Categories
мэдээ спорт

Боулингийн нээлттэй тэмцээнд Г.Магсаржалам аваргаллаа

Боулингийн ганцаарчилсан төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд “Big Bowling” төвд боллоо. Монголын боулингийн холбоо, Монголын боулинг сонирхогчдын холбоо хамтран түүхэндээ анх удаа зохиосноороо онцлог болсон тус тэмцээнд шилдэг 36 тамирчин өрсөлдөв. Эхний гурван тоглолтоос хамгийн өндөр оноо авсан болон бооцоотой халз тоглолтоос шалгарсан тус бүр дөрвөн тамирчин дараагийн шатанд шалгарсан. Удаах даваанд нэгээр гарсан нь наймд шалгарсантайгаа халз тоглон, хасагдах журмаар өрсөлдөхөд УБЦТС-ийн тамирчин Г.Магсаржалам түрүүлж, мөн тус компанийн тамирчин Г.Батжаргал, “Big Bowling” клубийн боулингч С.Дэлгэрцэцэг нар удааллаа. Сонирхуулахад, тус тэмцээнд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага эхний шатнаас таваар шалгарсан ч тус тэмцээний аваргад хоёрхон оноогоор дийлдэн, үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *