Ерөнхийлөгч 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өчигдөр хориг тавьсан билээ. Энэ талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Хориг тавьснаар ямар нөхцөл байдал үүсэх вэ?
Б.ОДМАА
Ерөнхийлөгч 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өчигдөр хориг тавьсан билээ. Энэ талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Хориг тавьснаар ямар нөхцөл байдал үүсэх вэ?
Б.ОДМАА
Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын бизнес форумыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулав.
Арга хэмжээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини нар нээж үг хэлэв.
Форумын үеэр Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, Словакийн хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлагаас хоёр талын эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив.
Монгол, Словакийн бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд Монголын талаас “Гурван Уул Мандал”, “Сентерра Гоулд Монголия”, “Юнител”, “Бэрэн групп”, “Мегаватт”, “Монгол эм импекс”, Монгол Банк, Хаан банк зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, холбоодын төлөөлөл оролцлоо.
Словакийн талаас “Novas Machinery”, “DB Biotech”, “Solar Slovakia”, “Scout Aviation”, “International Investment Bank” зэрэг машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, цахилгаан холбоо, банк санхүүгийн салбарын 27 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож Монголын талын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол-Словакийн Бизнес форумын үеэр “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига нар гарын үсэг зурсан.
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний арван сарын үзүүлэлтийг танилцууллаа. Улс орны амьжиргааны түвшинг тодорхойлдог үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний есөн сард 12.1 их наяд төгрөгт хүрсэн байв. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар өссөн үзүүлэлт болохыг статистикчид онцолж байлаа. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 338 тэрбум, бүтээгдэхүүний цэвэр татвар 217 тэрбум, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл 216 тэрбум, нэмүү өртгийн албан татвар 378 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ 1.7 ИХНАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЛАА
Мөн энэ оны эхний арван сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 669 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өнгөрөгч оны мөн үеэс 1.7 их наядаар буурсан үзүүлэлт аж. Үүнд орлого, тусламжийн хэмжээ 5.8 их наядаар өсч, зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 310 тэрбумаар буурч, татварын орлого 1.1 их наядаар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.
ЭКСПОРТ 39 ХУВИАР, ИМПОРТ27 ХУВИАРӨСЧЭЭ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.2 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам долларт хүрч тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Экспорт эхний арван сард 1.5 ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин импорт өмнөх оны мөн үеэс 761 сая ам.доллараар өссөн бөгөөд дизель түлш, автобензин, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг голлон оруулж ирсэн байх юм.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ ӨМНӨХ САРААС 17 ХУВИАР ӨССӨН БАЙЛАА
Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрөгч оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 13 их наяд төгрөгт хүрсэн нь урьд жилийн мөн үеэс 6.5 хувиар өссөн байлаа. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сараас 17 хувь, жилийн өмнөхөөс 8.8 хувиар өссөн гэв.
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 6.9 ХУВИАР ӨСӨВ
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ урьд жилийн мөн үеэс 6.9 хувиар өсчээ. Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10 хувь, хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн дүн есөн хувь, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнийн дүн 9.2 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ таван хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх дөрвөн хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ 2.9 ИХНАЯД ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний арван сард урьдчилсан гүйцэтгэлээр арван их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наядаар өссөн үзүүлэлт гэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 42 хувь, боловсруулах аж үйлдвэр 33 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 6.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн түүнчлэн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, молибдений баяжмал, буталмал чулуу, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт долоогоос 60 хувь хүртэл, боловсруулах аж үйлдвэрийн салбарт архи, шар айраг, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, банш, бууз, малын тэжээл, адууны мах зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёроос гурав дахин өссөн байлаа.
АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 0.3 ПУНКТЭЭР БУУРЧЭЭ
Үндэсний статистикийн хорооноос явуулдаг ажиллах хүчний судалгааны дүнгээр ажилгүй иргэд 118 мянга, үүний 58 хувь нь эрэгтэйчүүд, 42 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр, хоёрдугаар улирлаас 0.5 пунктээр тус тус буурсан үзүүлэлт гэв. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд аравдугаар сарын эцсээр 33 мянгад хүрсэн байна. Үүний 72 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 27 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байв.
ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ МӨНГӨН ОРЛОГО 76 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
Өрхийн нийгэм, эдийн засгийн гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого 929 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт байв. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага гуравдугаар улиралд сая төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 93 мянган төгрөгөөр өссөн байлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69 мянган төгрөгөөр өссөнөөс үүдэлтэй гэв.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 16 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого эхний арван сард 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь урьд жилийн мөн үеэс 246 тэрбум төгрөгөөр өссөн байлаа. Харин зарлага 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байв.
Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас эхний арван сард 234 мянган хүнд 118 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж авагчид 23 мянгаар, олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 6.8 тэрбум төгрөгөөр буурсан гэлээ.
ХУРААСАН УРГАЦ, БЭЛТГЭСЭН ХАДЛАН, ТЭЖЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БУУРЧЭЭ
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын нэгний байдлаар 231 мянган тонн үр тариа, 121 мянган тонн төмс, 80 мянган тонн хүнсний ногоо хурааж, 911 мянган тонн өвс хадлан, 46 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс үр тариа 52 хувь, төмс 21 хувь, хүнсний ногоо 11 хувь, өвс хадлан 21 хувь, гар тэжээл 39 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан гэв.
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 40 ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙВ
Улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 26657 гэмт хэрэг бүртгэгдсэн нь жилийн өмнөхөөс 3577-оор өссөн үзүүлэлт байв. Гэмт хэргийн гаралт өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 28 хувь, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.4 хувь, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 60 хувь тохиолдсон нь голлон нөлөөлжээ. Мөн гэмт хэргийн улмаас эхний арван сард 8528 хүн гэмтэж, 1091 хүн нас барсан бөгөөд гэмтсэн хүний тоо 10 хувь, нас барсан хүний тоо 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа.
АГААРЫН ДУНДАЖ ХЭМ АРАВДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 0.5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖЭЭ
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр аравдугаар сард хамгийн их хур тунадас Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 27.4 милиметрт хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Өмнөговь аймгийн Манлай сум болон Баянхонгор аймгийн Жинст сумын нутгаар 27 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Отгон болон Цэцэн-Уул сумын нутгаар хасах 24 хэмд хүрчээ. Салхины үнэмлэхүй их хурд Ховд аймгийн Зэрэг суманд түр зуур 29м/с хүрсэн гэлээ.
Монголбанк 2017 оны 11-р сарын 15-ны байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа.
Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.
Монголбанк жилийн эцэст алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.
Тус аяны гол зорилго нь албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд оршиж, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сургалт сурталчилгааг тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглүүлсэн төдийгүй олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангахад анхаарч ажиллалаа.
Түүнчлэн Монголбанк алт олборлогч болон алтны арилжаа эрхэлдэг байгууллага, иргэдийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, тэдний Монгол Улсын эдийн засаг, гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг дэмжин ажиллав.
Монголбанк өнөөдрийн
байдлаар 18.4 тонн алт худалдан авч, өнгөрсөн онд үзүүлсэн дээд хэмжээ болох
18.3 тонныг давлаа. Он гарсаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй
харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт
худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байсан билээ. Монголбанк
жилийн эцэс гэхэд худалдан авсан алтны хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа ажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Жэймс Андерсон БОАЖ–ын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүсээд, Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (MINIS) төслийн үйл ажиллагаа явцын талаар мэдээлэл өглөө.
Харин БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон төрлийн туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн голлох салбар уул уурхайг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй MINIS-ийн үйл ажиллагааг 20 сараар сунгахаар болсонд талархал илэрхийлээд, тус төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Гүний усны менежментийг бэхжүүлэх” нь байгаль орчинд чухал ач холбогдолтой тул БОАЖЯ–ны үүрэг оролцоог сангийн болон уул уурхайн асуудал эрхэлсэн яамтай дүйцэхүйц байдлаар нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн юм. Түүнчлэн эдийн засгийн салбаруудын хөгжилд байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд Дэлхийн банкны зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
“Эрдэнэс-Таван толгой” ХК Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ.
Тус компани 200 сая ам.долларын зээлийг Засгийн газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор авчээ.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагууд, “Манай компани цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй боллоо. Ийнхүү Хөгжлийн банкинд үүссэн өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцлов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жоэфф Готтбил баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад илгээсэн нь цаг үеэ олсон алхам болсон. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг тодотгов.
ОУВС-гийн энэ шийдвэрт талархаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд цаашид төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж, аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгааг тэмдэглэв.
Мөн уулзалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал солилцов.
Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Талууд БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төсөл” зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Ганц модны боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хил дээр үүсээд байгаа автомашины дарааллыг хэвийн болгох, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв. Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нэвтрүүлсэн. Ингэснээр банк хоорондын ам.долларын арилжааны идэвх өмнөх оны мөн үеэс 2.2 дахин нэмэгджээ.
Монголбанк нь “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлага хангасан хоёр хүртэлх банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог. Тэгвэл гуравдугаар улирлын банк хоорондын цахим талбарын үндсэн дилерээр ХААН, Голомт банкийг сонгосон бөгөөд дөрөвдүгээр улирлын үндсэн дилерээр дээрх банкуудыг улиран сонголоо.
Үндсэн дилерээр сонгогдсон банк нь цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн дилер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцдог.
Түүнчлэн тус цахим талбарт идэвхтэй байгаа худалдан авах, худалдах саналын ханшийг Монголбанкны цахим хуудсанд байршуулж буй бөгөөд ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага валютын тухайн үеийн ханшийн мэдээллийг авах боломжтой.