонин жилийн хугацаанд уншигчдынхаа бараг гуравны нэгийг алдаж, өөрийнх нь вэб сайтын өдөр тутмын дундаж урсгал 6.5 саяас 4.3 сая хэрэглэгч болж буурчээ” гэж бичжээ. Энэ нь “Московский комсомолец” сонины тав дахь уншигч бүр (-22 хувь) алга болжээ гэсэн үг юм. Мөн “Gazeta.ru”-г уншигчдын тоо 14 хувиар буурсан байна. Дараа нь “РИА Новости” болон “Lenta.ru” сайтуудын нэр хүнд 12 ба 11 хувиар тус тус буурчээ. ТАСС хамгийн бага хохирол амссан бөгөөд 2023 оны 7 дугаар сард эрх баригчид “Вагнер”-ын үймээн самууныг хэт нарийвчилсан мэдээлэл тавьсанд дургүйцсэний улмаас шинэ гүйцэтгэх захирлыг ажиллуулах болсон тус сайтыг ашигласан иргэдийн тоо гурван хувиар буурсан байна.

Оросын Холбооны телевизийн сувгууд мөн уналтад орж, олон цагийн ток шоугаар Оросын эдийн засгийн “амжилт”, Украинтай хийж буй дайныг магтаж, Сталины хэлмэгдүүлэлтийг давтах хэрэгтэй хэмээн уриалж, Европт цөмийн цохилт хийхийг санал болгодог сувгууд хэдэн сая үзэгчдээ алджээ. “NTV” телевиз үзэгчдийнхээ 13 хувийг алджээ. Харин Оросын “Первый канал”-ын үзэгчдийн тухай мэдээлэл хаалттай байна. Гэсэн хэдий ч “Mediascope” сайтын мэдээлснээр 2024 онд Оросын телевизийн энэ гол суваг түүхэндээ анх удаа өдөр тутмын дундаж үзэгчдийн тоогоор тавдугаар байр хүртэл ухарч, “REN TV”-д өөрийн байрыг тавьж өгчээ. Ерөнхийдөө оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш “Первый канал” суваг үзэгчдийнхээ бараг дөрөвний нэгийг алдаад байна. Гэсэн хэдий ч Оросын эрх баригчид суртал ухуулгын ажилд асар их мөнгө цацсаар байна. Засгийн газар нь 2025 оны төсөвт улсын телевиз, хэвлэл мэдээлэл, интернэтийн төслийн санхүүжилтэд 137.2 тэрбум рубль төсөвлөж шинэ түүхэн амжилт тогтоожээ.

Энэ нь 2024 онтой харьцуулахад 15.9 тэрбум рубль буюу 13 хувиар их байна. Оросын суртал ухуулга нь сард дунджаар 11.4 тэрбум рубль буюу долоо хоногт 2.6 тэрбум рубль улсын төсвөөс авч байгаа бөгөөд санхүүжилтийн ихэнх нь улсын телевизийн сувгуудад очсон хэвээр байна. Эхний дэмжлэг нь “Телевизийн долгионыг дүүргэхийн тулд” зургаан тэрбум рублийн зорилтот татаас өгөхөөр төлөвлөсөн явдал юм. Кремль “Первый канал”, “НТВ”, “ВГТРК”, “Оросын олон нийтийн телевиз”, “Карусель” зэрэг сувгуудад 100 мянга хүрэхгүй хүн амтай суурин газруудад нэвтрүүлэг явуулахад нь зориулж 18.6 тэрбум рубль төсөвлөжээ. Дмитрий Киселевийн удирдлага дор байдаг “РИА Новости” агентлагийн төв оффисын санхүүжилт л гэхэд 10.9 тэрбум рубль болж, 17 хувиар өссөн байна. ТАСС-ын зардал 26 хувиар нэмэгдэж, 4.8 тэрбум рубль болжээ.

Нэмж дурдахад, 2024 онд төрөөс санхүүжилт аваагүй гэгдэж байгаа “Regnum агентлаг” болон “Комсомольская правда” сонин гэхэд л эхнийх нь 152 сая рублийн, сүүлийнх нь 438.7 сая рублийн улсын татаасаар санхүүжих юм байна.

Categories
гадаад мэдээ

Калифорнид гарсан түймрийн хохирол 275 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

АНУ-ын Калифорни мужид гарсан түймрийн хохирол урьдчилсан байдлаар 275 тэрбум ам.долларт хүрчээ.

Хүчтэй ойн түймэр энэ сарын 7-нд Лос-Анжелес хотын тойрогт эхлээд асаж улмаар тансаг сууц бүхий Пасифик-Палисейдс дагуул хот нэрвэгдсэн юм. 30 гаруй хүн амиа алдаж, 12 300 байшин барилга түймэрт бүрэн сүйджээ.

Ойн түймрийн хохирлын үнэлгээг өмнө нь 150 тэрбум гэж тооцож байсан юм. Харин шинэчилсэн үнэлгээгээр гамшгийн нийт эдийн засгийн хохирол 250–275 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Лос Анжелесийн түймрийн улмаас нас барагсдын тоо 25 хүрчээ DNN.mn

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотыг тойрон гарч буй түймрүүдийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 25-д хүрчээ.

Одоогийн байдлаар 23 мянга гаруй акр газрыг шатаасан Лос Анжелесийн Палисад хороолол дахь түймрийг зөвхөн 17 хувь хяналтдаа авчээ. 14,117 акр газар шатаасан Итоны галыг 35 хувь хяналтдаа авсан байна. 799 акр газар шатаасан Хурстийн галыг албаныхан 97 хувь хяналтдаа авчээ.

“Accuweather” сайтын тооцоолсноор бол түймрүүдийн улмаас 250 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп АНУ-ын түүхэнд нэрээ мөнхлөх үү DNN.mn

Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдаж авахыг оролдсон боловч Дани 80 жилийн өмнөх шигээ дэлхийн хамгийн том арлаа АНУ-д худалдахаас татгалзсан билээ. Харин Трамп Цагаан ордонд эргэн ирэхээсээ өмнө энэ санаагаа дахин гаргаж ирэв.

Сүүлийн таван жилийн хугацаанд манай гарагийн хамгийн том арлын цэрэг, эдийн засгийн ач холбогдол улам л нэмэгдэв. Энэ нь дэлхийн дулаарал, ОХУ-ын Украины эсрэг дайн, АНУ-ын гол өрсөлдөгч Хятад өөрийн цэрэг, эдийн засгийн байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой байв.

Гренланд нь “ногоон газар” гэсэн нэр боловч энэ арлын газар нутгийн 80 гаруй хувь нь мөсөнд хучигдсан байдаг бөгөөд 57 мянган хүн амтай. Ийм аралд Трамп яагаад дурлаад байна вэ?

Гренландын эрэг орчим олон төрлийн загасаар баялаг бөгөөд арлын гүнд ч хүмүүсийн сонирхол татах зүйл их бий. Учир нь дэлхийн мөсөн голууд хайлж байгаа тул шинжлэх ухаанд чухал хэрэгтэй эрт галавын амьтдын яс энэ арлаас олборлоход хялбар болж байна. Орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын ховор элементүүдийн дэлхийн хэрэгцээний 70 гаруй хувийг зөвхөн хятадууд үйлдвэрлэдэг. Харин Трамп өнөөдөр Хятадын худалдаанд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэж заналхийлсэн. Трампын энэхүү заналхийллийн хариуд Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сард батлан хамгаалах салбарт нь өргөн хэрэглэгддэг галли, германий, сурьма зэргийг Америкт нийлүүлэхээ хязгаарласан. Тэгвэл Гренландад газрын тос, уранаас гадна газрын ховор элементүүд болох неодим, празеодим, диспрозиум, тербиум гэх мэт газрын ховор металлуудын арвин нөөц бий. Хятадууд энэ арлыг сонирхож, 2018 онд Гренландад хоёр нисэх онгоцны буудал барих гэж байсан ч Дани өөрийн автономит бүс нутгийн эрх баригчдад үүнийг нь зөвшөөрөөгүй юм.

