Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Boeing загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч Л.Номин боллоо DNN.mn

”МИАТ ТӨХК”-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ”Boeing-737” агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдлээ.

Ингэснээр тэрбээр ”Boeing” загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болж байгаа аж.

МИАТ ТӨХК-ийн нисгэгч Л.Номин  “Би 2018 онд Канад улсад нисгэгчээр төгссөн. Таван жилийн хугацаанд завсарласны дараа нисгэгчийн карьер маань үргэлжилж байгаад маш их баяртай байна.

Бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг “Line training” хийдэг. Шалгуулаад, нислэгээ хийгээд багш нартайгаа байнга хамт явдаг. Өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа учраас сандрал бага байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

3 replies on “Boeing загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч Л.Номин боллоо DNN.mn”

Ингэж үе дамжиж давуу эрх эдлэх юм бол бараг өмчлөөд авчихмаар юм биш үү дээ бүр 3н үеэрээ ч бх шиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *