Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн валютын ханш /2015.03.10/

Өнөөдрийн байдлаар валютын ханш Монголбанк, арилжааны банкуудад ямар байгааг хүргэе…











Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа боллоо

Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн 1986.45-1990.50 төгрөгийн ханшаар 20.5 сая ам.доллар, 316.81-317.80 төгрөгийн ханшаар 86.0 сая юань худалдан авах саналуудыг үндэслэн, Монголбанк ам.доллар худалдан авах саналыг 100 хувь биелүүлэн, 1986.45 төгрөгийн хаалтын ханшаар 20.5 сая ам.доллар, мөн 317.26 төгрөгийн хаалтын ханшаар 47.0 сая юань тус тус худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкуу 16.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.


Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Categories
мэдээ эдийн-засаг

ХАА-н бирж 980 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

“Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/” ХХК 2013 оны дөрөдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2015 оны гуравдугаар сарын 3 -ны байдлаар нийтдээ 335 удаа арилжаа зохион байгуулжээ.

Энэ арилжаагаар 9 725 тонн хонины ноос- 16.8 тэрбум, 2 099.9 тонн тэмээний ноос – 10.4 тэрбум, 12 550 тонн ноолуур 876.9 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2360.7 тонн ямааны ноолуур – 52.9 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос – 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь– 1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 980 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

Тус биржид одоогийн байдлаар есөн төрлийн ноолуур, тэмээний найман төрлийн ноос, хонины зургаан төрлийн ноос, тосны хоёр төрлийн ургамал, ямааны хоёр төрлийн завод ноос, тэмээний нэг төрлийн завод ноос, мал нэг төрлөөр тус тус арилжаалсан аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шилжүүлэхээр болжээ

УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоол баталсан.

Энэхүү тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг 2015 оны эхний хагаст багтаан засгийн газарт шилжүүлэх”-ийг даалгасан юм.

Энэ дагуу уг асуудлыг Монголбанк, Сангийн яамны удирдлагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч яамдын удирдлагууд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөлтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцжээ.

Тус уулзалтаар хөтөлбөр тус бүрийн хэрэгжилтэд эцсийн байдлаар үнэлгээ хийн, цаашид зах зээлийн зарчимд нийцсэн тогтвортой тогтолцоог Засгийн газар бүрдүүлэх, нийлүүлэлтийн гаралтай инфляци өсөх эрсдэлийг бага байлгаж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн, дэд хөтөлбөр тус бүрийн хувьд энэ оны эхний хагас жилд багтаан хөтөлбөрийн зээлийн Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газар шилжүүлж авах, нийлүүлэлтийн инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах оновчтой бүтцийг цаашид хадгалж үргэлжлүүлэх чиглэлээр дүгнэлт, санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт 12.5 хувиар буурчээ

Нүүрсний эрэлт сар шинийн өмнө суларсантай холбоотойгоор экспорт буурчээ. Мөн нүүрсний борлуулалт төлөвлөгөөнийхөө тал хувьтай тэнцсэн байна. Ашигт малтмалын газрын мэдээллээр нэгдүгээр сард нүүрс олборлогчид 1.9 сая тонн нүүрс борлуулснаас 1.1 саяыг нь экспортод гаргажээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад борлуулалт 3.4 хувь харин экспорт 12.5 хувиар буурсан байна.

Энэ оны эхний сарын байдлаар экспортын хэмжээ төлөвлөгөөнийхөө 37.3 хувьтай тэнцэж байгаа бол дотоодын борлуулалт 95.6 хувьтай тэнцүү байна. Экспортлогч компаниудын хувьд “Эрдэнэс Таван Толгой” цанхийн баруун хэсгээс 400 мянган тонн, “МАК” компани 237 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн экспортолсон нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна

Нүүрсний эрэлт сар шинийн өмнө суларсантай холбоотойгоор экспорт буурчээ. Мөн нүүрсний борлуулалт төлөвлөгөөнийхөө тал хувьтай тэнцсэн байна. Ашигт малтмалын газрын мэдээллээр нэгдүгээр сард нүүрс олборлогчид 1.9 сая тонн нүүрс борлуулснаас 1.1 саяыг нь экспортод гаргажээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад борлуулалт 3.4 хувь харин экспорт 12.5 хувиар буурсан байна. Энэ оны эхний сарын байдлаар экспортын хэмжээ төлөвлөгөөнийхөө 37.3 хувьтай тэнцэж байгаа бол дотоодын борлуулалт 95.6 хувьтай тэнцүү байна. Экспортлогч компаниудын хувьд “Эрдэнэс Таван Толгой” цанхийн баруун хэсгээс 400 мянган тонн, “МАК” компани 237 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн экспортолсон нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг сэргээжээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ оны нэгдүгээр улирлын гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй нэр бүхий арван үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хязгаарласан байсан. d Үүнтэй холбоотойгоор “Гүүдсек ҮЦК” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрөө төлсөн тул энэ сарын 17-ны өдрөөс арилжаанд оролцох эрхийг сэргээсэн гэж хөрөнгийн биржээс мэдэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны хөрөнгө оруулалтын эрэлт хоёр хувиар өсчээ

Өнгөрсөн 2014 онд дэлхийн алтны эрэлт биетээр өмнөх оныхоосоо дөрвөн хувиар унаж 3,9 мянган тонн болсон байна. Мөнгөнд шилжүүлснээр алтны хэрэглээ нь 14 хувиар унасан бөгөөд 159,754 тэрбум ам.доллар болжээ. Дундаж үнэ нь 10 хувиар бууж, унци алтны үнэ 1266,4 ам.доллар байв. Харин алтны хөрөнгө оруулалтын эрэлт дэлхийд хоёр хувиар өсөн 904,6 тонн хүрчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 2.5 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж 2015 оны 02 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт хоёр тэрбум 572 сая 720 мянга 646 төгрөгийн гүйлгээ хийлээ. Тайлант хугацаанд нийт 48 ХК-ийн нэг сая 407 мянга 378 ширхэг хувьцааг 380 сая 320 мянга 646 төгрөгөөр арилжсан байна. Харин Засгийн газрын үнэт цаасны нэг удаагийн арилжаагаар 21 мянга 874 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг хоёр тэрбум 187 сая 400 мянган төгрөгөөр арилжжээ. Түүнчлэн Засгийн гзарын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг нэг удаа зохион байгуулж, 50 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг таван сая төгрөгөөр арилжсан байна. Хоёрдугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 372 тэрбум 207 сая 185 мянга 383 төгрөг боллоо. Топ-20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.31 хувиар өссөн бол MSE All индекс 0.75 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны эрэлт таван жилийн доод түвшинд хүрлээ

Дэлхий даяар алтны эрэлт гурав дахь жилдээ буурч таван жилийн доод түвшинд хүрсэн гэж Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. 2014 онд дэлхийн алтны хэрэглээ 3923.7 тоннд хүрсэн нь өмнөх оныхоос дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Үүнд алтан гулдмай болон зоосонд хийх Хятадын хөрөнгө оруулалт огцом буюу 50 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж. Энэ онд алтны хэрэглээгээрээ тэргүүлэх улсыг таамаглахад бэрх гэж шинжээчид үзэж байна. 2014 онд алтаар баталгаажсан үнэт цаасны зах зээлийн арилжаа таван жилийн доод түвшинд хүрч буурчээ. Технологийн үйлдвэрлэлийн салбарт алтны хэрэглээ таван хувиар буурч 389 тоннд хүрсэн гэсэн мэдээ гарчээ. Харин дэлхий даяар Төв банкууд нөөцөө сүүлийн таван жил дарааллан алтаар нэмэгдүүлсэн гэх статистик байна. Өнгөрсөн онд Төв банкууд нийт 477.2 тонн алтыг худалдаж авчээ.