Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган аймагт улаанбурханы сэжигтэй 1 тохиолдол батлагдлаа

2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа.

Нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ  улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *