Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1945 төгрөгтэй тэнцэж байна

Тавдугаар сарын сүүлээс эхлэн долларын ханш бага багаар буурч, өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1945 төгрөгтэй тэнцлээ.

Оны эхэн үеэс 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 100 орчим төгрөгөөр буурчээ.

Ам.долларын ханш буурах болсон нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн мөнгө орж ирсэн зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар ханш буурч 1941 төгрөгтэй тэнцлээ

Тавдугаар сарын сүүлчээс эхлэн долларын ханш суларсаар Монголбанкны өнөөдрийн зарласан хаалтын ханшаар ам.доллар 1941.90 төгрөгтэй тэнцлээ.

Өнгөрсөн гуравдугаар сард 2050 төгрөг хүрсэн долларын ханш ийнхүү өнөөдөр 100 төгрөгөөр буурч 1941,90 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1950 төгрөгтэй тэнцлээ

Сүүлийн хагас сарын хугацаанд ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байна. Өчигдөр найман шарга валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1950 төргөрөөр худалдан авч 1952 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1946 төгрөгөөр худалдан авч 1950 төгрөгөөр арилжиж байна. Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс долларын ханшийг үргэжлэн буурах төлөвтэй хэмээн мэдээллээд байна. Түүнчлэн суларч буй ханшийг ам.долларын суурь эрэлт буурч, нийлүүлэлт өссөн, оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг үзэгдлүүдтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 85 төгрөгөөр буурчээ

Тавдугаар сарын сүүлээс эхлэн долларын ханш бага багаар буурч, өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1965 төгрөгтэй тэнцлээ.

Оны эхэн үеэс 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 85 төгрөгөөр буурчээ.

Ам.долларын ханш буурах болсон нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн мөнгө орж ирсэн зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүллээ

Өнөөдөр арилжааны банкууд 105.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн 26.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк 100 хувь биелүүллээ. Арилжааны банкууд 1950.00-1955.00 төгрөгийн ханшаар 1.6 сая ам.доллар худалдан авах, 1968.00 төгрөгийн ханшаар 3.0 сая ам.доллар худалдах, 296.11-296.80 төгрөгийн ханшаар 7.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк дуудлага худалдаанд ирүүлсэн саналыг биелүүлсэнгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны үнэлгээ өсчээ

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2016 оны тавдугаар сард 1.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 51.9 тэрбум төг буюу 4.1 хувиар өсчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 2005.96 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 66.68 төг буюу 3.4 хувиар суларчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2016 оны дөрөвдүгээр сард 1.7 хувь, тавдугаар сард 0.3 хувиар чангарсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 307.28 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.30 төг буюу 1.7 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2016 оны 4 дүгээр сард 1.2 хувь, тавдугаар сард 1.1 хувиар чангарсан байна.Төгрөгийн рубльтэй харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 30.53 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.79 төг буюу 20.3 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2016 оны дөрөвдүгээр сард 3.4 хувь, 5 дугаар сард 1.2 хувиар суларсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1960 руу уруудлаа

Сүүлийн зургаан сарын хугацаанд 2055 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өнгөрөгч долоо хоногоос үргэлжлэн буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1964 төгрөгөөр худалдан авч 1976 төгрөгөөр арилжиж байгаа бол “Найман шарга” валютын төвд нэг ам.долларыг 1970 төгрөгөөр худалдан авч, 1973 төгрөгөөр арилжиж байна. Ийнхүү суларч буй долларын ханшийг эдийн засагчдын зүгээс ам.долларын суурь эрэлт буурч, нийлүүлэлт өссөн, оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг үзэгдлүүдтэй холбон тайлбарлаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдсийн экспортын орлого бууралттай хэвээр байна

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газрын мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар Монгол
Улсын нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос, цайрын хүдрийн
экспортын биет жин бүгд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн
үзүүлэлттэй байна.

Харин жонш, гянтболдын баяжмал, цэвэр зэсийн экспорт өмнөх оныхоос биет жингээр бага дүнтэй гарчээ.

Хэдийгээр эрдсийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч экспортын орлого
өмнөх оны мөн үеийнхээс бууралттай хэвээр байгаа юм. Энэ нь эрдсийн
бүтээгдэхүүний бууралтаас үүдэн экспортын орлогын хэмжээ багасч буйг
харуулж байна.

Нүүрсний тухайд оны эхний таван сарын байдлаар
нийтдээ 7.2 сая тонныг экспортолж, 222 сая ам.долларын борлуулалт хийсэн
нь биет жингээр 38.4%-иар өссөн ч орлогын хувьд 7.1%-иар буурчээ.

Зэсийн баяжмалын тухайд оны эхний таван сард нийтдээ
698 мянган тонн баяжмал нийлүүлж, 800 сая долларын худалдаа хийсэн нь
биет жингээр 30%-ийн өсөлттэй байгаа ч орлогын хувьд 10%-иар багассан үзүүлэлттэй гарлаа.

Зах зээлийн хүнд үе тохиож буйгаас үүдэн Монгол Улсын төмрийн баяжмалын уурхайнууд бүгд зогсонги байдалд ороод байгаа
билээ. Харин “Болд төмөр Ерөө гол” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
нийлүүлэлт зах зээлийн шуурганд тэсч үлдээд байгаа юм. Оны эхний таван
сард улсын хэмжээнд 1.9 сая тонн төмрийн баяжмал экспортолж, 67.8 сая
долларын борлуулалттай байсан нь биет жингээр өмнөх оныхтой дүйж буй ч
орлогын дүнгээр 30%-ийн бууралттай байгаа юм.

Харин алтны тухайд зах зээлийн нөхцөл байдал
харьцангуй сайн байгаа бөгөөд үнийн уналтаас үүдэн томоохон алдагдал
хүлээх аюул бусад эрдэстэй харьцуулахад холхон байгаа нь сайн хэрэг юм.
Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол
Улс 5.2 тонн алт экспортолж, 204.8 сая долларын орлого хийсэн нь биет
жин болон үнийн дүнгийн хувьд 50 гаруй хувиар тус тус өсөлттэй гарлаа.

Ийнхүү оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын эрдсийн экспортын
биет жин нэмэгдсэн ч орлогын дүн бууралттай гарсан хэвээр байгаа нь зах
зээлийн байдал манай улсын ганц салбараас хамаарсан эдийн засгийн гадаад
худалдаанд сөргөөр нөлөөлж буйг тод харуулсаар байна.

Улсын хэмжээнд мөн хугацаанд гадаад
худалдааны нийт эргэлт 2.94 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.77 тэрбум
доллар, импорт 1.17 тэрбум доллартай гарчээ. Өөрөөр хэлбэл гадаад
худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1%-иар, экспорт
5.1%, импорт 19%-иар тус тус буурчээ. Экспортын бууралтад эрдэс
бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 176 сая ам.доллараар,
машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийнх 9.7 сая доллар, хүнсний
бүтээгдэхүүний экспорт 8.9 доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин
импортын бууралт эрдэс бүтээгдэхүүн, төмөрлөг эд, машин тоног төхөөрөмж,
цахилгаан хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний импорт буурсан зэргээс
шалтгаалсан байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 1.5 тэрбум доллар байна

2016 оны нэгдүгээр улиралд урсгал данс 11 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 141 сая долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 38 сая ам.долларын алдагдалтай буюу гадаад валютын улсын нөөц уг дүнгээр буурчээ. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад урсгал дансны алдагдал 17 сая ам.доллараар буурсан бол хөрөнгө ба санхүүгийн данс 177 сая ам.доллараар сайжирсан байна. Гадаад валютын улсын нөөц тайлант улирлын эцсийн байдлаар 1,5 тэрбум ам.доллар буюу сүүлийн 3 сарын дунджаар тооцсон импортын 7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Өнөөдрөөс Монгол- Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Манай улсын хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжихэд шаардагдах “Онцгой албан татварын тухай хууль”,“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах ажил хийсэн.

Өнгөрсөн сарын дундуур Япон улсын зүгээс парламентаараа богино хугацаанд баталснаар уг түншлэлийн хэлэлцээр эрхзүйн хувьд хэрэгжих боломжтой болсон. УИХ-ын даргын энэ сарын эхээр Япон Улсад хийсэн айлчлал нь хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбоотой хийгдэх гол ажлуудын талаар санамж бичгийн хүрээнд ойлголцолд хүргэсэн явдал байв.

Хамгийн чухал нь түншлэлийн хэлэлцээрийн үр дүнгээр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шууд замаар очиж буй татварын хөнгөлөлт. Тодруулбал, манай улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Импортын барааны гаалийн тарифын 59 хувийг /3429 төрлийн бараа/, харин Япон улс 86 хувийг /8000 төрлийн бараа/ хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шууд чөлөөлнө.

УИХ-ын дарга дарга З.Энхболд Япон улсад хийсэн айлчлалын мэдээллийн үеэр “Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд манай улсыг зорьж, олноороо ирж байна. Учир нь, тэд энэ сарын 7-ны өдрөөс хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй холбоотой шинэ түншлэл, бизнес уулзалтууд хийхээр манай улсад ирж байна. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд энэ сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна” гэж онцолсон юм.

Олон улсын туршлагаас харахад хоёр талын хийж буй нийт худалдааны үнийн дүнгийн 90-ээс доошгүй хувийг чөлөөлж байж чөлөөт худалдааны хэлэлцээрийн шалгуурыг хангадаг байна. Энэ ч үүднээс Үндэсний үйлдвэрлэгчдэд олдож буй татварын тэг хувийн систем эргээд засагтаа эерэгээр нөлөөлнө гэж тооцож буй. Манай хоёр улсын худалдааны эргэлт жилээс жилд өсөж байгаа хэдий ч өнгөрсөн оны байдлаар 343.4 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Эдийн засагчдын зүгээс хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эхэлснээр гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцооллыг гаргаж байгаа юм. Үүнийг дагаад манай улсын худалдаа эрхзүйн хувьд илүү тогтвортой байдлаар үргэлжилнэ гэсэн үг.

Нарийн дэг, хууль эрхзүйн орчинтой Япон улс анх удаа эл түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд батлах ажлыг шуурхайлсан талаар УИХ-ын дарга тодотгож байсан. Энэ нь Японы талаас уг түншлэлийн хэлэлцээрт онцгой ач холбогдол өгч буйг харуулсан явдал байв. Эл эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд анхных, харин Японд 15 дахь хэлэлцээрт бичигдэж буй.

Манай улсын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй Япон улс манай оронтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар зах зээлээ илүү чөлөөтэй болгож байгааг судлаачид онцолж байна. Энэ нь хямрал нүүрлээд байгаа өнөө үед үзүүлж буй улс төр, эдийн засгийн цагаа олсон дэмжлэг юм. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн зах зээлийнхэнд, хамгийн гол нь манайд орж ирэх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж буй гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг үлгэр жишээ болох ач холбогдолтойг тэмдэглүүштэй.