Categories
мэдээ спорт

Бөмбөрцгийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр К.Мбаппэ тодорлоо

Хөлбөмбөгийн чиглэлээр дагнан бичдэг “CIES Football Observatory” сэтгүүл бөмбөрцгийн хамгийн үнэтэй тоглогчдыг нэрлэжээ. Энэхүү чансааг уг сэтгүүлээс сар бүр гаргадаг бөгөөд сайтын аналистууд тоглогчдын зах зээлийн үнэлгээг бодитоор тогтооход чиглэдэг байна. Энэхүү зэх зээлийн үнэлгээг тоглогчдын нас, форм, гэрээ зэрэг маш олон тооцоололд үндэслэдэг гэдгийг тухайн сэтгүүлийн удирдлагууд онцолдог билээ.

Өнгөрөгч аравдугаар сарын үнэлгээгээр Франц улсын хөлбөмбөгчин К.Мваппэ 216.5 сая евро хүрч тэргүүллээ. Тэрээр энэ жил дэлхийн аваргын цомыг нутагтаа авчирхад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Парис Сайнтс Жэрмайн багт хүчин зүтгэдэг довтлогч юм. К.Мбаппэ ердөө 19 настай билээ. Түүний ардаас Х.Кэйн удаалсан. Харин өнөө цагийн домогт хөлбөмбөгчин К.Роналдо 123.6 сая еврогийн үнэд хүрч топ 10-т багтаж чадаагүй байна. Харин нөгөөх домог Лионэл Мэсси 170.6 сая евроггор үнэлэгдэж зургадугаар байранд жагсчээ.

Хамгийн үнэтэй 10 хөлбөмбөгчин

Тоглогчдын нэрс

Зэх зээлийн үнэ

Клуб

1

К.Мбаппe

216.5 сая €

PSG

2

Х.Кэйн

197.3 сая €

Tottenham Hotspur

3

Нэймар

197 сая €

PSG

4

М.Салах

173 сая €

Liverpool

5

Ф.Коутиньо

171.3 сая €

Barcelona

6

Л.Мэсси

170.6 сая €

Barcelona

7

Р.Стерлинг

164.6 сая €

Manchester city

8

Р.Лукаку

164.3 сая €

Manchester united

9

Д.Алли

163.4 сая €

Tottenham Hotspur

10

А.Гриззман

157.7 сая €

Athleico Madrid

Анар Чулуунгэрэл-н зураг.

Байрлал бүр дээр хамгийн үнэтэй хөлбөмбөгчин

Анар Чулуунгэрэл-н зураг.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *