Categories
мэдээ эдийн-засаг

Татварын өрийн үлдэгдэл 274.8 тэрбум байна

Татварын зурган илэрцүүд

Энэ оны эхний хагас жилийн байдлаар татварын өрийн барагдуулалтын судалгаанаас харахад урьд оны татварын өрийн үлдэгдэл 1’082.5 тэрбум төгрөгийн 50.2 хувь буюу 543.3 тэрбум төгрөгийг, 2017 оны тайлангийн ногдуулалтаар гарсан 1’120.6 тэрбум төгрөгийн 75.5 хувь буюу 845.8 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Дээрхи 814.5 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдлээс хүндрэлтэй өр 169.9 тэрбум төгрөг, хураалтын ажиллагаа хийгдэж байгаа 369.8 тэрбум төгрөгийн өр, тайлангийн ногдлын дутуу төлөлт 274.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлогын гүйцэтгэл өмнөх оноос 658 тэрбумаар өсчээ

Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

ААНОАТ-аар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 110.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

НӨАТ-аар 303.7 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 325.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 107.1 хувьтай байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн НӨАТ-ын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

ОАТ-ын орлогоор 87.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 93.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд: Архины онцгой албан татварын орлогоор 63.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 67.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 106.5 хувийн, пивоны онцгой албан татвараар 9.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувийн, тамхины онцгой албан татвараар 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 100.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

АМНАТ-ийн орлогоор 406.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 416.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөснөөс 10.4 тэрбум төгрөгөөр илүү буюу 102.6 хувийн гүйцэтгэлтэй байна. АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 317.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Агаарын бохирдлын төлбөрөөр 11.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 102.6 хувьтай байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Оюу толгой“ гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэжээ

Холбоотой Зураг

“Оюу толгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тойм мэдээгээ шинэчлэн гаргажээ. “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэж гайхам амжилт гаргалаа. Энэхүү амжилтад манай ажилтан, хамтрагч болон оролцогч талуудын үлгэр жишээ хичээл зүтгэл, дэмжлэгийн хүчээр хүрсэн юм. 2017 оны хоёрдугаар улиралд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд төвлөрч, гүний уурхайн бүтээн байгуулалтын эрчмийг хадгалахаар зорин ажиллаж байна” хэмээн онцолж байна. Түүнчлэн “Оюу толгой” компаниас байгаль орчны хамгааллын ажлуудаа үргэлжлүүлэн

гүйцэтгэж, ялангуяа тайлант хугацаанд, “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу ердөө 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.5 хувиар өссөн байна. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолттой байсан зэс алтны үйлдвэрлэл буураагүй гэсэн мэдээллийг компанийн зүгээс өглөө. Туркойз хилл “Оюутолгой”-г 2017 онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Экспо Монголиа 2017”-д 100 гаруй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, технологио танилцуулна

Экспо Монголиа 2017 зурган илэрцүүд

“Экспо Монголиа 2017” бүх салбарын тогтвортой хөгжлийн олон улсын үзэсгэлэн, бага хурал ирэх аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болох гэж байна. Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогчид бүтээгдэхүүн, техник технологио танилцуулах юм. Үүнээс гадна 2000 гаруй зочид, төлөөлөгч, мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, бизнесийн харилцан түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын гарцыг олох, сүүлийн үеийн инновацийг толилуулах юм.

Үзэсгэлэнд оролцогчид “Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй урьдчилан товлосон уулзалт хийх боломжтой аж. Үзэсгэлэнг ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний яам болон Германы “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо” (VDMA), Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхим, Монголын Бизнесийн зөвлөл, “Mining Journal” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, холбоодын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Хагас жилд долоон тэрбум төгрөгийн зайрмаг гаднаас авчээ

зайрмаг зурган илэрцүүд

Оны эхний хагас жилийн байдлаар долоон тэрбум орчим төгрөгийн зайрмаг импортолсон гэсэн мэдээ байна. Засгийн газар хоёр жилийн өмнө зайрмагны импортын татвар таван хувь байсныг 15 хувь болгон нэмэгдүүлж байсан юм. Ийм зохицуулалт хийсэн ч импортын тоо хэмжээ өсөлттэй байгаа аж. Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зохицуулалт болсон аж. Одоогоор “Тэсо” группийн “Айсмарк” компани, “Сүү” ХК, “Batos”, “Хаан сүү”, “Итали зайрмаг” компаниуд зайрмагны үйлдвэрлэл эрхэлж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд хөдөө орон нутагт зайрмагны цехүүд ажиллаж буй. “Тэсо” группийн “Айсмарк” зайрмагны үйлдвэр 30 гаруй төрлийн зайрмагийг ОХУ-ын технологиор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм байна. Тэд дотоодын зах зээлийн 47 хувийг хангадаг гэж мэдээлдэг юм. Харин “Сүү” ХК цагт 6000-7000 ширхэг, 20 гаруй нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулжээ. “Итали зайрмаг” компани 15 төрлийн амт бүхий зайрмаг үйлдвэрлэдэг юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Ам.долларын ханш 48 төгрөгөөр чангарчээ

Монгол банкны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болжээ. Нийлүүлэлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлсэн байна. Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байгаа аж. Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, нэг хувийг бусад салбарт олгосон гэж Төв банкнаас мэдээллээ.

Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас нэг нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв. Хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Ипотекийн зээл дөрвөн их наяд 177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ. Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг хөтөлбөрийн хүрээнд олгосон аж.Түрүү сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байж. Валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувь болжээ. Өнгөрсөн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болж. Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

​ Хөрөнгийн бирж 22 тэрбум 541 сая төгрөгийн арилжаа хийжээ

Холбоотой Зураг2017 оны 7 дугаар сарын 24-ны
өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат
компанийн 77,869 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат
компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу
4.35%-иар өссөн бол “Бөөний худалдаа” компанийн ханш хамгийн өндөр
буюу 14.89% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт
цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 49 ширхэг үнэт
цаас 4,642,750 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын
арилжаагаар 26,987 ширхэг үнэт цаас 2,557,018,250 төгрөгөөр
арилжаалагдсан байна. Энэ өдөр
“MSE ALL” индекс 881.68 нэгж болж 1.67%-иар буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​ Энэ онд газрын тосны хайгуулд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэв

2017 онд газрын тосны хайгуулын ажилд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Зургаадугаар сарын байдлаар нийт 25 талбайд 21 гэрээлэгч компани газрын тосны хайгуул болон олборлолт хийж байна. Шинээр хайгуулын гурван талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шатанд, хайгуулын нэг талбай нээлттэй, хоёр талбайд сонгон шалгаруулалт зарласан талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлжээ.

Монголд хайгуул хийж байгаа, гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дундаас “Petro Matad”-ийн хувьд амжилттай байгаа аж. Тус компани БНХАУ-ын “Sinopec”-тэй хамтран ирэх есдүгээр сараас хайгуулын өрөмдлөг хийж эхлэхээр болсон байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Лондоны Хөрөнгийн биржид “Petro Matad”-ийн хувьцааны ханш 1.49 хувиар өссөн байна.

Энэ онд Монгол Улс түүхий газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 233.5 тэрбум төгрөгийн төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Үүнээс 83.7 тэрбум төгрөгийн орлогыг эхний таван сард төвлөрүүлжээ. Экспортын гүйцэтгэл 42.2 хувьтай байгаа юм. Үүнээс гадна 2017 онд газрын тосны олборлолтод 452 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Алт тушаалтын хэмжээ нэмэгджээ

Холбоотой ЗурагМонголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алт мөнгөний үнийн бодлогод өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтойболж байв.

Ямартай ч өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болжээ.

Иргэд аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд ямар нэгэн эрсдэлгүй, өндөр үнээр худалдах боломжтой бөгөөд Монголбанк нь худалдан авсан алтны төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг зэрэг давуу талтай аж. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монголбанк, арилжааны банкиндаа алтаа тушааж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг холбогдох газруудаас уриалж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​ОУВС-гийн шинжээчид “Хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаардсан байна

ОУВС хүүхдийн мөнгө зурган илэрцүүдМонгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ хийж, энэ оны тавдугаар сарын сүүлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжиж эхлүүлсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн даруйд 38.6 сая ам.доллар манай улсад орж ирсэн билээ. Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг аж. Иймд ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байгаа юм. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ “Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан билээ.

Гэвч ОУВС-гийн шинжээчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх шаардлагыг шууд байдлаар тавьсан байна. Одоогоор Засгийн газраас уг мэдээллийг ихэд нууцлаж, дотооддоо ард түмэнд хэрхэн зөв ойлгуулах талаар зөвшилцөж байгаа аж.