Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Бороогийн алтны уурхайд ажиллах 267 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт шинжилгээний найман хүний бүрэлдэхүүнтэй гурван баг Баянгол, Мандал сумын нутаг болох Их таширын хөндийд үйл ажиллагаа явуулж буй “Бороо гоулд” ХХК-ийн алтны уурхайд ажиллаж, уурхайн 267 ажилчдаас PCR шинжилгээ авчээ.
Мөн өчигдөр Улаанбаатар хотоос “Шаамар-6”-гийн постоор нийт долоон иргэн нэвтэрсэн. Үүнээс Сүхбаатар суманд дөрөв, Алтанбулаг суманд хоёр, Цагааннуур суманд нэг иргэн тус тус ирж, тэднээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна.
.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