Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Шинэ орон сууц СБД-т хамгийн өндөр буюу 1 м.кв үнэ 5.8 сая хүрчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн нэгдүгээр сарын мэдээллийг гаргажээ.

2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсч, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна.

2025 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.53 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.

2025 оны нэгдүгээр сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.

2025 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатардүүрэгт 40.0 хувь ( 1660.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 8.6 хувь (359.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 30.6хувь (1361.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 12.5 хувь (525.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганхуяг: Татварын байцаагчид дураараа загнаж, “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авсан DNN.mn

“Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Монгол Улсад татвар бизнес эрхлэгчдийн хувьд дарамт болсон хэвээр байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та бодож байна вэ?

-Татварын улсын байцаагчдын хүнд суртал, дураараа загнадаг байдал хэтэрсэн. Аж ахуйн нэгж дээр очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, дансыг нь хаадаг. Дараа нь “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авчихсан. Энийг нуух шаардлага байхгүй. Нөгөө талдаа зөрчлийн хэрэг үүсгэдэг, акт тавьдаг. Прокурор орж ирдэг. “Энийг жаахан хөнгөлчихье. Чи тэдийг өгчихөөрэй” гэдэг. Энэ бол байж болшгүй, эвлэрч болохгүй зүйл. Аж ахуйн нэгж дээр чинь 50 хувийн торгууль тавьчихъя, хувь хүн дээр чинь 10-ыг тавьчихъя гэнгүүт нөгөөх нь бүлтгэнэж байгаад, ажлаа явуулахын тулд хувь хүн дээрээ 10 хувиараа торгууль тавиулчихъя гээд, “гэмт этгээд” болоод байгаа юм. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн, крипто үндэстэн биш, гэмт хэрэгтнүүдийн үндэстэн болчих гээд байна.

Татвар авахдаа хуулиа дагамаар байгаа юм. Гэмгүй бизнес хийж байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн, ялтан болтол нь Зөрчлийн хуулиар дууддаг, дансыг нь хаачихдаг. Дансаа хаалгасан хүн яаж цалингаа тавих юм бэ. Энэ шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Тухайлбал, татварын байцаагч нар дунд шатандаа нугалаа үүсгэхээ болих хэрэгтэй.

-Татварын албаныхан татварын байгууллага бүрэн цахимжсан, амьд харилцаа байхгүй учраас авлига, хээл хахууль байхгүй гэдэг?

-Цахимжуулах ёстой. Өнөөдөр дансууд хаагдсаар байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хамгийн хүнд асуудал бол дээр дурдсан, дурын байцаагч очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, банкны дансыг нь хаачихдаг явдал. Бизнес эрхлэгч түрээсээ, цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрдэг учраас байцаагчийг дагаж гүйгээд “Данс нээгээд өгөөч ээ. Би цалингаа тавих хэрэгтэй байна. Маргааш шинэ жил, цагаан сар болох гэж байна” гээд гуйдаг. Энэ асуудлыг тодорхой хувиар гаргаад, төлүүлээд явахад болно шүү дээ. Татварын дарамт бага байна гэдэг Монголд худлаа шүү. Монгол Улс татварын дарамт хамгийн өндөр улсуудын тоонд ордог.

-Сүүлийн үед бизнесийн байгууллагууд руу чиглэсэн улстөржилт их байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Цаанаа улс төрийн зорилго байна уу, үгүй юу мэдэхгүй. МҮХАҮТын даргын хэлсэн шиг бизнесүүд нь бизнесээ хийдэг, улстөрчид нь улс төрөө хийх нь зүйтэй. Төр нь төрийнхөө ажлыг хийгээд, бодлогоо гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмждэг, ямагт хамгаалдаг бодлоготой байх ёстой гэж би бодож байна. Хууль зөрчсөн бол бизнесийнхэнд хуулийнх нь дагуу хариуцлага оногдуулах ёстой. Авлига өгч болохгүй, бусадтайгаа жигд зөв өрсөлдөх ёстой. Дарга нарыг аргалж байгаад том тендер, том төслүүд аваад байж болохгүй. Тэр хэм хэмжээгээ нэг талаасаа барьж явах ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг хэдэн хувиар бууруулбал бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, цаашлаад бидэнд ашигтай вэ?

-Манайх нийгмийн даатгалын шимтгэл нь хүрэлцэхгүй байна, тэтгэврээ тавьж дийлэхгүй байна гээд нэмээд байдаг. Миний ухамсар сууснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл дандаа нэмэгдсээр ирсэн. Энэ асуудал дуусах биш, эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байна. Нөгөө талдаа та анзаарсан байх. Эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 55, эмэгтэйчүүдийнх 50 байсныг аажим аажмаар нэмж 60, 65 болгосон. Энэ бол урт хугацааны шийдэл биш байхгүй юу. Манай эрэгтэйчүүдийн дундаж наслалт хэд билээ. Хэдэн хувь нь тэр насаа үзэж, тэтгэвэртээ гарч, төлсөн мөнгөө авч байгаа билээ. Тэгэхээр энэ дээр арай өөр шийдэл хэрэгтэй.

-Таны бодлоор ямар шийдэл оновчтой вэ?

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яаман дээрээ ажлын хэсэг ажиллуулж байна. Түүн дээр хуримтлалын систем рүү шилжээд, хүмүүс нийгмийн даатгалаар төлж хуримтлуулсан мөнгөө авах, өвлүүлэх боломжтой, хувийн тэтгэврийн тогтолцоо руу хэсэгчлээд шилжих алхмуудыг заавал хийх ёстой. Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн асуудлууд яригдаж байна. Үүн дээр төрийн өмчийн том том компаниудын хувьцаа болон орлогыг бидний ирээдүйн, Норвегийн сан гэдэг шиг Тэтгэврийн сан руу шилжүүлэх байдлаар бүтцийн өөрчлөлт хийгээд явах боломжтой гэж бодож байна.

-Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл байгаагаас 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байна гэлээ. Энэ олон зөвшөөрөл үйл ажиллагаа явуулахад маш их төвөг болдог гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Үүнийг хэрхэн өөрчлөх боломж байна вэ?

-Үнэн. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. Найман нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авах гэж найман сар хүлээх явдал манайд бий. Зөвшөөрөл нэрийн дор гэрээ, батламж, магадлан итгэмжлэх гэх мэт олон журам мөрдөж, бичиг цаас бүрдүүлэх гэж олон зуун төрийн албан хаагчийн үүд сахидаг, гарын үсэг зуруулдаг тогтолцоог халах ёстой.

-Жил бүр гадна, дотноос төлөөлөгчид урьж ирүүлэн, “Монголын эдийн засгийн форум” арга хэмжээ зохион байгуулдаг. Бид яриад л байдаг, үр дүн гарч байна уу гэж олон хүн асууж байна. Та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газар “Бизнест ээлтэй байна” гэж зарласан. Бодит байдал дээр ялангуяа татварын дарамт шахалт их байна. Бид энэ байдалтай эвлэрмээргүй байна. Эвлэрэхгүй гээд жагсаал цуглаан хийж, байдлыг тогтворгүйжүүлж болохгүй. Хүн хэлээрээ гэдэг. Сайжиртал нь ярьсаар л байх болно. Бусад улс хийгээд болчихсон зүйлийг бид яагаад хийж болохгүй вэ. Сүүлийн 50 жилд бар болоод ч юм уу, огцом хөгжил гаргаад ирсэн улсууд бүгд автократ засаглалтай байсан. Хаадтай, эсвэл цэргийн дэглэмийн дор хөгжөөд гараад ирсэн. Бид энэ 30 жилд өөрсдийнхөө гаргасан ахицыг хэтэрхий дорд үзмээргүй байна. Чөлөөтэй, парламентын ардчилсан тогтолцоо дор энэ өсөлтийг гаргаж, хөгжил дэвшил авчрахгүй гээд, бууж өгөхгүй эдийн засгийн форум хийж байна. Монголын эдийн засгийн форумаас үр дүн гардаг.

-Тухайлбал?

-Бид хурал хийж, зөвшөөрлийг цуцаллаа. НӨАТ дээр өөрчлөлт гарна. Чуулга уулзалтын үеэр “Envision” компани 50 мегаваттын хураагуур хийхээ зарласан. Өнөөдөр бид цахилгааны хязгаарлалтад нэг их олон орсонгүй. Өнгөрсөн өвлөөс ялгаатай нь бид энэ жил 2-3 удаа цахилгаанаа таслуулах шиг боллоо. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч хийсэн. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил хамтарч ажиллаад, амжилтад хүрсэн нь маргах аргагүй. Практикийг нутагшуулах хэрэгтэй. Төр бүхнийг хийх биш, хувийн хэвшилтэйгээ хамтраад, хувийн хэвшлээ дэмжээд, бодлого зохицуулалтаа гаргаад, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байж явуулж байгаа юм.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 9.6 хувьтай гарлаа DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьтай гарчээ.

Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өсжээ. 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.4 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.5 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны нэгдүгээрсард 7.6 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар өсчээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Имфляцын түвшин 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.

May be an image of ‎text that says "‎自 yHA3cHиЙ CTATИCTИKИЙH CTATИC XOPOO ИHФЛRUblH TyBWИH 2025 oHbl 1 Ayr33p capA 15.1% 9.6% % 12.3% 7.6% 7 IN ۰ ا XII 2022 I: II ዳ x XI || اة 2023 wulix 2024 2025‎"‎

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно DNN.mn

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны хуралдаан болжээ.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ.

  • Боомтын тухай хуулийн төсөл,
  • Боомтуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх ажлууд,
  • Зарим боомтуудыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох асуудал,
  • Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ерөнхий төлөвлөгөө,
  • Боомтын сэргэлтийн үндэсний хорооны харьяа төслүүдийн явцыг сайжруулахад холбогдох газар хэлтсийн дарга нарт хугацаатай үүрэг өгчээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоолын төслүүдийн судалгааг сайтар хангахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн хорооны дарга Б.Тулга үүрэг болгожээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк банкуудаас ирүүлсэн валютын захиалгыг хүссэн дүн хэмжээгээр нь олгож байна DNN.mn

Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц өнөөдрийн байдлаар 4.9 тэрбум байна. Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм. Олон улсын жишгээр, гурван сарын хэрэгцээг хангах нөөцтэй бол хэвийн гэж үздэг байна.

Сүүлийн саруудад тогтвортой байсан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 3475-3510 төгрөг болж өсчээ. Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр, 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн ам.долларын хаалтын ханш 3.455.89 төгрөг байна.

Зарим эдийн засагчид сүүлийн үед “Монгол Улс долларгүй боллоо”, “Арилжааны банкууд ам.доллар олгохгүй байна” гэсэн мэдээлэл цахим хуудастаа байршуулж, түүний улмаас иргэд бухимдаж буйгаа илэрхийлэх болсон. Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Арилжааны банкуудаас ирүүлсэн захиалгын дагуу валют хэвийн олгож байна. Валютын ямар нэг хязгаарлалт хийгээгүй” гэлээ. Албаны эх сурвалж “Ханшийн хөдөлгөөн нь жилийн дунджаар харахад тодорхой үеүдэд буюу 9, 10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжих, сар шинийн баяраар гэх мэт эрэлт нэмэгддэг үеүдэд хэлбэлздэг. Сүүлийн жил, саруудад гадагшаа чиглэлтэй аялал жуулчлал нэмэгдсэн, автомашины импорт, мөн том дүнгээр нэмэгдсэн зэрэг тодорхой шалтгаан, хүчин  зүйлсийн нөлөө ам.долларын ханшид нөлөөлж байна.

Мөн улирлын чанартайгаар уул уурхайн зарим үйлдвэрлэл сааржмагждагтай холбоотойгоор валютын орох урсгал саардагтай ч уялддаг. Гэсэн ч гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм.

Монголбанкны зүгээс банкуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн хэмжээнд нь биелүүлээд явж байгаа тул дээрх шиг асуудал үүсээгүй гэж хэлж болно. Том дүр зургаараа дан ганц дотоодын гэлтгүйгээр гадаад зах зээлээс, тэр дундаа АНУ-БНХАУ-ын хооронд үүссэн “худалдааны дайн”, үнэ тарифын асуудал нь манай эдийн засагт зохих үр нөлөөгөө үзүүлэх эрсдэл, дарамт бодитоор бий болсон” гэв. АНУ, Хятадын худалдааны дайны эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг авч үзвэл 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс Канад, Мексикээс импортлох бүх бараанд 25 хувь (30 хоногоор түр сунгасан), Хятадаас импортлох бүх бараанд 10хувийн тариф тогтоосон.

Шинэ тарифын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдох, бизнесийн зардлын өсөлт, хэдэн зуун мянган ажлын байр устах, хэрэглэгчдийн үнийн өсөлт, Америкийн эдийн засгийн удаашрал, ам.долларын ханшийн сулралт зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

Мөн чөлөөт худалдаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, өрсөлдөөнийг урамшуулж, хэрэглэгчдэд олон сонголтыг бий болгож үнийн таатай нөхцөлийг бий болгох, худалдааны дайн бизнест тодорхой бус байдал нэмж, хөрөнгө оруулалтыг хумьснаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн тариф тогтоох нь эдийн засгийн таатай бус орчныг үүсгэн орлогод сөргөөр нөлөөлнө, бараа бүтээгдэхүүний зардлыг нэмэгдүүлж инфляцийг өсгөх, цаашлаад худалдааны дайны өрнөл, далайцаас шалтгаалсан тодорхой бус байдал өндөр тул эдийн засагт оролцогчдын итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

 

Д.ЭРДЭНЭ

Categories
мэдээ эдийн-засаг

Өрхийн сарын дундаж орлого 2 сая 617 мянга, зарлага 2 сая 697 мянга байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа.

2024 оны гуравдугаар улиралд буюу 7-9 сард өрхийн сарын нийт орлого дунджаар 2 сая 617 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377 төгрөгөөр нэмэгджээ.

Харин өрхийн дундаж зарлага 2 сая 697 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 395 төгрөг, өмнөх улирлаас 80 төгрөгөөр өссөн дүн юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс авлигын индексээр долоог байр урагшилж, 114 дүгээр байрт жагслаа DNN.mn

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас 2024 оны Авлигын төсөөллийн индексийг танилцуулав.

“Транспэрэнс Интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр “Транспэрэнс байгууллагын энэ удаагийн авлигын төсөөллийн индексийн гол асуудал нь “Авлига ба уур амьсгалын хямрал” гэсэн сэдэвтэй байлаа. Өнөөдрийн байдлаар энэ байгууллагын аргачлалаар үнэлсэн авлигын төсөөллийн индексээр манай улс 33 оноотой буюу өмнөх жилээс огт өөрчлөлт гарсангүй. Эрэмбийн хувьд 121-ээс 114 дүгээр байр луу орлоо. Гэхдээ эрэмбэ чухал биш гэдгийг онцолж хэлье. Хамгийн чухал зүйл нь оноо байсан. 2022 онд авлигын индекс эрчимтэй буурч, 2023 онд ардчиллын индексээр саарал бүсэд орж, ардчиллаас хамгийн их ухралттай орны тоонд орж байсан. Гэтэл энэ жил хоёр дахь удаагаа саарал бүсэд хэвээрээ байна ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар агаарын тээврээр 231 мянган зорчигч тээвэрлэжээ DNN.mn

Зам тээврийн салбарын ээлжит статистик мэдээллийг танилцуулж байна.

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 9-ний байдлаар салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн, үүнээс авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн байна.

Мөн хугацаанд 14.8 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 14.1 сая зорчигч тээвэрлэсэн бол авто тээврийн улс болон хот хооронд 230.7 мянган зорчигч, агаарын тээврээр 231.6 мянган зорчигч, төмөр замаар 178.1 мянган зорчигч тус тус тээвэрлэлээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Т.Даваадалай: Мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхээс өөр арга байхгүй DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай ярилцлаа.


-Та нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ажлаа юунаас эхлүүлж, юу хийж амжуулав?

-Би инженер хүн. Инженерийн салбарт 17 жил ажиллаж байна. Монголын том компаниудад бүгдэд нь ажилласан туршлагатай. Анх туслах машинч, засварчнаар ажлын гараагаа эхлүүлсэн. Хамгийн сүүлд Монголд 109 сая ам.долларын шилдэг том төслийг ТЭЗҮ-ээс нь эхлээд ашиглалтад ортол удирдсан. Тиймээс том төслүүд, хууль эрх зүйг хамгийн сайн ойлгох байх гэж боддог. Манай аав, бас эхнэр инженер. Орон нутгийн сонгуулийн дараа аравдугаар сарын 15-наас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Улаанбаатарт агаарын бохирдол, түгжрэл гэж харагдаж буй хоёр “өвчлөл”, дээрээс нь өнгөрсөн жилээс эхлээд эрчим хүчний дутагдал, зуны үер нэмэгдсэн. Энэ бүхэн харагдаж буй шинж тэмдэг. Эдгээр нь юунаас үүссэн бэ гэхээр Улаанбаатар хотод 1983 оноос хойш 42 жилийн хугацаанд нэг ч том суурь дэд бүтэц хийгдээгүй.

-Тухайлбал?

-Төв магистраль, зам, нийтийн тээвэр, шинэ дулааны, цахилгааны эх үүсвэр гээд хотод байх ёстой суурь дэд бүтцүүд. 1984 онд ТЭЦ-4-ийн IV блок л анх ашиглалтад орсон юм билээ.

Бидэнд ТЭЦ-5 гэж байдаггүй. Инженерийн суурь дэд бүтцээ хөгжүүлээгүйгээс агаар маш хүнд болсон. Түгжрэл дээд цэгтээ хүрсэн. Өнгөрсөн 42 жилд дэд бүтцүүдээ зөв хийгээд явчихсан бол өнөөдөр асуудал ингэж их хүндрэхгүй байсан. Нийслэл бол маш том айл. “Автобус I”, “Автобус II” дугаар бааз, Нийтийн тээврийн бодлогын газар гээд зуу гаруй газар байна.

-Нийслэл ийм өрөвдөлтэй байгаад хотын үе үеийн удирдлага буруутай юу?

-Тэднийг буруутгахаас илүү, нэгдүгээрт нийслэл гэж юу вэ, Засгийн газар гэж юу вэ гэдэг ажлын цар хүрээгээ ялгадаггүй юм байна. Засгийн газар юу хийх ёстой вэ. Ерөнхий сайд 22 сайдтай. Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, 20 минутын сайд, Эрчим хүчний яам гээд ажлын цар хүрээгээ ялгадаггүй учраас ажлуудаа давхардуулж хийгээд байдаг. Үр дүн гардаггүй. Дундаа хаядаг асуудлууд байна. Давхардуулж хийдгийн улмаас нийслэлийнхэн ажлаа хийх завгүй болдог. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн Засаг дээр л байнга ажиллаад байдаг. Хоёрдугаарт, нийслэлийн дотоод бүтэц зохион байгуулалт буруу. Улаанбаатар хот гэдэг менежментээ ойлгоогүй. Монголчууд бүх шатанд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэдэг томьёоллоо ойлгодоггүй юм байна. Энэ дээрээ алддагаас болоод бүтэц нь буруу, бүгд замбараагүй байна. Энэ хоёр зүйлийг засаад янзалчихвал одоо иргэдийн нүдэнд харагдаад буй зам тавих, цэвэрлэгээ үйлчилгээ сайжрах гээд нийгмийн асуудлууд шийдэгдээд явчихна. Яриад байвал маш олон юм байна. Эхлээд би энэ хоёр асуудлыг олж харсан. Энэ талаар саналуудаа тавиад, ойлголтууд өгөөд явж байна.

-Улаанбаатар хот замбараагүй байна гэлээ. Бодлогын түвшинд гол алдаа байна уу?

-Ул аанбаатарын зам болон орон сууцны төлөвлөлт тоолсон чинь долоон өөр газарт явагддаг юм байна. Замыг төлөвлөөд, таван өөр газар, гурван яам гээд долоон газар төлөвлөдөг. Долоон өөр эзэнтэй. Өнөөдөр шугам хоолой тавиад, ирэх жил тэрийгээ эвдээд, шинээр зам тавиад байна гээд хүмүүс уурладаг. Нэг юмны төлөвлөлт долоон өөр газарт явахаар аргагүй шүү дээ. Нэгдсэн нэг бодлого байхгүй. Миний хувьд олон улсын сонгодог жишгээр Улаанбаатар хотыг тайлбарлаад байгаа юм. Хот гэдэг ерөнхий архитектор. Доороо төлөвлөлтийн газартай байх ёстой. Тэрнээс хот бодлого гаргадаг газар биш шүү. Яам бодлого гаргадаг. 20 минутын хотын концепцтой бай гэдэг бодлогыг яг үнэндээ БХБЯ гаргах ёстой. Яамнаас гаргасан бодлогыг хот гүйцэтгэнэ.

Энэ бол хотын захиргаа буюу ерөнхий архитектор (самбар дээрх схем зургийг тайлбарлав. сурв). Ерөнхий архитекторын дор газар, нийтийн тээвэр, орон сууц төлөвлөлт нь хийгдэнэ. Нийтийн тээврийг Зам тээврийн яам, дээрээс нь цахилгаан дулааныг Эрчим хүчний яамны бодлого чиглэлээ уялдуулаад, төлөвлөсний дагуу ерөнхий архитектор тэр төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлээд, дуусахаараа том СӨХ ажиглалтад орж байгаа юм. Хөгжсөн газруудад хот гэж юу байдаг вэ гэхээр зүгээр том СӨХ. Жишээлбэл, Европын хөгжсөн хотуудын 60 давхраар аваад үзэхэд, иргэд нь аюулгүй, орц нь цэвэрхэн байх ёстой. Гэртээ ороход нойлоороо бохир нь гүйдэг, халуун ус нь гоождог, хоггүй, орчин нь цэвэрхэн. Орчныхоо гадаа харахад суух талбайтай, эрүүл орчинтой. Ийм л СӨХ байх юм.

-Анхнаасаа Улаанбаатар хотыг 500-гаад мянган хүн амьдрахаар төлөвлөсөн гэдэг. Хүн амын тоо өсөх хэрээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай болж байгаа болов уу?

-Манайх хөгжиж буй ядуу орон. 42 жил юу ч хийгдээгүй. Улаанбаатар хотыг 470 мянгаар төлөвлөөд, суурь дэд бүтцүүдээ хийсэн. Гэтэл 42 жилийн хугацаанд хүн ам нь албан бусаар хоёр сая хүрчихсэн. Гэр хороолол нь 5-6 дахин тэлсэн. Тэгсэн хэрнээ хотын төвд байгаа дулаан, бохирын шугам хуучин наян хэдэн оныхоороо байна. Үүнээс болоод бүх асуудал үүсч байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэд нийгмийн үйлчилгээ авах гээд хотын төвд орж ирээд, бүгд зам дээрээ түгжирч байна. Тэгэхээр хоёр сая хүнтэй шинэ хот хийхийн тулд тус тусдаа биш, ерөнхий архитектор нэг төлөвлөөд явах хэрэгтэй. Тэгиймээс төслүүдээ хэрэгжүүлээд, том дэд бүтцүүдээ хийгээд, нөгөө “СӨХ”-дөө өгөөд л бол оо.

Бид эхлээд концепцоо гаргаад, бага багаар өөрчилж эхэлж байна. Төлөвлөлтөө нэг болгож уялдуулчихаар миний түрүүний ярьсан нэг жил нь зам тавьснаа дараа жил нь хуулж эвддэг байдал арилна. Маш том газар учраас хурдан цэгцрэхгүй юм билээ. Би яриад, цэгцэлье гээд тайлбарлаад л байна. Дараагийн асуудал нийслэлийн удирдлагууд ажлаа хийж чаддаггүй.

-Чадваргүй байна гэж үү?

-Засгийн хурал, Үндэсний хороо, яамд дээр байнга дуудагддаг. Архангай, Дарханы Засаг дарга нар Засаг дээр байн байн ирдэг бил үү, ирдэггүй. Засаг нь засгийнхаа ажлыг хийгээд, бодлогоо гаргаад, бид орон нутгийнхаа ажлыг тусдаа хиймээр байгаа юм. Бид чинь өөрсдөө Иргэдийн төлөөлөгчийн хуралтай. Нийслэлийн гүйцэтгэж байгаа багт тусдаа тав, зургаан дарга байна. Бид ИТХ дээр орж тайлбарлаж, баахан шийдэл авна, яг УИХ шиг. Дээр нь УИХ дээр байнга очдог. Орон сууцжуулах үндэсний хороо, өвөлжилтийн байнгын хороо гээд, байнга дуудна. Нэг юм хэрэгжүүлж байгаа газрыг дөрвөн талаас дууддаг. Бид ажлаа хэзээ хийх вэ. Бодоод байхад орон нутгийн өөрөө удирдах байгууллага манай Иргэдийн төлөөлөгчид л бидний дарга байг л дээ. УИХ дээр улсынхаа юмыг ярьдаг юм байгаа биз. Би чинь энэ Улаанбаатар хотын л удирдлага. Ажил үүргийн тухай ярих тэр Чойбалсангийн хүнд огт хамаагүй шүү дээ. Улаанбаатар хотынхоо иргэдийн төлөө үүрэг х ү лээгээд, сайхан амьдруулах гээд ажлаа хийж байгаа бол нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдөө л захирагдъя л даа. Би хаа байсан Ховдоос сонгогдсон гишүүнд очиж тайлбар хэлэх ямар хэрэг байгаа юм бэ. Ховдын иргэд Ховддоо очоод л сонсоно биз дээ. УИХ, яамд бодлогоо шийдэхгүй бид хэдийг яагаад ажил хийлгэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр энэ буруу явсан жишгээс болоод нийслэлийн удирдлагууд завгүй, ажлаа хийх боломжгүй, дээрээс нь байнгын дарамттай байна. Төлөвлөлт буруугаас ажил урагшилдаггүй. Тэгэхээр эндээс нь цэгцлээд явж байна. Яриад байвал олон асуудал байна даа.

-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэж байна. Гол барьж буй чиглэлийн тухайд ярихгүй юу?

-Улаанбаатар хотыг 24 мега төсөл, нэгдсэн нэг төлөвлөлттэй болгож байна. Анх удаа бүх төслийг нэгд тавилаа. Одоо 24 мега төслүүдээ эрэмбэлж байна. 20 нь Улаанбаатар хотын төсөл. Зам тээврийн яамны гурван төсөл, нэг нь 20 минутын хот үндэсний хорооных. Энэ төслүүдийн төлөвлөлтийг олон улсын прожект менежментээр түлхэж байна.

Улаанбаатар хот том төсөл хэрэгжүүлж үзээгүй. Туршлагатай хүн маш ховор, бараг Монгол Улсын хэмжээнд. Тэгэхээр энэ бүгдийг зааж өгөх, чиглүүлэх, олон улсын жишгээр нь зөв явуулахыг хичээж байна. Би “Вагнер Ази”, Оюу толгой гээд олон улсын инженерийн том төслүүд дээр тэр жишгээр ажиллаж байсан. Одоо бид мега төслүүдээ олон улсын хэмжээнд, олон улсын сэтгэхүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг тэрбум ам.долларын төслийг олон улсынхаар сэтгэхгүйгээр ажиллахгүй, ойлгохгүй, хүлээж авахгүй. Гэрээний маргаанд орох учраас болохгүй. Манай улсын салбар хуулиуд их буруу байна. Улаанбаатар хот том төсөл хэрэгжүүлж үзээгүй. Туршлагатай хүн маш ховор. Тэгэхээр энэ бүгдийг зааж өгөх, чиглүүлэх, олон улсын жишгээр нь зөв явуулахыг хичээж байна.

-Засгийн газар 14 мега төсөл, хот 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэхээр зарим иргэд их шүүмжлэлтэй хандаж байна. Нэгдсэн бодлогоор зангидаад, хөгжлийг нэг харж байдлаар болохгүй юу?

-Манай Улаанбаатар хотын хэрэгжүүлэх гээд байгаа 24 мега төсөл улсын хэрэгжүүлэх гэж байгаа 14 мега төслөөс илүү ач холбогдолтой, илүү хүндрэлтэй. Яг үнэндээ том мега төслүүд хэрэгжүүлэхэд, тухайлбал, гангийн том төсөл дээр гэхэд эрчим хүч нь ч байна, зам тээвэр нь ч байж байдаг. Том барилга, үйлдвэр нь ч байж байдаг. Том төсөл хэрэгжүүлэхэд салбарын хуулиуд бүгд хэрэглэгддэг. Салбар хуулиа нийцүүлж, олон улсын стандартын дагуу харах биш, өөр өөрсдөө хөгжөөд явчихдаг. Засгийн газар инженерийн сэтгэл зүй, том төслийн сэтгэл зүйтэйгээр харахгүй бол сайд нар нь өөр өөрсдийнхөөрөө хөгжүүлээд яваад байдаг. Том төслүүд хэрэгжүүлэхэд дунд нь нөгөө хэдэн хуулиуд нь нийлэхгүй, өөр өөр утгатай, буруутгаад байдаг. Жишээлбэл, зураг төсөл гэдэг нэг утга байдаг. Зураг төсөл гэдэг тодорхойлолт нь саяны хэлсэн дөрвөн салбар, зургаан хууль дээр зургаан өөр тодорхойлолттой. Тэгсэн хэрнээ Төсвийн хуулин дээр төсөв, хөрөнгө оруулалт, Монгол Улсын Худалдан авалтын тухай хуулин дээрээ зураг төсөл гэдэг нэг утгатай. Тодорхойлолт нь зургаан салбарын хуулинд зургаан өөр байдаг. Тэгэхээр хүн хүссэнээрээ ойлгож болохоор байгаа биз дээ. Гэх жишээний зөрчлүүд зөндөө байна.

-Нийслэл хот 2040 оны төлөвлөгөөгөөр хэрхэн өөрчлөгдөх вэ?

-15 жилийн дараахь ерөнхий төлөвлөгөө. Улаанбаатар хот хэдэн хүнтэй байх вэ, хүн амын өсөлт тийм байна, 20 минутын хот ийм байна, нэг хүнд ногдох ногоон байгууламж тэд байна, хүнд ээлтэй хот байна гэдэг ерөнхий философи нь. Бид Туулын хурдны зам барина гээд зарлачихсан. Метро, хэмжээ бүгд тусгагдаад явж байна. Нэг ёсондоо Туулын хурдны зам, метро нэг тавигдаад цаашаа 50, 100 жилийн дараа байж л байна шүү дээ. Тийм учраас “Алсын хараа” руугаа том төслүүдээ илүү уялдуулж явна. Жижиг нарийн асуудлуудыг хэсэгчилсэн төлөвлөгөөндөө тусгаад явна. 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн амыг албан байдлаар хоёр сая, албан бусаар 2.4 сая байна гэж тооцоолсон. 20 минутын 14 хот, дагуул дөрвөн хоттой. 14 жижиг хот болгондоо хүмүүс нь алхаад юм уу, 20 минутын зайд бүх нийгмийн үйлчилгээндээ хүрч чаддаг байхаар явъя. Хүндээ ээлтэй, 20 минутын дотор ажилдаа ч оччихдог, сургууль цэцэрлэгтээ ч хүүхдүүд орчихдог байхаар төлөвлөөд, бүх юмаа уялдуулж хийж байна. Сүүлийн 30, 40 жилд Монгол Улс анх удаа ийм гоё нэгдсэн байдлаар төлөвлөж байгаагүй. “Алсын хараа”-тайгаа уялдуулаад, том төслүүдээ гараанаас гаргаж чадаж байна гэж бодож байна.

-Том төслүүдээ явуулахад хөрөнгө мөнгө санхүү, ажиллах хүч мэдээж дутна. Энэ асуудлыг яаж зохицуулахаар төлөвлөсөн бэ?

-Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд макро түвшинд хоёр асуудал бий. Өөрөөр хэлбэл, зөөлөн талдаа хоёр, материаллаг талдаа хоёр асуудал байна. Бид бүгдээрээ энэ төслүүдийг хэрэгжүүлье гээд улс төрийн шийдэлд хүрчихлээ. Мөнгийг нь шийдчихлээ гэхэд энэ чинь бодит материаллаг төсөл. Монгол Улсад хэрэгжүүлэхэд хоёр асуудал тулгарна. Нэгдүгээрт, таны хэлж байгаа ажиллах хүч. Монголд байгаа ажиллах хүчин хүрэхгүй учраас гадаадаас тодорхой хэмжээгээр квот заагаад ажиллах хүч оруулж ирэхээс өөр арга байхгүй. Яагаад вэ гэхээр, ийм олон төсөл түүхэндээ хэрэгжиж байгаагүй. Энэ онд гэхэд 2.5 тэрбум ам.долларын төсөл бий. 24 мега төслийн нийт хөрөнгө оруулалт 16 тэрбум ам.доллар. Бид үүнийг хийнэ. Тэгэхээр ажиллах хүч дутна. Энийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгд, мөнгө, шийдэл нь байгаад ажиллах хүн байхгүй бол төсөл хэрэгжихгүй. Сая ажиллах хүчний хууль өргөн бариад уначихлаа. Маш их харамсалтай. Хоёрдугаарт, энэ чинь бүгд материаллаг зүйл. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцүүдийн төслийн 20-30 хувь нь ложистик байдаг. Учир нь, Монгол Улсад үйлдвэрлэл байхгүй. Бүх юм нь Хятадаас орж ирнэ. Тийм учраас зам, ложистикийн асуудлууд дээр бодлого барих ёстой.

-Ложистик хэчнээн хэрэгтэй вэ гэдгийг ковидын үед бидэнд сайн ойлгуулсан шүү?

-Тийм ээ. Юу ч орж ирэхээ болиод, сүүлдээ бүр хүнсгүй болоо биз дээ. Шийдэл нь Замын-Үүдийн хил нэвтргэх чадамж, дээрээс нь замын даацыг чөлөөлж, тээврийн зардлыг буулгаж байж энэ төслүүд хямдхан хэрнээ бодитой хэрэгжинэ. Эрх зүй талдаа хоёр асуудал байна. Бид энэ том төслүүдийн санхүүжилтийн моделийг их зөв гаргах ёстой. Манайх сая их буруу юм хийчихсэн.

-Тэр нь юу вэ?

-Алдагдалгүй төсөв баталлаа гээд. Хөгжиж байгаа улс хэзээ ч алдагдалгүй төсөв баталдаггүй. Алдагдалтай баталж байж, хасахтай байж, зарим юм дээр мөнгө хэмнэж, эсвэл өртэй үлдэж байж, дэд бүтцүүдэд хөрөнгө оруулалт орж байж хийгдэн, эдийн засаг өөрөө тэлж явдаг. Макро эдийн засаг дээр, өөрөөр хэлбэл 40, 50 онд нэгдүгээр цахилгаан станц хийж байх үеийн манай эдийн засаг маш жижигхэн. Тийм үед цахилгаан станц хийгээд ашиг олно гэж хэзээ ч байхгүй. Ямар нэг байдлаар заавал өр гаргаж байж, Оросын, энд тэндхийн тусламжаар хийж эдийн засаг үүсдэг. Тэгэхээр суурь дэд бүтэц, цахилгаан станц, ус цэвэрлэх байгууламж, метро зэрэг нь хувь хүний халаас жижиг, микро эдийн засаг биш. Энийг хийх хэрэгтэй, хийнгүүт шинээр эдийн засаг үүсдэг. Зах зээл, ажлын байр гээд энэ чинь өөрөө эдийн засгаа тэлж байгаа юм. Тэгэхээр бидний яриад байгаа мега төсөл гэдэг Монгол Улсын хүн амын суурь хэрэгцээ. Дэд бүтцийг заавал солих хэрэгтэй. Эдгээрийг хийхдээ бид макро эдийн засгийн хувьд санхүүгийн зөв механизмуудыг ашиглахгүй бол болохгүй.

-Та түрүүн алдагдалгүй төсөв баталлаа гэлээ. Жилийн жилд л алдагдалгүй төсөв батлах ёстой гэж ярьсаар ирсэн шүү дээ?

-Энэ маш буруу. Араас нь олон улсаас зээл аваад, баталгаа гаргах гэхээр Засгийн газрын өрийн тааз тулчихаад байдаг. Бидэнд эх үүсвэр олддог. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас мөнгийг нь өгье гэдэг. Өрийн тааз нь тулчихдаг учраас зээл авч чаддаггүй. Гэлээ гээд бидэнд хийж чадахгүй нь гэх эрх байхгүй. Төр ашгийн төлөө газар биш. Иргэдэд юу хэрэгтэй вэ гэхээр аюулгүй, агаарын бохирдолгүй орчинд үр хүүхдээ өсгөөд, тайван амьдрах. Хүний амьдрал ерөөсөө л тэр. Эцсийн эцэст тодорхой ажилтай, цалинтай, нийгмийн амьдрал нь гоё, гоё байртай, стрессгүй, аюулгүй, нийтийн тээвэр нь хөгжсөн нийгэмд хүн амьдрахыг хүснэ. Тэгэхээр төр гэдэг макро эдийн засаг дээр санхүүгийн менежментийн маневр хийж, иргэддээ сайхан амьдрах орчин бүрдүүлж өгөх ёстой. Улаанбаатар хотын захиргааны үндсэн үүрэг. Улсын хувьд санхүүгийн механизмаа зөв шийдэхгүй буруу шийдэл гаргаад, иргэд нь түүнд баярлаад байгаа байхгүй юу. Иргэддээ зөв ойлгуулмаар байгаа юм. Алдагдалгүй төсөв баталснаар бид өөрсдийнхөө ирээдүйгээ л хорлож байгаа юм. Эдийн засгийн ойлголтгүй УИХ-ын гишүүд нь худлаа шоудаад, алдагдалгүй төсөв батлуулах хэрэгтэй гэж иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ингэж буруу ярьдаг УИХ-ын гишүүн Баярмаа нарт хэлмээр байгаа юм. Эдийн засгаа уншаад ойлгохгүй, юм хийж үзээгүй байж сенсацилах хэрэггүй. Худлаа сенсацилж, иргэдийн амьдралыг гацаадаг хүмүүс нь НИТХ-ын зарим төлөөлөгчид, УИХ-д сонгогдож гарч ирсэн хүмүүс байдаг юм билээ.

-Нийслэл метро барина гэдэг итгэл хүмүүст тэр бүр төрөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ төсөл урагштай байна уу?

-Метроны техник эдийн засгийн үндэслэл өнгөрсөн долоо хоногт зөвлөлөөр орж, 70 хувийн саналаар батлагдсан. ТЭЗҮ батлагдсан учраас эхний үе шатаа хаагаад, хоёрдугаар үе шатан дээрээ тодорхой нөхцөлүүдээ тавьж зарлаад, түүний араас шалгаруулалтаа хийгээд, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гүйцэтгэгчийг шалгаруулаад ажилд нь оруулна даа.