Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэнг энэ сарын 23-нд үзэгчдэд толилуулна.
Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, II Богд Лувсандамбийдонмэ, III Богд Ишдамбийням, IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц, V Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, VI Богд Лувсантүвдэнчойжижалцан, VII Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, VIII Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу нарын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг үнэт, хосгүй үнэт үзмэрээс дэлгэн толилуулах юм. Үзэсгэлэнд сан хөмрөгөөс 90 гаруй бүтээл дэлгэх аж.