Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс 28 сая ам.долларын алт экспортлов

ОХУ-ын Буриадын ARD сайтад мэдээлснээр 2016 оны нэгдүгээр сард Монгол Улс хоёр сая тонн нүүрс, 569 кг алт, 110,7 мянган тонн нефть олборлосон гэсэн мэдээллийг Монголын уул уурхайн яамны мэдээнд үндэслэн мэдээлжээ.

Нийтдээ 11,7 мянган тонн жонш, 134,2 мянган тонн зэсийн баяжмал, 23,2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 6,2 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. Харин 139,7 мянган тонн зэсийн баяжмал, 475,2 мянган тонн төмрийн хүдэр, 700 кг алт, 1,2 сая тонн нүүрс, 106,3 мянган тонн нефтийг Монгол экспортолжээ гэсэн байна.

Гуравдугаар сарын 3-ны байдлаар зах зээлийн алтны үнэ нэг унци нь 1239,3 доллар байв. Ингэхлээр Монгол 28 сая долларын алтыг экспортолжээ.

Үүний зэрэгцээ, Монголын Төв банк өнгөрсөн онд алт худалдан авахаа нэмэгдүүлсэн байв. Төв банкны мэдээгээр 2015 оны эхний 10 сарын дотор алт олборлогчид 12,8 тонн алт худалджээ. Тэр нь өмнөх жилийнхээс нь 19,9 хувиар илүү байв гэж ARD сайт мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарчээ

Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1
сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу
837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад
худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч,
үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар
буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар буюу 89.4
сая ам.доллараар, харин урсгал шилжүүлэг 21%-иар буюу 30.5 сая
ам.доллараар тус тус өсчээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарсан нь
өнгөрсөн оны мөн үеэс 61%-иар буюу 647.7 сая ам.доллараар буурсан
үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох бусад хөрөнгө оруулалтын
санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 140%-иар буюу 571.4 сая
ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2043 төгрөгтэй тэнцэж байна

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш 2043 төгрөгтэй
тэнцсэн бол арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 2044 төгрөг
байна. Ханшийн өсөлт буурахгүй байсаар он гарсаар нийтдээ 40 төгрөгөөр
өсөөд байна.

Энэ оны улсын төсөвт долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож суулгасан.
Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 4,3 хувиар өснө гэсэн өөдрөг
төсөөллөөр улсын төсвийг баталсан. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт
саарсан, улс төржилтөөс болж томоохон зээлийн гэрээнүүд зогсонги
байдалтай байгаа нь долларын ханшийг бууруулна гэсэн найдварыг
төрүүлэхгүй байна.

USD АНУ-ын доллар Авах Зарах

Евро Ази

2,038.00

2,041.001.00

Уран уургач

2,038.003.00

2,041.002.00

ХААН

2,032.00

2,042.00

Голомт

2,033.00

2,042.00

ХХБанк

2,034.00

2,042.00

Капитрон

2,034.002.00

2,042.501.50

КРЕДИТ банк

2,033.001.00

2,043.001.00

Төрийн банк

2,029.00

2,043.00

Капитал банк

2,035.003.00

2,043.001.00

“Номин Карт” ББСБ

2,040.00

2,043.00

East Eagle

2,041.00

2,044.00

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 8.25 сая ам.доллар худалджээ

Өнөөдрийн байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2030-2038 төгрөгийн ханшаар 31.55 сая ам.доллар худалдан авах, 310.00-310.85 төгрөгийн ханшаар 38.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн ханшаар 8.25 сая ам.доллар, 310.59 төгрөгийн хаалтын ханштайгаар 17.5 сая юанийг тус тус нийлүүллээ хэмээн Монголбанк мэдээллээ.

Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Арьс ширний экспорт нэмэгджээ

2016 оны эхний сард арьс ширний үйлдвэрүүд 1.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд 500 сая төгрөг, гадаад зах зээлд 1.5 тэрбум төгрөгийн арьс ширэн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 5-наас нэг сарын хугацаанд түүхий арьс ширийг экспортод гаргахыг Засгийн газрын тогтоолын дагуу зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор арьс ширний экспорт 40 гаруй хувиар нэмэгджээ. Тухайлбал үхэр, адууны боловсруулаагүй ширний экспорт өнгөрсөн оны мөн үеэс бараг 7 дахин нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн түүхий арьс ширний экспортоос орж ирэх орлого 10 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.долларт хүрсэн бол боловсруулсан арьс ширний экспорт 60 гаруй хувиар нэмэгдэж, 1.2 сая ам.долларт хүрчээ. Ялангуяа БНХАУ-д гаргадаг боловсруулсан арьс ширний экспорт 5 дахин нэмэгдсэн болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.

Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сард 2.1 сая ам.долларын 30 тонн самнасан ноолуур экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс бараг 3 дахин нэмэгджээ. Хэдий тийм боловч ноолуурын үнэ 40 гаруй хувиар буурсан нь ноолуурын экспортын орлогод нөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард 11.4 сая ам.долларын нэхмэл бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Харин дотоод зах зээлд 21.8 тэрбум төгрөгийн нэхмэл бүтээгдэхүүн борлуулж, 9.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

6.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

6.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

Сангийн яам өнөөдөр 6.5 сая төгрөгийн Засгийн газрын богино хугацааны
үнэт цаас арилжаалсан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Тус үнэт цаас нь тус бүр 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 65
ширхэгийг борлуулжээ. 39 долоо хоног буюу 9 сарын хугацаантай уг үнэт
цаас нь 14.915 хувийн хүүтэй юм. Хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх
аж. Үнэт цаасны арилцаанд “БиДиСек”, “Новел Инвестмент” болон “Голомт
Секюритик” үнэт цаасны компани оролцсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хоёр дахь Оюутолгойг илрүүлжээ

altМонголын Засгийн
газрын зэс, алтны “Өндөр наран” төсөл 12.4 тонн алтны нөөцтэй гэж Өмнөд
Солонгост төвтэй “Freegood Mines” компани мэдэгджээ. “Өндөр наран” нь
Монголын өмнөд нутаг дахь зэс, алтны орд газрыг хөгжүүлэх төсөл юм. Уг
орд газар порфирын зэсийн ордууд, тэр дундаа, алтны дөрвөн ордтой аж.
Алтны дөрвөн ордын баруун хэсгийн улаан судалд 68 цооног гаргаж, 11
мянган метр өрөмдлөг хийж, 12.4 тонн алтны нөөцтэй болохыг тогтоолоо гэж
“Freegood Mines” компанийн гүйцэтгэх захирал Сук Мин О мэдэгдэв.

Үлдсэн гурван ордын
өрөмдлөгийн ажил дуусах үед тогтоосон нөөц нэмэгдэж, 30 тонн хүрч
магадгүй бөгөөд энэ төсөл “Рио Тинто” компанийн хэрэгжүүлж байгаа алт,
зэсийн асар том “Оюутолгой” ордын өөр нэгэн хувилбар болно гэж тэрбээр
үзэж байна. Арилжааны олборлолтыг эхлэхээс өмнө “Freegood Mines” компани
гадаадын зөвлөгөөний компаниудтай хамтран бүтцийн өөрчлөлт хийх,
Хонконгт хувьцаа гаргах тухай төлөвлөгөөг бэлтгэж байна. Мөн санхүү
болон техникийн дэмжлэгийн чиглэлээр олон улсын уул уурхайн компаниудтай
стратегийн түншлэл байгуулах асуудлыг “Freegood Mines” хэлэлцэж
эхэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“ММС”-ийн хувьцаа унажээ

Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хувьцааны ханш олон улсын бирж дээр ямар байгааг сонирхуулъя. Нэг хэсэг олон улсын зах зээлд арилжаалж бу Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа унасан. Харин өнгөрсөн оноос эргэж сэргэсэн нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулсантай холбоотой гэж шинжээчид дүгнэдэг.

“Khan Resources Inc” хувьцаа арван хувиар өсчээ. Харин Mongoian Mining Corporation-ийн хувьцаа хамгийн өндөр уналттай байна.

Компанийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Нэгж хувьцааны үнэ

(2016/02/26-ны байдлаар)

Тухайн өдрийн нээлтийн ханштай харьцуулсан байдал

1

Ivanhoe Mines

Зэс, алт

0,68 Канад доллар

2

Centerra Gold Inc

Алт

7,33 Канад доллар

-1,48% буурсан

3

Khan Resources Inc

Уран

0,44 Канад доллар

+10,0% өссөн

4

Turquoise Hill Resources Ltd

Зэс

3,01 Канад доллар

+4,88% өссөн

5

Xanadu Mines Ltd

Нүүрс, зэс

0,10 Австрали доллар

+2,15% өссөн

6

SouthGobi Resources Ltd

Нүүрс

0,30 Канад доллар (2016/02/24-ний байдлаар)

7

Mongoian Mining Corporation

Нүүрс

0.05 Хонг-Конг доллар

-6,12% буурсан

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2044 төгрөгтэй тэнцэж байна

Валютын ханш өдөр ирэх тусам өссөөр байна. Энэ он гарсаар л гэхэд долларын ханш 50 төгрөгөөр өсөөд байгаа.

“Найман шарга” зах дээр нэг ам.долларын ханш 2039 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр худалдаалж байна. Ханш цаашид ч өсөхийг эдийн засагчид хэлж буй.

Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн санхүүжилт оны сүүлчээр Монголд орж ирнэ. Мөн энэ төсөл урагшилсантай холбоотойгоор жижиг хөрөнгө оруулалт нэмэгдэх учир валютын ханш оны төгсгөлд буурна гэж зарим эдийн засагч тайлбарлах болсон.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам батлагдлаа

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан арилжааны хэлцлийн үр дүнд үүсэх тооцоог боловсруулан баталгаажуулах, төлбөр гүйцэтгэх даалгаврыг эрх бүхий төлбөрийн байгууллагад илгээх, төлбөрийн эрсдэлийг системийн хэмжээнд удирдах зэрэг тооцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын ерөнхий харилцааг зохицуулсан “Үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам”-ыг баталлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны ээлжит гуравдугаар хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хуралдаж нийт 11 асуудал хэлэлцсэний нэг нь дээрх журам юм. Үнэт цаасны арилжаа тооцооны байгууллагын чиг үүргийг журмаар тодорхойлж өгснөөр Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа дэд бүтцийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуралдаанаар хуулийн дагуу материалаа бүрдүүлж, хүсэлт гаргасан дөрвөн компанид банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагын тоо 495 боллоо гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.