Categories
мэдээ нийгэм

​Богд ууланд алхаж явахдаа хүнд бэртсэн залуугийн амийг аварсан Г.Арслангийн ярилцлагыг уншаарай

Б.Сайнбуян гэх залуу энэ сарын 27-ны өдөр Богд ууланд алхаж явахдаа халтирч унаад хүнд гэмтэл авсан байна. Тэрбээр зам товчилж жимгүй газраар явсан гэнэ. Ингэж явахдаа хаднаас халтирч унасан аж. Унахдаа нуруундаа хүнд гэмтэл авч, босч чадахгүй байсан юм байна. Ингээд уул уруудан мөлхөж хэсэг яваад ухаан алдсан бололтой. Түүнийг сэрэх үед хамаг бие нь хөшчихсөн байсан аж. Ингээд хөр цасан дунд хэвчихээд “Авраарай. Би энд байна. Намайг авраарай” гэж бусдаас аврал эрэн дуудаж байсан аж. Б.Сайнбуянг бусдаас аврал эрэн дуудаж байхыг хамгийн түрүүнд Г.Арслан сонссон байна. “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан юм байна. Мөн 2004 онд Иракт дэлбэрэх бодистой ачааны тэрэгний жолооч террористыг буудан устгаж олон хүний амийг аварч байсан тусгай десантын хорооны дэслэгч Г.Аззаяа гэр бүлийнхээ хамт явж байгаад амийг нь аварчээ. Хүний амь нас аварсан талаар Г.Арслан “ Машинаа талбай дээр тавьчихаад уул руу алхсан юм. Багцаагаар хоёр километр орчим явсан. Цаг 17:30 цагийн үед нэгдүгээр сандал буюу ууланд алхагчдын хэлж заншсанаар нэгдүгээр шувууны “ресторан”-ы сандал дээр суугаад амьсгаа дараад амсхийж байтал хүний ёолох дуу гараад байсан. Чимээ чагнаад сонсоод байсан чинь эрэгтэй хүний “Амь авраарай” гэж сулхан хашгирах дуу уулнаас сонсогдсон. Ингээд дуу гарч байгаа зүг рүү гүйж, чимээ өгсөн. “Би энд байна авраарай” гэж дахин хашгирсан. Ингээд нэгдүгээр шувууны “ресторан”-аас чанх баруун тийш нилээн огцом 45-50 хэмийн налуу, зарим газраа 60-70 хэм налуу, бас бараг өвдөг хүрсэн цастай, унасан мод буттай тул алхах мөлхөх зэрэгцэн 30 орчим минут явсан. Ууланд битүү цастай жим гараагүй болохоор өгсөх боломж үнэхээр хэцүү байсан. Энэ хооронд дуу дуугаа авалцаад л гүйгээд байсан. Дээш гарахдаа 10-20 алхаад л зүг чигээ олох гээд хашгирахад заримдаа хариу өгнө, заримдаа таг чиг эсвэл заримдаа баруун зүүн талд эсвэл холдоод чулуу хөөлгөөд байгаа мэт сонсогдоод байсан юм. гэжээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг мягмар гаригийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *