Categories
гадаад мэдээ цаг-үе

Д.Трамп койн гаргаснаа мэдэгджээ DNN.mn

$TRUMP гэдэг мемекойн гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Хэрэглэгчид эхний өдөр 200 сая койн худалдаж авах боломжтой байсан байна. Энэ тоо дараагийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум болох ёстой. “Бид Ялалтаа тэмдэглэх цаг нь болжээ. Миний маш онцгой Трампын нийгэмлэгт нэгдээрэй” гэж тэрбээр бямба гарагт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.

Арилжааны эхний нэг цагийн дотор $TRUMP криптовалютын зах зээлийн үнэлгээ 3 тэрбум ам.доллар болсон бол нэг цаг  30 минутын  дараа 4.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Д.Трамп криптовалютын салбарыг дэмжинэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард криптовалют олборлогчдын (майнинг) төлөөлөгчидтэй уулзжээ. Энэ уулзалтын дараа Д.Трамп үлдсэн бүх биткойныг Америкт олборлох ёстой гэж “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичиж байв.

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа биткойны ханш хэд хэдэн удаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 100 000 ам.долларыг давсан юм.

Categories
гадаад мэдээ

Израилийн армийн энэ удаагийн эхний ялалт DNN.mn

Хоёр талд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Катарын ерөнхий сайд Мохаммед бин Абдул Рахман Аль Тани энэ сарын 15-ны лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Израилийн эрх баригчид болон террорист ХАМАС бүлэглэлийн удирдлагууд гал зогсоох, террористуудад барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээнд гарын үсэг зурлаа. Байлдааны ажиллагаа нэгдүгээр сарын 19-нд зогсоно” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Бид Ойрхи Дорнод дахь барьцааны хүмүүсийн талаар тохиролцоонд хүрлээ. Тэд удахгүй суллагдана” гэж Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ. The Times of Israel болон Британийн хэвлэл мэдээллийн BBC компани зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан тухай бичжээ.

Аль Тани Израиль, ХАМАС хоёрын хооронд байгуулсан гэрээний нөхцөлүүдийн талаар “Хэлэлцээрийн хүрээнд эхний шатанд 42 хоногийн хугацаанд гал зогсоож, Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг бүлэг бүлгээр цувуулан суллахаар тусгасан. Үүний хариуд Израиль дахь Палестин хоригдлуудыг Израилийн энгийн иргэн бүрд 30, цэрэг бүрд 50 палестин ногдуулан суллах болно” гэж мэдээлэв. Израилийн удирдлага, зэвсэг, мөнгөгүй болсон ХАМАС-ын дайчид болох палестинчуудыг ийнхүү олноор нь суллахаар болов.

2023 оны аравдугаар сарын 7-нд Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс хурцадсан. Учир нь Европын холбоо болон АНУ алан хядах байгууллага хэмээн үздэг, Кремль гардан бий болгосон, лалын радикал ХАМАС хөдөлгөөн Израилийн эсрэг томоохон хэмжээний гэнэтийн халдлага үйлдсэн билээ. Террористууд Израиль руу их хэмжээний пуужин, дроноор цохилт өгч, нутаг дэвсгэрт нь нэвтэрч, орчин үеийн Израилийн төрийн түүхэнд хамгийн олон энгийн иргэдийг устгаж, 1200 орчим хүний аминд хүрсэн. Зэвсэгт этгээдүүд мөн 250 гаруй хүнийг барьцаалж, Газын зурвас руу авч явсан. Барьцаалагдсан хүмүүсийн заримыг сольж, эсвэл сулласан бол зарим нь нас баржээ. Израиль хариуд нь ХАМАС-т дайн зарласан. ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Газын зурваст хуурай замын ажиллагаа болон бөмбөгдөлтөд 45 мянга гаруй палестин хүн амь үрэгдээд байна. Гэсэн хэдий ч энэ статистикийг яг хэрхэн бүрдүүлсэн, ялангуяа амиа алдагсдын дунд хэдэн Исламын дайчид байсан, эсвэл байгалийн шалтгаанаар эмнэлгүүдэд нас барсан палестинчууд багтсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа билээ.

Палестины ХАМАС зэвсэгт дайчдыг Герман, АНУ, Израиль болон Арабын хэд хэдэн оронд террорист байгууллага гэж үздэг юм. Харин Ливаны радикал шийтийн Хезболла хөдөлгөөн ХАМАС-ыг дэмжиж байлдав. Хезболла бүлэглэл Израилийг Ливанаас байнга буудаж эхэлсэн. Иймээс Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт Хезболлагийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж тэднийг үндсэнд нь устгасны дараа нь хөрш Ливаны нутаг дэвсгэрээс удахгүй цэргээ бүрэн гаргана гэж мэдэгдсэн. ХАМАС-ыг дэмжиж байсан Сирийн дарангуйлагч засаглал нуран унаж, тэднийг дэмжиж байсан Йемений Хуситуудын зэвсэгт бүлэглэл өнөөдөр өөрийн нутагт Израилийн агаарын цохилтод өртөн Хезболлагийн хувь заяаг давтаж байна. Ийнхүү 10 сая хүнтэй Израилийн арми 200 сая хүн амтай лалын улсуудын зэвсэгт бүлэглэлүүдийг буулган авч Иран ганцаардаж үлдэв. Энэ удаа Ираны эсрэг Израильтай хамт АНУ зогсох нь тодорхой болоод байна

Categories
гадаад мэдээ

 Олон сая уншигч, үзэгчдээ алджээ DNN.mn

Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн онд олон сая уншигч, үзэгчдээ алдсан байна. Энэ тухай “LiveInternet статистик” сайт “Энэ хавар 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй, ерөнхийлөгч Владимир Путины дуртай сонин болох “Комсомольская правда” (КП) сонин жилийн хугацаанд уншигчдынхаа бараг гуравны нэгийг алдаж, өөрийнх нь вэб сайтын өдөр тутмын дундаж урсгал 6.5 саяас 4.3 сая хэрэглэгч болж буурчээ” гэж бичжээ. Энэ нь “Московский комсомолец” сонины тав дахь уншигч бүр (-22 хувь) алга болжээ гэсэн үг юм. Мөн “Gazeta.ru”-г уншигчдын тоо 14 хувиар буурсан байна. Дараа нь “РИА Новости” болон “Lenta.ru” сайтуудын нэр хүнд 12 ба 11 хувиар тус тус буурчээ. ТАСС хамгийн бага хохирол амссан бөгөөд 2023 оны 7 дугаар сард эрх баригчид “Вагнер”-ын үймээн самууныг хэт нарийвчилсан мэдээлэл тавьсанд дургүйцсэний улмаас шинэ гүйцэтгэх захирлыг ажиллуулах болсон тус сайтыг ашигласан иргэдийн тоо гурван хувиар буурсан байна.

Оросын Холбооны телевизийн сувгууд мөн уналтад орж, олон цагийн ток шоугаар Оросын эдийн засгийн “амжилт”, Украинтай хийж буй дайныг магтаж, Сталины хэлмэгдүүлэлтийг давтах хэрэгтэй хэмээн уриалж, Европт цөмийн цохилт хийхийг санал болгодог сувгууд хэдэн сая үзэгчдээ алджээ. “NTV” телевиз үзэгчдийнхээ 13 хувийг алджээ. Харин Оросын “Первый канал”-ын үзэгчдийн тухай мэдээлэл хаалттай байна. Гэсэн хэдий ч “Mediascope” сайтын мэдээлснээр 2024 онд Оросын телевизийн энэ гол суваг түүхэндээ анх удаа өдөр тутмын дундаж үзэгчдийн тоогоор тавдугаар байр хүртэл ухарч, “REN TV”-д өөрийн байрыг тавьж өгчээ. Ерөнхийдөө оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш “Первый канал” суваг үзэгчдийнхээ бараг дөрөвний нэгийг алдаад байна. Гэсэн хэдий ч Оросын эрх баригчид суртал ухуулгын ажилд асар их мөнгө цацсаар байна. Засгийн газар нь 2025 оны төсөвт улсын телевиз, хэвлэл мэдээлэл, интернэтийн төслийн санхүүжилтэд 137.2 тэрбум рубль төсөвлөж шинэ түүхэн амжилт тогтоожээ.

Энэ нь 2024 онтой харьцуулахад 15.9 тэрбум рубль буюу 13 хувиар их байна. Оросын суртал ухуулга нь сард дунджаар 11.4 тэрбум рубль буюу долоо хоногт 2.6 тэрбум рубль улсын төсвөөс авч байгаа бөгөөд санхүүжилтийн ихэнх нь улсын телевизийн сувгуудад очсон хэвээр байна. Эхний дэмжлэг нь “Телевизийн долгионыг дүүргэхийн тулд” зургаан тэрбум рублийн зорилтот татаас өгөхөөр төлөвлөсөн явдал юм. Кремль “Первый канал”, “НТВ”, “ВГТРК”, “Оросын олон нийтийн телевиз”, “Карусель” зэрэг сувгуудад 100 мянга хүрэхгүй хүн амтай суурин газруудад нэвтрүүлэг явуулахад нь зориулж 18.6 тэрбум рубль төсөвлөжээ. Дмитрий Киселевийн удирдлага дор байдаг “РИА Новости” агентлагийн төв оффисын санхүүжилт л гэхэд 10.9 тэрбум рубль болж, 17 хувиар өссөн байна. ТАСС-ын зардал 26 хувиар нэмэгдэж, 4.8 тэрбум рубль болжээ.

Нэмж дурдахад, 2024 онд төрөөс санхүүжилт аваагүй гэгдэж байгаа “Regnum агентлаг” болон “Комсомольская правда” сонин гэхэд л эхнийх нь 152 сая рублийн, сүүлийнх нь 438.7 сая рублийн улсын татаасаар санхүүжих юм байна.

Categories
гадаад мэдээ

Калифорнид гарсан түймрийн хохирол 275 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

АНУ-ын Калифорни мужид гарсан түймрийн хохирол урьдчилсан байдлаар 275 тэрбум ам.долларт хүрчээ.

Хүчтэй ойн түймэр энэ сарын 7-нд Лос-Анжелес хотын тойрогт эхлээд асаж улмаар тансаг сууц бүхий Пасифик-Палисейдс дагуул хот нэрвэгдсэн юм. 30 гаруй хүн амиа алдаж, 12 300 байшин барилга түймэрт бүрэн сүйджээ.

Ойн түймрийн хохирлын үнэлгээг өмнө нь 150 тэрбум гэж тооцож байсан юм. Харин шинэчилсэн үнэлгээгээр гамшгийн нийт эдийн засгийн хохирол 250–275 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Лос Анжелесийн түймрийн улмаас нас барагсдын тоо 25 хүрчээ DNN.mn

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотыг тойрон гарч буй түймрүүдийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 25-д хүрчээ.

Одоогийн байдлаар 23 мянга гаруй акр газрыг шатаасан Лос Анжелесийн Палисад хороолол дахь түймрийг зөвхөн 17 хувь хяналтдаа авчээ. 14,117 акр газар шатаасан Итоны галыг 35 хувь хяналтдаа авсан байна. 799 акр газар шатаасан Хурстийн галыг албаныхан 97 хувь хяналтдаа авчээ.

“Accuweather” сайтын тооцоолсноор бол түймрүүдийн улмаас 250 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп АНУ-ын түүхэнд нэрээ мөнхлөх үү DNN.mn

Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдаж авахыг оролдсон боловч Дани 80 жилийн өмнөх шигээ дэлхийн хамгийн том арлаа АНУ-д худалдахаас татгалзсан билээ. Харин Трамп Цагаан ордонд эргэн ирэхээсээ өмнө энэ санаагаа дахин гаргаж ирэв.

Сүүлийн таван жилийн хугацаанд манай гарагийн хамгийн том арлын цэрэг, эдийн засгийн ач холбогдол улам л нэмэгдэв. Энэ нь дэлхийн дулаарал, ОХУ-ын Украины эсрэг дайн, АНУ-ын гол өрсөлдөгч Хятад өөрийн цэрэг, эдийн засгийн байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой байв.

Гренланд нь “ногоон газар” гэсэн нэр боловч энэ арлын газар нутгийн 80 гаруй хувь нь мөсөнд хучигдсан байдаг бөгөөд 57 мянган хүн амтай. Ийм аралд Трамп яагаад дурлаад байна вэ?

Гренландын эрэг орчим олон төрлийн загасаар баялаг бөгөөд арлын гүнд ч хүмүүсийн сонирхол татах зүйл их бий. Учир нь дэлхийн мөсөн голууд хайлж байгаа тул шинжлэх ухаанд чухал хэрэгтэй эрт галавын амьтдын яс энэ арлаас олборлоход хялбар болж байна. Орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын ховор элементүүдийн дэлхийн хэрэгцээний 70 гаруй хувийг зөвхөн хятадууд үйлдвэрлэдэг. Харин Трамп өнөөдөр Хятадын худалдаанд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэж заналхийлсэн. Трампын энэхүү заналхийллийн хариуд Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сард батлан хамгаалах салбарт нь өргөн хэрэглэгддэг галли, германий, сурьма зэргийг Америкт нийлүүлэхээ хязгаарласан. Тэгвэл Гренландад газрын тос, уранаас гадна газрын ховор элементүүд болох неодим, празеодим, диспрозиум, тербиум гэх мэт газрын ховор металлуудын арвин нөөц бий. Хятадууд энэ арлыг сонирхож, 2018 онд Гренландад хоёр нисэх онгоцны буудал барих гэж байсан ч Дани өөрийн автономит бүс нутгийн эрх баригчдад үүнийг нь зөвшөөрөөгүй юм.

Тус арал нь стратегийн чухал ач холбогдолтой Арктикийн захад оршдог онцлогтой. Харин Арктик нь байгалийн асар их баялагтай, хамгийн гол нь дулаарлаас үүдэн мөс нь хайлж, дэлхийн худалдааны товч зам болж байгаа билээ. Энэ нь АНУ Арктик тивд Хятад, Оростой сөргөлдөхөд энэ арал Пентагоны хувьд “гол хаалга”-ны үүрэг гүйцэтгэх болно гэсэн үг юм. Европоос Хойд Америк руу хүрэх хамгийн дөт зам нь Гренландаар дамждаг. Мөн Атлантын далайн Гренланд, Исланд, Их Британийн хоорондох хэсэг нь Орос, Европын хооронд цэргийн мөргөлдөөн гарах үед далай дахь хамгаалалтын гол шугам болох ач холбогдолтой. Мөн дайн дэгдсэн тохиолдолд Америкаас Европ руу цэрэг, техник хүргэх далайн энэ шугамыг заавал хяналтдаа байлгах шаардлагатай. Иймээс л АНУ ЗХУ-тай хийсэн хүйтэн дайны үеэс тус арал дээр цэргийн бааз байгуулсан. Гренланд нь АНУ-д дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалахад тун ч тохиромжтой нутаг учир Трамп өнгөрсөн долоо хоногт “Америкт эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс Гренланд хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн бөгөөд энэ арлыг өөртөө нэгтгэхийн тулд цэргийн хүч ашиглахыг үгүйсгээгүй билээ. Дональд Трамп Панамын суваг, Гренландын аралд АНУ нөлөөллөө тогтооно гэж буй нь Путины Оросуудын эрх ашгийг хамгаалж байна хэмээнд Украинд дайран орсонд хариу барьж буй дипломат арга юм. Энэ нь Путинд өгч буй “Би Америкчуудын эрх ашгийг хамгаалж Арктикт танай цэргүүдийг бут цохино. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэсэн сануулга билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн II дайны дараахан, 1946 онд дэлхий нийт барууны болон Зөвлөлтийн нөлөөний хүрээгээр хуваагдаж байх үед 100 сая ам.доллараар энэ арлыг худалдаж авах санал тавьж байв. Дани улсын мэдэлд 300 гаруй жилийн турш байгаа Гренланд арлын хүн бүрд нэг сая ам.доллар өглөө гэхэд нийт үнэ 57 тэрбум ам.доллар болж байна. Хэрэв тус арлыг Дональд Трамп худалдаж авч чадвал 1803 онд Луизиана мужийг францчуудаас 15 сая ам.доллараар худалдаж авсан ерөнхийлөгч Томас Жефферсон, 1867 онд Аляскыг Оросуудаас 7.2 сая доллараар худалдаж авсан ерөнхийлөгч Эндрю Жонсон нартай адил АНУ-ын түүхэнд нэрээ мөнхлөх болно. Арктик нь байгалийн асар их баялагтай, бас дэлхийн дулаарлаас болж худалдааны хамгийн дөт усан зам болсон. Гэхдээ энэ зам дээр олон улсын журмыг зөрчин ОХУ цэргийн бааз байгуулж, Хятад ч нөлөөгөө тогтоох гэж оролдож байна. Иймээс АНУ хүйтэнд зохицсон Финлянд, Норвеги, Канадын цэргүүдтэй хамт Арктикт нөлөөгөө тогтоохыг хүсч байна. Дональд Трамп хүйтэн уур амьсгалтай Канадыг АНУ-ын 51 дэх муж ул болгох гээд буйн цаад учир энэ. Учир нь АНУ-д хүйтэнд зохицсон хуурай замын цэрэг байхгүй. Мөн Украинд хэрэглэж буй барууны орчин үеийн гэгдээд буй зэвсгүүд нь үнэндээ бол өнгөрсөн зууны 70, 80-аад оны технологи. Харин энэ зууны шинэ зэвсгүүдээ барууны улсууд Украин, Израилийн дайнд туршин алдааг нь засан үйлдвэрлэж, армиа зэвсэглэж эхэлсэн. Харин жинхэнэ орчин үеийн зэвсгүүдийн харилцан зохицлыг бий болгож үр дүнтэй болгоно гэдэг огт өөр асуудал. Ингэхийн тулд өөрсдөө бүх шинэ зэвсгээ нэгэн зэрэг бүгдийг нь байлдаанд оруулж туршихаас өөр аргагүй. Энэ бай нь Арктикт байгаа орос цэргүүд. Ингэсэн цагт л АНУ-ын ерөнхийлөгч Хятадын тэргүүнд өөрийн болзлыг тулгах боломжтой болно. Бас Арктикт нөлөөгөө тогтоож, гол өрсөлдөгч гэгдэж байгаа Хятадыг буулгаж авсан ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд үлдэнэ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилжээ DNN.mn

Өмнөд Солонгосын мөрдөгчид импичмент зарлуулсан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилж, онц байдал тогтоосонтой нь холбогдуулан байцаалт авахаар авч явжээ.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг 10:33 цагт гүйцэтгэсэн байна.

Телевизийн шууд дамжуулж буйг үзэхэд, Юн Сог Ёлийг суулгасан автомашин ба дагалдах цуваа Сөүлийн төв дэх ерөнхийлөгчийн ордноос гарч, тус хотоос өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-ын төв байрыг зорьжээ.

Э.Хулан

Categories
гадаад мэдээ

Лос Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 24 хүрчээ DNN.mn

АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес хот орчимд зургаа дахь өдрөө шатаж буй түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24 хүрчээ.

Амралтын өдрүүдэд салхи багатай байсан нь галыг тодорхой хэмжээнд унтраахад том нөлөө үзүүлэв.

Одоогоор гурван газар түймэр гарч байгаа нь

  • Палисэдсийн түймэр 9300 га талбайг шатааснаас 11 хувийг нь унтраасан.
  • Итоны түймэр 5600 га талбайг шатааснаас 27 хувийг нь унтраасан.
  • Херстийн түймэр 323 га талбайг шатааснаас бараг бүхэлд нь унтраасан байна.

Түймрийн бүсэд 16 мянга орчим гал сөнөөгч ажиллаж байгаа юм.

 

А.НОМИН

Categories
гадаад мэдээ

Бүх зүйл Дональд Трампаас хамаарна DNN.mn

Өнгөрсөн баасан гаригт АНУ сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хатуу арга хэмжээ авч, Оросын нефтийн салбарт шинэ хориг тавив. Энэхүү хоригийн гол зорилго нь Оросын дэлхийн янз бүрийн улс орнуудад газрын тос нийлүүлэхэд ашигладаг “сүүдрийн флот” гэж нэрлэгддэг хөлөг онгоцнуудын тээврийг таслан зогсоох явдал байв. Учир нь газрын тосны борлуулалт ОХУ-ын төсвийн орлогын гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа юм. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар Оросын нийт орлого 32.6 их наяд рубль, газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого нь энэ дүнгийн гуравны нэгийг эзэлж байгаа билээ.
Орос Украинд түрэмгийлснээс хойш барууны засгийн газрууд Москвагийн газрын тосны орлогыг хязгаарлахыг удаа дараа оролдсон ч үнэндээ бол муур хулганын тоглоом болж хувирсан билээ. Барууны улсууд Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоож, хэтэрсэн тохиолдолд нийлүүлэлт, тээвэрлэлтэд нь хориг тавьсан. Үүний хариуд Орос улс “сүүдрийн флот” бий болгож, өөрийн газрын тосыг гадны олон зуучлагч компаниудаар дамжуулан зардаг болсноор худалдан авагчид энэхүү хориг хэмжээнээс зайлсхийх боломжтой болсон. Харин энэ удаа хориг арга хэмжээг зөрчсөн бүх улсын хөлөг онгоц, даатгалын компаниуд эсвэл хувь хүмүүс уг хоригт хамрагдахаар болж байна. Мөн барууны орнууд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөхийг хүсэхгүй байгаа учир Оросын нефтийн компаниудын эсрэг шууд хориг арга хэмжээ авахдаа болгоомжтой хандаж ирсэн бол энэ удаагийн шинэ хориг арга хэмжээний дараа нефтийн үнэ шууд өсч, Брент маркийн баррель нефтийн үнэ 80 ам.доллар болов.

АНУ-ын засаг захиргаа Оросын газрын тос, байгалийн хийн салбарын эсрэг хориг арга хэмжээний энэхүү шинэ багц нь Кремлийг сар бүр тэрбум, тэрбум ам.доллар алдахад хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд “Эдгээр хориг арга хэмжээ нь Оросын газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн аль алинд нь чиглэж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа ОХУ-д сард хэдэн тэрбум долларын хохирол учруулна гэж бид найдаж байна” гэж мэдэгдэв. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлээд “Эдгээр арга хэмжээ нь Оросын цэргийн машины үндсийг сүйтгэх болно. Путины санхүүгийн гол түрийвч болсон “Сургутнефтегаз” зэрэг компаниудын энэ шинэ хоригт багтаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй ” гэж мэдэгдэв.

Энэхүү шинэ хориг арга хэмжээнд Оросын хамгийн том нефтийн компаниуд болох “Сургутнефтегаз” болон “Газпром Нефть” хамрагджээ. Эдийн засагчид “Хамгийн магадлалтай хохирол нь шинэ хориг арга хэмжээ Оросын нефтийг худалдан авч буй улсууд Орост төлбөр төлөхөд том хүндрэл учрах болно” гэжээ. “Сургутнефтегаз” нь бараг зургаан их наяд рубль буюу 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч тус компани нь Оросын газрын тосны зах зээл дээрх хамгийн хаалттай компаниудын нэг юм. Энэ нь тэдний хөрөнгийн эргэлтэд саад учирч, Оросын төсвийн орлого тасалдана гэсэн үг аж. АНУ мөн “Сүүдрийн флот”-ын үйл ажиллагаа, газрын тосны худалдаа явуулдаг хүмүүсийг уг хоригт хамруулжээ. Оросын газрын тосны хамгийн том тээвэрлэгч Совкомфлот, даатгалын компаниуд болох Ingosstrakh болон AlfaStrakhovanie, түүнчлэн газрын тосны худалдаачид хоригт хамрагдсан байна. Ерөнхийдөө энэ бүхэн оросууд “сүүдрийн флот” ашиглан газрын тосоо борлуулахад том хүндрэл учруулж болзошгүй болоод байна. Учир нь шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Балтийн тэнгисийн эрэг дэх Газпромын LNG үйлдвэр болон Мурманск мужид баригдаж байгаа Лавна болон Приморскийн хязгаарын Суходол далайн боомтуудын оператор компаниуд хүртэл багтсан байна. Нэмж дурдахад, уг жагсаалтад олон төрлийн хөлөг онгоцнуудыг нэр зааж багтаажээ. Тэдний дунд 2014 онд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд нас барсан “Total” газрын тосны компанийн тэргүүн Кристоф де Маржеригийн нэрэмжит хий тээвэрлэгч “Кристоф де Маржери” хөлөг багтжээ.

Оросын газрын тос, байгалийн хийн салбар болон газрын тос, байгалийн хийн экспорттой холбоотой 37 хүн, олон арван пүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд АНУ-ын Сангийн яамны шинэчилсэн хоригийн жагсаалтад Лукойл компанийн хамтран эзэмшигч Вагит Алекперовын хүү Юсуф Алекперов, Газпром нефтийн ТУЗ-ийн дарга Александр Дюков, Росатомын ерөнхий захирал Алексей Лихачев болон газрын тос, байгалийн хийн салбарын бусад компаниуд, түүнчлэн түүнд үйлчилдэг олон компанийн тэргүүний нэр багтжээ. АНУ-ын Сангийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн жагсаалтад хамрагдсан 37 хүний дотор ОХУ-ын 28 иргэн, Венесуэлийн найм, Латвийн нэг иргэн ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбарын 37 удирдах албан тушаалтан болон тус салбартай холбоотой аж ахуйн нэгжүүд, даатгалын компаниуд ч багтжээ. Уг жагсаалтад Оросын Совкомфлот өөрөө ч хориг арга хэмжээнд хамрагдаж байгаа бөгөөд Совкомфлоттой холбоотой бараг 200 хөлөг онгоцны нэр нэмэгдсэн байна. АНУ-ын энэхүү шинэ хориг арга хэмжээний дараа Их Британийн засгийн газар ч мөн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа тухай албан мэдэгдэл гаргав. Энэхүү мэдэгдэлд “Оросын компаниуд өдөрт нэг сая гаруй баррель газрын тос олборлож байгаа нь одоогийн үнээр жилд 23 тэрбум ам.доллар бөгөөд энэ орлого нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Украинд дайн хийхэд тус дөхөм болж байна. Газрын тосны орлого бол Путины дайны эдийн засгийн амин судас юм. Оросын нефтийн компаниудын эсрэг хийх тэмцэл нь Оросын цэргийн нөөцийг шавхах болно” гэжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми “Бид нефтийн мөнгөөр украинчуудын амь насыг эрсдэлд оруулахыг зөвшөөрөхгүй. Путинээс бидний булаан авч байгаа рубль болгон украинчуудын амийг аврахад тусална. Орос манай хамтын аюулгүй байдалд заналхийлж байгаа үед бид Путиныг мөнгөний авдраа дүүргэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын энэхүү шинэ хориг арга хэмжээ удаан үргэлжилбэл Путин дайн хийх мөнгөгүй болно. Путин дайн хийх мөнгөгүй болчихвол ОХУ задарна. Харин байдал яаж өрнөхийг ес хоногийн дараа ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп шийднэ. Харин Трампыг ямар шийдвэр гаргахад АНУ-ын шүүх нөлөөлж магадгүй болоод байна. Учир нь энэ сарын 10-ны баасан гаригт Нью-Йоркийн шүүх “АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг 130 мянган ам.доллар төлж, хүн дуугүй байлгаж сонгуульд орсон гэх түүнийг 34 зүйлд буруутгасан шийтгэл хэвээр байна. Гэвч шүүх ерөнхийлөгчийн эрх мэдлийн институцийг хүндэтгэн үзэж Трампыг энэхүү ялаас чөлөөлж байна” гэсэн шийдвэр гаргав. Шүүгч Хуан Мерчан “Трампыг аливаа болзолгүйгээр суллахыг зөвшөөрч байна. Учир нь тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон тул шүүхээс гарах аливаа шийтгэл түүнд ерөнхийлөгчийн үүргээ биелүүлэхэд нь саад болно. Үүний зэрэгцээ, энэ нь Трампын үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдлыг өөрчлөхгүй гэдгийг тодотгож байна” гэж мэдэгдэв. Ийнхүү Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх анхны эрүүгийн гэмт хэрэгтэн ерөнхийлөгч болов. Гэтэл “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх мэт бүр ч ноцтой хэргүүдийн шүүх шинээр сонгогдсон, хуучин ерөнхийлөгчийг хүлээж байгаа билээ. Энэ бүхэн Трампыг дарангуйлагчдын талд шийдвэр гаргавал байдал түүний хувьд тун ч эвгүйгээр эргэнэ гэсэн үг юм. Маш товчоор бүх зүйл Дональд Трампаас өөрөөс нь хамаарна.

Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ DNN.mn

Лос-Анжелес хот орчмын түймрийн улмаас энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хоёр өдрөөр хойшлуулсан байна. Нэгдүгээр сарын 17-нд товтой байсан энэ арга хэмжээг 19-ний өдөр болгожээ.

Кино Академийн 10000 орчим гишүүдийн дундах санал хураалт өнгөрөгч Лхагва гарагаас эхэлснийг 14-ний өдөр хүртэл мөн 2 өдрөөр сунгасан байна. Оскарын ёслолын хөтлөгч асан Билл Кристал түймэрт гэрээ алдсан, Пэрис Хилтон, Жеймс Вудс нарын гэр түймэрт өртсөн байна.

Америкийн Кино академийн гүйцэтгэх захирал Билл Крэймер Өмнөд Калифорнийг нэрвэсэн их гал түймэрт өртсөн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Лос-Анжелес дахь түймрийн улмаас Холливудад болох байсан Оскарын шагналтай холбоотой өөр олон арга хэмжээ цуцлагдаж бас хойшилж байна.

Одоогоор 3 сарын 2-нд Холливудын Долби кинотеатрт болох 2025 оны Оскарын шагнал гардуулах ёслолын товд өөрчлөлт ороогүй байна.