Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 3.1 их наяд төгрөгийн өртэй байна DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХХК найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ нь  68.3 мянган га газар хамаардаг. 2011 онд Тавантолгой ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзсэн. 2018 онд нэгтгэл нөөц гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү цэвэр нөөцийг 6.3 тэрбумаар тогтоосон байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаагүйгээс нүүрсийг сорчлон олборлож байна. Олборлосон нүүрсний 92 хувь нь коксжих нүүрс байна.

Санхүүгийн байдлыг авч үзвэл 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна.  Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Түүнчлэн 10.4 их наядын худалдан авалтын гэрээ байгуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ DNN.mn

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч унци нь 2100 ам.доллараас давлаа. Нью-Йоркийн Comex биржийн арилжаагаар арванхоёрдугаар сарын фьючерсийн үнэ 17.7 доллараар буюу  0.85 хувиар нэмэгдэн унци алт 2107.15  доллараар арилжаалагджээ. Мөнгө ч гэсэн үнээ нэмж унци нь 25.317 доллараар зарагдлаа.

“Зах зээл үнийн уналтыг хүлээж байгаа. Эдийн засгийн зогсонги  байдлын шинж тэмдэг илрэнгүүт алтны үнэ нэмэгдэх хандлагатай ” Мельбурны Capital.com компанийн шинжээч Кайл Родда хэлж буй.

Арваннэгдүгээр сарын 27-нд унци алтны үнэ 2000 ам.доллараас давсан нь энэ жилийн тавдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 696.6 сая ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Монголбанк I-X сард санхүүгийн данс 445.4 сая ам.долларын алдагдалтай байна.

2023 оны I-X сард Монгол Улсын төлбөрийн тэнцэл 696.6 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. 2022 оны мөн үед төлбөрийн тэнцэл 1.35 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2023 онд гурав дахин сайжирчээ.

5-3.JPG

Төлбөрийн тэнцлийг алдагдалтай гарахад нөлөөлж байсан урсгал дансны тэнцэл 331.55 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үүнд барааны худалдааны данс 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарснаар тайлбарлагдаж байгаа юм. Тухайлбал: оны эхний 10 сарын хугацаанд 12.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 7.6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ. Хэдийгээр барааны данс ашигтай гарсан ч үйлчилгээний данс алдагдалтай хэвээр байна.

5-2.JPG

Тайлант хугацаанд Монгол Улс тээвэр, аялал болон бусад үйлчилгээнд зарцуулсан валютын гадагшлах урсгал 2.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм. Үүнээс тээвэр 723 сая ам.доллар, аяллаас 552 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Бусад дансны хувьд хөрөнгийн данс 106.69 сая ам.долларын ашигтай, санхүүгийн данс 445.54 сая ам.долларын өглөгтэй гарсныг Монголбанк мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Гантулга: Хотын татварыг хоёр хувь болгох нь буруу DNN.mn

Улаанбаатар хотын ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт НИТХ хэлэлцэж эхэлсэн. Төсөлд хотын татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх санал тусгагдаад байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа.


-2024 оны нийслэлийн төсөв өнөө жилийнхээс 30 хувиар тэлсэн байна. Нийслэлийн татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг танай нам эсэргүүцэж байгаа харагдсан. Ер нь яагаад татвар нэмж оруулж ирсэн юм бол?

-Өнөөдөр нийслэл хотын албан татвар нэг хувь байгаа. Үүнийг хоёр хүртэлх хувь болгох боломжтой гэсэн хуулийн заалт бий. Энэхүү хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын татварыг хамгийн дээд хувиар нь буюу хоёр хувь болгоно гэж оруулж ирсэн. Хуулиараа татвар нэмэхийн өмнө эхлээд заавал иргэдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийдэг. Ингэхдээ “Ийм үндэслэлээр хотын татварыг хоёр хувь болголоо.

Татвараас цугларсан мөнгийг ийм, ийм зүйлд зарцуулна” гэх байдлаар дэлгэрэнгүй танилцуулж, тэднээр хэлэлцүүлэх ёстой. Гэтэл татвар нэмэх талаар ямар ч мэдээлэл өгөлгүй 2024 оны нийслэлийн төсөвт шууд оруулж ирлээ. Ялангуяа ковидын дараах өнөө үед эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орлого, хүмүүсийн амьжиргаа ямар болсон билээ дээ. Дээрээс нь цавчаа ногоон автобусны хулгай гарч, иргэдийн нийслэлд итгэх итгэл сул байгаа өнөө үед татвар нэмж хэрхэвч болохгүй. Хотын даргаас “Яагаад, ямар үндэслэлээр нийслэлийн татварыг нэмэх болов” гээд асуухаар “Энэ төслийг иргэдээр хэлэлцүүлсэн” гэх хариулт өгч байгааг ХҮН намын бүлэг эсэргүүцсэн юм.

-Одоо үйлчилж байгаа нийслэлийн нэг хувийн татварыг ямар, ямар салбарт ногдуулдаг юм бэ?

-Хуулиараа бүх төрлийн тамхи, согтууруулах ундаанд нэг хувийн татвар ногдуулдаг. Мөн ресторан, зочид буудал, амралтын газар, машин угаалга, авто үйлчилгээ зэрэг салбарууд багтсан байгаа. Нийслэлийн төсөвт хийсэн төрийн аудитын дүгнэлтээс харахад автомашин угаалгын газраас нэг хувийн татвар авдаггүй юм билээ. Өөр хуулиар татвараас нь түр хугацаагаар чөлөөлчихсөн юм байна. Ийм байхад автомашин угаалгын газарт шууд хоёр хувийн татвар ногдуулж болохгүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өргөн барьсан хотын хуульд татварыг нь буцааж оруулахаар тусгасан байна. Гэхдээ одоогийн хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байхад хоёр хувийн татвар авахаар төсвийн төсөл өргөн барьж болохгүй. Энэ нь өөрөө давхар хууль зөрчсөн асуудал болно.

-Хотын татварыг хоёр хувь болгохоор нийслэлийн төсөвт хэдэн төгрөг цугларах гээд байгаа юм бэ?

-Засаг даргын тооцооллоор 17 орчим тэрбум төгрөг цуглах юм байна. Тэгтэл ирэх оны нийслэлийн төсвийн нийт хэмжээ 2.6 их наяд төгрөг байна гэж оруулж ирсэн. Энэ бол урьд өмнө байгаагүй их мөнгө.

Нийслэлийн төсөв нэмэгдээд явна гэдэг сайн үзүүлэлт. Гэхдээ дээр дурдсан ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, нийслэлд итгэх иргэдийн итгэл суларчихсан өнөө үед заавал татвараа нэмнэ гэдэг зарчмын хувьд буруу.

-Татвар нэмчихлээ гэж бодъё. Төсөвт цугларах 17 тэрбум төгрөгөөр нийслэлд юу, юу хийхээр төлөвлөсөн юм бол?

-Нийслэлийн татварыг нэмж байгаад иргэдийн амьдралд тулгамдсан асуудлуудаа шийдье гэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл тийм зүйл огт харагдахгүй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг бол үер усны гамшиг.

Өнгөрсөн зун гэхэд нийслэлд үерийн улмаас ямар их гарз, хохирол нүүрлэснийг бүгд мэдэж байгаа. Тэгвэл ирэх оны нийслэлийн төсөвт үерт зориулж нийт 12 тэрбум төгрөг тавьсан. Үүний таван тэрбум нь Жаргалантын аманд хийгдэх ажил байна. Яг үнэндээ энэ зун хотын төвөөр урссан үер тэр дундаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлбэ гол дагуу ямар их аюул боллоо доо. Гэтэл үүн дээр нэг ч төгрөг тавиагүй байх жишээтэй. Ядаж татвар нэмээд “Сэлбэ голынхоо түр даланг бүр болгоё” гэдэг ч юм уу. Эсвэл ийм учир шалтгаанаар татварын хэмжээг нэмэгдүүлж байна гэж ерөөсөө тайлбарлахгүйгээр шууд нэмж болохгүй.

-Ер нь МАН найман жил төр барихдаа татвар нэмэхээс өөр юу ч гийгүүлсэнгүй гэж ард түмэн шүүмжилж байгаа. Нийслэлийн албан татвараас гадна өөр ямар, ямар төрлийн татвар нэмэгдэж байгаа бол?

