Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж эхэлжээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан арван нэгэн сарын 25- ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худгийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай , Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг оруулж явуулахаар төлөвлөөд байна.
Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээдэг байдал өөрчлөгдөнө хэмээн тооцоолж буй.