Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын голомт үүссэн. Үүнтэй холбогдуулан тус дүүрэгт энэ сарын 21- 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 42.153 хүнийг хамруулаад байна.