Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, хамтран оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол улсад өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад оюутан залуучуудыг гар бие оролцуулах, ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлж байна. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд өнөөдөр “ЭРИН ИНТЕРНЭШНЛ ” ХХК-д ажиллах ШУТИС-ийн 25 оюутан залуутай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, ажил гүйцэтгэгч нарын хооронд гэрээг байгуулан залуучуудаа ажилд нь илгээлээ.