Categories
мэдээ нийгэм

Буйр нуурыг зорихоосоо өмнө

ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Зах нь үл үзэгдэх нуурын эргээс жаргаж буй нарыг харахад нар Буйр нуур руу орж байх шиг ер бусын харагддаг. Буйр нуур тийм л гоо үзэсгэлэнтэй . 2015 онд гэр бүлээрээ Буйр нуурыг зориход одоогийнх шиг олон амралтын газар, олон хүний хөл хүрээгүй байсан. Дорнын талыг чимсэн их нуурыг хүмүүс “Дорнын тэнгис” гэх юм билээ. Ус нь дулаахан, элс нь зөөлхөн, загасаар баян, хясаагаар ч ганган Буйр нуур дурлахгүй байхын аргагүй билээ.

Сүүлийн жилүүдэд Буйр нууранд аялах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Энэ талаар Дорнод аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ганзоригоос тодруулахад: “Буйр нууранд аялах жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байна. 2019 онд Дорнод аймгийн Халх гол суманд “Халх гол”-ын ялалтын 80 жилийн ой тохиосон. Энэ нь аялал жуулчлалын томоохон урсгал байсан гэж хэлж болно. Энэ үеэр Буйр нууранд дотоодын 16000 гаруй жуулчин амарсан. Үүнээс үүдэн гэр бүлийн аялалууд нэлээдгүй хөгжин өнгөрсөн онд гэхэд 23000 жуулчин ирсэн. Буйр нуурын аялал жуулчлалаас аймгийн төсөвт 4.5 тэрбум төгрөгний орлого орсон” гэлээ.

Буйр нуур руу чиглэсэн аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжихийн хэрээр байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэхвий гэсэн болгоомжлол ч мөн бий болсон. Үзэсгэлэнтэй сайхныг үзэж харах олны хүсэл эргээд байгаль орчны хясал болох боломжтой нь энэхүү салбарын томоохон болгоомжлол гэж хэлэхэд буруудахгүй. Иймдээ ч сүүлийн жилүүдэд экологид ээлтэй аялал жуулчлал гэж ярих болжээ. Тэгвэл Буйр нуурын экологийг хамгаалахаар ямар ажлууд хийгдэж байгааг лавласан юм.

Мөн тэрбээр аялал жуулчлалын салбар нь цэвэр үйлчилгээний салбар. Тиймдээ ч энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдэд хуулийн зохицуулалт хийхэд хүндрэлтэй. Учир нь 2000 онд баталсан аялал жуулчлалын тухай хууль нь аж ахуй нэгжүүдийг дэмжихэд чиглэсэн төдийгүй цэвэр өөрсдийн хөдөлмөрөөр үйл ажиллагаа эрхэлж буй нэгжүүддээ хатуу хяналт тавьдаггүй гэдгийг ч мөн дурьдсан юм.

Зуны эхэн сар гарчээ. Таарсан хүн бүрийн зуны төлөвлөгөөнд аялал багтсан байна. Тэгвэл “аялана” гэхийн өмнө “экологи” гэдэг үгийг шигтгэвэл ямар вэ. “Экологийн аялал”, “экологийн аялагч”. Нэрт яруу найрагч О. Дашбалбар “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө” гэж нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Яг л энэ шүлэг шиг Буйр нуурын төрх таван жилийн дараа ямар байхаас л аялал жуулчлалын салбар хэр зэрэг байгааг харах боломжтой.

Мэргэжилтний хэлснээр “Цар тахлын нөлөөгөөр хамгийн их хохирол амссан салбар аялал жуулчлал. Гэсэн хэдий ч цар тахлын дараа хамгийн хурдан хөл дээрээ зогсох салбар ч мөн аялал жуулчлал” гэсэн. Цаг сайхан болж, аялалын санаагаа хэрэгжүүлэх мөч удахгүй ирнэ. Тэгвэл сайхан монгол орныхоо хаана ч очсон би аялаж байна биш, би энэ газрын нэг хэсэг гэж хандах нь экологийн аялагч хүний эрхэм шинж. Тэгвэл аялалд гарахаасаа өмнө та юуг анхаарах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ганзориг, Дорнод аймгийн албан ёсны цахим хуудас, Unread.mn, зургийг center.mn сайтаас

ХИС-ийн Сэтгүүл зүйн III курсийн оюутан Т.МӨНХТУЯА

3 replies on “Буйр нуурыг зорихоосоо өмнө”

I think this is one of the most vital information for me.
And i am glad reading your article. But wanna remark on few general things, The website style is wonderful, the articles
is really excellent : D. Good job, cheers

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *