Рораймагийн уулс
Рорайма уул нь Бразил, Венесуэл, Гайна улсуудын хилийг дамнан оршдог. Энэхүү уул нь хадархаг тогтоцтой бөгөөд яг л алдагдсан диваажин мэт гол горхи, хүрхрээ элбэгтэй үзэсгэлэнтэй газар аж. Энэхүү уул нь Диснейн Пиксарын зураг авалтанд зориулагдсан мэт хэмээн тодотгожээ. Хэрвээ Рорайма ууланд аялах болбол танд 10 хоног шаардагдана. Алхаж явахад хүрхрээний дуу чимээ нь үнэхээр сүрлэг сайхан сонсогддог байна.
Игуазу хүрхрээ
Игуазу хүрхрээ нь 270 жижиг хүрхрээнээс бүрэлддэг. Түүний нэгд Аргентины “Чөтгөрийн хоолой” хүрхрээний нэг хэсэг ч багтдаг. Игуазугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг энэхүү хүрхрээрүү Бразилийн талаас жуулчид их алхаж очдог аж. Та энд очвол гайхамшигтай өргөн хүрхрээ, түүний усан дуслууд бүхэлдээ таныг шүрших мэдрэмжийг авах болно.
Куритива ургамал үржүүлгийн цэцэрлэгт хүрээлэн
Мянга мянган цэцгээр хүрээлэгдсэн төгс орчин таныг угтах болно. Тэрхүү өнгө өнгийн цэцэгсийн дунд төмөр болон шилнээс бүтсэн орд харш сүндэрлэнэ. Хүмүүс энд ер бусын тансаг байгалийн үнэрийг нүдээ аниад мэдрэх гэж их ирдэг байна.
Амазоны ой
Амазоны бороо их ордог ойн энэ хэсгээс та толбот ирвэс, ягаан дельфин, аварга том халиуг харж болно. Мөн дэлхийн хамгийн том олон төрөл зүйлийн мод ургасан байгалийн өвөрмөц тогтоцыг харах боломжтой. Гэвч тэнд аймшигтай зэвүүн том шумуулнууд байдаг гэнэ.
Дунас де Генипабу
Энэхүү газар Хойд Наталд байдаг бөгөөд 15 минут машинаар давхиад хүрнэ. Генипабу нь тэмээ унан элс болон усны эргээр явах боломжтойгоороо олонд танигдсан газар юм. Элсэн манханууд нь хойноос үлээх хүчтэй салхины нөлөөгөөр байнга янз бүрийн хээ үүсгэж хэлбэрээ өөрчилдөг аж. Мөн нэгэн алдартай болсон зүйл нь элсэн манхан дээрээс модон тавцангаар гулгах гэнэ.
Бразилийн эзэн хааны музей
Энэхүү музейг 1800-аад оны дунд үест барьжээ. Рио де Жанейрогийн төвөөс 70 км-ийн зайтай байдаг бөгөөд машинаар явбал нэг цаг зарцуулдаг байна. Жилд 300 мянган хүн үзэхээр ирдэг гэнэ.
Грута до Лаго Азул
Цэнхэр нуур Грутта нь 200 орчим км гүнзгий дэлхийн хамгийн том усаар дүүрсэн хөндий юм. Домгоор бол газар доорх голын нэг хэсэг гэж үздэг байна. Грутта нь балар эртний эрдэнэсүүдээр баялаг гэнэ. 1992 онд Бразилийн экспидиц энэ газрыг нээн илрүүлж балар эртний амьтны мянга мянган ясыг олсон байна. Тухайлбал сэлмэн соёот бар, аварга том арслан зааны яс байжээ.
Фернандо де Норона арал
Бразилийн хамгийн хойд хэсгийн Пернамбуко мужаас 354 км-т оршдог энэ арал нь яст мэлхий болон дельфин амьдардаг ариун газар юм. Мөн энд Бразилийн хамгийн том давалгаан дээгүүр гулгалтын төв байдаг байна. Энэхү газар нь экологийн түшиц газар бөгөөд өдөрт дунджаар 500 хүн ирдэг аж.
Бразилийн сүм
Энэ сүм нь дугуй бүтэцтэй ба 40 метр өндөр 16 багантай бүхэлдээ шилэн бөгөөд тэнгэрийн элчүүд будаж гоёсон шилний цаанаас тусах байгалийн гэрэлд зугаацаж байдаг байна. 4000 хүний багтаамжтай.
Чапада Диамантина үндэсний парк
Нутгийн уугуул иргэд болох Индианчуудын амьдарч байсан газар. 1700 оны үед алт болон эрдэнэс хайсан хүмүүс ийшээгээ үерийн ус шиг их ирдэг байжээ. Одоо энэ газарт 50 гаруй төрлийн цахирмаа болон өөр аварга том ургамлууд ургадаг. Мөн зэрлэг муур болон олон тооны шувуу болон могойнууд амьдардаг байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм.
Порто де Галинас наран шарлагын газар
Энэхүү наран шарлагын газар нь Бразилийн хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Энэхүү газрын ус нь үргэлж бүлээн байдаг бөгөөд хамгийн цэвэр тунгалагаараа дэлхийд алдартай. Та энд “Жангада” нэртэй жижиг завиар шүрэн хаднуудын хооронд загасчилж болох юм.
О.ӨНӨР