Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.

Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Энэ дагуу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтан, алба хаагчид бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж, өнөөдөр Хуримын ордны урд талаас Хүүхдийн ордны баруун талын уулзвар хүртэлх зам талбайг цэвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *