Categories
гадаад мэдээ

Британийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг вакцин гаргана

Их Британийн эрдэмтэд үхлийн аюултай хавдар өвчний эсрэг вакцин гарган авах чиглэлээр асар том нээлт хийснээ зарлалаа.

Судлаачдын баг хавдрын генетикийн нарийн төвөгтэй байдлыг судалж, эцсийн шатандаа орсон өвчнийг өөрсдийн дархлааны системд ашиглаж болно гэж үзжээ. Энэ нээлт нь дархлааны эсийг идэвхжүүлж, улмаар “Т” эс буюу өмөн үүгийн “эсрэгтөрөгч”-ийг устгадаг байна. Эрдэмтэд дархлааны эсийг идэвхжүүлж, хоёр жилийн дотор эмчилгээний вакцин гарган авах замаар энэ нээлтийг ашиглах боломжтой болно гэдэгт найдаж байгаа аж.

Судалгаанд хамтран оролцогч доктор Сержио Күезда “Цагдаа гэмт хэрэгтэнтэй тэмцдэг шиг хүний биеийн дархлааны систем хорт хавдрын эсрэг ажилладаг. “Генетикийн олон янзын хавдар нь гэмт хэргийн бүлэглэл дээрэм хийх, хил давуулах зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлдэхтэй адил. Цагдаа нарт олон гэмт хэрэгтэй тэмцэх хүнд байдагтай адил дархлааны систем нь хорт хавдрыг газар авахуулахгүйн төлөө бүх хүчээ дайчилдаг. Цагдаад гэмт хэргийн талаар мэдээлэл өгсний үндсэн дээр ажиллаж чаддаг шиг өвчний үндэс шалтгааныг тодорхой болгосноор эмчилж чадна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *