Categories
мэдээ эдийн-засаг

​“MMC”-гийн олборлолт 428 хувиар өсөв

Mongolian Mining Corporation зурган илэрцүүдХонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн олборлолтын гарц зургадугаар сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 428 хувиар өсчээ. Нүүрсний олборлолт нь 2.5 сая тоннд хүрсэн байна. Нийт олборлосон нүүрсний 2.3 саяыг угааж боловсруулсан гэсэн статистикийг компанийн зүгээс өгч байгаа юм. Энэ нь жилийн дүнгээр 376 хувийн өсөлтийг илэрхийлж байгаа аж. Тус компанийн экспортын гол бүтээгдэхүүн болох угаасан хатуу коксжих нүүрсний гарц 1.1 сая тонн, борлуулалт 1.08 сая тонн байна. Хагас жилийн дүнгээр нь харвал “Mongolian Mining Corporation” нийт 4.2 сая тонн нүүрс олборлож, 3.9 сая тонныг нь боловсруулжээ. Мөн хоёр сая тонн угаасан хатуу коксжих нүүрс боловсруулан гаргасны 1.9 сая тонныг нь борлуулсан дүн гарч.

Categories
мэдээ эдийн-засаг

“Экспо Монголиа – 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал аравдугаар сард зохион байгуулагдана

Уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг эдийн засгийн голлох салбарын өсөлтийг дэмжих, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ оны аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болно.

Тав дахь удаагаа болж буй энэхүү үзэсгэлэнд 100 гаруй орны 2000 гаруй зочид, төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож, бизнесийн түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын талаар хэлэлцж, инноваци шингэсэн дэвшилтэт технологио танилцуулах аж. Үзэсгэлэнг УУХҮЯ, ЗТХЯ, БХБЯ, НЗДТГ, МҮХАҮТ болон ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний яам болон “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо”, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхим хамтран зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Бензиний онцгой албан татварын үнийг нэмэв

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар автобензиний татварын үнийг нэмэхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмлээ.

Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болж байна. Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензины тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар боллоо.

Цаашид автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгов.

Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх боломжтой гэж Засгийн газар үзлээ.

Тухайлбал АИ-80, АИ-92 автобензин, дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0,5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гарсан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж тооцжээ.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орох нөхцөл үүссэн.

Иймээс Засгийн газар үнийг тогтвортой байлгах зорилгоор яаралтай арга хэмжээ авч онцгой албан татварын хувь, хэмжээг гурван удаа бууруулсан байсан юм.

Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн учир жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр татварын хувь, хэмжээг нэмэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Газрын тосны үнэ буурна гэж ОХУ-ын сангийн яамнаас мэдээлжээ

Газрын тосны үнэ зурган илэрцүүд

Газрын тосны экспортын татвар наймдугаар сарын 1-нээс эхлэн 6,5 доллароор буурч, нэг тонн тутамд ногдох татварын хэмжээ 74,4 доллар болно гэж ОХУ-ын Сангийн яамны мэдээлжээ.

Одоогийн байдлаар газрын тосны экспортын татвар 80,9 доллар байгаа юм.
Өнгөрөгч зургадугаар сарын 15-наас 7 дугаар сарын 14-ний хооронд хийсэн мониторингийн дүнг үзвэл, Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 45,65955 доллар буюу нэг тонн нь 333,3 доллар байсан юм.
Уг мэдээллээс харахад зуурамтгай чанар өндөртэй газрын тосны татвар 12,4 доллароос 11,2 доллар болж буурах юм. Газрын тосны салбарт хийгдэж буй татварын өөрчлөлтийн хүрээнд батлагдсан тооцооллын шинэ томьёоны дагуу Дорнод Сибирь, Каспийн ордууд, Приразломын ордуудын газрын тосны татварын хөнгөлөлт 0 түвшинд хэвээр байх аж.

Тунгалаг газрын тосны бүтээгдэхүүн болон тосны татвар нэг тонн тутамд 22,3 доллар, өтгөн хар газрын тосных 74,4 доллар болох юм. Таваарын бензиний экспортын татвар 22,3 доллар хүртэл, шууд нэрэлтийнх /нафта/ 44,4 доллароос 40,9 доллар болж буурах ажээ. Шингэрүүлсэн хийн татвар 0 түвшинд хэвээр үлдэх бол коксын татвар тонн тутамд 4,8 доллар болж буурах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​СВОП хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгав

Монголбанк, БНХАУ-ын
Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах
гэрээнд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар 2017 оны
долоодугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр хоёр орны
Төв банк хооронд байгуулсан своп хэлцэл дахин 2020 он хүртэл үргэлжлэхээр
боллоо.

Своп хэлцлийн гол
зорилго нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс
шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт
дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд
оршино. Своп хэлцлийг сунгаснаар хоёр улсын Төв банк хоородын хамтын
ажиллагаанд чухам алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсын худалдааны гол түнш
орон болох БНХАУ-ын юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлж, валютын
захад юанийг түргэн шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн
тогтвортой байдлыг хангахад дэмжлэх үзүүлэх ач холбогдолтой.

Монголбанк БНХАУ-ын
Ардын банк хооронд анх 2011 онд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн дүн бүхий
своп хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцлийн дүнг 2012 онд дахин 5
тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. Улмаар 2014 онд дахин гурван
жилээр сунгаж, дүнгийн хэмжээг 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд
хүргэсэн юм. Тэгвэл 2014 он байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны наймдугаар
сард дуусахаар байсныг ийнхүү дахин гурван жилээр сунгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

​400 гаруй “Приус” автомашины татварыг буцаан олгожээ

Холбоотой Зураг

Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинаас онцгой албан татвар авах шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Гэвч ченжүүд болон иргэдийн эсэргүүцэл, санал хүсэлтийг харгалзан энэ хугацааг түр хойшлуулах, мөн авсан татварыг буцаан олгохоор болсон.

Үүний дагуу Онцгой албан татварын тухай хууль буюу гаалиар орж ирж байгаа “Приус” автомашинаас татвар авах ажил долдугаар сарын 1-нээс дахин хэрэгжиж эхлээд байна.

Хууль хэрэгжиж байсан өмнөх хугацаанд нийт 670 автомашин гаалиар орж ирсэн байдаг. Үүний татварын хэмжээ нийт 1 тэрбум 185 сая төгрөг болсон байна. Үүнийг буцаан олгойх ажил эхлээд байна.

Иргэдийн хувьд төлсөн татвараа буцаан авахын тулд эхлээд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэрхүү бичиг баримтыг нягталж шалгаад, Сангийн яам руу шилжүүлэх юм.

Опдоогоор нийт 670 автомашины татвар буцаан олгохоос 418-ыг олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт Гаалийн ерөнхий газарт ирсэн тул удахгүй олгох аж. Ингэж тооцохоор 204 автомашины татварыг буцаан олгох ажил үлджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Дахин санал хураалтаас болж “Монгол” гэсэн тодотголтой бүх үнэт цаас уналттай арилжаалагдаж байна

Image result for үнэт цаас

Монгол Улсын Засгийн газрын олон улсад арилжаалсан бондуудын ханш хөрөнгө оруулагчид дотоодын нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл байдаг. Хоёр дахь шатны санал хураалтын энэ өдөр “Монгол” гэсэн тодотголтой бүх үнэт цаас уналттай арилжаалагдаж байна. Санал хураалтын дараагийн өдөр огцом унаж, эргээд тогтворжоод байсан “Хуралдай” бонд 110 ам.доллараас дээш түвшинд ханш нь хадгалагдаж байсан бол дахин санал хураалтын өмнөх 10 өдөрт өдөр дараалан ханш нь буурсаар гуравдугаар сарын түвшин рүү эргэн буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн сарын доод ханш тодорхойлж болохоор байна. Тав болон 10 жилийн хугацаатай “Чингис бонд”-ын ханш ч мөн уналттай байгаа юм. Хэдий тийм боловч таван жилийн бондын хувьд хэлбэлзэл харьцангуй бага байна. “Хуралдай” бонд гарснаас хойш таван жилийн хугацаатай “Чингис бонд”-ын хэлбэлзэл харьцангуй багасах хандлага ажиглагдах болжээ. 10 жилийн хугацаатай “Чингис бонд”-ын сүүлийн 10 өдрийн уналт л гэхэд бараг хоёр хувиар хэмжигдэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны алдагдлын хэмжээ буурлаа

Image result for МонголбанкМонголбанкны 2017 оны 2-р улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125,2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурлаа. Тайлант хугацаанд санхүүгийн үзүүлэлт ашигтай гарахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлжээ.

Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөлийг бүрдүүллээ.

Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181,395 сая төгрөг, 2013 онд 251,071 сая төгрөг, 2014 онд 535,475 сая төгрөг, 2015 онд 357,394 сая төгрөг, 2016 онд 1,648,026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байв. Валютын арилжааны алдагдал, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төв банкны алдагдалд голлон нөлөөлж байв.

Цаашид эдийн засгийн төлөв байдал сайжирч, ханш тогтворжсоноор Монголбанкны алдагдал буурч, санхүүгийн тайлан ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Монгол банкнаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн ханш дэлхийн зах зээлд унажээ

Image result for Нефтийн ханш

Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш суларч байна. Европ, Хойд Америкийн аль алинд нь энэ байдал ажиглагдаж эхэлжээ. Хойд Америкт худалдаалагддаг WTI маркийн баррель газрын тос Нью Йоркийн бирж дээр 0.51 хувиар унаж, 46.83 ам.доллараар зарагдаж байгаа юм байна. Европт зарагддаг Брент маркийн баррель газрын тосны гурван сарын гэрээ Лондоны бирж дээр 0.54 хувиар буурч, 49.41 ам.доллар болсон байна. ОПЕК болон газрын тос экспортлогч бусад орнууд энэ жил үнийг 60 ам.долларт барих сонирхолтой байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ

Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.805% хүүтэй ЗГҮЦ-наас 389,213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:

Д/Д

ҮЦК-ны симбол

Компанийн нэр

Тоо /ширхэг/

Үнийн дүн /төг/

1

BZIN

‘Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК’ ХХК

232759

21,888,423,601

2

BDSC

‘БиДиСек ҮЦК’ ХК

101095

9,506,872,705

3

NOVL

‘Новел инвестмент ҮЦК’ ХХК

22994

2,162,332,766

4

ARD

“Ард Капитал групп ҮЦК” ХХК

10700

1,006,217,300

5

GAUL

‘Гаүли ҮЦК’ ХХК

1296

121,874,544

6

GLMT

“Голомт секюритиз” ХХК

1156

108,709,084

Нийт

370,000