-Татварын хувь хэмжээг хуулиараа УИХ тогтоодог. Нийслэлийн татварын тухайд дээд хэмжээг нь хоёр хувь байна гээд УИХ тогтоосон. Нийслэл өөрсдөө ИТХ-аараа хэлэлцээд шийдвэрлэх хуулийн гаргалгаа бий. Ер Үндсэн хуульд татварын хувь хэмжээг хуулиар тогтооно гэж байгаа. Иймд аливаа татварыг нэмэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал л даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ долоо хоногт эхний ээлжийн 2500 орчим тонн түлш Замын-Үүдэд ирнэ DNN.mn

БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд импортлогч ААН-үүд мөнгөө төлсөн хэмээн УУХҮ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Энэхүү захиалсан түлшний хэмжээ болон хэзээ ирэх талаар Ашигт Малтмалын Газрын Тосны Газраас/АМГТГ/ тодруулахад “БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш авахаар захиалгаа өгсөн. Эдгээр нь 46 вагон болох бөгөөд эхний ээлжийн 2,500 орчим тонн түлш үйлдвэрээсээ хөдөлсөн, замдаа тээвэрлэгдэж яваа. Төмөр замын ачаалал үүсэхгүй бол энэ долоо хоногийн дунд үеэр Замын-Үүдэд ирнэ. Манай талаас түлшээ авах хоосон вагоноо бэлдсэн.

Хятадаас газрын тосны бүтээгдэхүүн импортлоход цариг шилжүүлж, ачихад хугацаа шаардагддаг.

Манай улс сард 90,000 гаруй тонн дизелийн түлш хэрэглэдэг, БНХАУ-аас захиалсан түлш ирснээр 10 хоногийн нөөцтэй болно.

Бензин, дизель түлш ОХУ-аас тасралтгүй импорт хийгдэж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байдалтай байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Замын-Үүд боомтод захиалсан түлш ирчхээд ачаалал үүсгэсэн асуудал гараагүйг тодотгов.

Categories
мэдээ эдийн-засаг

2023 оны эхний гурван улиралд ДНБ 6.9 хувиар өсчээ DNN.mn

2023 оны эхний гурван улиралд ДНБ 6.9 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд аль салбарын өсөлт нөлөөлсөн талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцууллаа.

Уул уурхай

+3.4 нэгж хувь-Гадаад валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд тус салбар эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж байна.

Тээвэр

+2.1 нэгж хувь. Уул уурхай, худалдааны салбарын идэвхжлийн нөлөөгөөр энэ салбар өсөж байна.

Үйлчилгээ

+ 1.3 нэгж хувь. Аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхжилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбар өсөж байна.

Худалдаа

+0.7 нэгж хувь. Аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхижилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбар өсөж байна.

Хөдөө аж ахуй

-1.6 нэгж хувь. Салбарын 91 хувийг мал аж ахуй, 9 хувийг газар тариалан бүрдүүлдэг. Өнгөрсөн оны тааруу зуншлага, зуд, байгалийн гамшгийн үр нөлөөгөөр их хэмжээний мал хорогдсон нь бодит өсөлтийг бууруулсан хэмээн дүгнэж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх долоо хоногт 9000 тонн дизель түлш хилээр орж ирнэ DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102.6 мянган тн дизель түлш импортоор орж ирснээс ОХУ-ын “Роснефть” компаниас 57.4 мянган тн, “НефтеХимСервис” компаниас 17.3 мянган тн, бусад нийлүүлэгчдээс 26.5 мянган тн, БНХАУ-аас 6.1 мянган тн тус тус импортолсон байна.

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ОХУ-аас нийт 581 шатахуунтай вагон замд явж байгаагаас 399 нь дизель түлштэй вагон /22,320 тн/, 182 нь автобензинтэй вагон /10,920 тн/ байгаа бол сүүлийн 3 хоногт 113 вагон буюу 6,780 тн дизель түлш татан аваад байна.

Түүнчлэн БНХАУ-аас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3500 тн дизель түлш орж ирснээс гадна 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан.

Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn

Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ.

Тодруулбал, Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо байгуулагдсан.

УИХ-ын гишүүн,  Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Оргилболд: Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон DNN.mn

Эдийн засагч С.Оргилболдтой Монгол Улсын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Он шувтарч байна. Энэ 2023 оны эдийн засгийн үзүүлэлт ямар байв. Мэдээж тодорхой өсөлт ажиглагдаж байх шиг байна, тийм үү?

– Ирэх оны төсвийг батлаад удаагүй байна. Миний хувьд УИХ Төсвийн тухай хуулиа он гаргаад дахиж харах болов уу гэж бодож байна. Учир нь маш замбараагүй төсөв батлагдсан.

Мэдээж эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд харагдсан нь үнэн. Гэхдээ улсын төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлттэйгөө илүү сайн уялдуулж өгөх ёстой байсан. Энэ ажлыг маш хариуцлагагүй дутуу хийсэн. Тиймээс бодит өсөлт харагдахгүй гэсэн үг. Угтаа боломж бидэнд байна. Гэвч тэр боломжоо бид ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ жилийн тухайд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй өндөр байлаа. Түүнээс гадна маш тогтвортой байж ирлээ. Энэ тогвортой байдал гэхдээ удаан үргэлжилдэггүйг өнгөрсөн хугацаанд бидэнд тодорхой харуулж байгаа шүү дээ. Гэтэл Засгийн газар энэ байдлыг өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэлтээ хийсэн нь том алдаа. Он гараад нүүрсний болоод, зэсийн үнэ унах магадлалтай байгааг олон улсын эдийн засгийн судлаачид анхааруулж байна. Учир нь Хятад улсад одоо ч гэсэн цар тахлын нөлөөлөл арилаагүй байна. Эдийн засаг нь амаргүй үеийг туулж байна. Америкийн хувьд улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа нь дэлхийн эдийн засагт зарим нэг талаараа сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм билээ. Тиймээс бидний хувьд өнөө маргаашийн өсөлтөд тулгуурлаж улсын эдийн засгийн бодлогоо гаргах нь дэндүү эрсдэлтэй байлаа. Тиймээс л оны дараа УИХ, Засгийн газар төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх байх.

-Засгийн газрын зүгээс Монгол Улсын эдийн засаг энэ онд зургаан хувиар өслөө гэж байгаа. Энэ өсөлт нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол. Иргэдийн амьдралд мэдэгдэж байгаа зүйл ажиглагдах юм уу?

-Эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдээгүй. Гэхдээ өмнөх онуудтай хариуцуулахад өсөлт бол явагдаж байгаа.

Энэ оны хувьд 5.2 хувь, ирэх онд 6.5 хувиар өсөх хандлагатай байгаа нь үнэн. Энэ нь БНХАУ-д Монголоос авдаг түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, Таван толгойн нүүрсний ордуудыг Хятадтай холбосон төмөр замууд ашиглалтад орж, гүний уурхай ажиллаж эхэлсэнтэй холбоотой гэж ойлгож болно.

Аялал жуулчлалын салбар бүрэн сэргэсэн нь ноос ноолууран бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын ажиллагааг сайжруулахад түлхэц болсон. Экспорт, уул уурхай, аялал жуулчлалын салбар өссөөр байвал хэтийн төлөвийг бэхжүүлж магадгүй юм. Гэхдээ дэлхий даяар бодлогын хүү нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хэтийн төлвийн гол эрсдэл болно. Үүнийг бид маш сайн анхаарч харах хэрэгтэй. Манайд нэг сонин үзэгдэл байдаг. Яг эдийн засаг өсөх бололцоотой үед төсөв нь батлагддаг. Баахан халамж тараадаг. Давхцаад шинэ жил, цагаан сар гээд нийтийн тэмдэглэлт баярын өдрүүд тохиодог. Үүнээс шалтгаалж, эдийн засгийн үргүй зардлууд нэмэгддэг. Ямар ч амьгүй эдийн засгийн урсгал он дамжин явагддаг. Үүнээс болоод өсөх боломжоо бид үргүй зардлаараа таг зогсоочихдог. Дахиад мөнгөний ханш унадаг. Валютын нөөц эрс багасдаг. Үүнээс шалтгаалж эдийн засгийн өсөлт хасах руу тэмүүлдэг. Ийм нэг сонин “чөтгөрийн тойрогт” Монгол Улсын эдийн засаг эргэлдэж байна. Үүнээс гарах хамгийн энгийн шийдэл бол Улсын төсвийг батлахдаа нэгдүгээрт, ямар ч алдагдалгүй батлах. Хоёрдугаарт, халамжийг 2-3 дахин бууруулах шаардлагатай. Нэмээд бодлогын хүүгээ багасгах, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шаардлагатай. Мөн импортын бараа бүтээгдэхүүний урсгалд хязгаарлалт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл яг эдийн засаг өсөх бололцоотой үед нийтээрээ бүсээ чангалж байх бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тэгэж чадвал бид энэ тойргоосоо гарч чадна.

-Инфляци хамгийн өндөр түвшинд буюу 16.9 хувьд хүрч байсан. Одоо яг ямар түвшинд байна. Цаашид Засгийн газрын дэвшүүлсэн зорилт болох зургаан хувь руу орох боломж бий юу?

-Энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Монгол Улсын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм. Мөн цаг агаар, өвөлжилтийн байдал гэх зэрэг манай орны өөрийн онцлог эрсдэлүүд нь хэдийгээр урьдчилж таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус зүйлс боловч инфляцийн төсөөлөлд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлс. 2023 онд Монгол Улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай байгаа. Яг одоогийн байдлаар инфляци нэг оронтой тоо руу орсон. Өөрөөр хэлбэл 9.4 хувьтай байгааг Монголбанкны мэдээллээс харж болно. Гэхдээ удахгүй баяр болох гэж байна. Тиймээс энэ бууралт дахиад хоёр оронтой тоо руу орох эрсдэлтэй. Ер нь цаашид инфляцийн түвшин алгуур буурах дүр зураг харагдаж байгаа. Мэдээж зургаан хувьд хүрэх эсэх нь Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтаас шууд хамаарна.

-Цаашид ер нь Монголын эдийн засгийн өсөлтийг бодит байдлаар хэрхэн нэмэгдүүлэх боломжтой юм бэ?

-Ирэх 2024 оны төсвийг зарим нь ашигтай баталсан гэж яриад байгаа. Төсөв ашигтай байна гээд бүх зүйл сайхан болж байна гэсэн үг биш. Татварын орлого биелж байгаа. Цаашдаа Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолсноос илүү хурдтай саарвал яах вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Хил дээр гацаа саад үүсэх, Хятад Монголоос импортоор авдаг түүхий эдийн хэмжээндээ хязгаарлалт тогтоовол яах вэ. Бид үүнд илүү анхаарч бэлдэх хэрэгтэй. Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон. Ийм шинэчлэл хийхгүй бол одоогийн эдийн засгийн өсөлт цаг зуурынх байгаад дахиад л хямралд өртөж мэднэ. Дотоод нөөц боломжоо ашиглан татварын сууриа тэлэх хэрэгтэй байна. Ингэвэл илүү тогтвортой татварын орлого төсөвт бүрдэнэ. Цаг үеийн шинж чанартай төсвийн тэлэлтийн бодлогоо дуусгавар болгон хумиж, эдийн засгийн хэвийн өсөлттэй үеийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтуудын үр ашгийг дээшлүүлэх нь чухал. Эдгээр хөрөнгө оруулалт нь дандаа Монгол Улсын өрсөлдөх болон шингээх чадварыг сайжруулахад чиглэх учиртай. Төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн багтаамж шингээх чадвартай нь уялдуулахгүй бол улирлын шинжтэй эдийн засгийн мөчлөгдөө амждаггүй.Орлого өндөр байгаа үед төсвийн хуримтлалаа хийхгүй бол болохгүй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тяньжинд Монгол Улсын хилээр орж ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын талаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос танилцуулав.

Энэ сарын сарын 1-нээс 26-ны хооронд тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарчээ.

Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4050 орчим чингэлэг байгаа аж. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа бөгөөд Эрээн-Замын-Үүд чиглэлд дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгааг дээрх холбооноос мэдээлжээ.   Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1,023 чингэлэг байгаагаас ачаатай 886, хоосон 189 чингэлэг байна.