Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт “Хаваржилт хүндэвтэр байна. Малын хорогдол цаашдаа нэмэгдэх төлөвтэй. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоосноос малчид өвс тэжээл татаж авахад бэрхшээл учирч байна. Аймгийн Онцгой комиссоос аймгийн нөөцийн газрын өвсийг хэрэгцээтэй газар хуваарилах арга хэмжээ авч байна. ХХААЯ-наас “Өвлийг өнтэй давья” аяны хүрээнд зарласан тендерт шалгарсан “Эрдэнэт фүүдс”, “Чансаа холдинг” зэрэг компани хүчит тэжээл нийлүүлж байна” гэж ярилаа.
Тус аймагт он гарсаар 37500 орчим мал хорогдсон нь нийт мал сүргийн 1,0 хувьтай тэнцэх хэмжээний мал сүргээ алдаад байгаа аж.