Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны эрэлт буурчээ

Монголбанк өнөөдөр өнгөрсөн аравдугаар сарын орон сууцны үнийн индекс болон мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээлэл өглөө. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани Орон сууцны үнийн индексийн судалгааны аравдугаар сарын дүнг танилцууллаа. Судалгаанд нийслэлийн зах зээлд борлуулагдаж байгаа 4891 орон сууцыг хамруулсан байна. Шинэ орон сууцны эрэлт хэрэгцээ өмнөх сарынхаас нэмэгдээгүй буюу 14,4 хувьтай гарсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх сарынхаас -7,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Одоогоор зах зээлд 28 мянган орон сууц ашиглалтад орсон байгаа бөгөөд 6600 орон сууц зарагдахаар эзнээ хүлээж байна гэсэн судалгаа гарчээ. Хүйтний улирал эхэлж, орон сууцны борлуулалт буурсанаас зарим компани орон сууцны борлуулалтаа түр зогсоосон, ипотекийн зээл түр зогссон зэрэг үзүүлэлтээс орон сууцны борлуулалт нэмэгдээгүй гэдгийг албаныхан хэллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

15 компанийн 18,855 хувьцаа арилжжээ

Хөрөнгийн бирж зурган илэрцүүд2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 18,855 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол алт” компани хамгийн өндөр буюу 13.89-иар өссөн бол “Монгол шуудан” 12.26%, “Шарын гол” 5.04%-иар тус тус өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.990%-ийн хүүтэй 80,785 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 8,102,666,466.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 785.24 нэгж болж 0.28%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,356,779,935,438.00 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Төвбанк 234 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

Монголбанк 1 долоо хоногтой 234 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 421 тэрбум төгрөг болов.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Мөн энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголын эдийн засгийн талаар нээлттэй уулзалт боллоо

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас долоо хоног бүр зохион байгуулдаг “The Voice of Business” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр оролцлоо. Тэрээр Монголын өнөөгийн эдийн засгийн талаар өөрийн үзэл бодлоо тайлбарлахын зэрэгцээ ирсэн зочдын сонирхсон асуултад хариуллаа.

Тухайлбал тэрбээр, “Өнөөдөр эдийн засаг хүнд байдалд орчихсоны нэг шалтгаан нь импортыг орлоё гэдэг загвар гарч ирсэн. Түүнийг бий болгоё гэж ярьсан хүн бол байгаагүй. Би санахгүй байна. Гэхдээ Засгийн газраас гаргаж байсан шийдвэрүүд бол бараг л аж үйлдвэржих бодлого байсан. Энэ маань үр дүнд хүрэхгүй өчнөөн мөнгө хаашаа явчихсан нь тодорхойгүй болсон. Тиймээс одоо яг юу тулгамдаад байгаа тэрийгээ л барьж аваад шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна…” гэх мэтчилэн ярилаа. Уулзалтын үеэр хүмүүсийн хамгийн их сонирхсон асуулт бол 2017 онд эдийн засгийн байдал ямар байх вэ гэх асуулт байлаа. Р.Амаржаргал үүнд хариулахдаа “2017 он ерөнхийдөө энэ хэвээр үргэлжилнэ. Харин 2018 он бол сэргэх үе шүү” хэмээн бизнес эрхлэгчдэд сануулж байлаа.

Уулзалтаас хийсэн дэлгэрэнгүй бичлэгийг дор хүргэж байна.


Categories
мэдээ эдийн-засаг

27 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн 27,727 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Авто импекс” компани хамгийн өндөр буюу 10.06-иар өссөн бол “Таван толгой” 4.53%, “Сүү” 2.24%-иар тус тус өслөө. Мөн 1,097 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл зээр арилжигдаж 107,612,396.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 776.82 нэгж болж 0.44%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,341,811,382,827.00 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс энэ оны эхний 10 сард 157 оронтой худалдаа хийжээ

Худалдаа хийж ээ зурган илэрцүүдМанай улс энэ оны эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6494.6 сая америк доллар, үүнээс экспорт 3726.2 сая америк доллар, импорт 2768.4 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 (8.4%) сая америк доллар, үүнээс экспорт 200.5 (5.1%) сая америк доллар, импорт 395.3 (12.5%) сая ам.доллараар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 10 сард 762.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2016 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 194.8 сая америк доллараар нэмэгдэж, 957.7 сая америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сард 72.9 сая америк долларын ашигтай гарсан нь өмнөх сараас 8.1 сая (12.2%) америк доллараар нэмэгдсэн байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 200.5 (5.1%) сая америк доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 354.8 сая америк доллар, үүнээс зэсийн баяжмал 495.2 сая америк доллар, боловсруулаагүй нефть 57.6 сая америк доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 11.5 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт 90.5 сая америк доллар, нүүрсний экспорт 141.1 сая америк доллараар өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 395.3 (12.5%) сая америк доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 224.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 127.9 сая америк доллар, автобензин 80.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 149.4 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 70.3 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-гийнхан ирэх сард дахин ирнэ

ОУВС зурган илэрцүүдЗасгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээр үргэлжилж буйг Монголбанкнаас мэдээллээ. ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл Монгол Улсад ажилласан. Тэгвэл дахин ОУВС-гийн ажлын хэсэг ирэх арванхоёрдугаар сард Монгол Улсад ирэхээр болжээ.

Төв банкны мэдээлэлд Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа тодотгосон байна. Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжино гэсэн эерэг төсөөлөлтэй байгаа аж.

Улсын Их Хурлаас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурна гэсэн тооцооллыг Монгол банк гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний хөгжлийн газар 21 аймгаас төсөл хүлээн авч эхэллээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 21 аймагт тус бүр нэг үйлдвэр байгуулах хөтөлбөр тусгагдсан. Энэ дагуу аймгуудад хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж өндөр, судалгаа тооцоо нь хийгдсэн төслүүдийг хөдөлгөх бодлого барьж байна.

Өнөөдөр шинээр байгуулагдсан үндэсний хөгжлийн газраас 21 аймгийн хөгжлийн бодлогыг хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний гол зорилго нь эдийн засгийн гадагш чиглэсэн урсгалыг дотоодод шингээх, аймаг бүрээс үйлдвэрлэлийн төсөл хүлээн авахад чиглэж буй ажээ.

Ингэхийн тулд эхний ээлжинд “RND лаборатор” буюу Шинэ Бүтээл оновчтой санал гаргадаг, гар аргаар үйлдвэрлэл явуулж буй лабораториудад хөрөнгө оруулалт хийх, ивээн тэтгэгчээр ажиллах гадаад, дотоодын доноруудын зөвшөөрлийг авч аман хэлэлцээрийг хийгээд байгаа тухай Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, Төрийн соёрхолт инженер Н.Нацагням ярьж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банкнаас 250 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Дэлхийн банк зурган илэрцүүдНийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Эрчим хүчний эдийн засагч Юн Вег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын халаалт, дулааны салбарт зориулж буцалтгүй тусламжаар 250 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болж судалгааны ажил эхлүүлээд буйгаа Юн Вег танилцууллаа.

Тэрээр танилцуулгынхаа үеэр “Бид тантай уулзахын өмнө Эрчим хүчний сайд болон холбогдох газрын дарга нартай уулзаж ярилцсаны үндсэн дээр буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэхүү төсөл маань Улаанбаатар хотод хэрэгжих болохоор тантай уулзаж зөвлөлдөх, санал солилцох нь зүйтэй гэж бодож байна. Дулаан, халаалтын салбарт чухам аль чиглэлд нэн түрүүнд шаардлагатай байгааг сонсож ярилцах нь зүйтэй. Гэр хорооллын төвийн шугаманд холбогдоогүй бүсэд хэрэгжүүлэх бодолтой байна. Мөн халаалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх тал дээр ажиллахаар төлөвлөөд байна” гэлээ.

Засаг даргын орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дулааныг цахилгаан халаалтаар шийддэг болохоор зорьж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй байгаа цэгүүдийг цахилгаан халаалт руу шилжүүлэхэд гарах дэвшил, сайн үр дагаврын талаар иргэдэд таниулах сургалт, зөвлөгөөг өгөх боломжтой бол сайн байна. Ирэх хавраас төлөвлөсөн газруудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлэн ажиллах гэж байна. Тиймээс та бүгдийн энэ төсөл давхардахгүйгээр явбал илүү үр өгөөжтэй байх болно. Миний хувьд төвийн шугамгүй дулаанаар хангагдаагүй гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

33,331 ширхэг хувьцаа арилжжээ

2016 оны 11 дүгээр сарын 17-ны
өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 18
хувьцаат компанийн нийт 33,331 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 115 ширхэг
ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 42,657,155.00 төгрөгийн
гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 784.03 нэгж болж 0.38%-иар өссөн бол зах
зээлийн үнэлгээ 1,351,444,100,497.59 төгрөг боллоо.

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх
сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