Categories
баннер мэдээ спорт цаг-үе

12 настай Н.Содбилэгт хүү насанд хүрэгчдийн шатрын ДАШТ-ийг хошуучилж байна

Грек улсын Родес хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин, Сурагчдын шатрын дэлхийн аварга, 12 настай Наранболдын Содбилэгт хошуучилж байна.

Тэрээр 1700 рэйтингтэй ангилалд найман өрөг тоглож 7.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа юм.

Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр тэмцээний сүүлийн буюу 9 дэх өрөг эхэлнэ гэж түүний аав мэдээлжээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
баннер

ОУХМ Б.Мөнхзаяа маргааш олимпийн марафонд гүйнэ

Монгол Улсын шилдэг марафончдын нэг, ОУХМ Б.Мөнхзаяа “Токио-2020” зуны олимпийн наадмын марафон гүйлтийн төрөлд маргааш буюу наймдугаар сарын 7-ны өдөр оролцоно. Олимпийн марафон гүйлт маргааш Японы Саппород 06:00 цагт эхлэх юм.

ОУХМ Б.Мөнхзаяа 2020 оны нэгдүгээр сард Япон Улсын Осака хотод зохион байгуулсан тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өмнө нь өөрийн тогтоож байсан Монгол Улсын 2.29.18 цагийн амжилтаа 2.28.03 болгон шинэчилсэн юм. Тэрбээр 17 настайгаасаа эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн билээ.

ТҮҮНИЙ АМЖИЛТААС:

  • Австрали Улсад зохион байгуулсан олон улсын марафоны есдүгээр байр
  • Япон Улсад зохион байгуулсан Осакагийн марафоны 12 дугаар байр
  • Азийн наадмын долдугаар байр
  • Азийн наадмын дөрөвдүгээр байр
Categories
баннер мэдээ нийгэм цаг-үе

Газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө

Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттайгаар барилга барихаар анх энэ газрыг олгосон. 2010 онд тус компанид шилжсэн байдаг. 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр гарсан” хэмээн хэлсэн бол Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Бид нөхцөл байдлыг судалж үзэн, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийхээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Бид хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ” гэв.

Мөн энэ газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцоллоо.

Categories
баннер мэдээ нийгэм цаг-үе

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа зуурдаар насан эцэслэлээ

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа зуурдаар таалал төгсчээ.

Өчигдөрхөн л хөдөө очоод гэр барин өрөм, ааруулны зураг олон нийтийн сүлжээнд тавьж байсан бүсгүй өнөө өглөө тэнгэрийн оронд заларчээ.

Түүний ээж нь өөрийн цахим хуудастаа “Түмэн олон минь ээ энэ сайхан охиноо үүрд алдлаа. Сайхан охиноо зуурдаар явуулсан надад амьд явах эрх байхгүй ээ. Энэ алмас эмгэн үхэж далд ороогүйгээс нэг боллоо. Одоо би хоёр зээгээ яана аа. Энэ нүгэлт эмгэний ийм хатуу юм боллоо. Газар хатуу Тэнгэр хол байна” гэжээ.

Гэр бүл, төрөл төрөгсөд нь эмгэнэл илэрхийлье.

Тэмээчин бүсгүйн зургаас толилуулж байна.


May be an image of 1 person and smiling

May be an image of 1 person

May be an image of 1 person and food

May be an image of 2 people

No photo description available.

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of 1 person and smiling

Цуцашгүй, мохошгүй Монголын хугархай Тэмээчин бүсгүй Иран улсыг зорьж явна

Categories
баннер мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Халимаг “​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч Н.Энхбаяр ” Вирус тарчихгүй байх
гэсэн найдвар дээр л ажиллаж
байсан нь харагдлаа” хэмээснийг I- XVII нүүрнээс уншаарай.

УИХ-ын дэд дарга, УИХын гишүүн С.Одонтуяа “Хямралын үеийн төсөв
батлагдаагүй нь харамсалтай” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Физикч, доктор Норовын Тэгшбаяр “Хүчний тэнцвэр алдагдсан
газар бүрт алдаа гардаг” гэв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Халимаг ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Сэлэнгэд тархсан цар тахлын голомтын талаар УОК, ЭМЯ зөрүүтэй байр суурь илэрхийлэв” хэмээн “Цаг үе” нүүрт бичжээ.

Баримт үйл явдлын VII нүүрт Цагдаатай маргалдаж шуугиан
тарьсан Э.Цэлмэг “Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ
оруулъя гэж таван жилийн өмнө
Германаас ирсэн”
гэлээ.

Өмнөд Монголын
соёлын холбоо ТББ-ын
тэргүүн Ч.Мөнхбаяр “Балжиннямыг улсаасаа албадан
гаргавал түүнд тэмцэл өдүүлсэн хэрэг тулгаж,
цаазаар авахыг ч үгүйсгэхгүй” хэмээх ярилцлагыг VIII нүүрнээс хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН Т

Categories
баннер мэдээ нийгэм

Хөвсгөлөөс Хятадын хоёр жуулчны цогцос олджээ

Хөвсгөл аймагт аялаж байсан жуулчид хоёр хүний цогцос олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон хэргийн талаарх мэдээллийг өнгөрсөн онд гарч байсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө Хөвсгөлийн тайгаас дээрх хоёр иргэний цогцос мөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор шалгалт явуулж байгаа аж.

Categories
баннер мэдээ нийгэм

Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвий зарлагын хяналтын дэд хорооноос өнөөдөр /2019.06.26/ Төрийн ордонд “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төсвийн тухай, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдаа холбоо, түүний хэрэгжилтийн байдал, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилготой тус арга хэмжээнд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нар, Аймаг, нийслэлийн Төрийн аудитын газрын дарга нар болон эрдэмтэн , судлаачдын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ, УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэхээс өмнө энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төсвийн зөв зарцуулалтад шилжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Тэрбээр мөн Төсвийн тухай хууль тогтоомжийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчны өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавилаа. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Төсвийн зарлага болон төсвийн гүйцэтгэлд тавих хяналт шалгалтын чиглэлээр УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх илтгэлдээ төсвийн зарлагын төлөвлөлтийг хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхүйц байдлаар тооцож, төлөвлөх, үр дүнгүй хөтөлбөр, арга хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахгүй байх, төсвийн хөрөнгөөр барьсан, байгуулсан дэд бүтцийн барилга байгууламжийн урт хугацааны ашиглалт, арчилгааны стандарт, хяналтыг сайжруулах замаар үр ашиггүй нэмэлт зардал гаргахаас зайлсхийхэд онцгой анхаарах асуудлыг онцлов. Мөн салбарын яам, газар, орон нутгийн холбогдох албадын дарга нар тус тусын тулгамдаж буй асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нээлттэй санал бодлоо илэрхийлсэн бөгөөд төгсгөлд нь зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр дор бүрнээ анхаарах захиас даалгаврыг хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
баннер мэдээ улс-төр

“Капитал” банкны төв байрыг битүүмжилсэн үү

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулан битүүмжилсэн бололтой. Шалгалтын бүрэлдэхүүнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багтаж байгаа гэх мэдээлэл мөн байна. “Капитал” банкинд прокурорын зөвшөөрлөөр санхүүгийн шалгалт оруулсан гэж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авч “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгалт оруулаад байгаа бололтой. Мөн зарим холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж магадгүй гэнэ.

Эх сурвалж: http://news.zindaa.mn/2k39

Categories
баннер мэдээ энтертаймент-ертөнц

“Гоёл” наадмын тов гарчээ

Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлдог “Гоёл ” наадмын тов гарчээ. Тодруулбал, 31 дэх зохион байгуулагдаж буй уг наадмын сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын сарын 30-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм байна.

Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулах юм байна.
Топуудаас Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхах аж. Мөн энэ жилийн наадам Буриадаас 10 гаруй загвар өмсөгчид ирж оролцохоор болжээ.

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Хэвлэх үйлдвэр-1