Хүй долоон худагт хурдан азарга бариандаа орлоо. Энэ жилийн наадамд 192 азарга уралдуулахаар бүртгүүлснээс 134 азарга тоосоо өргөсөн юм.
Ингээд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд, Архангай аймгийн У.Тодбилэгийн хээр азарга
Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн харьяат Д.Отгонлхагвын хүрэн азарга,
Айргийн дөрөвт, Булган аймаг Х.Аминхишигийн хүрэн халзан азарга,
Айргийн тавт, Орхон аймгийн харьяат Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.