Categories
мэдээ эдийн-засаг

“Долларын ханшийн өсөлт хөөсөрсөн түр зуурын шинжтэй тул удахгүй бууна” гэв

Монголбанкнаас валютийн ханшийн өсөлтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Лхагважав “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшинээсээ хэт хөөсөрсөн түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэнэ. Монголбанкнаас ханшийн энэхүү огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж мэдэгдэж байна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2610 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг 39 мөнгөтэй тэнцэж байгаа бол өнөөдрийн 09:45 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байв.

Мөн үеийн байдлаар “Ард” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2570 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд ам.долларыг 2448-2450 төгрөгөөр худалдан авч, 2484-2498 төгрөгийн ханштай байна. Хэдийгээр банкуудын ханш арилжааны төвүүдийнхээс харьцангүй хямд байгаа хэдий ч банкуудад зарах доллар байхгүй байгааг салбарынхан хэлж байна. Өчигдөр өглөөний 11:00 цагийн байдлаар нэг ам.доллар 2490 төгрөгтэй тэнцэж байсан бол оройн 20:00 цаг хүртэл 2600 төгрөг хүртэл өссөн. Ам.долларын ханш нэг өдрийн дотор 110 төгрөгийн өсөлт үзүүлсэн нь манай улсын эдийн засгийн түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар нэг өдрийн дотор 132 төгрөгөөр огцом өсч, төгрөг түүхэнд байгаагүйгээр үнэгүйдлээ

Ам.долларын ханш өнөөдөр өглөөний Монголбанкны нэрлэсэн ханшаар 2428 төгрөгт хүрээд байсан билээ. Тэгвэл үдээс хойш 2560 төгрөгт хүрч, нэгхэн өдрийн дотор даруй 132 төгрөгөөр өслөө. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна.

Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн Д.Эрдэнэбат “Энэ валютын ханш чинь өдрөөр биш цагаар өсдөг боллоо. Энийг хариуцаж байгаа хүн байна уу. Нэг ам.доллар 2500 төгрөг хүрнэ гэсэн. Өнөөдөр бараг хүрчих байлгүй. Удахгүй 3000 төгрөгтэй тэнцлээ шүү дээ. Үүнийг хариуцаж буй Монголбанк, Засгийн газар гэж байна уу? Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар валютын ханшийг буулгах үүрэг өгсөн байсан. Ганц энэ үүргээр явахгүй шүү дээ. Гол учир нь юу байна? Энэ дээр надад тайлбар өгөөч. Импортын хэрэглээ огцом өссөн гэсэн үг шүү дээ. Гадагшаа түүхий эд гарахаа больсон байна. Яг үүнийг өнөөдрийн эдийн засгийн бодит байдлаар хэлээд өгөх хүн энэ танхимд байна уу? Өөр нэг асуулт байна. Энэ долларын ханшийг хэдээр төлөвлөсөн юм бэ? Он гараад 3000 болох юм бол энэ төсвийн хүрээний мэдэгдэл чинь бүгд худлаа болно шүү дээ” гэсэн билээ.

Ийн ам.долларын ханш нэг өдрийн дотор 130 гаруй төгрөгөөр огцом өссөнийг Засгийн газрын өчигдрийн шийдвэртэй холбог тайлбарлах хүмүүс ч байна. Тодруулбал, өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэнд валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон. Уг үүрэг нь гадныхан богино хугацаанд ам.доллараа Монголоос татах нөхцөлийг үүсгэсэн гэж таамаглаж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-оос 4 хувь, инфляцийг 3-аас 5 хувь байхаар төсөөлжээ

Image result for МонголбанкМонголбанкнаас инфляцийн төлөв байдлын тайланг олон нийтэд мэдээлсэн. Уг тайлангаар Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-оос 4 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Харин инфляцийг 2017 онд 3-аас 5 хувь байхаар төсөөлсөн аж.

Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх төсөөллөөс бууруулахад уул уурхайн салбарын сэргэлт удаан, сул, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээгдэж байснаас буурч болзошгүй байгаа нь нөлөөлжээ. Мөн хувийн хэрэглээ эрчтэй агшсан болон бодлогын хүү өссөн нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нөлөөлсөн байна. Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд дурджээ.


Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг санал хурааж дэмжсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төсвийн байнгын хороог зарлан хуралдуулж, төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Image result for Чуулганы нэгдсэн хуралдаан 2016

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд дараах үзүүлэлтүүдийг тусгасан байна. Тодруулбал, ДНБ-ийн өсөлтийн хувь 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувийн үзүүлэлттэй байна. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 6,160.2 их наяд, 2018 онд 6,822.6 их наяд, 2019 онд 7,561.3 их наяд байхаар заажээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,568.9 их наяд, 2018 онд 8,971.2 их наяд, 2019 онд 9,316.5 их наяд, зэсийн үнэ 2017 онд 4800 ам.доллар байхаар тооцжээ.

Нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнэ:

2017 онд 4,599.4 ам.долларт

2018 онд 4,658.9 ам.долларт

2019 онд 4,725.5 ам.долларт хэлбэлзэхээр байна.

Зах зээлийн үнэ:

2017 онд 4,800.0 ам.долларт

2018 онд 4,800.0 ам.долларт

2019 онд 4,900.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцсон. Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 2017 онд 12.5 тэрбум төгрөг, 2018 онд 10.7 тэрбум төгрөг, 2019 онд 11.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр тооцсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш тэнгэрт хадаж, 2495 төгрөгт хүрлээ

Долларын ханш 2495 төгрөгт хүрлээ зурган илэрцүүдМонголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2428 төгрөг 08 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг 2420-2475 төгрөгөөр худалдан авч, 2446-2485 төгрөгөөр арилжиж байна. Мөн “Номин карт” ББСБ 2475 төгрөгөөр авч, 2495 төгрөгөөр арилжиж байгаа аж.

Одоогоос нэг сарын өмнө буюу аравдугаар сард нэг ам.доллар 2260 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр даруй 200 төгрөгөөр чангарлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2460 төгрөгтэй тэнцэж байна

Ам.доллар зурган илэрцүүдМонголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2420 тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч 2460 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг 2418-аас 2420 төгрөгөөр худалдан авч, 2420-оос 2456 төгрөгөөр арилжиж байна. Өнгөрсөн сарын 9-ний өдөр нэг ам.доллар 2260 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2460 төгрөгтэй тэнцэж байгаа нь 200 төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын ханш

Валютын ханш зурган илэрцүүд

Монголбанк (Өчигдөр)

Ам.доллар /USD/ 2,420.95

Евро /EUR/ 2,676.48

Иен /JPY/ 23.18

Фyнm /GBP/ 3,008.64

Рубль /RUB/ 37.98

Юань /CNY/ 357.22

Вон /KRW/ 2.13

Найман шарга (Өчигдөр 15:00 цагт)

авах зарах

Ам.доллар /USD/ 2440 2450

Евро /EUR/ 2690 2725

Иен /JPY/ 23.40 23.60

Фyнm /GBP/ 2970 3020

Рубль /RUB/ 38.50 39.00

Юань /CNY/ 359 361

Вон /KRW/ 2.11 2.15

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2430-д хүрлээ

Долларын ханш өссөөр л байна. Энэ өсөлтийг хэн хэзээ зогсоохыг бурхан л мэдэх байх хэмээн хүмүүс харах болжээ. Төв банк нь мэддэг юм уу, найман шарга нь мэддэг юм уу гэж УИХ-ын гишүүн Б.Лүндээжанцан саяхан чуулган дээр дуу алдаж байсан. Гэвч валютын нийлүүлэлтээс хамаарна гэхээс өөр хариултыг хэн ч хэлсэнгүй. Тэгвэл өнөөдөр эрхэм долларын ханш 2430 төгрөгөөр зарагдаж байна. Бусад валютууд ч гэсэн дагаж өссөөр байгаа. Хятадын юань 359 төгрөгт хүрсэн бол нэгэн цагт 1:1-н харьцаатай байсан Солонгосын вон өдгөө 1:2,13 болжээ.

Засаг төр нь ОУВС-аас мөнгө царайчилж ар өврөө гэж байгаа энэ цагт долларын ханш өссөөр байх бололтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2425 төгрөгтэй тэнцлээ

Image result for Ам.долларМонгол банкнаас зарласан долоо
хоногийн /11.06/ хаалтын ханшаар нэг ам.доллар 2406 төгрөг 41 мөнгө, евро
2670.39 мөнгө, БНХАУ-ын юань 355.89 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга”
валют арилжааны төвд нэг ам.долларыг 2418 төгрөгөөр худалдан авч, 2425 төгрөгөөр,
БНХАУ-ын юанийг 358 төгрөгөөр худалдан авч, 359.50 мөнгөөр арилжаалж байна.

Тэгвэл арилжааны банкууд нэг ам.долларыг 2390 төгрөгөөр
худалдан авч, 2404 төгрөгөөр худалдаж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үхрийн махны үнэ 230 төгрөгөөр өсчээ

Image result for Махны зах

Энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Тодруулбал, махны дундаж үнэ энэ сарын 2-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, ямааны ястай махны үнэ 8.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.3 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3950 төгрөг, үхрийн /ястай/ мах 5390 төгрөг, үхрийн цул мах 7140 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3340 төгрөгийн үнэтэй байжээ.

Харин гурилын үнэ энэ сарын 2-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Image result for Гол нэрийн бараа
Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 4.4 хувь, манжингийн үнэ 6.7 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад байцааны үнэ 1.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 5.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.