Categories
мэдээ эдийн-засаг

​ОУВС-гийн шинжээчид яамдад шалгалт хийж байна

ОУВС-гийн зурган илэрцүүд

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шинжээчид долдугаар сарын 19-нд Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС-д хандсанаар өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсон. Иймээс тус сангийн шинжээчид хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор яамдад ажиллаж байна гэж ойлгож болох аж. Нийт зургаан шинжээч иржээ.

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийнхээ 60 хувьд олгох зэрэг хэд, хэдэн үүрэг хүлээж, энэ төрлийн хуулийг УИХ-аар батлуулсан.

Татвартай холбоотой хуулиуд өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс авто машинд ногдуулах гаалийн онцгой албан татварын хэрэгжилтийн хугацааг хойшлуулж, 2017 оны долдугаар сарын 1-н болгон өөрчилсөн.

Мөн бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан билээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүүхдийн 20 мянган төгрөг аваагүй иргэдийн дансанд нийт долоон сарын 140 мянган төгрөг орсон.

Нийт 403 мянган хүүхдэд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дансанд нь шилжүүлсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгох болсон үндэслэлээ “Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учраас Засгийн газар бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 100 тэрбумыг зарцуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Орлого давж биелсэн тул нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг дэмжих нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчсөн ноцтой шалтгаан болохгүй гэдэг тайлбарыг ч давхар хийж байв.

Гэвч эл асуудал нь ОУВС-гийн шинжээчдээс сануулга авч магадгүй тухай яриа чих дэлсэж байна.

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын зээл авах бололцоо бүрдсэн. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй. Энэ нь төсөвт ирэх дарамтыг бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаас хямд эх үүсвэрээр хэрэгцээтэй төслүүдээ дэмжиж, хөрөнгө оруулж чадвал Монголын эдийн засаг сэргэхэд илүү ач холбогдолтой тусна гэж эдийн засагчид дүгнэж байгаа.

Учир нь Монгол Улсын төсвийн алдагдал 2 их наядаар хэмжигдэх болсон. Үүнийг өндөр өртөгтэй Засгийн газрын бондоор санхүүжүүлэх нь эргээд эдийн засгийг боомилдог. Төгрөг үнэгүйдэх шалтгаан болдог. Тиймээс Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь цагаа олсон бодит арга хэмжээ болсон.

Эхний ээлжинд 38.6 сая ам.доллар орж ирсэн. Үр дүнд нь валютын ханшийн өсөлт зогсож, төгрөг чангарах боломж бүрдэж, төв банк бодлогын хүүгээ 1.5 пунктээр бууруулаад байгаа.

Хоёр хоногийн өмнө Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчилсан. Энэ үеэрээ 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдож, Япон улсын зүгээс Монголд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох үүрэг хүлээсэн юм.

Харин хүүхдийн 20 мянгыг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасан Засгийн газарт ОУВС-гийн шинжээчид ямар дүн тавих вэ гэдэг хамгийн их анхаарал татаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанкинд 7.2 тонн алт тушаажээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алтны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтой болсон.

2016 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Азийн хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүлэв

Азийн Хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүллээ. 2017 оны I улиралд олон улсад экспортын эрэлт өндөр байсан нь эдийн засгийн өсөлтийг төлөвийг өсгөх шалтгаан

болсон гэж тус банк тайлбарлажээ. Ийнхүү Азийн хөгжиж буй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2017 онд 5.9 хувиар өснө гэж Азийн Хөгжлийн банк үзэж байна. Энэ нь өмнө дөрөвдүгээр сард танилцуулж байсан таамгаас 0.2 нэгж хувиар өссөн дүн юм. Харин Азийн харьцангуй өндөр хөгжилтэй буюу аж үйлдвэржсэн БНСУ, БНХАУ болон Сингапурыг хасаж тооцвол бүсийн бусад орнуудын эдийн засаг 6.4 хувиар тэлэх таамагтай байна. Монгол Улсын багтдаг Зүүн Азийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн мөн л өмнөх таамгаас өсөх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн банк мэдээллээ. Дөрөвдүгээр сард танилцуулж байсан тайланд Зүүн Азийн эдийн засаг энэ онд 5.8 хувиар өсөх таамагтай байсан аж. Харин шинэчилсэн таамгаар бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв зургаан хувь болж нэмэгджээ. Үүнээс гадна өндөр хөгжилтэй буюу АНУ, Евро бүс болон Японы эдийн засгийн өсөлтийн төлөвийг Азийн Хөгжлийн банк нэмэгдүүлээгүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Санхүүгийн зохицуулах хороо зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг батлав

Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо гаргаж баталлаа. Жагсаалтад дэлхийд тэргүүлэгч 26 биржийг багтаажээ. Мөн Монгол Улсын Хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах 24 улс орон бүхий жагсаалт гаргасан байна. Ингэснээр эдгээр биржүүд болон улс орнуудад бүртгэлтэй компаниуд Монгол Улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын Хадгаламжийн бичиг гаргах боломжтой болж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Иймээс жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компани үнэт цаасаа бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шалгуурыг шинэчлэн тогтоох шаардлага үүсэж байна. Мөн боломжит хөнгөлөлт, чөлөөлөлтийг өөрийн дүрэм, журамд тусгах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хангагдах нөхцөлийг бүрдүүлэх, давхар бүртгэлтэй компанийн тайлагнал, ил тод байдлыг хангах зохицуулалтыг бий болгохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Энэ удаад жагсаалтыг гаргахдаа хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалт, хууль эрх зүйн орчинд үнэлгээ, дүгнэлт өгдөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MSCI, FTSE индексийн ангиллыг баримталжээ. Мөн үндэсний арилжаа эрхлэгч байгууллагын санал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадад бүртгэлтэй компаниудын улс болон биржийн харьяаллыг харгалзан үзсэн гэж мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Алт, зэс, нүүрсний ханш өсч байна

Алтны ханш 0.2 хувиар дээшилж, олон улсын зах зээлд унци нь 1236.55 ам.долларт хүрээд байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.4 хувиар буурч, 46.20 ам.доллартай тэнцэв. Мөн төмрийн хүдрийн ханш 4.5 хувиар өслөө. Тус түүхий эдийн ханш даваа гарагт 2.4 хувиар дээшилсэн юм. Дашрамд дурдахад зэсийн ханш 1.1 хувиар дээшилжээ.

Хятадын дотоодын зах зээлд энэ 7 хоногт нүүрсний үнэ бага зэрэг өсөлттэй байгаа юм. Өнгөрсөн сарын 15нд 140 орчим ам доллар байсан Австрали нүүрсний үнэ тонн нь 155-160 ам.долларын хооронд болж өсчээ. Шалтгаан нь Хятадын гангийн үйлдвэрлэл хэмжээгээрээ болон жилийн дүнгээрээ өсөлттэй байгаа аж

Урт хугацаандаа нүүрсний ханшийн төлөв төдийлөн сайнгүй хэвээр байна гэж Сити группийн шинжээчид үзэж байна. Эрэлт нийлүүлэлтийн суурь шинжтэй үзүүлэлтүүд тааруу байгаа нь үүний цаад шалтгаан гэнэ. Тодруулбал эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчний нөлөө нэмэгдэж зардал нь буурахын хэрээр нүүрсний эрэлт багасах хандлагатай байна. Үүнээс гадна Хятадын Засгийн газрын нүүрсний салбартаа баримталж буй бодлого нийлүүлэлт талд хүчтэй нөлөөлөхөөр байгаа гэсэн таамаг голлож байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Банк хоорондын валют арилжааг цахимжуулна

Монгол банк зурган илэрцүүдТөрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна.

Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим талбарт идэвхитэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийн мэдээллийг цаг тутам, тухайн өдөрт цахим талбарт хийгдсэн арилжааны хэмжээ болон дундаж ханшийн мэдээллийг өдөр бүр Монголбанкны цахим хуудаснаас авах боломж нээгдсэн бөгөөд ингэснээр валютын зах зээлийн бүх оролцогчид ханшийн мэдээллийг цаг алдалгүй ижил эх үүсвэрээс авах боломжтой болсон.

Гадаад валютын ханш нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлсээс хамааран хэлбэлздэг бөгөөд бусад үнээс ялгаатай нь улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээлэл, зах зээлд оролцогчдын хүлээлтээс ихээхэн хамаарч байдаг. Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримталж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулан шаардлагатай үед тухай бүр захад оролцдог.

Төв банкны валютын захын оролцоог боловсронгуй болгох зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулах хэлбэрийг банк хоорондын валют арилжааны цахим талбарт шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Монголбанк журам, зохицуулалт, цахим системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Ингэснээр дуудлага худалдааг тогтмол давтамжтайгаар зохион байгуулах бус шаардлагатай тохиолдолд цахим талбараар дамжуулан эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдаагүй, ханшийн хэт хэлбэлзлийг бууруулах зарчимд үндэслэн тухай бүр захад оролцож, тогтворжуулах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

​ “Айвенхоу майнз” Конго улсын ерөнхийлөгчтэй хэлцэл хийжээ

“Айвенхоу майнз” зурган илэрцүүд

“Ivanhoe Mines” компани Конго улсын Ерөнхийлөгч болон түүний ах дүүстэй бизнесийн

томоохон хэлцлүүд хийжээ. Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила ба түүний дүү, хамаатан саднууд нь Конгод стратегийн хувьд чухалд тооцогдох компаниудад хувь эзэмшдэг юм. Ерөнхийлөгчийн дүү Зое Кабила Парламентын гишүүнээр ажилладаг аж. Мөн 12 компанид хувь эзэмшдэг байна. “Ivanhoe Mines” компани сүүлийн таван жилд Зое Кабилагийн хоёр ч компанитай хамтран ажиллажээ. Конго төдийгүй Африкт томд тооцогдох зэсийн уурхайн олборлолт эхэлснээр хувьцааны ханш нь тав дахин нэмэгдсэн байна. Жозеф Кабилагийн гэр бүл 20 жилийн турш Конго улсыг удирдаж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

​ “Дархан хүнс” компанийн хувьцааны ханш 14 хувиар өслөө

Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 17-нд “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 32 компанийн 112 мянга 407 ширхэг хувьцаа арилжсан байна.

Арилжаагаар 22 компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Тухайлбал, “Дархан хүнс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.87 хувиар өссөн бол ” Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.04 хувиар уналаа. Мөн өдөр 999 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 426 сая 874 мянга 330 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр “MSE ALL” индекс 880.6 нэгж болж 0.99 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 574 тэрбум 282 сая 179 мянга 47 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

​”BHP Billiton” компанийн төмрийн хүдрийн гарц өсөв

Холбоотой Зураг

“BHP Billiton” компани санхүүгийн жилийн IV улиралд төмрийн хүдрийн гарц найман хувиар өссөн хэмээн мэдээлжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог сайжруулсан нь гарц өсөхөд нөлөөлсөн аж. Зургадугаар сарын 30-нд дуусгавар болсон улиралд төмрийн хүдрийн гарц 60 сая тоннд хүрсэн байна. Энэ дүн шинжээчдийн таамагт хүрээгүй ч өнгөрсөн жилийн үзүүлэлтээс давжээ. Жилийн өмнө гарцын үзүүлэлт 56 сая тонноор хэмжигдэж байж. Үүнээс гадна “BHP Billiton” компани 2018 оны санхүүгийн жилд төмрийн хүдрийн нийт нийлүүлэлт дөрвөн хувиар өснө гэж таамаглаж байгаагаа мэдээлсэн байна. Тус компанийн урьдчилсан таамгаар нийт гарц 275-аас 280 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

​Тонн хөрс тутамд 8.27 грамм алт байгааг тогтоожээ

Холбоотой ЗурагАвстралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани өрөмдлөгийн ажлынхаа шинэчилсэн мэдээг танилцууллаа. Тус компанийн аравдугаар цооногт хийсэн өрөмдлөг 80 метрийн өргөнтэй порфирийн судалд хамаарах өндөр чанарын сульфидын судлыг илрүүлсэн байна. Тодруулбал, 128 метрийн гүнд 4.24 хувийн зэс, тонн хөрс тутамд 1.9 грамм алт, мөн 129 метрийн гүнд 22.1 хувийн зэс, тонн хөрс тутамд 8.27 грамм алт байгааг тогтоожээ.