Categories
мэдээ эдийн-засаг

40 гаруй орны бизнес эрхлэгч залуус Монголд чуулна

Ирэх зургаадугаар сард болох “Жэй Си Ай 2017” (АСПАК) Ази Номхон далайн чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 орчим бизнес эрхлэгч залуу Монгол Улсад уулзах гэж байна. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг БСШУС-ын дэд сайд Е.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.

Энэхүү уулзалт нь нийт зочдын тоогоороо Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дараа орох томоохон арга хэмжээ бөгөөд зохион байгуулалтын хувьд шинэлэг “Бизнес аялал” (MICE) хэлбэрээр болох юм байна. Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг 40 гаруй орны залуу бизнесмэнүүд уг арга хэмжээнд ирэхдээ “Жэй Си Ай” байгууллагын хурал, арга хэмжээнд оролцонгоо Монгол Улсын бизнес эрхлэгч залуустай болон бизнесийн орчинтой танилцах, манай улсын нийслэл, соёл зан заншлыг сонирхож, хөдөө орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялах болно гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Мөн уг арга хэмжээний зохион байгуулалт хоёр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд “Жэй Си Ай Монгол” байгууллагын салбар байгууллага бүрээс томилогдсон 200 орчим гишүүн идэвхтэй ажилласаар байгаа аж. “Жэй Си Ай 2017” (АСПАК) арга хэмжээний үеэр олон тооны зочдыг нэг цаг үед Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа учир Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллага, хувь хүмүүстэй бүх талаар хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар МИАТ, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтель”, “MSC”, “Голомт банк”, “Говь” ХК зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгж болон 40 орчим зочид буудал, 70 гаруй ресторантай хамтран ажиллахаар тохиролцож, 200 гаруй сайн дурынхантай хамтран ажиллах гэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ боловч төр засгийн төсвөөс мөнгөн хэлбэрээр дэмжлэг авдаггүй, иргэдийн амьдралын хэв маягт бүсчилж хөдөлгөөн хорих, зам хаах зэрэг асуудал үүсгэхгүй учраас зохион байгуулагчдын зүгээс ард иргэддээ нийт ирж буй зочдод найрсаг хандахыг уриалав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Ипотекийн зээлийн энэ сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов

Ипотекийн зээлийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.

Монголбанк 2016 оны 4 дүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна. Харин банкууд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогджээ.

Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна. Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна. Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэлээ. Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.

Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгөв. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна. Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.

Categories
мэдээ эдийн-засаг

​Шилдэг татвар төлөгчид тодорлоо

Монголын Татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэх аж. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.

Моносфармтрейд ХХК 4.646.567 ширхэг төлбөрийн баримт хэвлэж, Номинтавтрейд ХХК 13.251.316 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэж НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төлбөрийн баримт байнга олгож хэвшсэн, татварын боловсролыг дээшлүүлэх, иргэдийн татвар төлөх хандлагад эерэгээр нөлөөлөхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлсэн татвар төлөгчөөр шалгарчээ.

2016 оны Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан татвар төлөгчдийн нэрс

1. Улсын төсвийн орлого, хяналтын газар

2. Оюутолгой ХХК
3. Эрдэнэт үйлдвэр ХХК
4. Монголын алт МАК ХХК
5. Цайрт минерал ХХК
6. Мобиком ХХК
7. Тавантолгой ХК
8. Тийсс Монгол ХХК
9. Юнител ХХК
10. Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
11. Говь ХК
12. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
13. Клин Энержи ХХК
14. Премиумконкрит ХХК
15. Айвико ХХК
16. Калтек ХХК
17. Эс Си Ти И Си Эм ХХК
18. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
19. Номин реалтор ХХК
20. Миг даатгал ХХК
21. Сэрүүлэг констракшн ХХК
22. Арина компьютерс ХХК
23. Баянгол дүүргийн татварын хэлтэс
24. Монос-Улаанбаатар ХХК
25. АОДЭ ХХК
26. Монсуль ХХК
27. Алтанжолоо трейд ХХК
28. НБИК ХХК
29. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
30. Ханбогд ХХК
31. БаясахИнтернэйшнл ХХК
32. Дахүрээтрейд ХХК
33. ЭнержиИнтернэшнл ХХК
34. ТүвшинГэгээ ХХК
35. Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
36. Ар Ди Си Си ХХК
37. Таван богд фүүдс пицца ХХК
38. Ай Си Ай Си ХХК
39. Сарнайх ХХК
40. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс
41. Жемнэт ХХК
42. ХКҮ ХХК
43. Эбердигммонгол ХХК
44. Иргэн П.Шагдарсүрэн
45. Налайх дүүргийн татварын хэлтэс
46. Болор-Утас ХХК
47. Ундрах дөлХХК
48. Цоглогхангай ХХК
49. Багануур дүүргийн татварын хэлтэс
50. БНЦМҮ ХХК
51. Багахангай дүүргийн татварын хэлтэс
52. Трансгайд сервис ХХК
53. Орхон аймгийн татварын хэлтэс
54. РСЦ ХХК
55. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК
56. Хаанхүнс эрдэнэт ХХК
57. Дархан-Уул аймгийн татварын хэлтэс
58. Тээвэр Дархан ХХК
59. Ижий трейд ХХК
60. Ганбат тулга ХХК
61. Архангай аймгийн татварын хэлтэс
62. Гурвантамир ХХК
63. Гострейд ХХК
64. ЖДЛ ХХК
65. Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс
66. Монстрой-Эра ХХК
67. ЦШСГазар ТӨҮГ
68. Рысжан ХХК
69. Баянхонгор аймгийн татварын хэлтэс
70. Баялаг дулаан ХХК
71. RMB ХХК
72. Булган аймгийн татварын хэлтэс
73. Илчит метал ХХК
74. Хонгор агро Булган ХХК
75. Говь-Алтай аймгийн татварын хэлтэс
76. Ундарга-Алтай ОНӨААТҮГ
77. Дорноговь аймгийн татварын хэлтэс
78. Чандманьбадрал ХХК
79. Хурговь ХХК
80. Иргэн А.Энхмаа
81. Дорнод аймгийн татварын хэлтэс
82. Улзгол ХХК
83. Цацрагтрейд ХХК
84. Дээшлэхнар ХХК
85. Дундговь аймгийн татварын хэлтэс
86. Жи Ай Транс ХХК
87. Онгийн нууц ХХК
88. Сайнмандал ХХК
89. Завхан аймгийн татварын хэлтэс
90. Санмин ХХК
91. Шинэ тогтох ХХК
92. Золжаргалсайхан ХХК
93. Өвөрхангай аймгийн татварын хэлтэс
94. Баянтээг ХХК
95. Жемхужирт ХХК
96. Гүнзэгэстэй ХХК
97. Өмнөговь аймгийн татварын хэлтэс
98. Цог-өрнөх ОНӨҮГ
99. Мэнд зуурмаг ХХК
100. Эс Жи Эм Эс ХХК
101. Сүхбаатар аймгийн татварын хэлтэс
102. Талын зам ОНӨҮГ
103. Хайлааст голомт ОНӨҮГ
104. Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс
105. Суврагантамир ХХК
106. Бүрэнбургалтай ХХК
107. Хостүрүү ХХК
108. Төв аймгийн татварын хэлтэс
109. Төв чандмань ДЭХГ
110. Уулсзаамар ХХК
111. Тусжин ХХК
112. Увс аймгийн татварын хэлтэс
113. Увс-АЗЗА ХК
114. ЦОББУ-Аскиз ХХК
115. Иргэн Ш.Оюунгэрэл
116. Ховд аймгийн татварын хэлтэс
117. Ховд АЗЗА ХК
118. Булган хөрс ХХК
119. Бадамлах Дол ХХК
120. Хөвсгөл аймгийн татварын хэлтэс
121. Хүслэнтбүтээмж ХХК
122. Танилжаргалан ХХК
123. Ихчонж ХХК
124. Хэнтий аймгийн татварын хэлтэс
125. Хааны алтан ураг ХХК
126. Ханбүргэд номин ХХК
127. Залуу элит ХХК
128. Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс
129. Шивээ-Овоо ХХК
130. Иргэн Г.Адьяасүрэн
131. Татварын албаны тусгай шагналын болзол хангасан татвар төлөгчдийн нэрс
132. Моносфарм трейд ХХК
133. Номин тав трейд ХХК

Categories
мэдээ эдийн-засаг

Нэйл Сакер: ОУВС урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах суурийг бий болгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдсан. Бүлгийн хуралдааны дараа ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хэвлэлийн бага хурал хийв.

Ноён Нэйл Сакер, “ОУВС-гийн хөтөлбөр нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох явдал юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан.

Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээ нь голчлон төсөв дээр хэрэгжинэ. Төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр салбарт зарцуулах боломжтой байлаа. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх, 2020-иод оны эхэн үед төсвийн алдагдалгүй болох Засгийн газрын зорилтыг дэмжиж байна.

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийж байгаа. Тохиргоотой холбогдуулан авч байгаа арга хэмжээнүүд болон гарч ирж байгаа тоонуудын өөрчлөлтийг Засгийн газартай тохиролцож баталгаажуулсан. Төсвийн бодлого дээр хэрэгжүүлж байгаа тохиргооны ихэнх хэсгийг төсвийн зарлага тал дээр хийж байна. Хөрөнгө оруулалтын зардлууд, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа зарлага их гаргахаар байна. Үүнийг илүү сайн боловсруулах ёстой. Ингэснээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой.

Мөн шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлье. Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан.

Ер нь хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах боломж бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.

Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан юм.

-Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлуулсан. Үүний шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой гэж үзсэн байсан. Үүнийг дахин нягтлах хугацаа хэзээ бол?

-Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална.

-ОУВС-гийн зүгээс 7 төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү?

-Хөтөлбөртэй холбоотой асуудал хоёр талаасаа яригдаж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.

“Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компаниудын мөнгийг Монголын банкуудаар дамжуулах тухай заалтыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ?

-Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой.

-Татвар эмзэг бүлгийнхэнд биш чинээлэг давхаргад чиглэгдсэн гэдгийг та хэллээ. Гэхдээ Монгол Улс асар их уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байгаа мөртлөө бага татвар авч байна. Алтны татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөх бололцоо байсан уу?

-Алтны татварыг нэмэгдүүлсэн тохиолдолд алт олборлогчид татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах асуудал өнгөрсөн хугацаанд гарч байсан. Алт олборлогчдын татварын орчинг дэлхийн жишигт өрсөлдөхүйц түвшинд тогтоосноор алт олборлогчид өөрсдийн үйлдвэрлэл, орлогын хэмжээг үнэн зөв шударгаар мэдээлнэ. Сүүлийн саруудад Монголын экспортолдог эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газарт илүү их орлого төвлөрч байгаа гэж ойлгож байна.

-УИХ-ын тогтоол дахь хөрөнгө оруулалттай холбоотой заалтыг өөрчлөх эсвэл хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудал дээр ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?

-ОУВС-гийн ажлын хэсэг макро эдийн засгийн түвшинд ямар үр дагавар гарах вэ гэсэн тооцоо судалгааг хийж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 сая ам.долларын зээлийг баталжээ

Холбоотой Зураг

Өчигдөр Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол Улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжуудыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 25 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.

Энэ үеэр Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах нэг чухал алхам юм. Дэлхийн банк энэхүү төслөөр дамжуулан, Монголын засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд туслах юм” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн байна.

Монгол улсад ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр, ажил хайгчид ажил олох итгэл алдарснаас ажил хайхаа болих нь элбэг байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд муу байгаа нь санаа зовоох томоохон асуудал болоод байна. Гэтэл өндөр бүтээмжтэй, сайн цалинтай ажил олж чадахгүй байгаа иргэдийн дунд ядуурал хамгийн их байдаг нь ажил болон ядуурал нь шууд холбоотойг харуулдаг.

Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тогтвортой бичил бизнес эхлүүлэх, хөгжүүлэх шинэ боломжийг хүмүүст олгохыг зорьж байна. Төслийн хүрээнд бичил бизнэс эрхлэгчдэд цогц дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд бизнесийн ур чадвар хөгжүүлэх болон бусад сургалт, зөвлөн туслах ментор үйлчилгээ, бичил бизнесс эрхлэгчдийн болон төгсөгчдийн сүлжээ, зах зээлтэй холбох үйлчилгээ зэрэг төрөл бүрийн санхүүгийн бус дэмжлэгүүд багтана. Мөн түүнчлэн шинээр байгуулагдах болон өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бичил аж ахуй нэгжүүдэд бичил зээл олгох, ингэхдээ хамгийн эмзэг үр ашиг хүртэгчдийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэгийг мөн үзүүлнэ.

Төслийн хүрээнд мөн харилцагч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бэхжүүлэн хөгжүүлснээр ажил зуучлалын чанарыг сайжруулах, илүү олон ажил олгогчид болон өндөр ур чадвар шаардсан ажлын байрны зарыг татах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг дэмжиж, орон нутгийн хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний албад тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлд тохирсон төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулахын тулд хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны мэдээллийн хүрээ, чанарыг шинэ түвшинд гаргаснаар ажил хайгч иргэдийг ажил олгогчтой илүү сайн холбож, хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба үнэлгээг сайжруулна.

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил удааширсан нь ажлын байрны тоо ихээхэн хэмжээгээр буурч, ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн. Гэхдээ 2010-2014 оны эдийн засгийн огцом тэлэлтийн үед ч ажилгүйдлийн хувь харьцангуй өндөр байсан бөгөөд буюу 7 хувиас доош буугаагүй байдаг. Ихэнчлэн бага ур чадвар шаардсан хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр байдаг албан бус хөдөлмөр эрхлэлт их хэвээр байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл нь ялангуяа нийгмийн тодорхой эмзэг бүлгийнхний дунд түгээмэл байгаа тул уг төслөөс ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд болон ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарна.

Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлнэ. Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгож буй 25 сая ам.долларын зээлээр санхүүжүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк “Алт-2”хөтөлбөрийн хүрээнд зээл олгож байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал шийдэгдсэн байна. Зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандаж хүсэлтээ гаргах аж.

Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн шаардлагын дагуу зээлийн нөхцлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулах ба тухайн аж ахуйн нэгж нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нөхцөлд хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны компаниуд алдагдалтай ажиллажээ

Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниуд жил бүр тайлангаа гаргадаг. Эдгээр тайланг нэгтгэж жилийн эцсийн байдлаар гаргажээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар 18 компани ашигтай ажиллаж 29 компани алдагдалтай ажилласан байна.

Үнэт цаасны компаниудын активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 33,5 тэрбум төгрөг буюу 56 орчим хувиар, эзэмшигчдийн өмч 12.9 тэрбум төгрөг буюу 23 орчим хувиар өссөн боловч компаниудын өр төлбөрийн хэмжээ ес дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Азийн түншлэлийн хурал” өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” гурав дах өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээ” сэдвээр голлон явагдаж байгаа бөгөөд оролцогчид багт хуваагдан Сендайн мониторингийн хэрэгжилтэд Азийн улс орнууд болон түншүүдийн оролцоо, санал хүсэлтийг авахад оршиж байна.

Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал-2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, багуудын хамтарсан зөвлөмж гаргах юм.

2017 оны 05 дугаар сард Мексик Улсын Канкун хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформд энэ удаагийн Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлаас гаргасан зөвлөмж, үр дүнг танилцуулахаараа ач холбогдолтой юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар бүсийн улс орон, олон улсын байгууллагууд тус платформд хэрхэн оролцох талаар төлөвлөгөөг танилцуулна.

Мөн 2016 онд Энэтхэг Улсын Дели хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар хуралдаанаас гаргасан Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг улс орнууд хурлын үеэр танилцуулж байгаа юм.

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” өнөөдөр өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлнэ

Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсгийн гуравдугаар зорилтын I үе шат, Алт-2 хөтөлбөрийн 3.3.8-д тус тус тусгагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг. Мөн МонголУлсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг.

Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкинд эхний гурван сард 2.2 тонн алт тушаажээ

Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна. Монголбанкинд энэ оны эхний гурван сарын байдлаар дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс нийт 2.2 тонн алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг-аар буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөргардаг. Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг аж.

Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

О.ӨНӨР