МЗХ-ны дэргэдэх “Нийгмийн Хөтөч”, “Тэлмэн Түүчээ” клуб хамтран “Book Barter Day” өдөрлөгийг өнөөдөр МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулна.
Өдөрлөгийн зорилго нь оюутан залуусын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварыг номоор дамжуулан хөгжүүлэх юм.
Өдөрлөгт оюутан залуус өөрсдийн унших дуртай болон өөрт байгаа номуудаас авч ирэх бөгөөд авчирсан номуудаа бусадтай солилцож унших боломжтой.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн оролцогчдоос азтан шалгаруулах юм.