“Оюу толгой” компани “Тийсс”, “Хишиг арвин”-ы хамтарсан компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг өчигдөр байгууллаа.Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтарсан компанитай байгуулав. “Хишиг Арвин” нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний компани юм. “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн төсөлд чухал ач холбогдолтой. Олон улсын тэргүүн туршлага, үндэсний компанийн хамтын ажиллагаа Монгол Улсад шинэ технологи, ур чадвар, мэдлэг туршлагыг хөгжүүлж байгаа нь Оюу толгойд төдийгүй үндэсний уул уурхайн салбарт үр өгөөжөө өгнө” гэв.
Category: эдийн-засаг
Ам.долларын ханш өссөөр байна
Долдугаар сар эхнээс ам.долларын ханш хурдацтай өссөн. Өчигдөрийн байдлаар ам.долларыг 2030 төгрөгөөр худалдан авч, 2033 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр нэг ам.долларыг 2041 төгрөгөөр худалдан авч, 2044 төгрөгөөр худалдаж байна. Одоогоос яг нэг сарын өмнө ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 60 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч 7-р сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 9 төгрөгөөр нэмэгдсээр байгаа аж
Баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцсэн байна. Харин тус компанийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас шалтгаалжээ. Харин энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. “Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175 000–195 000 тонн баяжмал дахь зэс, 255 000–285 000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалжээ.
Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн нэг ханшаар 21.0 сая ам.доллар, 304.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 42.0 сая юанийг тус тус нийлүүлэв. Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 117.5 сая ам.доллар нийлүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд тусгасан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 2,541.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага байна.
Ноён долларын ханш өссөөр байна
Долларын өсөлт уруудалтаар монголчуудын амьдрал шийдэгддэг гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр монголын бүхий л гадаад дотоод худалдаа арилжаа эрхэмсэг ноён доллараар дамждаг .
Тэгвэл сонгуулийн өмнө бага зэрэг буурч байсан долларын ханш наадмын дараанаас эргээд өсөж эхэллээ. Ам долларын ханш 1950 болон уруудаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл ам уралдан тэмдэглэж байсан цаг ард өнгөрч ноён доллар өдөр ирэх тусам хурдаа авсаар өнөөдрийн байдлаар 2038-д хүрчээ.
Шинэ засгийн газар энэхүү долларын ханшийг хазаарлах шинэ бодлого хэрэгжүүлнэ гэдэгт л найдаж суухаас даа.
Монгол банкны авах үнэ |
Монгол банкны зарах үнэ |
|
Америк доллар |
2.20.00 |
2.035.00 |
Евро |
2.204.00 |
2.308.00 |
Германы франк |
2.644.00 |
2.764.00 |
Оросын рубль |
30.27 |
34.99 |
Хятадын юань |
302.50 |
306.50 |
Японы иень |
18.70 |
19.68 |
Солонгосын вон |
1.71 |
1.88 |
О.Өнөр
Монгол улс ОХУ-аас хамааралтай эрчим хүчний салбараа бие даалгахын тулд Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах төслийг санаачилж, энэ хавраас дэд бүтэц, талбай чөлөөлөх ажлуудаа эрчимтэй эхлүүлээд байсан. Гэвч геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог Монгол улс “хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг нөхцөл байдалд оров бололтой. Учир нь монголчуудын байгуулахаар төлөвлөж байгаа усан цахилгаан станц нь Сэлэнгэ мөрний нэг цутгал болох Эгийн гол дээр баригдах бөгөөд Сэлэнгэ нь Байгаль нуурын гол усан хангамжид тооцогддог тул ОХУ-аас бидэнд хориг тавиад байгаа юм. Үүнээс болоод Монголд байгуулах Эгийн голын усан цахилгаан станцын нэг тэрбумын зээлийг Хятадын тал түдгэлзүүлж байгаа тухай мэдээллийг өнөөдөр Блүүмберг суваг мэдээлжээ. Блүүмбергийн мэдээлж байгаагаар Монгол улс хэрвээ Хятадаас зээл авч чадахгүй бол Япон, Өмнөд Солонгосоос санхүүжилт хайж магадгүй гэжээ.
Харин Москвагийн талаас Улаанбаатартай тохиролцоо хийх арга замыг хайж байгаа. Хэрвээ Монголын тал уг төслийг орхивол Орос улс хямдралтай үнээр эрчим хүч нийлүүлэх санал тавих боломжтой гэж Оросын Байгалийн Нөөц, Хүрээлэн байгаа Орчны яамны эх сурвалж мэдээлсэн байна.
Б.НАРАН
Монголын нэрийн хуудас
“Эрдэнэтийн овоо”-ны орд газар шинэ төмөрлөгийн эрин Неогений галвын үед одоогоос 25-30 сая жилийн тэртээд геологийн тектоник хувирлын үйлчлэлээр үүсч тогтсоныг эрдэмтэд тогтоожээ. Улаанбаатараас баруун хойт зүгт 340 км, Дарханаас баруун зүгт 140 км, Булганы аймгийн төвөөс хойт үгт 60 км, Хангал, Чингэл, Цагаанчулуутын багавтар голуудын дунд ориших, далайн төвшнөөс дээш 1606 метр өргөгдсөн “Эрдэнэтийн овоо” хэмээх бэсрэг уул хөрсөн доороо эрдэс баяглагтай гэдэг нь эртнээс мэдэгджээ.
Эдийн Засгаар Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнуудтай геологийн салбарт хамтран ажиллах хүрээнд Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963 оны зургаадугаар сарын 18-нд гэрээ байгуулсан юм. Ингээд хойтон жил нь Монгол-Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн овооны орчим дөрвөн гэр, дөрвөн майхантай судалгааныхаа ажилд орсон түүхтэй.
Чехословакийн багийг геологич Моймир Краутер, Эмануэл Каминск нар, Монголын хайгуулчдыг Чехословакт Карлын их сургуулийг төгссөн геологич Д.Цэрэндагва нар тус тус удирдаж байлаа. 1964-1968 онд хоёр улсын хамтарсан шинжилгээний анги Цагаанчулуут, Эрдэнэтийн овоо, Хөөврийн гол, Оюуттолгой зэрэг уртаараа 25 км, өргөнөөөрөө 3 км орчим газар судалгаа хийж Эрдэнэтийн овоо орчим хүдэржилт илүү байгааг тогтоожээ.
1968 онд Чехословакийн дотор Зөвлөлтийг эсэргүүцсэн “Прагын хавар” хөдөлгөөн өрнөсөн учир Чехословакийн тал хайгуул судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Монголын тал 1969 оны хоёрдугаар сарын 27-нд Зөвлөлтийн удирдлагад хандан Эрдэнэтийн овооны орд газрын хайгуул, судалгааг хамтран үргэлжлүүлэх санал тавьсан боловч тоймтой хариу өгөөгүй байна.
Харин Чилид төрийн эргэлт гарч Зөвлөлтөд нийлүүлж байсан зэс тасрахад манай хойд хөршид шинэ уурхай хэрэг болжээ. 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд “Эрдэнэт” үйлдвэр байгуулах гэрээнд Монголын талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зуржээ. Ингээд шинэ хот, баяжуулах үйлдвэрийн өртөг нь нэг тэрбум рубль болж хагасыг нь Монголын талд зээлдүүлж, түүнийгээ зэсийн баяжмалаар авахаар тохиролцжээ.
1973 оны арваннэгдүгээр сарын 18-нд Эрдэнэт хотын суурь тавих ёслолын цуглаан болж Зөвлөлтийн геологич А.П.Поляков анхны байшингийн улаан шугам татаж, эксковаторын машинч А.И.Лектев анхны хөрсийг хуулжээ. Хүн амын тоо, суурьшил хурдацтай өсөн нэмэгдэж байгааг харгалзан 1974 оны долоодугаар сарын 31-нд Эрдэнэт хороо байгуулах Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн №207 тогтоол гарсан юм. Үүнээс ердөө жилийн дараа буюу 1975 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хот байгуулах тухай 266 дугаар зарлиг батлагджээ.
Зөвлөлтийн тэргүүн Л.Брежнев БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Монголд зочлон ирж БНМАУ-ын Хүндэт иргэн цолоор шагнуулаад буцсанаас ердөө дөрвөн жилийн дараа эзгүй хоосон тал дээр нүсэр том үйлдвэр, цоо шинэ хот сүндэрлэн боссон юм. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн туузыг Монголын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал хайчилжээ.
Өдгөө Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар 26 сая тонн хүдэр боловсруулж 23 хувийн зэсийн агуулга бүхий 530 000 орчим тонн зэсийн баяжмал, 47 хувийн молибдений агуулгатай 4 500 тонн гаргадаг орчин үеийн томоохон уулын баяжуулах үйлдвэр болжээ.
2016 оны зургаадугаар сарын 24-нд Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн (Эрдэнэт, Монголросцветмет) компанийн Ростехийн эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авснаар “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголынх нь болсон юм. Газрын үнээс ухаж гаргасан хүдэр зэсийн баяжмал болтлоо бараг бүтэн өдрийн аялал хийдэг. Эхлээд аварга том “БелАЗ”-д таван минутын дотор 130 тонныг ачна.
Ингээд үйлдвэрийн зүг явна. Гэхдээ чамгүй урт зам туулна. Эрдэнэтийн овоо 25 км урт, 3 км өргөтэй. Түүн рүү шатлан буулгаж ухсан замаар явдаг. Анх энэ овоо далайн төвшнөөс 1606 метр өндөр байсан бол одоо 2500 м урт, 2000 м өргөнтэй газрын гадаргаас 150 м гүн болжээ.
Баяжуулах фабрик бол зэс, молибдений баяжмал боловсруулах үйлдвэрлэлийн чухал хэсэг. Зэс-молибдений хүдэр туузан дамжуулгаар хөвөрсөөр ган бөмбөлөг бүхий бутлуурт орно. Энэ том хүрдэн дотор олон зуун бөмбөлөг хүдрийг бутлан жижиглэдэг.
Тус үйлдвэр энэ ган бөмбөлөгөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Гал улалзуулсан ган цувимал галт бөмбөлөг болон хувираад цааш явж хөрсөн хойноо бутлагч руу шилжин ордог. Энд хүдэр бутлагдаад химийн боловсруулалтад орж зэсийн хөөсөрсөн баяжмал болж хувирна. Үүний дараа өтгөрүүлэх процессийг дамжин эцсийн бүтээгдэхүүн болдог. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бол орчин цагийн Монголын нүүр царай билээ.
Эрдэнэт үйлдвэрийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд бүтээн босгож, монгол залуусыг үйлдвэрлэлийн бүх л процесст дагуулан сургасан юм. Өдгөө уул уурхайн салбарт ажиллаж байгаа үнэдсний олон мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан залуус байдаг. Энэ удаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт он удаан жил ажиллаад нутаг буцах гэж байгаа мэргэжилтнүүдийг Монголын төр одон медалиар шагнажээ.
Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг Монголын Зэс Корпораци ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.
2016 оны 06 сарын 30.
Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.
Банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк үүнээс 70.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн саналыг биелүүлэв.