Categories
мэдээ нийгэм

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр халдварт бус өвчин нийт хүн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг ажээ.

Судлаачдын үзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргүүлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг байна. Нийтдээ 600 сая гаруй бөөрний архаг өвчтэй хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улс орны эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 хүртлэх хувийг зарцуулдаг аж.

Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний архаг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийлгэдэг байна. Тодруулбал, манай улсад жил бүр дунджаар 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *