Categories
мэдээ улс-төр

Бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилжээ

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр тушаал гаргаж ХХЕГ-ын дэд дарга бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилжээ. Тэрээр өнгөрсөн сарын 22-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Бригадын генерал Ш.Лхачинжав хил хамгаалах байгууллагад бүх шатанд нь ажилласан бөгөөд 2012-2016 онд ХХЕГ-ын даргаар, 2016 оноос ХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *