Categories
мэдээ нийгэм

Бяцхан хүү Д.Заяабаатарт амьдрал бэлэглэе DNN.mn

Дамбийсүрэнгийн Заяабаатар хүү удахгүй 4 нас хүрнэ. Үеийн хүүхдүүдийн адил алхаж, тоглож, ярьж чаддаггүй, гэр бүлийн гишүүдийн бүрэн асаргаанд байдаг. Түүний ээж нь Д.Батцэцэг нь 7 сартай жирэмсэн байхдаа айлын нохойд уруулсны улмаас хүү нь дутуу төрж, улмаар тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж ДЦП буюу тархины хүнд хэлбэрийн саажилтаар оношлогдсон ба 4 мөчний чангаралтай, хөдөлгөөн болон хэл ярианы хоцрогдолд оржээ.

Түүний гэр бүл Энэтхэг улсын “Аакаш Хэлфкэа” хэмээх эмнэлгийн мэдрэлийн мэс засалчид хүүг үзүүлж, оношлуулахад “Изотоми” буюу мэдрэлийн ёзоор таслах, булчин суллах мэс засал яаралтай хийх шаардлагатай, хугацаа алдвал хүүгийн булчин хатангиршиж, үхжих магадлалтай гэсэн хариу авчээ. Тиймээс Дамбийсүрэнгийн гэр бүл 7-р сарын 3-нд Энэтхэг улсыг зорьж хүүд мэс засал хийлгэх нэн шаардлагатай бөгөөд хагалгааны зардалд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай аж. Нийт зардлын 30-40 хувь нь тэдний гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олноос цугласан ч одоогоор эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг дутуу байгаа учирмонголынхоо элэг сэтгэлт ахан дүүсээсээ сэтгэлийн дэм хүсэн хандаж буй нь энэ юм.

Д.Заяабаатар хүүг найман сартайд нь анх эмнэлэгт оношлуулахад тархины хүнд хэлбэрийн саажилттай гэсэн оношийг мэдсэнээс хойш хүүгийн ээж Төв Цээл сумын нийгмийн ажилтан Д. Батцэцэг нь ажлаасаа гарч хүүгээ гэртээ асрах болжээ.

Хүүхдийн биеийн байдлын хувьдганцаараа сууж, мөлхөж, хөдөлгөөнөө хянаж , ярьж чаддаггүй байнгын асаргаанд байдаг. Хүүхдээ эрүүл болгохын тулд яваагүй газар, очоогүй эмнэлэг гэж тэдэнд үгүй.Тогтмол бариа засал, булчин суллах эмчилгээ хийлгэхгүй л бол булчин нь чангарч хөдөлгөөн нь хязгаарлагддаг байна. Монголд Заяабаатар хүү шиг өвчтэй маш олон хүүхэд байдаг ч тэдэнд зориулсан эмчилгээ үйлчилгээ тун хомс. Маш хүнд хэлбэрийн тархины саажилттай хүүхдүүдийн дунд хүчтэй уналт таталт өгч, үүнийхээ улмаас нас барах тохиолдол ч олон байдгийг хүүгийн ээж дурдсан юм.

Д.Заяабаатар хүүд амьдрал бэлэглэж, сэтгэлийн дэм өргөе.

Данс: Хаан банк 5705945185

Дамбийсүрэнгийн Заяабаатар

Утас: 94112188

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *