Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас “Мазаалай” зоосыг гаргалаа

“Мазаалай” мөнгөн зоос гарлааМонголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгуулжээ. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300,000 мянган төгрөгөөр тогтоогдсон байна.

“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960-1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.

Ийн дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанкнаас “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болголоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар 18 тэрбум төгрөгийн бонд арилжина

Засгийн газар зурган илэрцүүд

Засгийн газар ирэх наймдугаар сарын 1-нд 18 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина. Тус бонд нь гурван төрөл байх ба хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх гэнэ. Хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах ажээ.

Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй. Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Гадаад валютын хадгаламжийн хэмжээ буурсаар байна

Гадаад валютын зурган илэрцүүд

Мөнгөний нийтүүлэлтийн жилийн өсөлт зургадугаар сард 20.3 хувь болж, 13.5 их наяд төгрөгт хүрчээ. 53 хувь нь буюу 7.2 их наядыг төгрөгийн хадгаламж, 17.3 хувь буюу 2.3 их наяд төгрөгийг валютын хадгаламж бүрдүүлжээ. Гадаад валютын хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь 2017 он гарснаас хойш буурсаар байгаа юм. Энэ нь сүүлийн саруудад төгрөгийн ханш чангарч байгаатай холбоотой аж. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш төгрөгийн ханш тасралтгүй чангарч байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш суларч эхэлсэн билээ. Гэхдээ энэ нь түр зуурынх гэсэн таамаг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Эрчим хүчний нүүрсний үнэ богино хугацаанд өсөлтөө алдахгүй

Нүүрс зурган илэрцүүд

БНХАУ-ын биржүүдэд эрчим хүчний нүүрсний спот ханш Засгийн газрын зохистой гэж тодорхойлж байгаа түвшнээс давжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний ханшийн огцом савлагаа зах зээлийг тогтворгүй байдал руу түлхэж байгаа билээ. Хятадын Засгийн газрын ийм шалтгаанаар бодлогын арга хэрэгслүүдийг ашиглаж, нүүрсний үнэд тэнцвэр тогтоохоор ажиллаж байгаа юм.

Энэ жил эрчим хүчний нүүрсний ханшийг тонныг нь 510-570 орчим юаньд барих нь зохистой гэж тодорхойлсон ч эрэлт өссөнөөс болж 600 юанийг даваад байна. Нүүрсний үнэ таамгийн хязгаарыг давсан болохоор тус улсын удирдлага бодлогын арга хэмжээгээ идэвхжүүлж магадгүй байна. Одоогоор цахилгаан станцууд нөөц бүрдүүлэлтээ нэмэгдүүлж эхэлжээ. Тэгэхээр нүүрсний үнэ богино хугацаанд өсөлтөө хадгалах нь тодорхой байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв шуудан 60 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Холбоотой Зураг

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Монголын цахилгаан холбоо” ХК II улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Тайлант хугацаанд 10.5 тэрбум төгрөгийн орлого олж, 59.9 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Орлогын дүн өмнөх оны мөн үеийнхээс нэг тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байгаа юм. Компани 2016 оны II улиралд 71.6 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ онд алдагдлаа нөхөж, 60 орчим сая төгрөгийн ашиг олжээ. Орлогын дэлгэрэнгүй тайланг харвал “Монголын цахилгаан холбоо” компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 113 орчим сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Гэхдээ борлуулалт, маркетингийн орлого 199.9 сая харин ерөнхий ба удирдлагын зардал 1.2 тэрбум төгрөг байсан нь ашигтай ажиллахад нөлөөлсөн байх боломжтой. Түүнчлэн энэ сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 10.34 сая ширхэг хувьцааны нэгжийг 2.5 ам доллараар худалдаж авахаар болжээ. Тус хувьцааг давуу эрхийн дагуу Монголын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-иас ирүүлсан саналыг хэлэлцэн ийнхүү төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр компанийн нийт хувьцааны 94.67 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг Монгол болон гадаадын иргэд эзэмших болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​ Төмрийн хүдрийн ханш өснө гэв

 Төмрийн хүдрийн зурган илэрцүүд

“Goldman Sachs” төмрийн хүдрийн ханш таамаглаж байснаас өсөх төлөвтэй гэж мэдэгдлээ. Урд хөршийн эрэлт өсөх учраас үнэ өснө гэсэн таамаг гарсан байна.

Тус байгууллагаас төмрийн хүдрийн ханшийг ойрын гурван сарын хугацаанд 55 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. Тэд таамгаа 70 ам.доллар болгож өсгөжээ.

Жилийн эцэст ханшийн төлөв таван ам.доллараар нэмэгдэж, 60 ам.доллар болно гэсэн өөдрөг таамгийг ч “Goldman Sachs”-ийн зүгээс дуулгалаа. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Хятадын эрэлт нэмэгдсэнээс шалтгаалж нэг тонн төмрийн хүдрийн ханш 70 ам.доллараас давж гараад байгаа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Твиттерийн орлого буурчээ

Твиттер зурган илэрцүүд

“Твиттер” энэ оны II улиралд хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлж чадаагүй байна. Улирлын орлогын хэмжээ нь шинжээчдийн таамгийг давсан ч хувьцаа нь арилжааны эхэнд есөн хувиар унажээ. “Twitter”-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёрдугаар улиралд 328 сая байж. Энэ нь өмнөх улирлаас өөрчлөгдөөгүй дүн юм байна. Орлогын хувьд 4.7 хувиар буурч, 573.9 сая ам.доллар болжээ. Ийнхүү компанийн цэвэр алдагдлын хэмжээ 116.5 сая ам.доллар болж өсчээ. Германы стриминг үйлчилгээний “Soundcloud”-д оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг 55 сая ам.доллараар бууруулсан нь уг компанийн орлого буурахад нөлөөлсөн байна. “Tвиттер”-ийн удирдлагууд тогтвортой, ашигтай ажиллахын тулд видео чиглэлийн үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Борлуулалтын хэмжээ оны II хагаст ч нэмэгдэхгүй байх төлөвтэй гэж компанийн удирдлагууд үзэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа ирэх сард болно

Улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа ирэх сард болно зурган илэрцүүд

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Уг дуудлага худалдаа ирэх наймдугаар сарын 23-нд болох аж. Ингэхдээ тухайн өдрийн 08.30 цагаас оролцох иргэдийг бүртгэн, 09.30 цагт дуудлага худалдааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хэрвээ дуудлага худалдаа болохоос урьтаж, автомашиныг сонирхож үзэхийг хүсвэл ирэх наймдугаар сарын 15-нд 13.30-16.30 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад очиж болох юм байна.

Дараах маркийн 11 автомашиныг дуудлагаар худалдах юм байна.

д/д

Барааны нэр

Он

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

1

Toyoto Cami

2002

1

3,490,800

2

Mitsubishi golf

2001

1

2,223,620

3

Daewoo matiz

2005

1

8,570,946

4

Coronda

2003

1

8,803,000

5

Coronda

1998

1

4,721,804

6

Dacia Duster

2011

1

9,704,142

7

Hyundai Citroen Saxo

2000

1

647,857

8

Korando

2000

1

239,552

9

Mercedes Benz

2000

1

5,483,008

10

Volkswagen Polo

1985

1

1,098,685

11

Volkswagen Polo

1997

1

738,589

Нийт дүн

11

Categories
мэдээ эдийн-засаг

​Засгийн газар ирэх сард 18 тэрбумын үнэт цаас арилжина

Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжих юм байна. Бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм байна. Гэхдээ үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй.

Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах ажээ. Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байна.

Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ. Сангийн яаманд хоёр хоногийн өмнө 3.3 тэрбум төгрөгийн 33.042 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирснийг 100 хувь нүүлүүлсэн байна. Тус бонд 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүтэй. Энэхүү арилжаанд үнэт цаасны дөрвөн компани оролцсоноос “БиДиСек” компани хамгийн их буюу 16.353 ширхэг үнэт цаас худалдан авчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Төгрөгийн зээл гаргахаар Хятадын банкуудтай хамтран ажиллана

Холбоотой Зураг

Монгол улс, БНХАУ-ын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байна.

Уулзалтаар Монгол Улс ба БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд өргөн агуулгаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хоёр орны банкуудын зургаа дахь удаагийн дугуй ширээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотноо 2015 оны 11 дүгээр сард болж байсан. Тус уулзалтаар олон жилийн турш давтагдаж ирсэн арилжааны банкуудын гадаад үйлгээний төлбөр тооцоон дахь үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлсон бөгөөд шинээр БНХАУ-ын банкуудад төгрөгийн зээл гаргах, зээлийн мэдээллийг харилцан солилцох зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн нь банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон алхам болсон юм.