Тус арал нь стратегийн чухал ач холбогдолтой Арктикийн захад оршдог онцлогтой. Харин Арктик нь байгалийн асар их баялагтай, хамгийн гол нь дулаарлаас үүдэн мөс нь хайлж, дэлхийн худалдааны товч зам болж байгаа билээ. Энэ нь АНУ Арктик тивд Хятад, Оростой сөргөлдөхөд энэ арал Пентагоны хувьд “гол хаалга”-ны үүрэг гүйцэтгэх болно гэсэн үг юм. Европоос Хойд Америк руу хүрэх хамгийн дөт зам нь Гренландаар дамждаг. Мөн Атлантын далайн Гренланд, Исланд, Их Британийн хоорондох хэсэг нь Орос, Европын хооронд цэргийн мөргөлдөөн гарах үед далай дахь хамгаалалтын гол шугам болох ач холбогдолтой. Мөн дайн дэгдсэн тохиолдолд Америкаас Европ руу цэрэг, техник хүргэх далайн энэ шугамыг заавал хяналтдаа байлгах шаардлагатай. Иймээс л АНУ ЗХУ-тай хийсэн хүйтэн дайны үеэс тус арал дээр цэргийн бааз байгуулсан. Гренланд нь АНУ-д дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалахад тун ч тохиромжтой нутаг учир Трамп өнгөрсөн долоо хоногт “Америкт эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс Гренланд хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн бөгөөд энэ арлыг өөртөө нэгтгэхийн тулд цэргийн хүч ашиглахыг үгүйсгээгүй билээ. Дональд Трамп Панамын суваг, Гренландын аралд АНУ нөлөөллөө тогтооно гэж буй нь Путины Оросуудын эрх ашгийг хамгаалж байна хэмээнд Украинд дайран орсонд хариу барьж буй дипломат арга юм. Энэ нь Путинд өгч буй “Би Америкчуудын эрх ашгийг хамгаалж Арктикт танай цэргүүдийг бут цохино. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэсэн сануулга билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн II дайны дараахан, 1946 онд дэлхий нийт барууны болон Зөвлөлтийн нөлөөний хүрээгээр хуваагдаж байх үед 100 сая ам.доллараар энэ арлыг худалдаж авах санал тавьж байв. Дани улсын мэдэлд 300 гаруй жилийн турш байгаа Гренланд арлын хүн бүрд нэг сая ам.доллар өглөө гэхэд нийт үнэ 57 тэрбум ам.доллар болж байна. Хэрэв тус арлыг Дональд Трамп худалдаж авч чадвал 1803 онд Луизиана мужийг францчуудаас 15 сая ам.доллараар худалдаж авсан ерөнхийлөгч Томас Жефферсон, 1867 онд Аляскыг Оросуудаас 7.2 сая доллараар худалдаж авсан ерөнхийлөгч Эндрю Жонсон нартай адил АНУ-ын түүхэнд нэрээ мөнхлөх болно. Арктик нь байгалийн асар их баялагтай, бас дэлхийн дулаарлаас болж худалдааны хамгийн дөт усан зам болсон. Гэхдээ энэ зам дээр олон улсын журмыг зөрчин ОХУ цэргийн бааз байгуулж, Хятад ч нөлөөгөө тогтоох гэж оролдож байна. Иймээс АНУ хүйтэнд зохицсон Финлянд, Норвеги, Канадын цэргүүдтэй хамт Арктикт нөлөөгөө тогтоохыг хүсч байна. Дональд Трамп хүйтэн уур амьсгалтай Канадыг АНУ-ын 51 дэх муж ул болгох гээд буйн цаад учир энэ. Учир нь АНУ-д хүйтэнд зохицсон хуурай замын цэрэг байхгүй. Мөн Украинд хэрэглэж буй барууны орчин үеийн гэгдээд буй зэвсгүүд нь үнэндээ бол өнгөрсөн зууны 70, 80-аад оны технологи. Харин энэ зууны шинэ зэвсгүүдээ барууны улсууд Украин, Израилийн дайнд туршин алдааг нь засан үйлдвэрлэж, армиа зэвсэглэж эхэлсэн. Харин жинхэнэ орчин үеийн зэвсгүүдийн харилцан зохицлыг бий болгож үр дүнтэй болгоно гэдэг огт өөр асуудал. Ингэхийн тулд өөрсдөө бүх шинэ зэвсгээ нэгэн зэрэг бүгдийг нь байлдаанд оруулж туршихаас өөр аргагүй. Энэ бай нь Арктикт байгаа орос цэргүүд. Ингэсэн цагт л АНУ-ын ерөнхийлөгч Хятадын тэргүүнд өөрийн болзлыг тулгах боломжтой болно. Бас Арктикт нөлөөгөө тогтоож, гол өрсөлдөгч гэгдэж байгаа Хятадыг буулгаж авсан ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд үлдэнэ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилжээ DNN.mn

Өмнөд Солонгосын мөрдөгчид импичмент зарлуулсан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилж, онц байдал тогтоосонтой нь холбогдуулан байцаалт авахаар авч явжээ.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг 10:33 цагт гүйцэтгэсэн байна.

Телевизийн шууд дамжуулж буйг үзэхэд, Юн Сог Ёлийг суулгасан автомашин ба дагалдах цуваа Сөүлийн төв дэх ерөнхийлөгчийн ордноос гарч, тус хотоос өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-ын төв байрыг зорьжээ.

Э.Хулан