Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн ихэнх хөрөнгө Капитал банкинд байна

Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар 532 тэрбум төгрөг арилжааны 8 банкинд байршиж, дундаж хүү нь 10.7 хувьтай байгаа юм. Энэхүү 532 тэрбумаас 190 тэрбум төгрөгийг зөвхөн Капитал банкинд хадгалагдаж байгаа аж. Бусад банкуудын хувьд “Улаанбаатар хотын банк” 155 тэрбум, Төрийн банк 90 тэрбум төгрөг гэх зэргээр тус тус хадгалж байна. Эдгээр банкуудын тэтгэврийн зээлийн хүү жилдээ 18-21.6 хувьтай байгаа юм. Ингэснээр жилдээ 7.3-10.9 хувийн хүүгийн зөрүү гарч байгаа. Эдгээр арилжааны банкуудаас гурав нь тэтгэврийн зээл олгодоггүй байна. Нийтдээ тэтгэврийн зээлд банкууд жилд дунджаар 355 тэрбум төгрөг гаргадаг. Үүн дээр цалингийн зээлээр олгогдож буй 1.4 их наяд төгрөгийг нэмбэл, цалин, тэтгэврийн зээлд жилд 1.7 их наяд төгрөг эргэлддэг аж. Хэрэв энэхүү эргэлдэж буй мөнгөний 3/1 буюу 600 орчим тэрбум төгрөгийг бага хүүтэйгээр гаргаад эхэлбэл, зах зээл дээр өрсөлдөөн бий болж, тэтгэврийн зээлийн хүү буурах боломжтой гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үзэж буй билээ. Тэтгэвэр, нийгмийн даатгалын хөрөнгө бол ямар нэгэн Чингис, Самурай бондын мөнгө биш. Иргэдийн өөрсдийнх нь бий болгосон баялаг учраас шаардлагатай тохиолдолд банкнаас бага хүүтэйгээр авах боломжтой байх хэрэгтэй гэдгийг Н.Номтойбаяр гишүүн мөн онцолж буй билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци 0.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2015 оны нэгдүгээр сард инфляци өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Харин энэхүү өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 9.8 хувьд хүрчээ. Ерөнхий индекс нэгдүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт 0.7 хувийн өсөлтийн 37.8 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн өсөлтөөс, 20.9 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс бүрдсэн байна. Төв банк энэ онд инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлж буй билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Жастин Капла өршөөл хүсчээ

Монголд төлөх 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт “Саусгоби сэндс” компанийн гурван ажилтан буруудаад байгаа. Тэднийг чанга дэглэмтэй хорих ангид арван жил таван сар хорих ял шүүхээс оноосон. Тэгвэл АНУ-ын иргэн Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өршөөл хүссэн захидал илгээсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад Жастин Каплагаас өршөөл хүссэн захидал одоогоор ирээгүй байгааг дуулгав.

“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудад ял оноосон хэргийг Эрүүгийн шүүхээр шийдвэрлэсэнд олон хүн эмзэглэж байгаа. Ялангуяа гадаадын шинжээчид, АНУ-ын Элчин сайдын яам энэ хэргийг хүний эрх зөрчсөн гэж үзэж байгаа юм. Мөн Монголын бизнесийн зөвлөл шүүх гадны иргэнд хуулиа буруу хэрэглэсэн хэмээж буй. Иймд энэ байдал Монголын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, гадаад ертөнцөд муугаар харуулах сөрөг талтайг онцолж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн валютын ханш /2015.02.11/

Өнөөдрийн байдлаар валютын ханш Монголбанк, арилжааны банкуудад ямар байгааг хүргэе.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

Монголын хөрөнгийн биржийн Арилжааны танхимд 2015 оны 2 дугаар сарын 6-аас 7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд болно. Тус өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож, үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх болно. Үүнд:
• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
• Ногдол ашгийн мэдээ
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөгөө
• Брокерийн данс нээх үйлчилгээ
• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой/
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэн авч шийдвэрлэх
• Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын танилцуулга

Categories
мэдээ эдийн-засаг

Банкны өндөр хүү монголчуудыг зовоодог нь судалгаагаар батлагдав

Аливаа улс орон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ нэмэгдэх үед инфляци, ажилгүйдэл, зээлийн хүүгээ бууруулахыг эрмэлздэг. Саяхан Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Үндэсний хөдөлмөр эрхлэлт, статистикийн газраас зовж, зүдэрсэн 108 улсын жагсаалт гаргасан талаар CATO институт цахим хуудастаа бичжээ.

Тус жагсаалтад Монгол Улс 23-д бичигдсэн байна. Судалгаа гаргагчид манай улсын банкны хүү өндөр байгаа нь ард түмэнд нь дарамт болж байна гэж тодорхойлжээ. АНУ жагсаалтын 95 дугаарт бичигдсэн бол БНХАУ банкны хүү өндөр ч зовж зүдэрсэн улс орнуудын жагсаалтын сүүлд бичигдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Оюутолгой” ХХК 17 тэрбумаар хуулийн зөвлөгөө авахаар төсөвт тусгажээ

Манай улсын 2015 оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгажээ.

Энэ талаар өнгөрсөн даваа гарагт Засгийн газраас Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн Жагсаалтын төсөлд тусгасан байна. Үүнийг эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдалд орсон гэж үзээд улсын төсвийг танаж байхад “Эрдэнэс Оюутолгой” компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байж 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирж байна хэмээн УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж эхэлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудын хэргийг шүүнэ

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүнэ. Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татаад байгаа юм.

Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс” ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.

Одоогоор “Саусгоби сэндс” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Монголын Хөрөнгийн биржээр арилжаалж байгаа Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ. Ингэснээр анхдагч зах зээлээс худалдан авсан Засгийн газрын үнэт цаасыг цааш нь гуравдагч этгээдэд дахин худалдах боломжтой болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд завсарлаад байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2014 оны 11 дүгээр сараас дахин Монголын Хөрөнгийн биржээр хийж эхэлсэн билээ. Энэ хугацаанд анхдагч зах зээлийн нийт 36.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Өнгөрсөн онд Монголын Хөрөнгийн биржийн нийт гүйлгээний 59.8 хувь нь Засгийн газрын үнэт цаасны арилжаа байжээ. Сангийн яамнаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгоод байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэслэлгүй ажлаас халснаас болж төр 400 сая төгрөгийн өрөнд оржээ

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байжээ. Дээрх нэхэмжлэл бүгд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай байжээ. Түүнээс 119 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр 119 хэрэгт судалгаа хийхэд 80 нь төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 39 нь хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбоотой байна. Хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбогдохоос бусад 80 байгууллагын 17 нь Засаг даргын тамгын газар, 22 нь сургууль цэцэрлэг, 11 нь эмнэлэг, 12 нь төрийн өмчит хувьцаат компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, 23 нь Засгийн газрын агентлагийн орон нутаг дахь хэлтэс, албад зэрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл байгаа аж.

Ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүх нийт 651.203.268 төгрөг ажил олгогчоос гаргуулж, 623.706.644 төгрөгийг ажилтанд, 27.496.624 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Ажил олгогчийн төлөх 651.203.268 төгрөгөөс 397.025.421 төгрөгийг төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 254.177.847 төгрөгийг хувийн аж ахуйн нэгж төлөх юм.

Төрийн өмчит хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газраас гарах 397.025.421 төгрөгийн 384.596.712 төгрөгийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд, 12.428.709 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Харин хувийн аж ахуйн нэгжээс гарах 254.177.847 төгрөгөөс 239.109.932 төгрөгийг ажилтанд, 15.067.915 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дашрамд дурдахад, энэ нь зөвхөн хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхээр өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай иргэний хэрэгт хийсэн судалгаа